Friday, May 22, 2009

Архангай бүлгээр сонин юу байна? biznetwork.mn


Миний хүүхэд нас, Тамирын гол, Тайхар чулуу, Улаан Толгой, Таван Тээг, Алтан сандал, Хөх Нуур, Хануйн Гол, Бугат, Хан өндөр, Дээд Эрэг, Доод Эрэг, Наадмын талбай, Сумын соёлын төв ,Тамирын гүүр, Өлөнт, гээд л нутаг усны нэрс Архангай аймгаа санах , эргэн дурсах , хамгын эрхэм чухал орчин минь болдог.Архангай аймагтай холбоотой мэдээлэл цуглуулж, портал вэб хийх , хүмүүс хоорондоо харилцах , мэдээлэл солилцох, сүлжээ үүсгэхээр нэг блог нээсэн юм .Энд яг одоо google дээрээс хайлт хийгээд олсон мэдээлэлээ блогт архивласан байгаа .Надтай хамтран ажиллах , өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээрээ бусад хүмүүсд туслахыг хүсэж буй анд нөхдөө холбогдоно уу ?





D. Elbegjargal 29 өдрийн өмнө бичсэн.
Нутгаар минь нэрлэгдсэн бүлэг нээгдсэнд баяртай байна, Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе


Д. Бямбаахүү 11 өдрийн өмнө бичсэн.
миний нэг блог байгаа үзсэн уу ?


Д. Бямбаахүү 10 өдрийн өмнө бичсэн.
манай бүлгийнхэн аль сумаас гаралтайгаа бичвэл их сонин байх болов уу ? жишээлбэл би ихтамирынх


D. Elbegjargal 10 өдрийн өмнө бичсэн.
Би Хангай сумынх, Архангайн хамгийн хойд талын сум,

Хол болоод ч тэрүү хөгжиж хотжиж амжаагүй ч

Хүн зон нь гүндүүгүй жинхэнэ хөдөөгөөрөө ард түмэн дээ

Нутгийн хувьд ёстой л сэрүүн сайхан хангай байгаа даа


D. Elbegjargal 10 өдрийн өмнө бичсэн.
Бямбаахүүгийн блогийг үзсэн. Маш сайхан санагдсан. Их хурлын гишүүд алдартай хүмүүсийн хэсэгт академич Чадраа гуай байхгүй байсанд бага зэрэг гайхсан


Д. Бямбаахүү 9 өдрийн өмнө бичсэн.
элбэгжаргалаа, би тэр блог-ийг архангайн портал wэб болгох гээд google дээрээс мэдээлэл цуглуулсан юм.хэдүүлээ нэгдээд нэг том вэб хийнэ шүү.энэ орчин бол архангайн тухай бүх мэдээлэл байх ёстой .найз нь энэ бүлэг үүсгэсэн шалтгаан нь цогц арга хэмжээ хийх , гадаадад байгаа архангайн хүмүүс нийлж орон нутагтаа тодорхой ажлууд хийх гэж санаачлаж байна л даа.гадаадад байгаа хүмүүс эх орон гэхэд шууд монгол гэж хэлнэ гэтэл , чи хаанаас ирсэн бэ гэхэд архангай , энэ ч утгаараа , нийтлэг монгол орон гэхээс илуу бүс нутагруу хандсан үйл ажиллагаа хийвэл ялгаагүй монголын хөгжилд хувь нэмэр оруулах юм.


D. Elbegjargal 9 өдрийн өмнө бичсэн.
тийм шүү, миний зүгээс энэ сайхан санаачлагыг өөрийн чадах бүхнээрээ дэмжиж оролцоно шүүЭнэ ажиллагааг Арын сайхан Хангай нутгаараа овоглосон хүн бүхнийг нэгдээрэй гэж уриалж байна



М. Цэцэгбадам 9 өдрийн өмнө бичсэн.
миний хувьд би гэдэг хүн тариат сумын хүн л дэ. вэб хийнэ гэдэг чинь сайхан санаа байна. би ч гэсэн чадахаараа тусланаа.


Д. Бямбаахүү 8 өдрийн өмнө бичсэн.
тариатад нэг удаа очиж байсан гэхдээ зуны дадлагаар



D. Elbegjargal 8 өдрийн өмнө бичсэн.
Бусад гишүүд маань завгүй л байгаа юм байх даа,



D. Elbegjargal 8 өдрийн өмнө бичсэн.
Шинээр элссэн гишүүддээ бүгдээрэнд нь талархаж байнаа


V. Battula 8 өдрийн өмнө бичсэн.
Би Хангай сумын хүн. Олон жилийн өмнө гарсан болохоор сайн мэдэхгүй ч суулийн хэдэн жил нилээд олон удаа очсон доо. Сайт хийнэ гэдэг сайн хэрэг бололцоогоороо оролцоноо


Д. Бямбаахүү 8 өдрийн өмнө бичсэн.
сум сумаар хангалттай мэдээлэл цуглуулна гэж тооцож байна.таньдаг мэддэг хүмүүсээ , нэгтгэж байгаарай , болж өгвөл байгаа газар орон бүрийнхээ олон нийтийг хариуцах хэрэгтэй байна.эхний удаа энэ бүлэгт байгаа гишүүд нэг удаа skype conference хийх хэрэгтэй байна.



P. Dorjnyambuu 7 өдрийн өмнө бичсэн.
сайн байтсгаануу? та бухэнтэй нэгдэж байгаадаа баяртай байна. би яг архангайд турж усуугуй ч гэсэн манай аав архангай аав архангай аймгийн Өгий нуур сумын угуул. би бага байхаасаа их очдог бсан. блог чинь зочилсон. та бүхэнтэй хамтар ажиллахыг хүсэж байна.



Д. Бямбаахүү 1 өдрийн өмнө бичсэн.
энэ шинэ оруулсан зураг маш таалагдаж байна аа, зураг оруулсан хүнд баярлалаа.

Д. Бямбаахүү 1 цагийн өмнө бичсэн.
Манай эрхэм бүлгийн андуудаа надад нэг санал байна.

Одоо байгаа гишүүд сум бүр дээр нэгээс хоёр гишүүн нэмж элсүүлэе.

Тэр сумаас гаралтай хүмүүс , энэ сумыг илүү мэдэх учраас сумыг төлөөлсөн , арга хэмжээ, үйл явцыг хяная, вэб бий болхоор админ болоод явая.

миний архайнгайг хөгжүүлэх блог дээр нилээд сонирхогч гишүүдийн бүлэглэл үүссэн байна.энэ бичсэн мэдээлэлийг тэнд ч бас давхар оруулаад явая


цэцэгбадамд, тариат сумын хариуцвал ямар байна ? тариатын тухай мэдээлэл цуглуулах хэрэгтэй байна.


Баттула, Элбэгжаргалаа, хангай сумын тухай мэдээлэл цуглуулах хэрэгтэй байна,

та хоёр өөрийн сумаа хариуцах уу ?


Доржсамбуу , Өгийнүүр сумын одоогийн нөxцөл ямар байгаа бэ ? чи өгийнүүр сумаа хариуцвал ямар байна вэ ?


Би Ихтамирыг хариуцая.


доорхи сумдын төлөөлөл байхгуй учраас хүмүүс олоё элсүүлэе.

Батцэнгэл

Булган

Чулуут

Эрдэнэбулган

Эрдэнэмандал

Жаргалант

Хашаат

Хайрхан

Хотонт

Өлзийт

Өндөр-Улаан

Түвшрүүлэх

Цахир

Цэнхэр

Цэцэрлэг