Wednesday, March 25, 2009

Цэцэрлэг хотын танилцуулга

Цэцэрлэг хотын суурийг анх ХV зууны сүүлчээр Өвөрхангай аймагт орших эртний Эрдэнэ зуу хийдийг сэргээн засварлахаар ирсэн Францын уран барилгачдын байгуулсан жижиг сүмийн барилгад түшиглэн тавьсан. 1922 онд томоохон хүрээ хийд засаг хошууны хувилгаадын нэрээр нэрлэж байсныг өөрчлөн, уул усны нэрээр нэрлэх болж, орон нутгийн засаг захиргааны анхны зохион байгуулалтаар аймгийн чуулган, даргын захиргааг Цэцэрлэг мандлын аймгийн яам болгож, Заяын шавийн Эрдэнэбулган уулын хошуу гэж нэрлэн, Цэцэрлэг мандлын аймгийн төв болсноор Цэцэрлэг хот хөгжлийнхээ шинэ үетэй залгасан юм.

1992 оноос Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Эрдэнэбулган сум гэж нэрлэгдэх болжээ.
2005 оны байдлаар Цэцэрлэг хот 18.0 мянга гаруй хүн амтай байгаа нь Монгол улсын хүн амын 0.7 хувийг эзэлдэг Монгол улсын төв хэсэгт оршиж байгаа хотуудын нэг болоод байна. Цэцэрлэг хот нь Улаанбаатар хотоос 490 км зайд оршдог. Үүний Улаанбаатар хотоос Хархорин хүртэл 360 км зам нь хатуу хучилттай, үлдсэн 130 км зам нь шороон зам юм. Агаарын тээвэргүй, хот хооронд ба хот доторхи нийтийн тээвэрт хувийн хэвшлийнхэн голлон микроавтобус, таксигаар үйлчилж байна. Хот нь 19.7 км хатуу хучилттай болон сайжруулсан шороон замтай.
Хотын хүн амын насны бүтцэд зонхилох хэсгийг хөдөлмөрийн насны хүн, дараа нь хүүхэд эзэлж байна. Хөдөлмөрийн насны хүн ам, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд өсч, ажиллагсадын тоо 2005 оны байдлаар 4754 болж, өмнөх оноос 0.7 хувиар өссөн байна.
Ерөнхий боловсролын сургуульд 6234 хүүхэд суралцаж, сургуулийн өмнөх насны хүүхдийн 47.0 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, сургууль завсардсан хүүхэд 24.0 хувиар буурсан. “ Гурван тамир “ дээд сургууль, Багшийн коллеж, Архангай мэдээлэл зүйн дээд сургуул“, “Булган“ дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 1573 оюутан суралцаж байна.
Цэцэрлэг хотын нийт хүн амын 8,0% нь усан хангамж ариутгах татуургын төвлөрсөн хангамжтай орон сууцанд оршин суудаг. Усан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системтэй, эх булаг нь хотын төвөөс баруун урагш 4 км “ Таруугийн голын “ эрэгт байрлах ба 1000м3 ус шахах хүчин чадалтай 2 усан сантай. Ихэнх үйлдвэр албан газрууд нь ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон ба энэ шугамаар хэрэглэгчдийн бохир усыг татан насосны стөнцаар дамжуулан 2ш шүүх талбайд шахаж байна. Дулаан хангамжийн бие даасан систем, 8 жижиг зуухтай. Эдгээр нь хотын доторхи төсвийн байгууллага, ААНэгж, орон сууцыг халаалтын болон хэрэглээний халуун усаар хангадаг.
Хотын байгалийн үзэсгэлэнт газрууд нь аялал жуулчлалыг хөгжүүлэх гол хүчин зүйл болдог ба орон нутгийг судлах музей нь 10 мянга гаруй үзмэртэй байдаг нь жилд дунджаар 12 мянга гаруй гадаад, дотоодын жуулчидад үйлчилдэг байна. Иймээс Булган уулыг түшиглэн төв халхын түүх, соёл, зан үйлийн цогцолбор байгуулахаар эхний ээлжинд Бурхан багшийн сэрэг дүрийг босгон, цогцолборын зураг төсөв хийгдэж байна.

http://mauc.org.mn/index.php?Itemid=90&id=58&option=com_content&task=view

Куль-Тэгиний чулуун толгой


Архангай аймаг, Хашаат сум, Хөшөө Цайдам

Монголын есөн гайхамшгийг шалгаруулаарай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монголын ард түмний түүх, соёл, урлагийн үнэт зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхний мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах, хайрлах үзлийг бий болгож төлөвшүүлэх, улмаар Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран Монголын есөн гайхамшгийг ард түмний саналаар тодруулж эхэллээ.

Байгалийн үзэсгэлэнт газрууд-

6. Тэрхийн Цагаан нуур, Хорго
Архангай аймгийн Тариат сум. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио ангал агуй асга хоргодох газар ирхтэй тул Хорго гэж нэрлэсэн. Амсар нь 300-400м, гүн нь 70-80 м, гадна талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм.

Тэрхийн Цагаан нуур д.т.дээш 2060 метр өндөрт байдаг. Нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт 16 км, өргөн 5-6 км, гүн 6-20 м. Ганц Суман гол тэндээс эх аван урсдаг. Дундаа жижиг аралтай.

Хүний гараар бүтсэн түүх соёлын дурсгалт газрууд-

8. Хөшөө цайдам, Хар балгас, Культегений хөшөөТүрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд - Энэ нь Зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билг‎ээ хаан (683-734) болон Культегин (Түр‎эгийн цэргийн жанжин, Билгээ хааны дүү, 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрд‎энэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түр‎эгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогддог дурсгал. Энэ дурсгал дээр бичигдсэн Түрэгийн руни бич‎ээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг. Архангай аймаг Хашаат сум .
Хар балгас хотын туурь – Архангайн Хотонт сумын нутагт байдаг. Эн‎‎э хотыг МЭ 761 онд Уйгарын хаан Тейлогийн ордныг барьж ‎эхэлсэнээр үүсг‎эжээ. Хар балгас нь Уйгурын ‎эзэнт гүрний засаг захиргааны төв, худалдаа эдийн засгийн тив хоорондын гүүр болж байжээ. Байгалийн маш үзэсгэлэнтэй газар байрладаг. Олонхи нүүд‎элчид хотоо тойруулан хэрэм барьж байгаагүй атал Хар балгаст ийм х‎эрэм барьж байжээ. 840 онд Х‎эргэсүүд довтолсноор ‎‎эвдэн сүйтгэгдсэн. Хот нь 5 х10 км газар нутгийг ‎эзэлж, хааны ордон нь 412 х 491 м хэмжээтэй байсан байна. Анх 1889 онд Оросын шинжээч Н.М.Ядринцев нутгийн хүмүүсийн тусламжтайгаар олсон. 1975 онд МЗТСХЭ-ийн бичээс судлалын хэсгийнхэн руни бичээстэй болохыг тогтоосон. Нүүрэн талдаа 103 үсэг зурлага, 22 цэгийг 20-50см урт богино харилцан адилгүй 12 мөр болгон цохисон байна.
Культегений хөшөөний өндөр 3.33м, өргөн 1.32м, 0.46м зузаан ба Түрэгийн хаан Билгэ дүү Культегиний гэгээн дурсгалд зориулан босгуулж, үгийг Культегиний ач Йолуг тегин 20 хоног сийлжээ.

http://news.gogo.mn/r/49888

Хашаатын малчид чууллаа

Архангай аймгийн Хашаат сумын малчдын анхдугаар зөвлөгөөн 2009 оны гуравдугаар сарын 6-нд боллоо.
Зөвлөгөөний зорилго нь сумынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, малчид, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэн эдийн засагт гарч байгаа хямралыг даван, хямралд өртөгдөхгүй, хямралаас хохирол багатай гарах талаар урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлж, алсын хараатай ажиллах талаар санал бодлоо солилцоход оршиж байв.
Архангай аймгийн Хашаат сум нь 892 өрхтэй, 3305 хүн амтай, 231 мянган толгой малтай Архангай аймгийн хамгийн том таван сумын нэг нь юм.
Тус суманд мянгат малчин 23 байгаа бөгөөд тэдний нэг Цайдам багийн малчин О.Очирболд 2400 хонь тоолуулж сумынхаа анхны хоёр мянгат малчин болжээ.
Малчдын анхдугаар зөвлөгөөнд оролцогчид малыг эрүүлжүүлэх, чанаржуулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлж, үнийг өсгөх, бэлчээр ашиглалт, усан хангамжийн чанарыг сайжруулах, хөдөлмөрөөрөө хоршиж ажиллан сум орон нутгаа хөгжүүлж, хямралыг хохирол багатай даван туулах талаар төрөөс баримталж байгаа бодлогыг дэмжин ажиллах талаар өргөн хүрээтэй ярилцаж нийт сумынхаа иргэдэд хандан уриалга гаргалаа.
Малчдын зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Архангай аймгийн Засаг дарга Т.Цэдэндамба нар оролцож дэлгэрэнүй үг хэлж, малчдын сонирхсон асуултад хариулт өгөв.

http://www.inet.mn/info/newpage.php?vfile=12&vmet_id=51&vmet_main=41

Миний өссөн нутаг

Манай сумын ХАШААТ гэдэг.Байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газрууд, найрсаг тусархаг хүн зон, алдартан зэрэг олон зүйлсээрээ алдартай.Улаанбаатар хотоос 320 км-т байдагОрхон гол, Түргийн хөшөө, мөн элсэн тасархай, Эрдэнэзуу хийд зэргийг үзэх, аялаж амрах боломжтой.МАХН-ын анхны үүр баригдаж байсан.Айраг цагаан идээ илбэгтэй.Цайдам, Цагаанхад, Номгон,Жаргалант, Баян гэсэн таван багтай. 3000 гауй хүн амтай, 5-н хошуу мал нь тал дүүрэн бэлчсэн жаргалын орон юм.Та бүхнийг урьж байна!
http://khashaat.blogmn.net

Айраг, сүү, тараг, ааруул, аарц, өрөм, шар тос зардаг.

Айраг, сүү, тараг, ааруул, аарц, өрөм, шар тос зардаг.
утас: 91146469
email: muugii_khorvoo@yahoo.com
http://airag.mn/urum.html

Хашаат сум

Хашаат сум

Хашаат сум нь Архангай аймгийн сум юм. Хуучнаар Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуунд харьяалагддаг байжээ. Сумын төв нь Баян хэмээн нэрлэгддэг. Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Булган аймгийн Гурванбулаг сумдтай залгаа оршдог говь, тал хээр хосолсон шүдлэн говь. Цагаан хад, Номгон, Цайдам, Жаргалант гэсэн дөрвөн багтай. Тарнын элс, (элсэн тасархай гэж ярьдаг) Хөгнө хан уул, Бэрх уул гээд байгалийн үзэсгэлэнт газар, Куль Тегений хөшөө, Хар балгас гээд эртний түүх дурсгалын олдвор элбэгтэй газар. Энэхүү суманд агь, таана, мангир гэх мэт олон төрлийн шимт ургамлууд ургадаг. Нарийн өвс ихтэй тул бог малд их тохиромжтой нутаг. Скайтел болон Мобикомын утасгүй холболт хүрсэн газар. Дэд бүтэцийн хувьд таатай, монголын төв цэгээс холгүй оршдог ба Улаанбаатар хоттой хатуу хучилттай аспалтан замаар холбогдсон.

Архангай аймгийн салбар холбоо

Тамирын гэрэл
Хоршооны нэр: “Тамирын гэрэл” хоршоо

Хоршооны дарга: М.Рэнцэн

Товч танилцуулга: Тамирын гэрэл хоршоо мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэж, төмс хүнсний ногоо тариалж байна.

Үйл ажиллагааны чиглэл:
• Төмс хүнсний ногоо тариалдаг

Гишүүдийн тоо: 20

Холбоо барих:
• Утас:

Хаяг байршил:
• Архангай аймаг Их тамир сум
• УБ аас 480 км зайд оршдог


# Сум Хоршоо Дарга Үйл ажиллагааны чиглэл
1. Их тамир
Тамирын гэрэл Д.Лхагважанцан Мал аж ахуй, газар тариалан, ханган борлуулалт, модон эдлэл
2. Ихтамир Дашбанзад Д.Лонжидсүрэн Газар тариалан, ханган борлуулалт
3. Хотонт Хатант Д.Дондог Мал аж ахуй, гурил үйлдвэрлэл, газар тариалан, ханган борлуулалт,
4. Тариат Талын толгой Л.Баярсайхан Модон эдлэл, Мал аж ахуй, ханган борлуулалт
5. Эрдэнэбулган Хойт тамир Г.Ганбаатар Эсгий гутал, ханган борлуулалт
6. Хатант Жижгэнэ С.Моломжамц Мал аж ахуй, ханган борлуулалт
7. Хатант Ханбургалтай Д.Дашренчин Газар тариалан, гурил үйлдвэрлэл, ханган борлуулалт
8. Ихтамир Өлзийт-Өндөр Д.Дагдан Хөрөө рам, мал аж ахуй, ханган борлуулалт
9. Өндөр-Улаан Бичигт хайрхан Д.Өлзийбадрах Ханган борлуулалт, мал аж ахуй, цагаан идээ борлуулалт
10. Эрдэнэмандал Ар идэр баян Г.Нямосор Ханган борлуулалт, мал аж ахуй
11. Эрдэнэбулган Архужирт П.Жамдан Мал эмнэлэг
12. Эрдэнэбулган Од кр С.Янжинлхам Мал аж ахуй, ханган борлуулалт
13. Төвшрүүлэх Ар сондор Б.Нэргүй Хадгаламж зээл
14. Цэнхэр Суврага хайрхан андууд Ч.Сатданжамц Мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулагч
15. Эрдэнэмандал Төгс ханд Ё.Давааням Мал эмнэлэг

http://www.namac.mn/index.php?pid=169

Архангайн сайн малчдын шагналыг гардуулав

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон энэ сарын 3-6-нд Архангай аймагт ажиллалаа. Тэрбээр тус аймгийн Булган, Тариат сумаас төрөн гарсан Монгол улсын сайн малчдын шагналыг гардуулсан байна.

Архангай аймгийн Булган сумын харьяат малчин Д.Жамбалжамц 1990 оноос бие даан мал маллаж 18 жилийн дараа 4000 толгой мал тоолуулсан амжилтаар улсын сайн малчны болзол хангажээ. Залуу хүний хувьд түүнийг цаашид ч өсч дэвжих боломжтой гэж Ц.Цолмон сайд хэлээд, эрдэм чадлаа туслах малчиддаа тэр дундаа нутгийнхаа залууст сургахыг захисан юм.

Нэгэн цагт Ж.Намхайнямбуу баатар "Малын хотонд баатрын алтан соёмбо байдаг юм байна" гэж байсанчлан Архангай нутгийн иргэд малынхаа ашиг шимийг хүртэхийн төлөө хөлс хүчээ гарган зүтгэж байгаа нь олон зүйлээс харагдаж байв. Тариат сумын малчин Ч.Сумъяабаатарынх л гэхэд 2009 толгой мал тоолуулснаар Монгол Улсын сайн малчин болжээ. Энэ нь Тариат суманд 18 жилийн дараа ирж буй хүндтэй шагнал болж байгааг тус сумын Засаг дарга Д.Бямбадагва онцоллоо. Тариат сум нь байгалийн үзэсгэлэн цогцолсон газрын хувьд сүүлийн жилүүдэд аялал жуулчлал хөгжиж эхэлжээ. Түүнчлэн хүн ам, малынхаа тоогоор эхний гуравт багтдаг томоохон сумдын нэг. Улсын сайн малчин Ч.Сумъяабаатар долоон туслах малчинтай. Тэдэнд өөрийн хөрөнгөөс тасалж өгчээ. Сумын сайн малчин, аймгийн аварга малчин болж байсан Ч.Сумъяабаатарын зургаан хүүхдийн хоёр нь аавынхаа эрдмийг өвөрлөхөөр үлдэж бусад нь сургууль номын мөр хөөсөн байна. Хүү С.Эрдэнэбилэг нь 1000-аад малтай бөгөөд туслах малчны хамт аавынхаа нөмөр нөөлөг, мал таних эрдэм ухаанаас нь суралцан аж төрж байна. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон "Манай нутагт гандуу, өвс ургамлын гарц муу байгаа гэлтгүй малынхаа ашиг шимийг хүртэн улсын сайн малчны болзол хангана гэдэг амаргүй даваа" гэлээ, Үүний зэрэгцээ гол горхи, нуур ус багасаж байгаа нь малын тарга тэвээрэг, нутаг орны шимт хөрсөнд муугаар нөлөөлж байгааг малчид сайдад ярив.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон улсын сайн малчдад шагнал гардуулсны дараа Тариат, Булган, Өндөр улаан сумын хөдөлмөрчидтэй уулзав. Архангайчууд "40 мянган орон сууц" хөтөлбөрийн хүрээнд сумдад барьж буй дөрөв, найман айлын орон сууц, цаашид хөдөөгийн иргэдийг орон сууцаар хэрхэн хангах, малын хөлийн татвар, иргэн бүрийн газар өмчлөх эрхийн талаар гээд олон сэдвээр санал солилцсон.

Ц.Цолмон сайдын Архангай аймагт ажилласан бүрэлдэхүүнд сайдын зөвлөх Ж.Алтансүх, Архангай хөгжил ассоциацийн тэргүүн Г.Сумъяа, Барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "PIMM" компанийн ерөнхий захирал П.Мэндсайхан, сэтгүүлчид багтжээ.

АРХАНГАЙ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БYС

АРХАНГАЙ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БYС
Цэцэрлэг хот. Тайхарын бvс.
Булган уул,
Заяын хvрээ,
Угсаатны зvйн музей,
Майдар чулуу,
Цэнхэрийн Халуун ус,
Тайхар чулуу,
Суврага Хайрхан,
Хєхнуур,
урд хойд Тамир гол,
Бугатын нурууг хамарсан бvс байна.
Цэцэрлэг хот дахь зочид буудал, нийтийн хоолны газар, кино театр, ХДТ, харилцаа холбоо, тээвэр худалдаа vйлчилгээний цэг салбаруудын vйлчилгээний соёл, vнэ тариф, чанараас аялагч-жуулчлагчдын байх хугацааны vргэлжлэл хамаарах болно.
Энэ бvсэд тэмээ, морь, ердийн хєсєг, сарлаг, vхэр, ан амьтан, загас агнуур морин ба явган аялалууд, vндэсний онцлог бvхий бэлэг дурсгалын зvйлийн худалдаа, рашаан амралтын чиглэлээр аялал жуулчлалыг давуу хєгжvvлэх нь илvv vр ашигтай гэж vзэж байна.

Тэрх, Цагааннуур, Чулуутын голын бvс

Тариат сумын Хорго,
Тэрхийн Цагааннуур,
100 салаа мод,
Чойдогийн боргио,
Ноёнхангай,
Чулуутын гол,
Халуун рашаан,
Єндєр-Улааны Азарга,
Шаргачин,
Булангийн рашаан зэрэг газар нутаг энэ бvсэд хамрагдах юм.
Энэ бvсэд явган ба морин аялалаас гадна сарлаг унуулах, vхэр тэрэг хєлєглєх, ан амьтан, загас агнуур, усан аялал зэрэг тєрлvvд давамгай байх нь зохимжтой.

Хануйн Хvрэм, Мухар Хужиртын бvс

Эрдэнэмандал сумын нутаг дахь
Хар хул хааны балгас,
хєшєє,
Хануйн Хvрэмийн рашаан,
Цэцэрлэг сумын Мухар Хужиртын рашаан,
Жаргалант сумын нутаг дахь
Дулаанхан,
Пэрэнлэйлхvндэв уулс,
Чулуут гол,
Хайрхан сумын Жарантайн нуруу,
хайрхан уул зэрэг vзэсгэлэнт нутаг ус хамрагдана.
Энэ бvсэд морь, тэмээ, сарлаг, усан аялал, ан амьтан, загас агнуур, рашаан амралт-жуулчлалын хослол зэрэг vйлчилгээ /бvтээгдэхvvн/ сонирхол илvv татах болно.

Хєшєє Цайдам, Єгийнуурын бvс

Хашаат суман дахь
эртний Тvрэг улсын хаан,
Культегиний гэрэлт хєшєє,
Єгийнуур,
Орхон гол,
Хотонт суман дахь Хар балгас,
Цагаан сvмийн рашаан зэргийг хамарсан сvлжээ байна.
Хархорин, Эрдэнэзуу, Орхоны Хvрхрээ, Дєвхємийн хийдийн чиглэлээр ирсэн аялагч, жуулчлагчдыг энэхvv сvлжээнд хамруулах, тэдний дур сонирхлыг татах vйлчилгээг нарийн зохион байгуулах шаардлагатай.
Энэ бvсэд загас, шувуу агнуур, рашаан амралт, усан аялалаас гадна тэмээ, морин аялал байхын зэрэгцээ айраг vйлдвэрлэх, хэрэглэх ёс заншилтай холбоотой vйлчилгээний нэр тєрлийг зориуд анхаарч vзэх юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХЄГЖYYЛЭХ ХЄТЄЛБЄР

Нэг. Аялал жуулчлал хєгжvvлэх шаардлага

Архангай аймагт аялал жуулчлалын салбарыг амжилттай хєгжvvлэх нь нийгэм эдийн засгийн хєгжлийг тvргэтгэх, тєсвийнхєє орлогын эх vvсвэрийг нэмэгдvvлж бие даан хєгжих чухал нєхцєл юм. Энэ салбарыг тодорхой чиглэл бодлогогvйгээр хєгжvvлж, vр дvнд хvрч чадахгvй гэж vзэж байна.
Манай аймаг жилийнхээ тєсвийн нийт зарлагын 30 орчим хувийг єєрийн орлогоороо бvрдvvлж, 70 хувийг улдсын татаасаар санхvvжvvлж байна.
Аялал жуулчлалын салбарыг зєв хєгжvvлэх нь байгалийн унаган тєрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад сєрєг нєлєє багатай, богино хугацаанд орлого олох /валют/, ажлын шинэ байр буй болгох боломжтой салбар юм.
Архангай аймгийн газар нутгийн байршил, цаг агаар, байгалийн vзэсгэлэн, тvvх соёлын дурсгалт зvйл, ховор vзмэр, цэнгэг ус агаар, ан амьтны нєєц, уламжлалт ёс заншил зэрэг нь гадаад дотоодын аялагчид, жуулчдын дур сонирхлыг илvv татдаг. Єєрєєр хэлбэл бурханаас заяасан ховор нутаг-жуулчдын бааз байгуулах бэлэн хєрс, орлогын эх vvсвэр гэж болно... дэлгэрэнгvй -->>

Цаашдын зорилт, чиглэл
Цаашид аялал жуулчлалыг эрчимтэй хєгжvvлэхэд дараах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжvvлэх шаардлагатай.
Yvнд:Аялал жуулчлалын бааз, зочид буудал, ресторануудын хvчин чадлыг нэмэгдvvлэх, тав тух, vйлчилгээний соёлын тvвшинг стандартад нийцvvлэх
Аялал жуулчлалын мэргэжилтэн менежерvvдийг зориуд урьдчилан бэлтгэж, жуулчны баазуудыг мэргэжлийн хvмvvсээр хангах, аялал жуулчлалын орчин vеийн менежментийг нэвтрvvлэх
Тvvх соёлын дурсгалт газар, хєшєє дурсгал, vзэсгэлэн музей, тvvхийн холбогдолтой бусад обьектыг сэргээн засварлаж єнгє vзэмжийг сайжруулах, тайлбар сэлтийг бvрэн болгох, орчуулагч тайлбарлагч нарын мэдлэг мэргэшлийг дээшлvvлэх
Аялал жуулчлалыг янз бvрийн тєрлєєр хєгжvvлэх тухайлбал уулын спорт, морь, тэмээ, явган аялал, ан амьтан, ховордсон ургамал, загас агнуур, угсаатан судлал зэрэг аялал жуулчлалын шинэ болон уламжлалт тєрлvvдийг хєгжvvлэх, шинэ маршрут байрлалыг сонгох
Аялал жуулчлалын vйлчилгээнд малчин єрх, малчдыг оролцуулах явдлыг єргєтгєж тэдний уламжлалт vйлдвэрлэл ахуйн хэвшил соёлыг таниулах
Аялал жуулчлалын vнэ тарифыг аль болохоор хямд байлгахын зэрэгцээ vйлчилгээг хєнгєн шуурхай соёлтой болгох талаас нь илvv анхаарч гадаад дотоодын зочид жуулчдын сонирхлыг татах тоог жилээс жилд нэмэгдvvлэхэд цаашдын vйл ажиллагааг чиглvvлэх нь зvйтэй юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЄГЖИЛ ДЭХ ДАВУУ ТАЛУУД:

Архангай аймаг нь манай улсын аялал жуулчлалын Орхон-Хархорин, Завхан-Хєвсгєлийн бvсvvдийн аль алинд нь хамаарах их ирээдvй бvхий бvс нутаг гэж vзэж болно.
Жишээ нь: тус аймаг “Аялал жуулчлалын сvлжээний гол зангилаа” байх бvрэн боломжтой.
Тухайлбал Улаанбаатар, говийн аймгуудын чиглэлээр ирэх жуулчид Хархориноор, Хєвсгєл-Булган аймгийнх Рашаант, Сайхан, Єлзийт сумаар, Завхан болон баруун аймгуудынх Солонготын даваа, Тосонцэнгэл сумаар, Баянхонгорын чиглэлийнх Хєл саяын даваа Эрдэнэцогтын чиглэлээр ирж гарах аялал жуулчлалын зохимжтой маршрут байж болно гэж vзэж байгаа. Yvнээс vндэслэн хангайн бvсийн аймгуудад аялал жуулчлал хєгжvvлэх хєтєлбєр боловсруулан хэрэгжvvлэх шаардлага гарч байгаа юм.
Тус аймгийн Хорго, Тэрхийн Цагааннуур, Булган уул, Тайхар чулуу, Чулуут голын хавцал, Цэнхэрийн халуун рашаан зэрэг vзэсгэлэнт байгаль-экологийн аялал жуулчлалыг тvлхvv хєгжvvлэх боломжтой.Мєн рашаан усыг тvшиглэн эмчилгээний аялал жуулчлалыг хєгжvvлэх талаар хангайн бvсийн аймгуудтай хамтран тусгай хєтєлбєр тєсєл боловсруулан хэрэгжvvлж болох байна.
Тvvнчлэн Хєшєє-Цайдам дахь Тvрэгийн хаадын булш бунхан, хvрэл зэвсгийн vеэс эзэнт их гvрний vетэй холбогдох хvн чулуун хєшєє, хадны сvг зураг, эртний хот балгадын туурь, Зая бандидын хvрээ зэрэг тvvх дурсгалын євvvдэд тvшиглэн аялал жуулчлалыг тvvх соёлын болон байгаль экологийн тєрлvvдээр хослон хєгжvvлэх.
Тус бvс нутагт усны шувууд, загас, ан амьтан элбэг тул янз бvрийн ан хийх, шувуу ажиглах ховордсон ургамал судлах чиглэлээр зочид жуулчдыг татах нєхцєл бололцоо бас бий.
Энэ бvхнээс дvгнэж vзэхэд тус аймагт аялал жуулчлалыг бvхий л тєрєл чиглэлvvдээр хєгжvvлэх бололцоо давуу тал байгаа юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЄГЖИЛ ДЭХ СУЛ ТАЛУУД

Бороо хур ихтэй жил гол горхи vерлэн шавар намаг гарч халтиргаа гулгаа vvсч замын саатал гарах
Улаанбаатар-Цэцэрлэг хот, мєн Цэцэрлэг хотоос жуулчны бааз хvртэл машинаар зорчдог нь цаг хугацаа их алдаж зорчигч жуулчдын тав тухыг алдагдуулдаг
Тvр жуулчны баазуудад дэд бvтэц сул хєгжсєн, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны хангамж хангалтгvй
Аялал жуулчлал эрхэлж буй ихэнх компаниуд аялал жуулчлалын vйл ажиллагааг аж ахуйн vйл ажиллагааны хавсарга байдлаар ажиллаж байгаа зэрэг сул сєрєг талуудыг багасгахад онцгой анхаарах шаардлагатай юм.

Архангай аймгийн нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлал, амралт сувиллын газрууд

Д/Д Аж ахуйн нэгж байгууллагын нэр Газрын хэмжээ /га/ Зориулалт Байршил Тайлбар

1 Их Тамир сум“Мат-Сафарис” ХХК
2 Аялал жуулчлал Тайхар чулууны зvvн урд талд2 Их тамир сум“Хєх нуур” ХХК 6 Аялал жуулчлал Тайхар чулууны зvvн урд талд
3 Хашаат сум 1 Аялал жуулчлал Бага номгонд
4 Цэнхэр сум“Жигvvр” ХХК 2 Аялал жуулчлал Алтан овоо багийн Халуун усны рашааны орчимд
5 Цэнхэр сум“Д.Ж.Л” ХХК 1,4 Аялал жуулчлал Алтан овоо багийн Халуун усны рашааны орчимд
6 Тариат сум“Цолмон трайвел” ХХК 6,0 Аялал жуулчлал Тэрхийн цагаан нуурын хойд талд /УТХГ/
7 Тариат сум Талын Монгол групп“Энигма” ХХК 1,5 Аялал жуулчлал Тэрхийн цагаан нуурын хойд талд /УТХГ/
8 Тариат сум“Эрд-Хул” ХХК 6,0 Аялал жуулчлал Сєртийн аманд/УТХГ/ Yйл ажиллагаа явуулаагvй
9 Тариат сум“Нэмэх трейд” ХХК 4,0 Аялал жуулчлал Их Мухарт/УТХГ/ Yйл ажиллагаа явуулаагvй
10 Тариат сум“Далай ван энд БЭТ” ХХК 4,0 Аялал жуулчлал Нуурын шанаанд /УТХГ/ Yйл ажиллагаа явуулаагvй
11 Тариат сум“Далай ван энд БЭТ” ХХК 1,0 Аялал жуулчлал /УТХГ/-т Yйл ажиллагаа явуулаагvй
12 Тариат сум“Тэрх Трейвел” ХХК 3,0 Аялал жуулчлал Жооройд/УТХГ/ Yйл ажиллагаа явуулаагvй
13 Тариат сум“Цагаан нуур Трейвэл” ХХК 4,0 Аялал жуулчлал Ар хад, Чулуутад/УТХГ/
14 Хотонт сум“Мон”ОСА” ХХК 1,2 Аялал жуулчлал Цагаан сvмийн рашааны орчимд/Цагаан хєндий/
15 Єгийнуур сум“Загасчин” ХХК 2,5 Аялал жуулчлал Нуурын зvvн талд
16 Агийнуур сум“Оюу Цоож” ХХК 3,0 Аялал жуулчлал Нуурын баруун хойд талд
17 Єгийнуур Иргэн Туяа 3,0 Аялал жуулчлал Нуурын хойд Талд
18 Єндєр-Улаан сум“Монгол алт” ХХК 2,0 Аялал жуулчлал Чулуут голын баруун талд тохойн оруулгад
19 Єндєр-Улаан сум“Хануй инж” ХХК 1,8 Аялал жуулчлал Чулуут голын гvvрний хойд талд
20 Єндєр-Улаан сум“Хархорин” ХХК 0,9 Аялал жуулчлал Чулуут голын зvvн талд Азарга баг
21 Эрдэнэбулган сум“Талын Монгол” групп 4,3 Аялал жуулчлал Булган уулын зvvн суганд

http://www.acic.edu.mn/node/784

Монгол Улсын Их Хурлын гишүүн Даваажав Ганхуяг


Даваажав Ганхуяг


Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төрсөн огноо:
1963 оны 12 сарын 14

Төрсөн газар:
Архангай аймгийн Цахир сум

Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Эрэгтэй, халх, ам бүл 4



Төгссөн сургууль, мэргэжил:
1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль
1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет
1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль
1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургууль Хими технологийн инженер мэргэжлээр
1990 онд Удирдлагын хөгжлийн институт тус тус төгссөн.

Ажилласан байдал:
1989-1991 онд *Говь* хувьцаат компанид технологич инженер
1991-1993 онд *Бридж* ХХКомпанид дэд захирал
1993-2004 онд *Бридж* группийн ерөнхийлөгч
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2007-2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга

Шагнал:
2003 онд Алтангадас одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Гадаад хэл: япон, англи, орос

И-Мэйл: gankhuyag@parliament.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэл Гончигдорж


Раднаасүмбэрэл Гончигдорж


Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төрсөн огноо:
1953 оны 12 сарын 29

Төрсөн газар:
Архангай аймгийн Цахир сум

Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Эрэгтэй, халх, ам бүл 5



Төгссөн сургууль, мэргэжил:
1970 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль
1975 онд Монгол Улсын Их Сургууль Математикч, математикийн багш мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Удирдлагын академийн хүндэт профессор, ШУА-ийн гишүүн, Академич, Шинжлэх ухааны доктор, БНСУ-ын Инчоны их сургуулийн хүндэт доктор

Ажилласан байдал:
1975-1988 онд Монгол Улсын Их Сургуульд багш
1988-1990 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнгийн захирал
1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга
1990-1992 онд Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга
1992-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1992-2000 онд Монголын Социал Демократ намын дарга
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2003 оноос Алтангадас ассоциацийн ерөнхийлөгч
2004-2006 онд Ардчилсан намын дарга
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2007 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

Шагнал:
1997 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
1999 онд Боловсролын тэргүүний ажилтан
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн

Гадаад хэл: англи, орос, герман

И-Мэйл: gonchigdorj@parliament.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн Дэндэв Тэрбишдавга


Дэндэв Тэрбишдавга


Монгол Улсын Их Хурлын гишүүн


Төрсөн огноо:
1955 оны 4 сарын 17

Төрсөн газар:
Архангай аймгийн Эрдэнэмандал сум

Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Эрэгтэй, халх, ам бүл 4



Төгссөн сургууль, мэргэжил:
1974 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль
1982 онд Германы Гумболдтын Их Сургууль Хүнсний инженер технологич мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:
1982-1983 онд Улаанбаатар мах консервийн комбинатад цехийн мастер
1983-1984 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн технологич
1984-1986 онд Улаанбаатар мах консервийн комбинатад ерөнхий технологич
1986-1988 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн дарга
1988-1990 онд Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуульд орчуулагч багш
1992-1994 онд Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн
1994-2000 онд *ТБД Андууд* ХХКомпаний ерөнхий захирал
2000-2002 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
2002-2004 онд Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд

Шагнал:
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Алтангадас одон

Гадаад хэл: орос, герман, англи

И-Мэйл: terbishdagva@parliament.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн Самбуу Ламбаа


Самбуу Ламбаа


Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төрсөн огноо:
1950 оны 1 сарын 3

Төрсөн газар:
Архангай аймгийн Өндөр-Улаан сум

Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Эрэгтэй, халх, ам бүл 4


Төгссөн сургууль, мэргэжил:
1966 онд Архангай аймгийн Ихтамир сумын 8 жилийн дунд сургууль
1968 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль
1976 онд Монгол Улсын Их Сургууль Авто тээврийн инженер- эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Боловсролын шинжлэх ухааны академийн гишүүн, академич, БИС-ийн профессор, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D)

Ажилласан байдал:
1976-1980 онд Монгол Улсын Их Сургуульд Улс төрийн эдийн засгийн ухааны багш
1980-1982 онд Дээд, Тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын улсын хороонд мэргэжилтэн
1982-1984 онд Ардын боловсролын яаманд мэргэжилтэн
1984-1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуулийн бэлтгэл факультетийн декан
1987-1988 онд Дээд боловсролын Улсын Хороонд мэргэжилтэн
1988-1990 онд Шинжлэх ухаан, Дээд боловсролын улсын хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга
1990 онд Ардын боловсролын яаманд мэргэжилтэн
1990-1992 онд Ардын боловсролын яамны *Сургалт Импекс* компаний ерөнхий захирал
1992-1996 онд *Эрдэм* цогцолборын захирал
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1998-1999 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
2000-2003 онд Ардчилсан намын Нарийн бичгийн дарга
2003-2004 онд *Орон нутгийн удирдлагын хөгжил* сангийн захирал
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга
2007-2008 онд УИХ-ын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга
2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд

Шагнал:
1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн хүндэт медаль
1988 онд Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан
1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль
1994 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан
1999 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан
2000 онд *Онц тээвэрчин* цол тэмдэг
2000 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль
2004 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
2005 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Монгол Улсын гавьяат багш

Гадаад хэл: англи, орос

И-Мэйл: lambaa@parliament.mn

Tuesday, March 24, 2009

Хүүхдийг хөгжүүлэхэд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо чухал

Архангай аймгийн түшиц сур­гуу­лиудын бага ангийн багш нар сургалтын үеэрээ зохион бай­гуул­сан бас нэг шинэлэг үйл ажил­лагаа нь өөрсдийн олж авсан мэд­лэгээ хэрэглээ болгох, сур­галтын агуулгыг хэрхэн эзэмшсэ­нээ тандах, туршлага солил­цох, төслийн үйл ажил­ла­гаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах зо­рил­гоор Батцэнгэл сумын 1-5 дугаар ангийн эцэг эх­чүү­дийг хамарсан “Эцэг эхийн нээлттэй өдөр­лөг буюу өртөөчилсөн аялал”-ыг 2007 оны 3 дугаар сарын 27-ны 18:00 цагт зохион байгууллаа.

Өртөөчилсөн аялалыг 5 өртөөтэйгээр зо­хион байгуулж сум бүрийн багш нар өртөөг ажиллуулав:
Төслийн танилцуулга, үйл ажил­лагаа, үр дүнгийн талаар та­нилцуулга хийх “Гараа” өр­төөг Эрдэнэмандал сум

Ангийн номын сангийн зорилго, үйл ажил­лагаа, түүнийг тү­шиглэн сурагчдыг хөг­жүүлэхэд эцэг эхийн оролцооны талаар мэ­дээ­лэл солилцох “Хорго” өртөөг Та­риат сум
Номын богцоор дамжуулан сурагчдын бү­тээлч сэтгэлгээг хөг­жүүлэхэд багш, эцэг эхийн хамт ажиллагааг харуулах “Дайрт бор” өртөөг Батцэнгэл сум
Ангийн номын сангаа хэрхэн баяжуулах вэ, сурагчдыг зо­хиолч болгоход жижиг номын ач холбогдлыг үзүүлэх “Жижиг ном” өртөөг Хотонт сум

Эцэг эх, сурагчид хамтран бүтээх “Том ном” өртөөг Ихтамир су­мын багш нар тус тус ажиллуулан сур­галтын үеэр сурсан зүйлээ эцэг эхчүүд болон сургалтанд оролцогчдод танилцуулсан юм.
Өдөрлөгийн төгсгөлд эцэг эхчүүдтэй уулзан өдөрлөгийн үйл ажиллагаа болон төслийн талаарх санал сэтгэгдлийг нь сонссон билээ.

Батцэнгэл сумын эцэг эхийн зөвлөлийн дарга Н.Батгэрэлсайхан:
Төслийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл авч үзэсгэлэн үзсэнээр хүүхэд­тэйгээ ажиллах арга барил эзэмшин, тэднийг ном унших дур сонирхолтой болгоход эцэг эхчүүдийн үүрэг хариуц­лага ихээхэн хэрэгтэй гэдгийг ойлголоо. Орчин үед мэдээлэл технологийн эрин үе эхэллээ гэж их ярьдаг болсон. Ма­­най суманд Датакомын захирал Б.Энхбат ирээд бид нартай уулзаж байх­даа “Хүн интернэтээс мэдээлэл авдаг болохоос мэдлэгийг авдаг­гүй” хэмээн хэлж байсныг энэ өдөрлөг үнэхээр баталлаа. Манай оронд хэвлэх үйлдвэр олноор нэмэгдсэний хэрээр хүүхдэд зориулсан ном гарын авлагууд нэг үеэ бодвол нэлээд хэвлэгдэж байна. Одоо харин тэдгээр номуудыг амилуулж хүүхдийн­хээ хэрэглээ болгоход эцэг эхчүүд хүү­хэд­тэйгээ хамтран ажиллах, тоглох, үзэл санаагаа хуваалцах зэргээр ойр дотно ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.

4б ангийн сурагч А.Тэмүүлэнгийн аав Ариунболд:
Зохион байгуулалт сайтай сайхан өдөрлөг болж байна. Сэтэгдэл маш өндөр байна. Энэ өдөрлөгт ирснээрээ өөрийн эрхгүй хүүхэдтэйгээ хийж бүтээж хамтарч ажиллах сэтгэл төрлөө. Та бүхэнд баяр­лалаа.

Архангай аймгийн Батцэнгэл сумын ерөнхий эмч, МУ-ын хүний гавьяат эмч О.Дашдэндэв:
Манай суманд хөдөөгийн сум багийн сургуулиудын бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сүлжээг бэхжүүлэх нь төслийн сургалт үр дүнтэй сайхан болж байна.

Батцэнгэл, Ихтамир, Эрдэнэ­ман­дал, Хотонт, Тариат сумын бага ангийн багш нар сургалтын явцдаа зөвхөн өөрсдөө суралцаад зогсохгүй тайлан үзэс­гэлэн гаргаж эцэг эхчүүдийг хамарсан уулзалт зохион байгуулж байна. Би олон сургал­танд сууж оролцож явсан. Харин энэ сургалт хөрсөндөө ингэж сайхан бууж байгааг хараад энэ багш нараар бахархах сэтгэл төрлөө. Үзэсгэлэн­гийн явцад эцэг эх бид чинь эргээд хүүхэд ахуйдаа очиж, ном уншиж, үлгэрийн баатар болж, жижиг ном минут хүрэхгүй хугацаанд бүтээж олон зүйлийг мэдэр­лээ.

Эмч хүний хувьд эмнэлгийн орчноос тасран, эргэж хүүхэд ахуйдаа очин сурч байгаа юм шиг сэтгэл төрлөө. Өмнө нь би үзэсгэлэн үзэж харж явснаас хамтран оролцож, үлгэрийн баатар болж, хүүхэд шиг ном уншиж, жүжиглэж, жижиг ном хийж, наргиантай сайхан орчинд орж байгаагүй. Сургалт гэдэг ингэж хөрсөн дээрээ буухыг хараад эдгээр багш нар их л юм хийх хүмүүс юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдож байсан юм. Сургалтыг БХАН-ийн үндэсний сургагч багш нар, Батцэнгэл сумын багш нартай хамтран зохион байгуулж байгаа нь ихээхэн үр дүнтэй болж байх шиг санагдлаа.

Ном дор мөргөмүйБагш дор мөргөмүй Номын цагаан буян чинь хурж Нандин албаа дэлгэрүүлж явах болтугай. Өглөө бүр шинийг сэтгэжӨдөр бүр ихийг бүтээж Хүнд хүсэгдэж Тэнгэрт тэтгэгдэж яваарай гэж нийт багш нартаа хүсье.

Батцэнгэл сумын эцэг эхийн төлөөлөгч Т.Баянжаргал
Хөдөөгийн боловсролыг дэмжих төслийн суурь үндсийг манай сумаас эхэл­сэнд талархаж байна. Эцэг эхчүүд багш нартайгаа хамтарч ажиллан энэ төс­лийг үр дүнг та бүхэнд харуулж чадна гэдэгт итгэж байна. Энэ өдөрлөгт оролцсо­ноор хүүхэд­тэйгээ яаж ажиллах, номонд хандах хандла­гыг сайжруулах номонд дуртай болгох гэх мэт олон зүйлийг сурч мэдлээ. Эцэг эхчүүд бид чинь маш олон зүйлийг бодоогүй, сэт­гээгүй, санаагүй, явдаг юм байна. Цаа­шид хүүх­дээ хөгжүүлэхийн төлөө багш нар­тайгаа байнга хамтарч ажиллах болно.

Батцэнгэл сумын эцэг эхийн төлөөлөгч Д.Энхтуяа
Өнөөдрийн сургалт нь багш, сурагч, эцэг эхчүүдийн харилцааг нарийн уялдаатай болгож эцэг эхчүү­дийн орол­цоог нэмэгдүү­лэхэд маш их дэмжлэг, туслалцаа үзүүллээ. Өмнө нь сургууль түшиглэсэн олон төсөл хөтөл­бөр хэрэгжиж байна гэж сонссоноос биш эцэг эхчүүдтэй уулзаж үйл ажиллагаан­даа хамруулж байсныг ер сонсоогүй. Энэ төсөл анхнаасаа ингэж бидэнтэй уулзаж үйл ажилла­гаандаа оролцуулж байгаа нь их сайхан санагдлаа. Манай орны боловсролын сал­бар одоо л зөв голдрилдоо орж байх шиг. Бидний өсвөр үеийнхний унших, бичих, бодох, сэтгэх, ярих, ирээдүйд сайн хүн болон төлөв­шихөд онцгой анхаарал тавьж байгаа та бүхэндээ баярлалаа.

1б ангийн сурагч Дуламжавын ээж Эрдэнэцэцэг
Бидний хүүхдийг хөгжүүлэхэд бүх талаас нь анхаарч ангиудыг номын сантай болгон, номын сангаа түшиглэн сурагчдаа хөгжүүлэх арга зүйг багш нарт нь зааж өгч байгаад ээж хүний хувьд маш их баярлаж байна. Өнөөдөр биднийг цуглуулж олон сайхан зөвлөгөө өгч, хүүхэдтэйгээ ажиллах арга барил эзэмшүүлэн хэсэг хормыг ч гэсэн хоосон өнгөрөөлгүй үр дүнтэй сургалт явуулсан та бүхэнд маш их баярлалаа.
http://www.mongoleducation.mn/modules.php?ss=4&id=288

Сонин хачин Цас тогтдоггүй уул

Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогоо хэмээх унтарсан галт уулын хүрмэн хадны нүх сүвээр гардаг бүлээн уур хийн илчинд цас тогтдоггүй тул орчин тойрон нь зузаан цасаар хучигдсан байхад энэ уул ганцаараа харлаж харагддаг.

Сонин хачин Чулуун гэр

Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогооны орчим орой дээрээ цоорхой , тоонотой, хажуудаа үүдтэй чулуун гэрүүд байдаг. Эрт цагт эндхийн хүрмэн чулуу газрын гүнээс оргилон гарч ирээд царцах үедээ доороосоо хийнд түрэгдэн дээшээ төвийн сүүлдээ тэр хий нь багтахаа болж дэлбэ буудахдаа тооно үүд үүсгэсэн биз ээ. Зарим гэр нь эргэн тойрон 11м, өндөр нь 1,7 м , тооно нь 1м гаруй голчтой . Гэр доторх зай нь 2,2 м голчтой , 80-100 см өргөн, 1 м өндөр үүдтэй юм.

Сонин хачин Толь хад

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын бригадын нутагт өндрөөшөө 100-аад, өргөөшөө 80 гаруй метр засаж өнгөлсөн юм шиг гөлгөр хад бий. Бас Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үздэг.

Сонин хачин Чулуун гэр

Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогооны орчим орой дээрээ цоорхой , тоонотой, хажуудаа үүдтэй чулуун гэрүүд байдаг. Эрт цагт эндхийн хүрмэн чулуу газрын гүнээс оргилон гарч ирээд царцах үедээ доороосоо хйинд түрэгдэн дээшээ төвийн сүүлдээ тэр хий нь багтахаа болж тэлбэ буудахдаа тооно үүд үүсгэсэн биз ээ. Зарим гэр нь эргэн тойрон 11м, өндөр нь 1,7 м , тооно нь 1м гаруй голчтой . Гэр доторх зай нь 2,2 м голчтой , 80-100 см өргөн, 1 м өндөр үүдтэй юм.

Сонин хачин Шувуун чулуут

Архангай аймгийн Тариат сумын Шувуун чулуутын чулуужсан эмгэн хумсыг нутгийн хүмүүс жижигхэн бошрого шувуу элэг, элгээрээ тэврэлдэн үхээд чулуу болсон гэж ярилцдаг.

Гол мөрөн Чулуутын гол

Чулуут голын урт 415 бөгөөд 10750 хавт.дөр.км талбайгаас усжина. Энэ гол Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас унал их урсгал хурдтай уулын гол юм. Түүний хөндий эхэндээ давчуу, морены бул чулуу элбэгтэй бол доошлох тутам өргөсөж тэлэгдэнэ. Харин Тээлийн голын билчирээс Ацтийн горхийн цутгал хүртэл бараг 100 шахам км урт газар 50-60 м зузаан хүрмэн чулууг зүсэж хавцал дундуур тахирлан хүрхрээ боргио үүсгэн сүртэй урсана. Энэ хэсэгт түүний зүүн гараас Тэрхийн Цагаан нуураас эх авч урсах Суман гол нийлж Чулуут гол мэдэгдэхүйц услаг болох ба гульдиралын өргөн, усны гүн нэмэгдэнэ. Гульдиралын өргөн эхэндээ 20-30 м, дунд хэсэгтээ 20-60 м, адагтаа 70-80 м байна. Усны гүн 0,5-2,5 м, урсгалын хурд 1 м/сек орчим болно.

Гол мөрөн Тамирын гол

Орхоны зүүн гараас цутгах ганц том гол бөгөөд эхэндээ хойд урд Тамирын гол нэртэй болж салаалдаг ажээ. Хойт Тамирын голын урт 180 км, урд Тамирын голынх 165 км юм. Хоёр Тамирын голоос Орхон Тамирын билчир хүртэлх урт 52 км бөгөө талбайн хэмжээ 13100 хавт.дөр.км болно.Хойт Тамирын гол Хангайн гол нуруунаас эх авч урсдаг унал ихтэй, урсгал хурдтай, жинхэнэ уулын гол учраас зуны хур борооны үед усны түвшин богино хугацаанд эрс дээшлээд түргэн татарч багасна. Өвлийн урсац аль алинд нь тун ялимгүй тул ихэнхдээ ёроолгүй хөлдөнө. Хоёр Тамирын билчирээс доош голын хөндий 3-4 км тэлж өргөсөөд татамд улиас бургасан шугуй шигүү ургана. Гульдиралын өргөн тэр хэсэгт 40-70 м, усны гүн 2,5-3 м, урсгалын хурд 1-2 м/сек байдаг.

Дууны үг Цэнхэр хангайн нутаг

Үг Б.Түвшинжаргал, Ая Д.Гунаажав
Уул, үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай минь ээ хө
Унтах нойронд зүүдлэгдээд байдаг
Усы нь уусан хангай юмаа хө
Хангай наран хан аав минь
Сүргээ хариулсан нутаг аа хө
Халхын саран гоо ээжий минь
Сүүгээ өргөсөн газар аа хө
Хадлан тариа халиуран найгасан
Ханагар баян хангай минь ээ хө
Хаа ч явсан үзэгдээд байдаг
Хайрыг булаасан нутаг юм аа хө
Хангай наран хан аав минь
Сүргээ хариулсан нутаг аа хө
Халхын саран гоо ээжий минь
Сүүгээ өргөсөн газар аа хө

Дууны үг Yүлэн цэнхэр хангай

Үг Б.Лхагвасүрэн Ая Ц.Чинзориг
Үүл гижигдэм найгасан
Арын номин шугуй
Үрэл борхон жимс нь
Алганд унадаг хангай
Зэрлэг халиун буга нь
Мөчрийг нь хөнддөггүй шугуй
Зүс нь цоохор янзага нь
Сөгдөж төрдөг хангай
Өглөө дуулсан дуу
Өдөржин хургадаг шугуй
Нөмгөн цагаан манан
Нөмөрт нь хоргоддог хангай
Хотлын мэлмийд үнсүүлсэн
Үндэс бүтэн шугуй
Хорж хотойхын учиргүй
Үүлэн цэнхэр хангай

Дууны үг Усны тунгалаг Тамирын гол

Усны тунгалаг Тамирын гол
Уужмын холоос гүйдэлтэй хүлэг
Усных нь амтыг үгүйлэн ирдэг
Уулсынхаа сүрийг урсгалдаа тээсэн
Усны тунгалаг Тамирын гол оо
Усны тунгалаг Тамирын гол оо
Хултай айргийн дугараа тойрон
Уртын дууны түрлэг хадсан
Хунгийн чуулга шиг цагаан гэрүүд
Дэнжийг нь чимсэн Тамирын гол оо
Дэнжийг нь чимсэн Тамирын гол оо
Сарын газраас тэмүүлсээр ирэхэд
Шаагих урсгал нь чихнээ яруухан
Ухаант түмний минь төвшин зан
Урсгал дөлгөөн Тамирын гол оо
Урсгал дөлгөөн Тамирын гол оо
Саруул хорвоогийн жаргал эзлэн
Сайхан ханьтайгаа хослон цэнгэхэд
Саран тээсэн урсгал дундаа
Биднийгээ тольдсон Тамирын гол оо

Бид хийхгүй бол хэн хийх вэ? Найзуудаа

Уриалга
Арын сайхан хангай гэж ярьж, бичдэг хэдий ч хүмүүс бидний өөрсдийн ухамсаргүй үйл ажиллагааны улмаас ой мод минь шатаж, гол мөрөн минь ширгэж, гуу жалга минь хогоор дүүрчээ.Энэ нутгийн ирээдүйн эзэд болсон анд найз нараа “Цэмцгэр хот” төслийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцон, орчны эрүүл ахуйг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад та бүхний чин сэтгэлийн туслалцаа, хүчин чармайлт, ухамсартай үйл ажиллагаа нэн чухал байна. Өөрсдийн дуу хоолой, бүтээлч сэтгэлгээгээрээ биднийг дэмжин, хамтран ажиллахыг уриалж байна.

Хоггүй эрүүл орчны төлөө хамтдаа
“ Ирвэс ” лицей сургууль10а ангийн хамт олон


“Цэмгэр хот” төслийг бид дараах шалтгаануудын улмаас зохион байгуулж байгаа билээ.
 Арын сайхан хангай гэж ярьж, бичдэг хэдий ч өөрсдийн ухамсаргүй үйл ажиллагааны улмаас хогондоо дарагдахад нэг их холгүй байгаа билээ.
 Жилээс жилд гадаад дотоодын жуулчид жуулчлан ирэх нь ихэсч буй үед Цэцэрлэг хот маань газраар хог нь хөглөрч, тэнгэрээр утаа хөшиглөн байгаа нь хүүхдүүд бид сэтгэлийг эмзэглүүлж байна.
 Мөн хүмүүсийн ухамсар их доройтож хогийг ил задгай хаа дайралдсан газраа замбараагүй хаяж байгаа учир тэдний ухамсарт бага боловч нөлөөлөх

http://tsetserleghot.blog.gogo.mn/

Ар халх

Ар халхын тэнүүнд
Арын сайхан хангай гэж бий
Тэр сайхан хангайд
Тэрхийн цагаан нуур гэж бий
Тэр нуурийн дундуур
Тэвхэлсэн нумнаас тавьсан юм шиг
Тэнгэрийн мөнгөн заадас шиг
Суман гол зүсэн бий
Усан дундуур нь ус болон урсдаг
Урьд эртийн цагт
Уул нь галаар оргилсон
Тунгалаг гурван тамир
Уяа цацлан хатирдаг
Тансаг сайхан энэ л нутагт
Тугал хариулж өссөн
Туг барилцаж явсан

http://gbold.blog.gogo.mn/

Архангай аймгийн Хангай сум байгуулагдсаны 80 жилийн ойд

Илгээлт мэндчилгээ


Архангай аймгийн Хангай сум байгуулагдсаны 80 жилийн ойд

2005.07.20

Үзэсгэлэнт сайхан байгаль, уул ус, ургамал жимс, ан гөрөөс, араатан жигүүртний өлгий болсон Хангай сумын ард иргэд ээ!
Сум байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг тань тохиолдуулан айл өрх бүрт аз жаргалыг ерөөж, нийт хангайчууддаа болон энэ сумтай ажил амьдралаараа холбоотой бүх хүмүүст эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, баярын мэндчилгээ дэвшүүлье.
Нутгийн нэр, байгалийн үзэсгэлэнгээ хол ойрын гийчдэд дуурсгасан Ноён, Хатан Хангай, Нарийн, Бүдүүн Гичгэнэ, Баясгалант, Чандмань, хайрхан, Унтаа Ямаат, Урд Тэрхийн уулс хийгээд Тэрхийн гол, тэнүүн хангайнхаа дунд үе дамжин аж төрсөөр ирсэн ажилсаг малч Та бүхний үүсгэн байгуулж хөгжөөн дэвжээж буй Хангай сум шинэ цагийн бүтээн байгуулалт, аймаг орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар ирснийг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.
Үүсэл хөгжлийнхөө наян жилийн хугацаанд танай сумын нийт хүн ам өнөржин өсч, эрүүл мэнд, боловсрол соёл дээшлэн дэвжсэний зэрэгцээгээр хөдөлмөр бүтээл, урлаг-спорт, эрдэм судлалын олон арван алдар гавьяатан энэ нутгаас төрөн гарч эх нутгийнхаа нэр сүрийг улс орондоо дуурсгасныг манай ард түмэн сайн мэддэг билээ.
Нийгэм эдийн засгийн зарим нэгэн бэрхшээл байсаар байгаа ч Хангай сумын хөдөлмөрч олон түмэн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, тоо толгойг нэмэгдүүлсээр байгаа нь сайшаалтай. Уул хангай, ус гол, үржил шим нь цогц бүрэлдсэн энэ сайхан нутгийнхаа эзэн нь болсон хэн бүхэнд хийж бүтээх ажил үйлс их байна. Эртнээс нааш өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртсээр ирсэн сарлаг үхрийнхээ сааль шимийг арвитган сүү, цагаан идээ үйлдвэрлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эд боловсруулах, жижиг дунд үйлдвэр, хоршоо байгуулан ажиллуулах өргөн боломж та бүхэнд нээлттэй.
Үүнд гагцхүү ард иргэд Та бүхний хичээл зүтгэл, санал сэдэл юу юунаас илүү чухал гэдгийг хэлье.
Хангайчууд аа! Сумынхаа 80 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийн сацуу нутгийн ард иргэд, өөрөө удирдах ёсны болон төр захиргааны байгууллага, түүний удирдлагууд Та бүгд төр засгийнхаа бодлого шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч бодитойгоор цэгнэн дүгнэж цаашдын зорилтоо тоймлож, ирээдүйдээ ихийг бүтээхээр зориг, зорилго дүүрэн байгаа гэдэгт Төрийн тэргүүн миний бие итгэлтэй байна.
Та бүхэндээ урьд урьдаас илүү их аз хийморь, амжилт ололт, олз омог, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хангай сум цэцэглэн хөгжих болтугай.
МОНГОЛ УЛСЫН НАМБАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБАЯР
2005 оны долоодугаар сарын 20
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Архангай аймгийн Эрдэнэмандал сум байгуулагдсаны 80 жилийн ойд Арын сайхан хангай нутагт тулгаа тулж, галаа бадраан анх үүсэн байгуулагдсанаасаа хойш эдүгээ 80 дахь жилтэйгээ золгож байгаа баярт үйл явдлыг тань тохиолдуулан Эрдэнэмандалчууд Та бүхэндээ Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, айл өрх бүрт аз жаргал, хүн бүрт эрүүл энхийг ерөөе.

Хангай хээрийг эмжээрлэн урсах Хануй, Хүнүйнхээ голоор ундаалсан уужим дэлгэр нутагтаа үе дамжин аж төрж амьдарсаар ирсэн ажилсаг, малч удамт Та бүхэн сум байгуулагдсаны тэгш их ойгоо бахархам ололт, бахдам амжилтаар угтаж байгаа нь лавтай. Танай сумаас улс орондоо нэртэй, удам хойчтоо хүндтэй, нэр алдраа дуурсгасан засаг төрийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд, хөдөлмөр бүтээлийн сайчуул, онол ухааны эрдэмтэд олон арваараа төрөн гарсныг Монгол түмэн сайн мэдэх билээ.
Эдгээр олон сайчуудынхаа удмыг залгаж, ухааныг нь өвлөсөн өнөөгийн Эрдэнэмандалчууд эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, тоо толгойг нэмэгдүүлсний дээр хийж бүтээснээрээ өрсөлдөх, мэдлэг чадвараараа уралдах зах зээлийн нийгмийн шударга өрсөлдөөний дунд чадварлаг зохицож, өөрсдийн нөөц боломжоо дайчлан уйгагүй хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Угтан ирж байгаа он жилүүд Та бүхнээс улам ихийг хийж бүтээж, хэрэгжүүлж гүйцэлдүүлэхийг шаардсаар байна.
Тэр бүхэнд хойргошин хойш суулгүй, цагийн аяс, нийгмийн хандлагыг даган өмнөө тавьсан зорилтдоо хүрэхийн тулд хүн бүр, дор бүрнээ бодож тунгааж, шинийг санаж сэдэж ажиллах нь зүйтэй.
Тэгж чадна гэдэгт ч Төрийн тэргүүн миний бие Та бүхэндээ бүрэн итгэж байна. Эрдэнэмандалчууд аа!
Та бүхэн хүний хөгжлийн үндэс болсон эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн хамгааллаа сайжруулан, амьжиргааныхаа түвшинг дээшлүүлэн сум орноо хөгжүүлэх талаар илүү ихийг хийж, ирж буй цаг хугацаа, он жилүүддээ улам бүр өөдрөг, аз жаргалтай байж, сайн ажиллаж, сайхан амьдрахын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Эрдэнэмандал сум цэцэглэн хөгжих болтугай.

http://www.president.mn/show_module.php?index=message&msgid=19

Хайрт ээж тандаа Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье!

Батдэлгэрийн Нямцэрэн 1983 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн.
2001 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумийн дунд сургуулийг ,
2005 онд МУИС-ийн Хэрэглээний математикийн ангийг төгссөн.
2005-2008 онд Төмөр замын удирдах газар програмистаар ажилласан.
Математикч,Програм Хөгжүүлэгч. Одоо Япон улсад програмист мэргэжилээр ажиллаж байна.




http://nyamtseren.blogspot.com/

Арын сайхан хангай минь

Үнэхээр сайхан нутаг шүү.
Ёстой л нэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар даа.
Нутгаасаа гараад хэдэн жил болохдоо аав, ээж, ахан дүүсээ санахаас гадна тоглож өссөн хөндий, шумбаж сэрүүцдэг Хануй, Тамирын голоо тэр байтугай голынхоо алаг чулууг хүртэл санадагийн.
Зуны халуунд халууцсан хэдэн жаал унаж явсан даагатайгаа усанд орж бужигналдаад л... голын томоос том хавтгай чулуугаар ор хийн, нуруугаа наранд ээн хэвтдэг байсан тэр л үеүүд өчигдөрхөн болоод өнгөрсөн юм шиг.
Өглөө эртлэн босч адуундаа мордох мөн ч сайхан шүү.
Хөдөөний хүүхэд бүрт унах дуртай морь гэж байдаг байж билээ.
Миний хувьд өвөөгийн маань надад нэр зааж өгсөн үүлэн бор нэртэй бие жижигтэй явдал зөөлөнтэй бор морь байсийн.
Түүндээ тэр үедээ хамгаас илүү хайртай байж билээ.
Тийм болохоор өвөөдөө ч гэсэн хайртай, үгнээс нь ер гардгүй жаал байлаа.
Намар бүх малаа эхлээр нь тавьж, мараатай нууранд очиж хэд хонодог байсын.
Жил бүрийн намар өвөөтэйгөө, аавтайгаа тэгэж хээрээр гэр хийж явах үнэхээр жаргалтай шүү.
Тэр далимдаа сонгино, жимсээ түүгээд амжина.
Зарим өглөө ээж минь эрхлүүлж орноос босголгүй бор тагшинд минь өрөм боорцог овоолон хийж өгдөг байж билээ.
Өглөө сэрэхэд нэрмэлийн үнэр хамар цоргиод л...Шөнийн түг түмэн одод, намрын ургац хураалт, хадлан бэлтгэх, хонь хурганы ноос хяргах, хөл нүцгэн шавхай малтаж өссөн тэр бүх зураглал зүрхэнд минь тодоос тод хадгалаастай байдаг болохоор би нутгаа байнга санан дурсдаг.

http://bbaraa.blogspot.com

Арын сайхан хангай...http://amor.blog.banjig.net

Үнэхээр сайхан нутаг шүү. Миний төрсөн нутаг.Багаасаа 3-хан настайдаа нутгаасаа гарсан хэдий ч зун болгон нутагтаа эмээдээ очдог байлаа. Хамгийн сүүлд 2 жилийн өмнө очсон доо. Том том чулуутай Тамирийн гол маань татраад , жижиг гол горхинууд бүүр байхгүй болсон байна лээ.
5-р ангийн зуны амралтаар байна уу даа Булганд ууланд гарч гүзээлзгэнэ түүж билээ. Том том улаан гүзээлзгэнүүд.. Түүхээсээ идсэн нь их байхаа даа...
http://amor.blog.banjig.net

Жамьянгийн Мөнхбат Арын сайхан хангай

1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн.
Улс төрийн шинжлэх ухааны магистр.
Улс төр судлаач.
Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
1997 оны Хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга” наадмын тэргүүн байр“Болор цом-2002” яруу найргийн наадмын дэд тэргүүн байр, “Болор цом-2005” наадмын тэргүүн байрын эзэн яруу найрагч.
Яруу найргийн “Сахиус санаа” шүлгийн түүвэр 2003 он,
“Монголын түүх, ёс заншил, соёл урлагийн товчоон” 2005 он,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүтээгдсэн “ХХ зууны Монголын Утга зохиолын дээж суварга 12 боть” бүтээлүүдийг эрхлэн хэвлүүлсэн .

Арын сайхан хангай

Бурхад завилсан тэнгэрийн суудал
Булганхангай уул минь ээ
Буурал буурал өвгөдийн минь
Буян шингэсэн өлгий минь ээ
Тэнгэрийн оддыг мандалдаа бүүвэйлсэн
Тэрхийн цагаан нуур минь ээ
Хорин галавын түүхийг ширэглэсэн
Хоргын хүрмэн тогоо минь ээ
Уянгын хадаг шиг намирсан
Асгал Гурван Тамир минь
Уртын дуу шиг хөвөрсөн
Арын сайхан хангай минь ээ
Хаан бүргэд тэнгэрт цойлсон
Хан Суварга хайрхан минь
Хүүхэд насаа цэцгэнд гээсэн
Хүнүй Хануйн бэлчир минь ээ
Өссөн нутгийн минь чулуун тамга
Өнчин ганцхан Тайхар минь
Өгийнуурын цэцэгтэй хөндий
Өвгөн хөшөөт Цайдамын тал минь ээ
Уянгын хадаг шиг намирсан
Асгал Гурван Тамир минь
Уртын дуу шиг хөвөрсөн
Арын сайхан хангай минь ээ
Дэнж хотолзуулсан хүчитнүүд нь
Дэлхийд зартай нутаг минь
Дэлтэй хурдан хүлгүүд нь
Босоо төрдөг өлгий минь ээ
Судсаар урсах ариун ус
Суман Чулуут голууд минь ээ
Аавын үнэр ижийн минь цацалтай
Алтан шороот нутаг минь ээ
Уянгын хадаг шиг намирсан
Асгал Гурван Тамир минь
Уртын дуу шиг хөвөрсөн
Арын сайхан хангай минь ээ

Thursday, March 5, 2009

АРХАНГАЙД ЯДУУРАЛ БОДИТООР БУУРЧ БАЙНА

ХАА-г хөгжүүлэх Олон улсын сангийн Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр Архангай аймгийн 18 сумын 27 багт амжилттай хэрэгжиж байна. Тус аймгийн Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Б.Эрдэнэдаваагийн манай сонинд ирүүлсэн материалыг нийтэллээ. Дашрамд дурьдахад, энэ аймаг анх удаа нэхэл дагал болон байж ХЯБХ-ийн хэрэгжилтийн тухай мэдээгээ ийн ирүүлж байгаа юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн захирал Цэдэндамба “Монгол фермер” сонинг огт захиалахгүй байж болох юм гэсэн санаа цухалзуулж байгаа нь дэндүү болчимгүй үйлдэл гэлтэй. Энэ сонины ач холбогдлыг дэндүү дутуу үнэлж байгаа хэрэг гэж сонины редакци үзэж байна.
Нэг. МАА, бэлчээрийн нөөцийн менежментийн бүрэлдэхүүн хэсэг

1.1 Бэлчээрийн нөөц менежмент. Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах зорилгоор сум, багийн түвшинд бэлчээрийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, бэлчээр ашиглалтын малчдын бүлгүүдийг байгуулан ажиллаж байна.Малчдын бүлгүүд нь бэлчээр, хадлангийн талбайг хашиж хамгаалах, ургацыг нэмэгдүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах, сүү цагаан идээ үйлдвэрлэх, ноосон эдлэл хийх, төмс, хүнсний ногоо тариалах, шохой шатаах зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа эрхэлж орлогоо нэмэгдүүлж байна.Хөтөлбөрт хамрагдсан 18 сумын 27 багийн 38 бүлэг 182.7 га талбай хашиж, 295.6 тн хадлан хураан авсан. Бүлгүүдэд хадлан болон, төмс хүнсний ногооны зориулалтаар бага оврын трактор, усалгааны агрегат, мөн эсгий эдлэл хийх тоног төхөөрөмж, хадлангийн талбай хаших материал, үр олгох зэргээр үйл ажиллагааг нь хөтөлбөрөөс дэмжиж байна. 1.2 Бэлчээрийн усан хангамж: Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд нийтдээ бэлчээрийн 100 худаг уст цэгийг засварлаж, 10 худаг шинээр гаргаж нийт 316.9 мян/га бэлчээр, 324786 толгой мал, 10109 хүн ам, 2271 өрх, 567 хот айлын усан хангамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Өнгөрсөн онд шинээр гаргасан 10, засварласан 20 худаг уст цэг нь 79.4 мян/га бэлчээр, 97221 толгой мал, 1021 хүн ам, 398 өрх, 103 хот айлын усан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн.1.3 Мал аж ахуйн салбар: Сумдын хувийн мал эмнэлгийн салбаруудын материаллаг баазыг бэхжүүлэх, эмийн эргэлтийн сан бүрдүүлэх, эмч нарыг сургалтад хамруулж мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх чиглэлээр хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг аймгийн 19 сумын хувьчлагдсан мал эмнэлгийн салбарыг хамруулан хэрэгжүүлсэн. Мал эмнэлгийн салбарт нийтдээ 127.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлснээс, эмийн эргэлтийн сан бүрдүүлэхэд 14.7 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүний дүнд малын халдварт паразит, халдваргүй өвчний гаралт 2.2 хувь, паразит өвчний гаралт 22.3 хувиар буурсан байна. 1.4 ХААНТ-ийн үйл ажиллагаа: Хөдөөгийн 18 сум, нийт багийн 33.3 хувь буюу 33 багт сургалт мэдээллийн төв байгуулан ажиллаж байна. Энэ төв нь 2004-2007 онд малчид, иргэд рүү чиглэсэн төрөл бүрийн сургалтыг зохион байгуулж тэдний дотны зөвлөгч болон хамтран ажиллаж байна. Хоёр. Нийгмийн хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг2.1 Боловсролын салбар: Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд боловсролын салбарт нийт 882.7 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, үүнээс 290.0 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийгдлээ. Тодруулбал, нийтдээ 18 сум багийн сургуулийн дотуур байр болон багийн сургуулийн дотуур байранд 233.2 сая төгрөгийн засвар хийж, 1432 хүүхдийн сурч амьдрах нөхцлийг сайжруулсан. Хөтөлбөрөөс 19 сумын сургуулиудын мэдээлэл зүйн чиглэлээр компьютерээр хангаж, аймгийн боловсрол соёлын байгууллагууд нийтдээ 630 гаруй компьютерийг сургалтад хэрэглэж байна. 2007 оны хичээлийн жилд сургуулиудыг интернэтжүүлэх ажлыг судлан үзэж бололцоотой сургуулиудыг интернэтэд холбох ажлыг шийдвэрлэснээр Хүмүүн-цогцолбор-1, Батцэнгэл, Тариат, Чулуут, Хангай, Цахиур, Цэнхэр, Өгийнуур зэрэг сумдын сургууль интернэтэд холбогдов. Дотуур байранд 2954 сурагч хамрагдаж эдгээр хүүхдийн 96.2 хувь нь малчдын хүүхэд хамрагдав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд буюу 2004-2007 онд сургууль завсардсан хүүхдийн албан бус сургалтыг давхардсан тоогоор 55 сумын 780 хүүхэд, үүнээс эмэгтэй 319 хүүэдийг хамруулан хийж, 58 хүүхдийг ЕБС-д буцаан оруулсны зэрэгцээ бүх хүүхдэд сургалтад хамрагдаж, боловсрол эзэмшсэн гэрчилгээ олгосон. Хөдөөгийн иргэд алс нутгаас сумын төвд хүүхдүүдээ ирүүлж суралцуулах асуудал хүндрэлтэй байгаад анхаарч дөрвөн багт тус сургалтыг хийснээс, 90 хувьд малчны хүүхэд, түүнээс ядуу болон нэн ядуу айлын хүүхдүүд ч хамрагдсан байна. Мөн багш нарыг сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлэх арга хэмжээ авснаар алслагдсан багийн сургуулийн сургалтын чанар эрс дээшилсэн. 2.2 Нүүдлийн цэцэрлэг: Нүүдлийн цэцэрлэгийг зуны гурван сар ажиллуулан малчдын хүүхдийг хамруулан сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа нь хөдөөгийн ард иргэдийн талархлыг хүлээж байна. Мөн гэр цэцэрлэгийг түшиглэн төрөл бүрийн сургалт явуулж, нүүдлийн номын сан ажиллуулж байна. 2.3 Эрүүл мэндийн салбар: Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд Чулуут суманд 120.0 сая төгрөгийн, Төвшрүүлэх суманд 140.0 сая төгрөгийн өртөгтэй стандартын шаардлагад нийцсэн хоёр давхар хүн эмнэлгийн барилгыг шинээр ашиглалтад оруулсан. Чулуут, Хашаат, Төвшрүүлэх, Их-Тамир, Батцэнгэл, Өгийнуур сумын эмнэлгийг стандартын шаардлага хангасан эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр хангасан. Ингэснээр сум, орон нутагт оношилгооны чадавхи сайжирч, сумын түвшинд үйлчлүүлж байгаа малчдын чирэгдлийг бууруулж хөдөлмөрчдөд хүрсэн үр дүнтэй ажил боллоо. ХЯБХөтөлбөр, ӨАЧДХ-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хөдөөгийн нийт багийн эмч нарыг 100 хувь мотоциклиэр ханган унаажуулж, бүх багийг эмийн фондтой болгосон. Үүний үр дүнд малчдад үзүүлэх анхан шатны үйлчилгээний чанар хүртээмж дээшилж хүн амын болон нялхсын эндэгдэл буурсан. 2.4 Эмэгтэйчүүдийн хөгжил: ХЯБХөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд хөдөөгийн сумдын ажилгүй болон өрх толгойлсон, малчин, ядуу эмэгтэйчүүдийн дунд сургалт сурталчилгааг явуулж байна. Үүнд өрхийн орлого нэмэгдүүлэх, бизнес төлөвлөгөө зохиох аргачлал, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ боловсруулах технологийн сургалтууд, сав бөөрний өвчнөөс болон малаас хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 62 удаа сургалт явуулж, давхардсан тоогоор 1182 эмэгтэйчүүд хамрагдсан. Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлд “УАЗ-469” машин, компьютер, канон, LCD олгож сургалт сурталчилгаандаа хэрэглэж байна. Гурав. Эдийн засгийн бусад үйл ажиллагаа3.1 Орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа: Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд нийт 15.4 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгож, 85 ажлын байнгын байр шинээр гаргаж ажиллууллаа. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд ажилласан ажлын байрууд нийт 75.3 сая төгрөгийн борлуулалт хийж 37.7 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. 2007 онд нийт 68 ажлын байр ажиллаж 25.9 сая төгрөгийн борлуулалт хийж 17.1 сая төгрөгийн ашигтай ажиллалаа. 3.2. Хүнсний ногоо тариалалтХөтөлбөрийн тариалалтын хугацаанд 10 суманд 20 жижиг хүлэмж, 12 зоорь шинээр барьж ашиглан нарийн ногоо тариалах, төмс хүнсний ногоог хадгалах, нөөцлөх нөхцлийг бүрдүүлэв. 2004-2007 онд нийт 19 сумын 4359 өрхөд тариалалтын үр, материалын дэмжлэг үзүүлж 125.8 тн үрээр хангаж, 225.4 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 895.4 тн ургац хураан авсан байна. Энэ нь нэг өрх дунджаар 28.8 кг үр авч тариалан 205 кг ургац хураан өрхийн орлого нь 72.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Нийт хамрагдсан өрхүүдийн 30 гаруй хувь нь цаашдаа бие даан тариалалт хийж өрхийн орлогоо нэмэгдүүлж байна. 3.3 Хөдөөгийн санхүүгийн үйлчилгээ: “ХАС” банкны үйлчилгээгээр нийт 14 сумын 2810 иргэнд 2746.5 сая төгрөгийн зээл олгож малчдын амьдралд дэмжлэг үзүүлж байна. Үүнээс зээлдэгчдийн 38.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Дөрөв. Үр дүн нөлөөлөлХЯБХ-ийг хэрэгжүүлснээр аймгийн болон сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөөгийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүдэд чиглэсэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжсэн олон чухал асуудлууд шийдвэрлэгдэн үр дүнд хүрч, аймаг орны хөгжлийг түргэтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм. Хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөдөөгийн иргэдийг төрөл бүрийн сургалтад хамруулан нийгмийн үйлчилгээ үзүүлсэн, орлого бий болгох үйл ажиллагааны хүрээнд бага оврын трактор, тоног төхөөрөмж олгож, жижиг үйлдвэрлэлийн цех, бүлгүүд байгуулсан, бэлчээрийн худаг уст цэг гаргах, мал эмнэлэг болон үржлийн үйл ажиллагааг дэмжиж малчдыг бүлгийн зохион байгуулалтад оруулсан зэрэг арга хэмжээг авснаар нийт 17886 хүн хөтөлбөрийн үр шимийг хүртэж байна. Хөтөлбөр эхлэхийн өмнө аймгийн нийт өрхийн 40.2 хувь, хүн амын 46.1 хувь нь ядуу байсан нь 2007 онд хийсэн судалгаагаар өрхийн 34.2 хувь хүн амын 35.6 хувь нь ядуу гарсан ба ядуу өрхийн тоо зургаан хувь хүн амын тоо 10.5 хувиар тус тус буурчээ. Ядуурлын түвшин буурсан нь Засгийн газар болон орон нутгийн төр захиргааны байгууллагаас авсан арга хэмжээ, хөтөлбөр төсөл хэрэгжсэний үр дүн, байгаль цаг уурын таатай нөхцөл бүрдэж хөдөөгийн иргэдийн мал сүрэг өссөнтэй холбоотой.

http://www.mongolfarmer.mn/index.php?option=com_content&task=view&id=319&Itemid=32

Монгол сарлаг мөхлийн ирмэгт ирэв vv?



Монголын vндэсний соёл амралтын хvрээлэнд өнгөрсөн баасан гаригт сарлаган поло тоглов. Дэлхийд нэртэй тэмээн полог дөнгөж саяхнаас эх нутагтаа хөгжvvлж буй учраас монголчуудын хувьд сарлаган поло тун сонирхолтой санагдах вий.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар идээшилдэг сарлаг vхрийн тоо толгой сvvлийн жилvvдэд цөөрч, бvр мөхлийн харанга дэлдэхэд ойрхон байгаа учраас сарлаган поло Монголд vvсч буй аж. Өөрөөр хэлбэл, саяхан vйл ажиллагаа эхэлсэн Сарлаган пологийн холбооныхон нэг талаас жуулчдын сонирхлыг татах шинэ спорт сэдэж, нөгөө талаас сарлаг сvрэг маань устах аюул нvvрлэлээ гэдгийг монголчуудынхаа сонорт хvргэж, улмаар уг малыг хайрлан хамгаалж, өсгөн vржvvлэх сонирхол төрvvлэх vvднээс энэхvv сарлаган полог vvсгэн хөгжvvлэх санаа өвөртөлж.
Мах, сvv, ноос, ноолууран бvтээгдэхvvний vйлдвэрлэлд ахиу жин дардаг байсан сарлагийн ашиг шимийг монголчууд яагаад төдийлөн хvртэж чадахгvйд хvрэв. Сарлаг манай орны уулархаг бvс нутагт өсөн vржих нь тvмний амьдрал хийгээд улсын эдийн засагт хэрэгтэй эсэх. Эсвэл тоо толгой нь цөөрч мөхлийн ирмэг рvv дөтөлж буй өнөөгийн байдалд хэн ч vнэлэлт дvгнэлт өгч, анхаарал хандуулахгvй суух уу. Тэгээд хэсэг хугацааны дараа “XXI зуунд Монголын уулархаг бvс нутагт сарлаг гэдэг мал өсөн vржиж, идээшилдэг байлаа. Тэмээтэй харьцуулахад бие багатай ч, савага, хөөвөр нь сагсайсан сvрхий сvрлэг амьтан байсан. Сарлагийн сvvний өрөмний зузаан, амттайг яана. Савгаар нь хийсэн гэрийн хошлон, чагатага их бөх. Харин мах нь жаахан хатуу” хэмээн ярих домог тvvхтэй vлдэх хэрэг vv бид. Энэ талаар хөндөхөд илvvдэхгvй болов уу.
Дэлхийд Хятад, Монгол, Энэтхэг, Балба, Бутан, Орос, Пакистан зэрэг арав хvрэхгvй оронд сарлаг өсгөн vржvvлэх “их хувь заяа” тохиож. Эдгээр оронд өнөөгийн байдлаар нийт 10 гаруй сая толгой сарлаг идээшлэн бэлчиж явна. Сарлагийн тоогоороо БНХАУ тэргvvн эгнээнд жагсдаг. Дэлхийн нийт сарлагийн 85 хувь нь урд хөршид бий гээд бод доо. Харин манай улс сарлагийн тоо толгойгоороо хоёрдугаарт орно. Сайхан дуулдаж байгаа биз. Гэвч өнөөдөр манайх сарлагийн тоо толгойн vзvvлэлтээрээ тун ичмээр, бас эмгэнэлтэй байдалд хvрээд байна.
Монгол Улс 1999 онд 800 мянга гаруй сарлагтай байв. Гэтэл 2004 оны жилийн эцсээр 400 гаруй мянгахан толгой болж цөөрчээ. Тавхан жилийн дотор бараг тавин хувь буурсан гэсэн vг.
Далайн тvвшнээс 1600 метрээс дээш өндөрлөг газарт тавтай нь аргагvй гэмээр бэлчдэг учраас өндөр уулын бvс нутгийн мал хэмээдэг. Манайд сарлаг vрждэг Архангай, Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай гэсэн наймхан аймаг бий. Тиймээс сарлагтай нутгийнхан зургаа дахь хошуу малыг өсгөн vржvvлдэг гэдгээрээ бахархах ёстой биш vv. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээний бvтээл туурвидаг олон эрдэмтэн сарлагийг Монголын зургаа дахь хошуу мал хэмээн ярьдаг юм билээ.
Дээрх найман аймгийн сум бvрт сарлаг vрждэггvй ч олон малчин сарлагтай. Сарлагтай ч гэж дээ. Сарлагтай байсан гэх нь оновчтой юм болов уу. Дээрх аймгуудаас сvvлийн жилvvдэд хэчнээн малчин малаа барж, хот орж ирээ бол. Бас болоогvй, Баянхонгор, Өвөрхангайн цөөнгvй малчин өрх алттай газрын “нинжаа” болсон.
Эрдэмтдийн ярианд өндөр уулын бvсийн малчдын амьдрал доошилсон гэсэн vг олонтаа дурдагдах болов.
Гэтэл БНХАУ 1956 онд 1.5 сая сарлагтай байсан бол өнгөрсөн оны байдлаар 12 сая толгой болж өсчээ. Хөрш орны маань сарлаг яагаад өсөөд манайх яагаад цөөрөөд байна вэ. Учир шалтгаан нь юунд байна. Бид сарлагаа өсгөхийн тулд цаашид юуг анхаарч ажиллах ёстой гэж. Энэ талаар эрдэмтдийн vгийг сонсъё.
Д.Доёдорж 30 гаруй жил сарлагийн vржил, хөгжил, физиологийн онцлогийг судалж, өнөөгийн эмгэнэлт байдалд зvрх сэтгэл нь шимширч явдаг нэгэн.
Тэрбээр “Би 1976 оноос өнөөг хvртэл сарлагийг судаллаа. Сарлаг 130 орчим ургамал иддэг. Иддэг өвс, ихэрлэлтээрээ ямаатай их төстэй. Миний судалгааны ажлын гол нь сарлагийн ихэрлэлтэд чиглэсэн. Монгол vхрийг бодоход ихэрлэмтгий чанартай. 1000 сарлаг тутмын гурав нь ихэрлэдэг. Мөн сарлагийн идэх дуртай 130 орчим ургамлын 20-ыг нь судалж vзэхэд сvvлийн жилvvдэд найм нь огт ургахаа больсон. Энэ чинь сарлагийн идэш тэжээл ховордож байгааг харуулж буй хэрэг. Үvнээс гадна БНХАУ 1998 онд сарлаг хамгаалах холбоо байгуулсан. Хойд америк саяхан “Алтан сарлаг” нэртэй холбоотой боллоо. Манайд сарлаг хамгаалах улсын холбоо байхгvй. Өнгөрсөн жил Өвөрхангайд “Сарлаг-Эрдэнэ” нэртэй холбоог байгуулсан. Нэн даруй улсын хэмжээнд холбоотой болох шаардлагатай. Сарлаган пологийн холбоо байгуулж өнөөдөр нээлтээ хийж буйг би их олзуураж байна. Сарлаг vрждэг аймаг, орон нутаг бvрт полог хөгжvvлж мөнгө олох хэрэгтэй. Савага хөөврийг огт ашиглахгvй, бас vнэгvй байна. Сарлагийн хөөврийг ямааны ноолууртай хольж чанартай сайхан бvтээгдэхvvн хийж болно.
Сарлагийн бухны vрийг гvн хөлдөөж, зохиомол хээлтvvлэгт ашиглах цаг болсон. Сарлаг хувьд очоод тvvнийг малладаг хvн цөөрсөн. Савага, хөөврийг нь авахгvй, сvv саамыг нь бvрэн ашиглахгvй болохоор сарлаг сvvлийн vед зэрлэгших хандлагатай болж байна. Сарлаган полоны нэг гол ач холбогдол энд байгаа. Өмнөговь аймаг 1999 онд 800 сарлагтай байсан 2003 онд 200-хан болж цөөрсөн. Өнгөрсөн оны мал тооллогоор Өмнөговь аймагт сарлаг тоолуулсан хvнд мөнгө өгсөн чинь нийт 400 сарлагтай болсон. Алтай нурууны төгсгөл Говь гурван сайхан уул сарлаг vржих сайхан нутаг. 1988 онд сарлагийн хөөврийг хайчилж биш самнаж авах стандарт гаргаж байсан. Хэрвээ хөөврийг нь хайчлах юм бол 12 кг-аар турдаг.
Өнөөдөр сарлагийн хөөврөөр “Хатан сvлжээ” компани аятайхан бvтээгдэхvvнvvд хийж байгаа. Монгол Японы хамтарсан “Санширо” компани самнасан хөөврийг Японд гаргаж байна гэв.
Мал аж ахуйн хvрээлэнгийн ажилтан Б.Минжигдорж “Сарлагийг өндөр уулын бvс нутагт нь өсгөн vржvvлэх хэрэгтэй. Нам дор газар руу буулгаж маллаж, тууварлах юм бол турж, өвчилдөг. Өндөр уулын бvсэд махны vйлдвэр байгуулж болно. Архангайн Их тамир суманд Сарлаг судлалын станц бий. Манай хvрээлэнгийн салбар л даа. Манай хоёр хамтарч сарлагийн vржvvлэг, маллагааны технолог гаргаж байгаа. Энэхvv шинэ технологийг сарлаг маллагчид мөрдөж ажиллах нь чухал. Тvvнчлэн орон нутагт сарлагийн савага, хөөвөр, шир, мах сvvгээр бvтээгдэхvvн хийх чиглэлд малчид хоршиж, хамтарч ажиллах ёстой. Сарлагийн бухны vрийг хөлдөөж, хадгалах, шилжvvлэн суулгах биотехнологийн аргыг нэвтрvvлэх шаардлагатай” хэмээн ярив.
Архангайн Их тамир сумын Сарлаг судлалын эрдэм шинжилгээний станц гурван жилийн өмнө БНХАУ-аас зэрлэг сарлагийн хөлдvv vр авчирч зохиомол хээлтvvлэг хийжээ.
Мөн тус суманд ирэх наймдугаар сарын дундуур Хvнс, хөдөө аж ахуйн яам “Сарлаг vржvvлэгчдийн” улсын зөвлөлгөөнийг анх удаа хийхээр бэлтгэлээ базааж байгаа аж.
Энэ сарын дундуур Өвөрхангайн Уянга, Бат-Өлзий зэрэг сарлаг vржvvлдэг таван сум зөвлөлгөөн хийх гэнэ. Сарлагийн савгаар хийсэн гэрийн хошлонг 30 жилийн эдэлгээтэй гэлцдэг. Мөн сарлагийн хөөврөөр хийсэн цамц бөөр нурууны өвчинг анагаадаг шидтэй.
Бид сарлагийг сонирхохгvй байгаа болохоос гадаад орнууд энэ малыг өсгөн vржvvлэхэд хэрхэн анхаарч буй нь Доёдорж гуайн ярианаас илэрхий. Тvvнчлэн савага, хөөврийг хямд vнээр авч, эх орон руугаа гаргадаг Япон компани ч манайд нэгээр зогсохгvй байна.
Сарлагийн тоо толгойн бууралтыг зогсоож, сарлаг маллагчдын малаа хайрлах, өсгөн vржvvлж, улам олон болгох дур сонирхолыг нь өдөөсөн арга хэмжээг төр, засгийн зvгээс ч авч хэрэгжvvлэх шаардлага тулгарч байна гэлтэй.
Сарлаг бусад мал шиг Монголын нийт нутгаар тархаагvй учраас тухайн өндөр уулын бvс нутагт нь өсгөн vржvvлэх нь хамгаас чухлыг саная.


Архангай аймгийн Хойд бүсийн оюутан залуучуудын холбоо

2006 оны 10 сарын 23-ны өдөр Ж,Цэрэннадмид, Ж.Эрдэнэтогтох нарын санаачлагаар байгуулагдсан. Уг нутгийн харьяат болон уугуул оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх зорилго бүхий ашгийн бус, төрийн бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага юм.
Холбооны эрхэм зорилго
Холбоо нь Архангай аймгийн Хойд бүсийн сумдын харьяат болон тус нутагт элэгтэй хүмүүсийг эгнээндээ нэгтгэж эх орон төрөлх Архангай аймаг, Хойд бүсийн сумдын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулахуйц урлаг, спорт, шинжлэх ухааны чадварлаг боловсон хүчинг төлөвшүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах явдлыг эрхэм зорилго болгоно. Зорилтууд
1,Холбоо нь гишүүдийнхээ дунд эрдэм шинжилгээ, урлаг, спорт, соёлын олон талт арга хэмжээг зохион байгуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ ажил үүсгэн хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх
2,Аймаг, сумдын удирдлага, Хойд бүсийн сумдын дунд сургуулиуд, тэдгээрийн сурагчдын зөвлөл, Улаанбаатар хот, Цэцэрлэг хот, Дархан хот, Эрдэнэт хот дах нутгийн зөвлөл зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллах
3,Одоо, ирээдүй, өнгөрсөн үеийн залгамж чанарыг хөгжүүлэх, тэдний холбоо, харилцааг дээшлүүлэх
4,Төрийн, төрийн бус болон бусад бүхий л хэлбэрийн байгуулага, хувь хүмүүстэй хамтран ажиллах
5,Холбооны зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа 3,Бүтэц зохион байгуулалт, хяналтын тогтолцоо Холбоо нь дарга, удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, зөвлөх гишүүд, гишүүд дэмжигчдээс бүрдэнэ.
Хаяг:Улаанбаатар хот, Сүх баатар дүүрэг, их сургууль, 3-р байр, 321 тоот

Харилцах хүн
Mr. Жаргалсайхан Цэрэннадмид

Албан тушаал
Холбооны дарга

Ажлын утас
99289396
http://hoidholboo.blogspot.com

МОНГОЛ-МОНАКОГИЙН ХАРИЛЦАА Архангай аймагт

МОНГОЛ-МОНАКОГИЙН ХАРИЛЦАА

Манай улс Монакогийн Хант улстай дипломат харилцаа тогтоогоод ердєє хагас жил болж байна. Монгол Улсаас Монакогийн Хант Улсад суух Онц бєгєєд Бvрэн эрхт Элчин сайдаар Элчин сайд Р.Алтангэрэл томилогдож, тэрээр Монакогийн Эрхэм Дээд Хан Хоёрдугаар Альбертад Итгэмжлэх жуух бичгээ єнгєрсєн зургадугаар сард барьсан юм.

Монакогийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Депертаментын Олон улсын хєгжлийн хамтын ажиллагааны газрын захирал ноён Ф.Платини єнгєрсєн зургадугаар сард Монгол Улсад айлчилсан. Уг айлчлалын дvнд Монакогийн тал хамтын ажиллагааг Архангай аймагт голлон явуулж, эрvvл мэнд, боловсрол, бичил зээл олгох замаар жижиг аж ахуйг дэмжих, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж vзсэн байна.
2006 онд тохиосон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Ерєнхийлєгч Н.Энхбаярын санаачилсан дурсгалын номонд Монакогийн Эрхэм Дээд Хан Хоёрдугаар Альберт Чингэс хааны талаар болон тvvний бvтээсэн Их Монгол Улсын тухай бодол, сэтгэгдлээ ирvvлсэн.

Монгол Улс, Монакогийн Хант Улсын хоорондын соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны нэгэн тод илрэл бол 2006 оноос эхлэн хэрэгжиж буй Монгол, Монакогийн археологийн хамтарсан судалгааны хєтєлбєр юм. Энэхvv хєтєлбєр нь Монакогийн Эрхэмсэг Хан Хоёрдугаар Альберт болон ЮНЕСКО-гийн ивээл дор цаашид хамтран хэрэгжих юм.

Тєслийн хvрээнд Монгол Улсын шинжлэх ухааны академийн Археологийн хvрээлэн, Монакогийн Дотоод хэргийн яамны харъяа Балар эртний хvн судлалын музей хамтран археологийн хамтарсан судалгааны баг бvрдvvлэн Архангай аймгийн тєв Цэцэрлэг хотоос 40 км-ийн зайтай орших Хvрэл зэвсгийн vед тооцогдох олон тооны буган хєшєє, булш, хадны сvг зураг бvхий Цацын эрэг хэмээх газарт судалгааны ажил хийх, Архангай аймгийн нутагт орших Заяын гэгээний сvмийг сэргээн засварлах зэрэг ажлыг хийж буй юм.

Дээрх судалгааны ажлын дvнд олдсон тvvх, соёлын нэн ховор, давтагдашгvй бvтээлvvдээр ойрын жилvvдэд Монгол, Монако улсуудад тvvнчлэн Парис дахь ЮНЕСКО-гийн тєв байранд vзэсгэлэн гаргаж олны хvртээл болгохоор тєлєвлєн ажиллаж байгаа юм.
Тvvнчлэн Монгол, Францын археологийн тєслийн vйл ажиллагаанд Монакогийн залуу эрдэмтэн, судлаачид оролцож, Архангай аймгийн Гол мод хэмээх газраас олдсон археологийн олдвороор гаргасан vзэсгэлэнг 2004 онд Монако Улс хvлээн авч гаргаж байсан.

Цэрэннадмид овогтой Нэргүйбаатарын товч танилцуулга


1962 оны 02 дугаар сарын 03-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. 1970-1980 онд ерөнхий боловсролын сургуульд суралцан 10-р анги төгссөн. 1981-1985 онд УБДС-ийн Биеийн тамирын багшийн ангид суралцан төгсөж Архангай аймгийн БТСХороонд дасгалжуулагчаар ажилласан. Хөнгөн атлетик, жүдо бөхийн спортын дэд мастер, волейбол, сагсан бөмбөг, хүндийн өргөлт, чөлөөт бөхийн 1-р зэрэг, үндэсний бөхийн аймгийн заан цолтой. Энэ хугацаанд хөнгөн атлетик, самбо, жүдо бөх, волейболын спортоор секц хичээллүүлж аймаг болон УАШТ-нд бэлтгэн оролцуулж спортын мастер – 3, дэд мастер – 6, 1-р зэрэгтэй тамирчин – 100 гаруй, улсын өсвөрийн рекорд – 2, Улсын аварга – 26, алтан медаль – 32, мөнгө - 86, хүрэл – 59 авсан.


Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн алдар мөнгөн медаль, Биеийн тамирын тэргүүний ажилтан, аймгийн аварга, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, олимпийн хорооны алтан медаль, 70, 80 жилийн ойн медалиар шагнагдсан.
Хаяг: Архангай Эрдэнэбулган сум 3-р баг

Утас: Ажил – 22456,

гар – 99339291,

гэр – 22033

Архангай аймагт ХЯБХ-ийн хүрээнд байгуулагдсан

Архангай аймагт ХЯБХ-ийн хүрээнд байгуулагдсан
экстейншиний төвүүдийн үйл ажиллагаа жигдэрлээ

Архангай аймгийн ХААНТ-ийн менежер Ж.Мөнхбат - Архангай аймгийн ХАА-н Сургалт Нэвтрүүлэлтийн төв нь Монгол Улсын Засгийн Газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хоорондын ХЯБХ-ийн санхүүжилтээр 2004 оны нэгдүгээр сард орон тоо, зохион байгуулалтын бүтэцтэй болж ажиллаж эхэлсэн. Өнөөдөр бүх сум, экстейншиний салбар нэгжүүдтэй болж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдаж, хэвийн үйл ажиллагаа явуулах материаллаг бааз бэхжиж, ажиллах нөхцөл боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, аймгийн бүх суманд сургалтын танхим байгуулж компьютер, принтер, кодскоп, дэлгэц, телевизор, VСD, ширээ, сандал зэрэг сургалтын техник хэрэгслээр хангаж, мэргэжилтэн ажиллуулж мотоциклиор унаажуулав. Аймгийн хөдөөгийн 18 сум, нийт багийн 33.3 хувь буюу 33 багт сургалт мэдээллийн төв байгуулан ажиллаж байнаХАА-н экстейншиний сургалт хөдөө орон нутагт хэрхэн зохион байгуулагдаж байгаа талаар ярихад, бид сургалтаа голчлон оролцооны аргаар хэрэгцээ тодорхойлж зохион байгуулдаг. Нэн түрүүнд эрэлт хэрэгцээ ихтэй сургалтыг тухайн жилийн төлөвлөгөөндөө багтаан хийдэг. Манай сургалт ядуу иргэд, хөдөөгийн малчид, тариаланчдад зориулагдсан. Цаашид бид сургалтын чанар, үр нөлөө, хүртээмжийг сайжруулахад ихээхэн анхаарч ажиллаж байна. 2004-2007 онд нийт 74 удаагийн сургалт зохион байгуулж 6958 хүн оролцсоноос эмэгтэйчүүд 2697 байв.Манай сургалтууд нь ихэвчлэн экстейншиний үйлчилгээ, зах зээл, менежмент, мал аж ахуй, газар тариалан, аж ахуй эрхлэх, орлого нэмэгдүүлэх чиглэлтэй. Аймгийн ХААНТ-өөс сар бүр ХАА-н мэргэжлийн чиглэлээр зөвлөмж, нугалбар бэлтгэн малчид, тариаланчдад тогтмол хүргүүлдэг болсноор хөдөөгийн иргэдэд зөвлөгөө, зөвлөмж өгч, мэдлэг чадварыг сайжруулж, үйлдвэрлэлээ үр ашигтай эрхлэхэд нь тусалж байна. Өдрөөс өдөр ирэх тутам иргэдийн мэдээллийн эрэлт хэрэгцээ өсч байна. 2004 оноос эхлэн 18 сумын экстейншиний сургалтын төвүүдэд /ажилтнуудад/ “Монгол фермер”, “Архангайн амьдрал”, “МОНЦАМЭ”, “Өрхийн үйлдвэрлэл” “Хөдөөгийн бизнес мэдээ” зэрэг сонин, сэтгүүлийг тогтмол захиалан хүргүүлж байна. Интернэтийн сүлжээнд холбогдсоноор мэдээллийн хурдац сайжран шуурхай болж, үр дүнгээ өгч эхэлсэн. 2004-2007 онд малчид, тариаланчид, хөдөөгийн иргэдэд гарын авлага, нугалбар, зөвлөмж 4440 ширхэгийг, мөн хэвлэмэл материал 2004-2007 онд нийт 2396 ширхэгийг тус тус олшруулан тараажээ. Радио, телевизэд экстейншний үйлчилгээний талаар 2004-2007 онд нийтдээ 16 удаа, сонин хэвлэлд 2004-2007 онд 22 удаа тус тус мэдээ мэдээлэл нийтлэгдэж, цацагдсан байна. Архангай аймагт ХЯБХ-ийн санхүүжилтээр байгуулагдсан ХААСНТ-үүдийн үр дүн, үйл ажиллагаа тодорхой төвшинд хүрсэн.
 Аймгийн бүх сумдад ХААН Төв байгуулж экстейншиний үйлчилгээний сүлжээ бий болж тоног төхөөрөмжөөр хангагдан ажиллах нөхцөл боломж бүрдсэн.
 Сургалт нэвтрүүлэлтийн төвүүд нь жил улирлаар ажлаа төлөвлөж, сарын графикийн дагуу зохион байгуулж, төлөвлөгдсөн ажлуудыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж хэвшлээ.  Сумдын Засаг дарга, ажилтнуудтай гурвалсан гэрээ байгуулж , ажлын чиглэл болон үйл ажиллагаанд хэрэглэх бичиг баримтуудын загварыг гарган өгч мөрдөн ажилладаг.
 Сургалтын хэрэгцээг тогтмол тодорхойлж графикчилсан төлөвлөгөөг ХУХороодоор батлуулж мөрдөн ажиллаж хэвшсэн.
 Сумын нэвтрүүлэх төвүүд тогтвортой байдлын төлөвлөгөө гаргасан, сургалтын үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтүүдтэй болсон.
 Экстейншний үйлчилгээний талаар ХАА-н үйлдвэрлэгчид, иргэд тодорхой мэдээлэл, мэдлэгтэй болж иргэдийн оролцоо, эрэлт хэрэгцээ нэмэгдсэн зэрэг олон зүйл дурьдаж болох юм. Экстейншиний байгууллага нь ойрын гурван жилд дараах ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
 Аймаг, сумын Сургалт нэвтрүүлэлтийн төвийг бэхжүүлэх талаар стратегийн төлөвлөлт хийж, тогтвортой байдлын төлөвлөгөөг улам боловсронгуй болгон мөрдөн ажиллана.
 Аймгийн ХХААГазартай хамтран ХААНТ-ийн байрны асуудлыг шинээр шийдвэрлэнэ Аймгийн агропаркыг шинэчлэн зохион байгуулж бэхжүүлэн сургалт үйлдвэрлэлийн загвар нэгж болгоно. Үүнд:- Схем зураглал, тооцоо гаргах- Худаг гаргах- Усжуулалтын суваг, усан сан байгуулах- Хүлэмж байгуулах- Сургалт үйлдвэр­-лэлийн танхим байгуулах- Газар тариалангийн техник, тоног төхөө-рөмжтэй болгох /трактор г.м/- Жимс, жимсгэний мод суулгах - Техникийн граш, агуулах барих зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.
 Агропаркыг цаашид өргөжүүлж фермер байгуулна. Бүх сумын ХААНТ-ийн дэргэд мал аж ахуй, газар тариалан хосолсон түшиц аж ахуй бий болгоно.
 25 багт сургалт, мэдээлэл, үйлдвэрлэлийн нэгж шинээр байгуулна.
 Дээрхи арга хэмжээнүүдийг авснаар аймаг, сум, багийн нэвтрүүлэх үйлчилгээний баг нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж орлогоороо зарлагаа нөхөх зарчмыг баримтлан ажиллана.
 Сургалтыг малчдын бүлэг, хот айл, баг, сум, аймагт техник технологи эзэмших , дадлага олгохын тулд үзэсгэлэн худалдаа, үзүүлэх сургалт хэлбэрээр тодорхой ажлууд зохион байгуулж үр нөлөөг сайжруулна.
 Аймгийн бүх экстейншиний мэргэжилтнүүдийг ХАА-н мэргэжлийн чиглэлээр баклавараас дээш боловсролтой болгож, мэргэшүүлэх арга хэмжээг үе шаттай авна.
 Ажилтнуудыг гадаад улс орнуудын туршлага судлах, танилцах аялалд оролцуулж, дадлага туршлага ур чадварыг нэмэгдүүлнэ.
 Сар бүр сумдад гарын авлага, зөвлөмж, мэдээллийн багц тогтмол хүргүүлэхийн дээр цуврал эмхтгэл тогтмол гаргаж хэвшинэ.
 Аймгийн ХААНТ-ийг вэб сайттай болгож, түүхэн үйл ажиллагааг харуулсан CD бичлэг хийлгэнэ.
 Сум бүрийн ХААНТ-ийг мэдээлэллийн самбар , танилцуулгатай болгоно.

Архангай аймгийн Хөдөө Аж Ахуйн Нэвтрүүлэх Төв
ЗДТГ-ын “В” корпус 318 тоот
Утас факс: 0133221721
И-мэйл: are_ext @yahoo.com

http://www.mongolfarmer.mn/index.php?option=com_content&task=view&id=378&Itemid=32

Ариун Суварга” хөдөлгөөн

“Ариун Суварга” хөдөлгөөн нь 2005 оны 4-р сарын 30-нд Орхон голын эх, Цэцэрлэг, Цэнхэр, урд Тамирын голын ай сав дагуу амьдардаг Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд болон Улаанбаатар хотноо амьдарч буй тус сумын уугуул иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан иргэдийн хөдөлгөөн юм.
Хамрах хүрээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг, Орхон багууд болон Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Зүүн, Баруун Сөдтэй зэрэг нутаг дэвсгэрийг хамран үйл ажиллагаа явуулдаг.

Эрхэм зорилго

Тус хөдөлгөөн нь бүс, орон нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах, байгалийн доройтол, хүний буруу үйл үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлж буй сөрөг үр дагаварыг таслан зогсоох, олон нийтийн оролцоотойгоор байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах, иргэдэд экологийн болон хууль зүйн боловсрол олгох

Нөхцөл байдал

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт “Монгол Газар”, “Алтан Дорнод Монгол”, “Сайлиг зэрэг компаниуд алтны хайгуулын 19, ашиглалтын 11 лиценз авч, 1999 оноос эхлэн алт олборлолт явуулж 3 000 гаруй га газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж овоолсон шороо, нүх цөөрөм болгон хувиргаснаар хөрс ургамал нь бүрэн сүйдэж, Орхон, Урд Тамир, Цэцэрлэгийн голд цутгадаг 11 том, жижиг гол ширгэж, нутгийн иргэд шахагдан хөөгдөж янз бүрийн шалтгаанаар 20 гаруй хүний амь эрсдээд байна.Тэд ухсан газартаа байгалийн нөхөн сэргээлтийг хууль журмын дагуу хийхгүй, байгаль орчныг ийнхүү сүйтгэсээр байхад Архангай аймгийн Цэнхэр сумын удирдлагууд тэдгээр компаниудыг улам өөгшүүлэн нэмж ухуулсаар зөвшөөрөл өгсөөр байна.Өнөөдөр Архангайн Цэнхэр суманд болж буй байгал орчноо сүйтгэсэн, хүн ардынхаа эсрэг чиглэсэн, маргаашийн их хохирлыг хайхрахгүй мөнгөний хойноос улайран зүтгэж байгаа энэхүү харалган үйл ажиллагааны улмаас Орхон, Урд Тамирын голууд ширгэж дундрах улмаар эдгээр голын сав дагуух нийт бүс нутаг цөлжих, олон аймаг сумын хүн ард, мал сүрэг унд усаар гачигдах бодит аюул нүүрлэж байна.

Үйл ажиллагаа

“Алтан Дорнод Монгол”, “Монгол Газар” компаниудаар техникийн нөхөн сэргээлт хийлгүүлсэн.Хайгуулын болон ашиглалтын лицензтэй 11 мянган га газрыг чөлөөлүүлсэн.Цэнхэр сумын нутаг Нарийн хамартад Монгол Газар компанид сумын ИТХ-ын Тэргүүлэгч 7 гишүүн газар ашиглуулах шийдвэр гаргасныг Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхээр буруутайг нь тогтоолгосон.

Удирдах зөвлөл

Хөдөлгөөний тэргүүн: Г.Чагнаадорж

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барс төвийн 320 тоот
Утас: 99199710
И-мэйл: ariunsuvraga@mail.mn

http://www.mnpc.mn/index.php?option=com_content&view=article&id=12&Itemid=33

Wednesday, March 4, 2009

Аймаг / Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн тоног төхөөрөмжийн судалгаа

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг

Аймаг / Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн тоног төхөөрөмжийн судалгаа link

http://www.mcsoftware.url.mn/altaa/web/listSoum.php?typeId=3&cityId=1

Монголын vндэсний худалдаа аж vйлдвэрийн танхим

Архангай
Хариуцагчийн нэр :
ерєнхийлєгч/
И.Ням-Осор
/дарга/
Ч. Мєнхбат
Утас :01 - 332 - 21215
факс:01 - 332 - 21215
И-мэйл хаягID@mongolchamber.mn
arhangai_cci
Хариуцах дарга
М.Оюунчимэг

http://www.mongolchamber.mn/modules.php?name=News&file=article&sid=72

АРХАНГАЙ Уяачид Ломбо Алтангэрэл


Ломбо Алтангэрэл
Овог: Мэргэн захирагч
Төрсөн он: 1967
Уугуул: Архангай аймаг Их тамир сум
Уяж эхэлсэн он: 1990
Авсан түрүү: 0
Авсан айраг: 0
Хурдан буян: 8

Төгссөн сургууль, мэргэжил:
Монгол Улсын Их Сургуулийг биологич мэргэжлээр төгссөн

Гавъяа шагнал, цол зэрэг:
Монгол улсын алдарт уяач

Анхны айраг түрүү авсан наадам, морь:
Хэнтий аймгийн Галшар сумын Жорвоо өвгөний унаган цавьдар азаргаа 1995 онд Архангай аймгийн наадамд аман хүзүүдүүлсэн. Цавьдар азарга Архангай аймгийн наадамд 1 түрүүлж, 2 удаа аман хүзүүлж Завхан аймгийн 80 жилийн ойн наадамд 3-т давхиж сумдын ойн наадмуудаас айраг түрүү олон авсан.

Хэдэн оноос эхэлж морь уяж эхэлсэн:
1990 оноос хурдан морь уяж эхэлсэн.
Хамгийн сайн давхисан, алдаршсан хурдан морь

Хээр азарга.Архангай аймгийн Төмөрбилэгийн унаган адуу юм. Шүдлэн, хязаалан, соёолондоо Архангай аймгийн наадамд түрүүлж хавчиг соёлон азарга Орхон аймгийн наадамд 3-т давхисан.
Унаган хээр үрээ. Эцэг нь Доржпаламын зээрд азарга, эх нь Чулуунпүрэвийн “Шоргоолж” хээр азарганы дүү хээр гүү. Хээр үрээ даага Архангай, Завхан аймгийн 80 жилийн ойн наамдуудад аман хүзүүлсэн. Энэ адуу багын ихээхэн тамиртай адуу. Даага байхын мордох тоолон булгидаг омголон адуу юм. Шүдлэндээ Архангай аймгийн наадам, Батцэнгэл сумын 80 жилийн ойд түрүүлсэн.
Ухаа морь Хэнтий аймгийн Баянхутаг сумаас гаралтай. 2004 - 2005 онд аймаг, бүс сумд жил тойрон уралдахдаа айргаас ер гарсанүй. Ухаа морь том жижиг олон наадамд 4-т давхисан. 2005 онд улсын их баяр наадам, Батцэнгэл сумын 80 жилийн ойн наадамд 4-т давхилаа.
Хонгор азарга.Соёолон Цэнхэр сумын 80 жилийн ойн наадамд түрүүлж Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит наадамд 9-д, Дорноговь аймагт болсон Данзанравжаагийн нэрэмжит наадамд аман хүзүүлж, Архангай аймгийн наадамд 3 удаа айрагдсан.
Өвгөн аав хурдан морьт Гомбоо гэж сайн адуутай хүн байжээ. Нэг жил аймгийн наадмын таван түрүүг авч байсан гэдэг. Өвөөгийн гурван зээрд морь аймгийн наадмын айргийн тавын эхний гуравт завсаргүй ороход хавчиг соёолон зээрд морь нь аман хүзүүнд орсон байдаг. Өвөө хүрэн, зээрд, халтар гурван азарга адуутай байсан. Түүнээс халтар азарганы төлүүд илүү хурдан байх шиг. Энэ адуу миний адууны үндсэн суурь унаган адуу юм

Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Төв аймгууд, нутгийн Цэнхэрмандал сум, Доржпаламын хээр, Чулуунпүрэвийн хээрүүдээс угшил сайтай адуу цуглуулсан

2000 онд Архангай аймагт МСУХ-ны салбарыг анх байгуулж гаднаас хурдан удамтай олон адуу оруулж ирж аймаг орон нутаг, улсын наадамд хурдлуулсан. Түүнээс хойш нутгийнхан маань гаднаас олон сайн адуу цуглуулж адуу малаа сэлбэж хурдлуулж байгаа нь сайхан байдаг. Аймгийн өвөл, хаврын уралдаануудыг тогтмолжуулж, Алдарт, Манлай уяачдын нэрэмжит уралдааныг тогтмол явуулж, шинэ залуу уяачид олноор төрөн гарч, ахмад уяачдаасаа суралцах, Үндэсний соёлоо дээдэлж хүндлэх тал дээр түлхүү анхаарч ирсэн.



ДЕЛТА ТӨСӨЛ Архангай аймгийн Ихтамир




З.Ичинхорлоо
Засаг дарга


Хаяг: Хаяг: ЗДТГ, Ихтамир сум, Архангай аймаг
Утас: 976-01332-26504
гар утас: 99329901





В.Дагвийхорол
Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний станцын захирал


Хаяг: Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний станц, Ихтамир сум, Архангай аймаг
Утас: 976-01332-26504
гар утас: 99780561



http://www.ledmongolia.com/#

БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛҮҮД

No. 1
Монгол үндэсний хувцас
Товч тодорхойлолт: Сумандаа монгол үндэсний хувцас хийж дэлгэрүүлж ажиллана.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Л.Долгормаа, утас: 99336889
No. 2
Тамирын цагаан ааруул
Товч тодорхойлолт: “Тамирын цагаан ааруул” нэртэйгээр олны хүртээл болсон сүүн хуруудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, борлуулалтыг сайжруулснаар экологийн цэвэр бүтээгдэхүүнээр нийлүүлж орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болгоход оршино.
Холбоо барих байгууллага, хаяг, утас: ӨУБМААЭШСХ, утас: 99780561
No. 3
Цэвэр ус
Товч тодорхойлолт: Эрүүл ахуйн нөхцөлд савласан цэвэр усаар хүмүүсийг хангах
Холбоо барих хүн, хаяг, утас: Г.Лхагвасүрэн, “Шинэ өргөө” ХХК, утас: 99768435
No. 4
Гялгар цаас боловсруулах
Товч тодорхойлолт: Сум орон нутагт гялгар цаасыг цуглуулж төрөлжүүлэн боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгож, эргэн ашиглах
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Э.Нарангэрэл, утас: 99932305
No. 5
Жимс тарих
Товч тодорхойлолт: Айл өрх бүр гаднаа мод жимс тарих нь (i) Өрхийн хэрэгцээгээ хангах, (ii) Орчныг үзэмжтэй болгох, (iii) Жимс жимсгэнийг зарж борлуулах ач холбогдолтой
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д.Нарантуяа, утас 99791548
No. 6
Хөдөөгийн фермерийн аж ахуй
Товч тодорхойлолт: Сумандаа төрөлжсөн хөдөөгийн фермерийн аж ахуй байгуулах
Холбоо барих хүн, хаяг, утас: Г.Лхагвасүрэн, “ОАЖН” ХХК –ийн захираль утас: 99768135
No. 7
Тоосго үйлдвэрлэх
Товч тодорхойлолт: Сумандаа тоосго үйлдвэрлэх, хэрэгцээг хангах
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн С.Нямцэрэн, өндөр настан
No. 8
Халуун ус, саун
Товч тодорхойлолт: Ихтамир сумын 2015 он хүртлэх хөгжлийн стратегид дэмжлэг үзүүлэх, бүх насны хүмүүсийн эрүүл ахуй, соёлжилтыг сайжруулах
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Ц.Жарантай, утас: 99709922
No. 9
Арьс шир боловсруулах
Товч тодорхойлолт: Хөдөө суурин газар жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, ард иргэдийн гар дээр байгаа арьс ширийг худалдан авч орлого нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн гутлын түүхий эдээр хангах зорилготой
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д.Дагдан, утас: 99935793
No. 10
Тарвага
Товч тодорхойлолт: Тарваганы тоо толгойг өсгөж, үржүүлэн байгалиа хамгаалах, улмаар мах арьсыг ашиглаж өөрийн аж амьдралаа дээшлүүлэх, сумын эдийн засагт тус нэмэр болох
Холбоо барих хүн, хаяг, утас: малчин Д.Батбаатар, утас: 99891108
No. 11
Радио телевиз цахилгаан тоног төхөөрөмжийн засвар
Товч тодорхойлолт: Их тамир суманд засварын жижиг үйлчилгээ бий болгох
Холбоо барих хүн, хаяг, утас: засварчин Д.Сономбазар, утас: 99661185
No. 12
Авто засвар үйлчилгээний төв
Товч тодорхойлолт: Орон нутгийн тээврийн хэрэгсэлд болон зорчигчидод үйлчлэх, төв замын дагуу байрлалтай газар юм. Энэ засварын газрыг байгуулсанаар жуулчид, зорчигчид, орон нутгийн тээврийн хэрэгслийн өнгө үзэмж сайжрах, аятай тухтай зорчиход дэмжлэг үзүүлэхэд шууд нөлөөлөх ач холбогдол бүхий арга хэмжээ болно.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн М.Лхамрагчаа, утас: 99873925
No. 13
Отрын гэр
Товч тодорхойлолт: Өөрийн ба хөрш сумдын малчдыг отрын гэрээр хангах
Холбоо барих хүн, хаяг, утас: мужаан Xэнмэдэх, утас: 99947024
No. 14
Монгол самар төсөл
Товч тодорхойлолт: Их тамир суманд самар их ургадаг. Зарим жил дараа оны зун болтол самарчид ууланд самар түүдэг. Түүсэн самраа аймаг, УБ оруулж ченжүүдэд /асар их зардал гарган/ зардаг. Иймд орон нутагтаа самар цайруулах, савлах ажиллагааг орчмн үеийн тоног төхөөрөмжөөр хийж, гадаадад экспортонд гаргах зорилготой.
Холбоо барих байгууллага, хаяг, утас: Б.Лусмаа, “Их зууч” хоршооны дарга
No. 15
Байгаль орчны нөхөн сэргээлт
Товч тодорхойлолт: Байгаль орчныг нөхөн сэргээх хамгаалах. Сумын ногоон бүсийг хамгаалсанаар байгалийн үзэсгэлэнт байдлыг хангах
Холбоо барих хүн, хаяг, утас: Байгаль орчны байцаагч Б Тунгалаг
No. 16
Шохойн цех
Товч тодорхойлолт: Орон нутгийн байгалийн баялагийг ашиглан барилгын материалыг сумандаа үйлдвэрлэх чухал ач холбогдолтой бизнес хөгжинө.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д Дагдан, утас: 99935793
No. 17
Хагас боловсруулсан бүтээгдэхүүн
Товч тодорхойлолт: Сумын хэмжээнд одоогоор ЖДҮ-ийн чанартай үйлдвэрлэл, үйллчилгээ хөгжөөгүй, бүх төрлийн бараа бүтээгдхүүнийг аймгийн төв болон УБ хотоос авдаг. Иймд зарим нэр төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хадгалах, бусад үйлчилгээний салбарууд болон албан байгууллауудын хэрэгцээнд нийлүүлэх шаардлагатай.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д Дагдан, утас: 99935793
No. 18
Хамгаалагдсан хөрсөнд хүнсний ногоо тарих
Товч тодорхойлолт: Эрт ургацын ногоогоор сумын иргэдийг хангах, байгаль цаг уурын тохиромжгүй нөхцөлд тогтмол арвин ургац авах ургацын хэмжээ чанарыг нэмэгдүүлэх боломжтой
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д.Пунсалмаа
No. 19
Хүнсний ногоо боловсруулах цех
Товч тодорхойлолт: Сум орон нутгийн хүнсний ногоог боловсруулж эрүүл хүнсээр хангаж, сав баглаа боодолтой болгох, жилийн туршид хангаж хүнсний ногоог жижиглэн савлаж ард иргэд болон худалдаа үйлчилгээний газруудыг хангаж эдийн засгийн нөхцөлт бололцоонд тулгуурлан жижгээр савлаж зах зээлд нийлүүлж борлуулах цэг, үйлчилгээний газрууд бий болгох зорилготой.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Дэлгэрмаа, утас: 99872944
No. 20
Барилга засварын бригад байгуулах
Товч тодорхойлолт: Их тамир сум нь хүн амын төвлөрөлт их аймгийн төвтөй ойрхон оршдог сум юм. Барилга засварын ажил тасралтгүй явагддаг ба хуучин НДҮ – н мэргэжлийн ажилчин олонтой тийм учраас гадны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй засварын ажлыг өөрсдийн хүчээр хийх засварын бригад байгуулан ажиллах хүн амынхаа орлогыг дээшлүүлж сумын төсөвт зохих хэмжээний дэмжлэг үзүүлж чадах юм гэж үзэж байна.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д.Саранцэцэг
No. 21
Чөлөөт цаг, чийрэгжүүлэлт
Товч тодорхойлолт: Сумын тахир дутуу иргэдийн хамт олны дунд орох оролцоо сайжирна.
Үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх эрүүл чийрэг бие бялдартай болох
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Ц.Жарантай, утас: 99709927
No. 22
Блокны цех
Товч тодорхойлолт: Сумын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн түүхий эд материалыг түшиглэн барилгын материал үйлдвэрлэх, аймаг орон нутгийн иргэдийг барилгын материалаар хангах зорилготой.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Ч.Шагдаржав, утас: 99932355
No. 23
Зочид буудал
Товч тодорхойлолт: Үйлчлүүлэгчдийн сэтгэлд бүрэн нийцсэн тав тухтай орчныг мэдрүүлэх Тэргүүн зэргийн байлгах зорилготой Ингэсэнээр үйлчлүүлэгчдийн хүрээ өргөжинө.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д.Чимгээ, утас: 99806969
No. 24
Зайрмагны үйлдвэр
Товч тодорхойлолт: Хөдөө суурин газар ЖДҮ хөгжүүлж, ядуурлыг бууруулахын хамт ажлын байр нэмэгдүүлж, ард иргэдийн гар дээр байгаа сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авч орлого нэмэгдүүлэхийн зэрэгцээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ард иргэдийг хангах, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Түвшинтунгалаг