Saturday, June 13, 2009

Тогтвортой амьжиргаа-II төслийн

Тогтвортой амьжиргаа төслийн тухай
Монгол улсын Засгийн газраас Дэлхийн банктай тохиролцсоны дагуу ”Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийг 12 жилийн хугацаатай 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хөтөлбөрийн эхний шат болох ”Тогтвортой амьжиргаа” төсөл нь 2002-2007 онд хэрэгжсэн. Дараагийн шат болох ”Тогтвортой амьжиргаа-II” төслийг эхлүүлэхтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газраас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай Санхүүжилтийн гэрээ болон Европын хамтын нийгэмлэгийн Итгэлцлийн Сангийн Тусламжийн гэрээ, Япон Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжийн гэрээг тус тус байгуулсан юм.

Эдгээр гэрээнд ”Тогтвортой амьжиргаа-II” төслийн зорилго, баримтлах зарчим, бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар тодорхой тусгасан болно. 2008 оны 1 дүгээр сарын 24-нд Монгол Улсын Их Хурлаар Тогтвортой амьжиргаа-II төслийг эхлүүлэхийг соёрхон баталснаар, 2008 оны 5 дугаар сарын 15 Төрийн ордон нээлтээ хийсэн.

Хөтөлбөрийн хөгжлийн зорилт нь Монгол орны хүн амын найдвартай ба тогтвортой амьжиргааг хангахад оршино.

•Нэгдүгээр (I) үе шат, буюу эхний таван /нэг жилээр сунгасан/ жилийн (төслийн) хугацаанд Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрөөс шилжилтийн үе шатанд санаачлан эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэн дэмжихээс гадна сонгогдсон найман аймагт шинэ хөрөнгө оруулалт хийх, чадавхи буй болгох ажлыг туршина.
•Хоёрдугаар (II) үе шат, Эхний үе шат буюу “Тогтвортой амьжиргаа” төслийн явцад 8 аймагт туршин хэрэгжүүлсэн тогтвортой амьжиргааны стратеги, үйл ажиллагааны ололттой талуудыг цаашид бүх аймагт өргөжүүлэн хэрэгжүүлэх, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх.
•Гуравдугаар (III) үе шат, буюу сүүлийн дөрвөн жилд эхний хоёр шатны туршлага, сургамжид тулгуурлан техникийн болон бүтэц зохион байгуулалтын хувьд гарсан санаачилгыг ирээдүйд урт хугацаанд тогтвортой байлгах зохих бэлтгэлийг нарийвчлан хангана.

Төсөл хэрэгжүүлэхэд баримтлах гол зарчмууд:

•Төслийн бүх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог өргөнөөр хангах
•Төвлөрлийг сааруулах /орон нутгийн хариуцлага, эрх мэдлийг нэмэгдүүлэх/
•Үндэсний цөөнхийн эрэлтийг заавал харгалзах
•Үр дүнд хүрэх сайн төслүүдийг санхүүжүүлэх
•Сумдад хүн амын тоо зэрэг тодорхой үзүүлэлтүүдийг харгалзан хөрөнгийг хуваарилах чиглэл баримтлах
•Орон нутгийн засаг захиргааны болон мэргэжлийн байгууллагын бүтцийг дэмжих, чадавхийг нь бэхжүүлэх
•Нийгмийн ямар нэг сөрөг үр дагавар гарахаас сэргийлэх
•Байгаль орчинд хор нөлөө үзүүлэхгүй байх
•Аль болох олон тооны хүнд үр шимийг нь хүртээх /Төслөөс ашиг хүртэгсдийн хамрах хүрээг өргөтгөх/
•Нийгэм, эдийн засгийн хүрээнд авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай уялдуулах

Бүрэлдэхүүн хэсгүүд:

•Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага /БМААЭУ/
•Олон нийтийн санаачилга /ОНС/
•Бичил санхүүгийн хөгжил /БСХ/
•Төслийн удирдлага ба чадавхийг бэхжүүлэх /ТУЧБ/

Хамрах хүрээ – Монгол орны бүх аймаг, сум, дүүрэг

Төслийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд


•Ашиг хүртэгчдийн (малчид, сумын захиргаа) 80 хувь нь бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийг даван туулах үйл ажиллагаа явуулсан байх,
•Бэлчээрийн нөхцлөө сайжруулсан малчид, орон нутгийн ажилтнуудын 80 хувь нь төслийн үйл ажиллагаанд оролцох,
•Ашиг хүртэгчдийн (иргэд) 60 хувь нь ОНСС-гийн Дэд-төслийн үр дүн болон хэрэгжүүлж буй аргачлалд сэтгэл хангалуун байх,
•Төсөл эхлэхэд хийгдсэн суурь судалгаагаар тогтоосон үзүүлэлтээс сум ба түүнээс доош түвшинд байгаа Дэд-зээлдэгчдийн тоо 25 хувиар нэмэгдсэн байх,
•Төсөл эхлэхэд хийгдсэн суурь судалгаагаар тогтоосон үзүүлэлтээс сум ба түүнээс доош түвшинд байгаа Дэд-зээлдэгчдийн жилийн орлого 25%-аар нэмэгдсэн байх.

Төслийн өртөг, санхүүгийн эх үүсвэр

Төслийг 2008-2012 онд 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд нийт 49,9 сая ам. доллар зарцуулах болно.

Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд ОУХА-аас 33 сая ам.доллар (22 сая Зээлжих тусгай эрх), Европын холбооноос 13 сая ам. доллар (буюу 9,8 сая Евро)–ын санхүүжилт, Японы Засгийн газраас 3,9 сая ам.долларыг гаргах юм.

Нийт гадаад санхүүжилтийн 40 орчим хувь нь зээл, 60 орчим хувь нь буцалтгүй тусламж байгаа болно.

МУЗГ төслийн үйл ажиллагаанд бараа, ажил үйлчилгээний албан татварын чөлөөлөлт үзүүлэх замаар 2,3 сая орчим ам. долларыг санхүүжүүлэх ба орон нутагт хэрэгжих хөрөнгө оруулалтын дэд төслүүдэд орон нутгийн иргэд болон төсвөөс хандив оруулах хэлбэрээр 1,1 сая ам.долларыг санхүүжүүлж хувь нэмэр оруулах юм.

Хэрэгжсэн төслүүд
Архангай

http://www.slp.mn/mn/tusluud?view=sumaar&id=1