Tuesday, March 24, 2009

Хүүхдийг хөгжүүлэхэд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо чухал

Архангай аймгийн түшиц сур­гуу­лиудын бага ангийн багш нар сургалтын үеэрээ зохион бай­гуул­сан бас нэг шинэлэг үйл ажил­лагаа нь өөрсдийн олж авсан мэд­лэгээ хэрэглээ болгох, сур­галтын агуулгыг хэрхэн эзэмшсэ­нээ тандах, туршлага солил­цох, төслийн үйл ажил­ла­гаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах зо­рил­гоор Батцэнгэл сумын 1-5 дугаар ангийн эцэг эх­чүү­дийг хамарсан “Эцэг эхийн нээлттэй өдөр­лөг буюу өртөөчилсөн аялал”-ыг 2007 оны 3 дугаар сарын 27-ны 18:00 цагт зохион байгууллаа.

Өртөөчилсөн аялалыг 5 өртөөтэйгээр зо­хион байгуулж сум бүрийн багш нар өртөөг ажиллуулав:
Төслийн танилцуулга, үйл ажил­лагаа, үр дүнгийн талаар та­нилцуулга хийх “Гараа” өр­төөг Эрдэнэмандал сум

Ангийн номын сангийн зорилго, үйл ажил­лагаа, түүнийг тү­шиглэн сурагчдыг хөг­жүүлэхэд эцэг эхийн оролцооны талаар мэ­дээ­лэл солилцох “Хорго” өртөөг Та­риат сум
Номын богцоор дамжуулан сурагчдын бү­тээлч сэтгэлгээг хөг­жүүлэхэд багш, эцэг эхийн хамт ажиллагааг харуулах “Дайрт бор” өртөөг Батцэнгэл сум
Ангийн номын сангаа хэрхэн баяжуулах вэ, сурагчдыг зо­хиолч болгоход жижиг номын ач холбогдлыг үзүүлэх “Жижиг ном” өртөөг Хотонт сум

Эцэг эх, сурагчид хамтран бүтээх “Том ном” өртөөг Ихтамир су­мын багш нар тус тус ажиллуулан сур­галтын үеэр сурсан зүйлээ эцэг эхчүүд болон сургалтанд оролцогчдод танилцуулсан юм.
Өдөрлөгийн төгсгөлд эцэг эхчүүдтэй уулзан өдөрлөгийн үйл ажиллагаа болон төслийн талаарх санал сэтгэгдлийг нь сонссон билээ.

Батцэнгэл сумын эцэг эхийн зөвлөлийн дарга Н.Батгэрэлсайхан:
Төслийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл авч үзэсгэлэн үзсэнээр хүүхэд­тэйгээ ажиллах арга барил эзэмшин, тэднийг ном унших дур сонирхолтой болгоход эцэг эхчүүдийн үүрэг хариуц­лага ихээхэн хэрэгтэй гэдгийг ойлголоо. Орчин үед мэдээлэл технологийн эрин үе эхэллээ гэж их ярьдаг болсон. Ма­­най суманд Датакомын захирал Б.Энхбат ирээд бид нартай уулзаж байх­даа “Хүн интернэтээс мэдээлэл авдаг болохоос мэдлэгийг авдаг­гүй” хэмээн хэлж байсныг энэ өдөрлөг үнэхээр баталлаа. Манай оронд хэвлэх үйлдвэр олноор нэмэгдсэний хэрээр хүүхдэд зориулсан ном гарын авлагууд нэг үеэ бодвол нэлээд хэвлэгдэж байна. Одоо харин тэдгээр номуудыг амилуулж хүүхдийн­хээ хэрэглээ болгоход эцэг эхчүүд хүү­хэд­тэйгээ хамтран ажиллах, тоглох, үзэл санаагаа хуваалцах зэргээр ойр дотно ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.

4б ангийн сурагч А.Тэмүүлэнгийн аав Ариунболд:
Зохион байгуулалт сайтай сайхан өдөрлөг болж байна. Сэтэгдэл маш өндөр байна. Энэ өдөрлөгт ирснээрээ өөрийн эрхгүй хүүхэдтэйгээ хийж бүтээж хамтарч ажиллах сэтгэл төрлөө. Та бүхэнд баяр­лалаа.

Архангай аймгийн Батцэнгэл сумын ерөнхий эмч, МУ-ын хүний гавьяат эмч О.Дашдэндэв:
Манай суманд хөдөөгийн сум багийн сургуулиудын бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сүлжээг бэхжүүлэх нь төслийн сургалт үр дүнтэй сайхан болж байна.

Батцэнгэл, Ихтамир, Эрдэнэ­ман­дал, Хотонт, Тариат сумын бага ангийн багш нар сургалтын явцдаа зөвхөн өөрсдөө суралцаад зогсохгүй тайлан үзэс­гэлэн гаргаж эцэг эхчүүдийг хамарсан уулзалт зохион байгуулж байна. Би олон сургал­танд сууж оролцож явсан. Харин энэ сургалт хөрсөндөө ингэж сайхан бууж байгааг хараад энэ багш нараар бахархах сэтгэл төрлөө. Үзэсгэлэн­гийн явцад эцэг эх бид чинь эргээд хүүхэд ахуйдаа очиж, ном уншиж, үлгэрийн баатар болж, жижиг ном минут хүрэхгүй хугацаанд бүтээж олон зүйлийг мэдэр­лээ.

Эмч хүний хувьд эмнэлгийн орчноос тасран, эргэж хүүхэд ахуйдаа очин сурч байгаа юм шиг сэтгэл төрлөө. Өмнө нь би үзэсгэлэн үзэж харж явснаас хамтран оролцож, үлгэрийн баатар болж, хүүхэд шиг ном уншиж, жүжиглэж, жижиг ном хийж, наргиантай сайхан орчинд орж байгаагүй. Сургалт гэдэг ингэж хөрсөн дээрээ буухыг хараад эдгээр багш нар их л юм хийх хүмүүс юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдож байсан юм. Сургалтыг БХАН-ийн үндэсний сургагч багш нар, Батцэнгэл сумын багш нартай хамтран зохион байгуулж байгаа нь ихээхэн үр дүнтэй болж байх шиг санагдлаа.

Ном дор мөргөмүйБагш дор мөргөмүй Номын цагаан буян чинь хурж Нандин албаа дэлгэрүүлж явах болтугай. Өглөө бүр шинийг сэтгэжӨдөр бүр ихийг бүтээж Хүнд хүсэгдэж Тэнгэрт тэтгэгдэж яваарай гэж нийт багш нартаа хүсье.

Батцэнгэл сумын эцэг эхийн төлөөлөгч Т.Баянжаргал
Хөдөөгийн боловсролыг дэмжих төслийн суурь үндсийг манай сумаас эхэл­сэнд талархаж байна. Эцэг эхчүүд багш нартайгаа хамтарч ажиллан энэ төс­лийг үр дүнг та бүхэнд харуулж чадна гэдэгт итгэж байна. Энэ өдөрлөгт оролцсо­ноор хүүхэд­тэйгээ яаж ажиллах, номонд хандах хандла­гыг сайжруулах номонд дуртай болгох гэх мэт олон зүйлийг сурч мэдлээ. Эцэг эхчүүд бид чинь маш олон зүйлийг бодоогүй, сэт­гээгүй, санаагүй, явдаг юм байна. Цаа­шид хүүх­дээ хөгжүүлэхийн төлөө багш нар­тайгаа байнга хамтарч ажиллах болно.

Батцэнгэл сумын эцэг эхийн төлөөлөгч Д.Энхтуяа
Өнөөдрийн сургалт нь багш, сурагч, эцэг эхчүүдийн харилцааг нарийн уялдаатай болгож эцэг эхчүү­дийн орол­цоог нэмэгдүү­лэхэд маш их дэмжлэг, туслалцаа үзүүллээ. Өмнө нь сургууль түшиглэсэн олон төсөл хөтөл­бөр хэрэгжиж байна гэж сонссоноос биш эцэг эхчүүдтэй уулзаж үйл ажиллагаан­даа хамруулж байсныг ер сонсоогүй. Энэ төсөл анхнаасаа ингэж бидэнтэй уулзаж үйл ажилла­гаандаа оролцуулж байгаа нь их сайхан санагдлаа. Манай орны боловсролын сал­бар одоо л зөв голдрилдоо орж байх шиг. Бидний өсвөр үеийнхний унших, бичих, бодох, сэтгэх, ярих, ирээдүйд сайн хүн болон төлөв­шихөд онцгой анхаарал тавьж байгаа та бүхэндээ баярлалаа.

1б ангийн сурагч Дуламжавын ээж Эрдэнэцэцэг
Бидний хүүхдийг хөгжүүлэхэд бүх талаас нь анхаарч ангиудыг номын сантай болгон, номын сангаа түшиглэн сурагчдаа хөгжүүлэх арга зүйг багш нарт нь зааж өгч байгаад ээж хүний хувьд маш их баярлаж байна. Өнөөдөр биднийг цуглуулж олон сайхан зөвлөгөө өгч, хүүхэдтэйгээ ажиллах арга барил эзэмшүүлэн хэсэг хормыг ч гэсэн хоосон өнгөрөөлгүй үр дүнтэй сургалт явуулсан та бүхэнд маш их баярлалаа.
http://www.mongoleducation.mn/modules.php?ss=4&id=288

Сонин хачин Цас тогтдоггүй уул

Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогоо хэмээх унтарсан галт уулын хүрмэн хадны нүх сүвээр гардаг бүлээн уур хийн илчинд цас тогтдоггүй тул орчин тойрон нь зузаан цасаар хучигдсан байхад энэ уул ганцаараа харлаж харагддаг.

Сонин хачин Чулуун гэр

Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогооны орчим орой дээрээ цоорхой , тоонотой, хажуудаа үүдтэй чулуун гэрүүд байдаг. Эрт цагт эндхийн хүрмэн чулуу газрын гүнээс оргилон гарч ирээд царцах үедээ доороосоо хийнд түрэгдэн дээшээ төвийн сүүлдээ тэр хий нь багтахаа болж дэлбэ буудахдаа тооно үүд үүсгэсэн биз ээ. Зарим гэр нь эргэн тойрон 11м, өндөр нь 1,7 м , тооно нь 1м гаруй голчтой . Гэр доторх зай нь 2,2 м голчтой , 80-100 см өргөн, 1 м өндөр үүдтэй юм.

Сонин хачин Толь хад

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын бригадын нутагт өндрөөшөө 100-аад, өргөөшөө 80 гаруй метр засаж өнгөлсөн юм шиг гөлгөр хад бий. Бас Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үздэг.

Сонин хачин Чулуун гэр

Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогооны орчим орой дээрээ цоорхой , тоонотой, хажуудаа үүдтэй чулуун гэрүүд байдаг. Эрт цагт эндхийн хүрмэн чулуу газрын гүнээс оргилон гарч ирээд царцах үедээ доороосоо хйинд түрэгдэн дээшээ төвийн сүүлдээ тэр хий нь багтахаа болж тэлбэ буудахдаа тооно үүд үүсгэсэн биз ээ. Зарим гэр нь эргэн тойрон 11м, өндөр нь 1,7 м , тооно нь 1м гаруй голчтой . Гэр доторх зай нь 2,2 м голчтой , 80-100 см өргөн, 1 м өндөр үүдтэй юм.

Сонин хачин Шувуун чулуут

Архангай аймгийн Тариат сумын Шувуун чулуутын чулуужсан эмгэн хумсыг нутгийн хүмүүс жижигхэн бошрого шувуу элэг, элгээрээ тэврэлдэн үхээд чулуу болсон гэж ярилцдаг.

Гол мөрөн Чулуутын гол

Чулуут голын урт 415 бөгөөд 10750 хавт.дөр.км талбайгаас усжина. Энэ гол Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас унал их урсгал хурдтай уулын гол юм. Түүний хөндий эхэндээ давчуу, морены бул чулуу элбэгтэй бол доошлох тутам өргөсөж тэлэгдэнэ. Харин Тээлийн голын билчирээс Ацтийн горхийн цутгал хүртэл бараг 100 шахам км урт газар 50-60 м зузаан хүрмэн чулууг зүсэж хавцал дундуур тахирлан хүрхрээ боргио үүсгэн сүртэй урсана. Энэ хэсэгт түүний зүүн гараас Тэрхийн Цагаан нуураас эх авч урсах Суман гол нийлж Чулуут гол мэдэгдэхүйц услаг болох ба гульдиралын өргөн, усны гүн нэмэгдэнэ. Гульдиралын өргөн эхэндээ 20-30 м, дунд хэсэгтээ 20-60 м, адагтаа 70-80 м байна. Усны гүн 0,5-2,5 м, урсгалын хурд 1 м/сек орчим болно.

Гол мөрөн Тамирын гол

Орхоны зүүн гараас цутгах ганц том гол бөгөөд эхэндээ хойд урд Тамирын гол нэртэй болж салаалдаг ажээ. Хойт Тамирын голын урт 180 км, урд Тамирын голынх 165 км юм. Хоёр Тамирын голоос Орхон Тамирын билчир хүртэлх урт 52 км бөгөө талбайн хэмжээ 13100 хавт.дөр.км болно.Хойт Тамирын гол Хангайн гол нуруунаас эх авч урсдаг унал ихтэй, урсгал хурдтай, жинхэнэ уулын гол учраас зуны хур борооны үед усны түвшин богино хугацаанд эрс дээшлээд түргэн татарч багасна. Өвлийн урсац аль алинд нь тун ялимгүй тул ихэнхдээ ёроолгүй хөлдөнө. Хоёр Тамирын билчирээс доош голын хөндий 3-4 км тэлж өргөсөөд татамд улиас бургасан шугуй шигүү ургана. Гульдиралын өргөн тэр хэсэгт 40-70 м, усны гүн 2,5-3 м, урсгалын хурд 1-2 м/сек байдаг.

Дууны үг Цэнхэр хангайн нутаг

Үг Б.Түвшинжаргал, Ая Д.Гунаажав
Уул, үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай минь ээ хө
Унтах нойронд зүүдлэгдээд байдаг
Усы нь уусан хангай юмаа хө
Хангай наран хан аав минь
Сүргээ хариулсан нутаг аа хө
Халхын саран гоо ээжий минь
Сүүгээ өргөсөн газар аа хө
Хадлан тариа халиуран найгасан
Ханагар баян хангай минь ээ хө
Хаа ч явсан үзэгдээд байдаг
Хайрыг булаасан нутаг юм аа хө
Хангай наран хан аав минь
Сүргээ хариулсан нутаг аа хө
Халхын саран гоо ээжий минь
Сүүгээ өргөсөн газар аа хө

Дууны үг Yүлэн цэнхэр хангай

Үг Б.Лхагвасүрэн Ая Ц.Чинзориг
Үүл гижигдэм найгасан
Арын номин шугуй
Үрэл борхон жимс нь
Алганд унадаг хангай
Зэрлэг халиун буга нь
Мөчрийг нь хөнддөггүй шугуй
Зүс нь цоохор янзага нь
Сөгдөж төрдөг хангай
Өглөө дуулсан дуу
Өдөржин хургадаг шугуй
Нөмгөн цагаан манан
Нөмөрт нь хоргоддог хангай
Хотлын мэлмийд үнсүүлсэн
Үндэс бүтэн шугуй
Хорж хотойхын учиргүй
Үүлэн цэнхэр хангай

Дууны үг Усны тунгалаг Тамирын гол

Усны тунгалаг Тамирын гол
Уужмын холоос гүйдэлтэй хүлэг
Усных нь амтыг үгүйлэн ирдэг
Уулсынхаа сүрийг урсгалдаа тээсэн
Усны тунгалаг Тамирын гол оо
Усны тунгалаг Тамирын гол оо
Хултай айргийн дугараа тойрон
Уртын дууны түрлэг хадсан
Хунгийн чуулга шиг цагаан гэрүүд
Дэнжийг нь чимсэн Тамирын гол оо
Дэнжийг нь чимсэн Тамирын гол оо
Сарын газраас тэмүүлсээр ирэхэд
Шаагих урсгал нь чихнээ яруухан
Ухаант түмний минь төвшин зан
Урсгал дөлгөөн Тамирын гол оо
Урсгал дөлгөөн Тамирын гол оо
Саруул хорвоогийн жаргал эзлэн
Сайхан ханьтайгаа хослон цэнгэхэд
Саран тээсэн урсгал дундаа
Биднийгээ тольдсон Тамирын гол оо

Бид хийхгүй бол хэн хийх вэ? Найзуудаа

Уриалга
Арын сайхан хангай гэж ярьж, бичдэг хэдий ч хүмүүс бидний өөрсдийн ухамсаргүй үйл ажиллагааны улмаас ой мод минь шатаж, гол мөрөн минь ширгэж, гуу жалга минь хогоор дүүрчээ.Энэ нутгийн ирээдүйн эзэд болсон анд найз нараа “Цэмцгэр хот” төслийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцон, орчны эрүүл ахуйг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад та бүхний чин сэтгэлийн туслалцаа, хүчин чармайлт, ухамсартай үйл ажиллагаа нэн чухал байна. Өөрсдийн дуу хоолой, бүтээлч сэтгэлгээгээрээ биднийг дэмжин, хамтран ажиллахыг уриалж байна.

Хоггүй эрүүл орчны төлөө хамтдаа
“ Ирвэс ” лицей сургууль10а ангийн хамт олон


“Цэмгэр хот” төслийг бид дараах шалтгаануудын улмаас зохион байгуулж байгаа билээ.
 Арын сайхан хангай гэж ярьж, бичдэг хэдий ч өөрсдийн ухамсаргүй үйл ажиллагааны улмаас хогондоо дарагдахад нэг их холгүй байгаа билээ.
 Жилээс жилд гадаад дотоодын жуулчид жуулчлан ирэх нь ихэсч буй үед Цэцэрлэг хот маань газраар хог нь хөглөрч, тэнгэрээр утаа хөшиглөн байгаа нь хүүхдүүд бид сэтгэлийг эмзэглүүлж байна.
 Мөн хүмүүсийн ухамсар их доройтож хогийг ил задгай хаа дайралдсан газраа замбараагүй хаяж байгаа учир тэдний ухамсарт бага боловч нөлөөлөх

http://tsetserleghot.blog.gogo.mn/

Ар халх

Ар халхын тэнүүнд
Арын сайхан хангай гэж бий
Тэр сайхан хангайд
Тэрхийн цагаан нуур гэж бий
Тэр нуурийн дундуур
Тэвхэлсэн нумнаас тавьсан юм шиг
Тэнгэрийн мөнгөн заадас шиг
Суман гол зүсэн бий
Усан дундуур нь ус болон урсдаг
Урьд эртийн цагт
Уул нь галаар оргилсон
Тунгалаг гурван тамир
Уяа цацлан хатирдаг
Тансаг сайхан энэ л нутагт
Тугал хариулж өссөн
Туг барилцаж явсан

http://gbold.blog.gogo.mn/

Архангай аймгийн Хангай сум байгуулагдсаны 80 жилийн ойд

Илгээлт мэндчилгээ


Архангай аймгийн Хангай сум байгуулагдсаны 80 жилийн ойд

2005.07.20

Үзэсгэлэнт сайхан байгаль, уул ус, ургамал жимс, ан гөрөөс, араатан жигүүртний өлгий болсон Хангай сумын ард иргэд ээ!
Сум байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг тань тохиолдуулан айл өрх бүрт аз жаргалыг ерөөж, нийт хангайчууддаа болон энэ сумтай ажил амьдралаараа холбоотой бүх хүмүүст эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, баярын мэндчилгээ дэвшүүлье.
Нутгийн нэр, байгалийн үзэсгэлэнгээ хол ойрын гийчдэд дуурсгасан Ноён, Хатан Хангай, Нарийн, Бүдүүн Гичгэнэ, Баясгалант, Чандмань, хайрхан, Унтаа Ямаат, Урд Тэрхийн уулс хийгээд Тэрхийн гол, тэнүүн хангайнхаа дунд үе дамжин аж төрсөөр ирсэн ажилсаг малч Та бүхний үүсгэн байгуулж хөгжөөн дэвжээж буй Хангай сум шинэ цагийн бүтээн байгуулалт, аймаг орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар ирснийг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.
Үүсэл хөгжлийнхөө наян жилийн хугацаанд танай сумын нийт хүн ам өнөржин өсч, эрүүл мэнд, боловсрол соёл дээшлэн дэвжсэний зэрэгцээгээр хөдөлмөр бүтээл, урлаг-спорт, эрдэм судлалын олон арван алдар гавьяатан энэ нутгаас төрөн гарч эх нутгийнхаа нэр сүрийг улс орондоо дуурсгасныг манай ард түмэн сайн мэддэг билээ.
Нийгэм эдийн засгийн зарим нэгэн бэрхшээл байсаар байгаа ч Хангай сумын хөдөлмөрч олон түмэн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, тоо толгойг нэмэгдүүлсээр байгаа нь сайшаалтай. Уул хангай, ус гол, үржил шим нь цогц бүрэлдсэн энэ сайхан нутгийнхаа эзэн нь болсон хэн бүхэнд хийж бүтээх ажил үйлс их байна. Эртнээс нааш өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртсээр ирсэн сарлаг үхрийнхээ сааль шимийг арвитган сүү, цагаан идээ үйлдвэрлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эд боловсруулах, жижиг дунд үйлдвэр, хоршоо байгуулан ажиллуулах өргөн боломж та бүхэнд нээлттэй.
Үүнд гагцхүү ард иргэд Та бүхний хичээл зүтгэл, санал сэдэл юу юунаас илүү чухал гэдгийг хэлье.
Хангайчууд аа! Сумынхаа 80 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийн сацуу нутгийн ард иргэд, өөрөө удирдах ёсны болон төр захиргааны байгууллага, түүний удирдлагууд Та бүгд төр засгийнхаа бодлого шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч бодитойгоор цэгнэн дүгнэж цаашдын зорилтоо тоймлож, ирээдүйдээ ихийг бүтээхээр зориг, зорилго дүүрэн байгаа гэдэгт Төрийн тэргүүн миний бие итгэлтэй байна.
Та бүхэндээ урьд урьдаас илүү их аз хийморь, амжилт ололт, олз омог, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хангай сум цэцэглэн хөгжих болтугай.
МОНГОЛ УЛСЫН НАМБАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБАЯР
2005 оны долоодугаар сарын 20
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Архангай аймгийн Эрдэнэмандал сум байгуулагдсаны 80 жилийн ойд Арын сайхан хангай нутагт тулгаа тулж, галаа бадраан анх үүсэн байгуулагдсанаасаа хойш эдүгээ 80 дахь жилтэйгээ золгож байгаа баярт үйл явдлыг тань тохиолдуулан Эрдэнэмандалчууд Та бүхэндээ Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, айл өрх бүрт аз жаргал, хүн бүрт эрүүл энхийг ерөөе.

Хангай хээрийг эмжээрлэн урсах Хануй, Хүнүйнхээ голоор ундаалсан уужим дэлгэр нутагтаа үе дамжин аж төрж амьдарсаар ирсэн ажилсаг, малч удамт Та бүхэн сум байгуулагдсаны тэгш их ойгоо бахархам ололт, бахдам амжилтаар угтаж байгаа нь лавтай. Танай сумаас улс орондоо нэртэй, удам хойчтоо хүндтэй, нэр алдраа дуурсгасан засаг төрийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд, хөдөлмөр бүтээлийн сайчуул, онол ухааны эрдэмтэд олон арваараа төрөн гарсныг Монгол түмэн сайн мэдэх билээ.
Эдгээр олон сайчуудынхаа удмыг залгаж, ухааныг нь өвлөсөн өнөөгийн Эрдэнэмандалчууд эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, тоо толгойг нэмэгдүүлсний дээр хийж бүтээснээрээ өрсөлдөх, мэдлэг чадвараараа уралдах зах зээлийн нийгмийн шударга өрсөлдөөний дунд чадварлаг зохицож, өөрсдийн нөөц боломжоо дайчлан уйгагүй хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Угтан ирж байгаа он жилүүд Та бүхнээс улам ихийг хийж бүтээж, хэрэгжүүлж гүйцэлдүүлэхийг шаардсаар байна.
Тэр бүхэнд хойргошин хойш суулгүй, цагийн аяс, нийгмийн хандлагыг даган өмнөө тавьсан зорилтдоо хүрэхийн тулд хүн бүр, дор бүрнээ бодож тунгааж, шинийг санаж сэдэж ажиллах нь зүйтэй.
Тэгж чадна гэдэгт ч Төрийн тэргүүн миний бие Та бүхэндээ бүрэн итгэж байна. Эрдэнэмандалчууд аа!
Та бүхэн хүний хөгжлийн үндэс болсон эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн хамгааллаа сайжруулан, амьжиргааныхаа түвшинг дээшлүүлэн сум орноо хөгжүүлэх талаар илүү ихийг хийж, ирж буй цаг хугацаа, он жилүүддээ улам бүр өөдрөг, аз жаргалтай байж, сайн ажиллаж, сайхан амьдрахын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Эрдэнэмандал сум цэцэглэн хөгжих болтугай.

http://www.president.mn/show_module.php?index=message&msgid=19

Хайрт ээж тандаа Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье!

Батдэлгэрийн Нямцэрэн 1983 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн.
2001 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумийн дунд сургуулийг ,
2005 онд МУИС-ийн Хэрэглээний математикийн ангийг төгссөн.
2005-2008 онд Төмөр замын удирдах газар програмистаар ажилласан.
Математикч,Програм Хөгжүүлэгч. Одоо Япон улсад програмист мэргэжилээр ажиллаж байна.




http://nyamtseren.blogspot.com/

Арын сайхан хангай минь

Үнэхээр сайхан нутаг шүү.
Ёстой л нэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар даа.
Нутгаасаа гараад хэдэн жил болохдоо аав, ээж, ахан дүүсээ санахаас гадна тоглож өссөн хөндий, шумбаж сэрүүцдэг Хануй, Тамирын голоо тэр байтугай голынхоо алаг чулууг хүртэл санадагийн.
Зуны халуунд халууцсан хэдэн жаал унаж явсан даагатайгаа усанд орж бужигналдаад л... голын томоос том хавтгай чулуугаар ор хийн, нуруугаа наранд ээн хэвтдэг байсан тэр л үеүүд өчигдөрхөн болоод өнгөрсөн юм шиг.
Өглөө эртлэн босч адуундаа мордох мөн ч сайхан шүү.
Хөдөөний хүүхэд бүрт унах дуртай морь гэж байдаг байж билээ.
Миний хувьд өвөөгийн маань надад нэр зааж өгсөн үүлэн бор нэртэй бие жижигтэй явдал зөөлөнтэй бор морь байсийн.
Түүндээ тэр үедээ хамгаас илүү хайртай байж билээ.
Тийм болохоор өвөөдөө ч гэсэн хайртай, үгнээс нь ер гардгүй жаал байлаа.
Намар бүх малаа эхлээр нь тавьж, мараатай нууранд очиж хэд хонодог байсын.
Жил бүрийн намар өвөөтэйгөө, аавтайгаа тэгэж хээрээр гэр хийж явах үнэхээр жаргалтай шүү.
Тэр далимдаа сонгино, жимсээ түүгээд амжина.
Зарим өглөө ээж минь эрхлүүлж орноос босголгүй бор тагшинд минь өрөм боорцог овоолон хийж өгдөг байж билээ.
Өглөө сэрэхэд нэрмэлийн үнэр хамар цоргиод л...Шөнийн түг түмэн одод, намрын ургац хураалт, хадлан бэлтгэх, хонь хурганы ноос хяргах, хөл нүцгэн шавхай малтаж өссөн тэр бүх зураглал зүрхэнд минь тодоос тод хадгалаастай байдаг болохоор би нутгаа байнга санан дурсдаг.

http://bbaraa.blogspot.com

Арын сайхан хангай...http://amor.blog.banjig.net

Үнэхээр сайхан нутаг шүү. Миний төрсөн нутаг.Багаасаа 3-хан настайдаа нутгаасаа гарсан хэдий ч зун болгон нутагтаа эмээдээ очдог байлаа. Хамгийн сүүлд 2 жилийн өмнө очсон доо. Том том чулуутай Тамирийн гол маань татраад , жижиг гол горхинууд бүүр байхгүй болсон байна лээ.
5-р ангийн зуны амралтаар байна уу даа Булганд ууланд гарч гүзээлзгэнэ түүж билээ. Том том улаан гүзээлзгэнүүд.. Түүхээсээ идсэн нь их байхаа даа...
http://amor.blog.banjig.net

Жамьянгийн Мөнхбат Арын сайхан хангай

1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн.
Улс төрийн шинжлэх ухааны магистр.
Улс төр судлаач.
Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
1997 оны Хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга” наадмын тэргүүн байр“Болор цом-2002” яруу найргийн наадмын дэд тэргүүн байр, “Болор цом-2005” наадмын тэргүүн байрын эзэн яруу найрагч.
Яруу найргийн “Сахиус санаа” шүлгийн түүвэр 2003 он,
“Монголын түүх, ёс заншил, соёл урлагийн товчоон” 2005 он,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүтээгдсэн “ХХ зууны Монголын Утга зохиолын дээж суварга 12 боть” бүтээлүүдийг эрхлэн хэвлүүлсэн .

Арын сайхан хангай

Бурхад завилсан тэнгэрийн суудал
Булганхангай уул минь ээ
Буурал буурал өвгөдийн минь
Буян шингэсэн өлгий минь ээ
Тэнгэрийн оддыг мандалдаа бүүвэйлсэн
Тэрхийн цагаан нуур минь ээ
Хорин галавын түүхийг ширэглэсэн
Хоргын хүрмэн тогоо минь ээ
Уянгын хадаг шиг намирсан
Асгал Гурван Тамир минь
Уртын дуу шиг хөвөрсөн
Арын сайхан хангай минь ээ
Хаан бүргэд тэнгэрт цойлсон
Хан Суварга хайрхан минь
Хүүхэд насаа цэцгэнд гээсэн
Хүнүй Хануйн бэлчир минь ээ
Өссөн нутгийн минь чулуун тамга
Өнчин ганцхан Тайхар минь
Өгийнуурын цэцэгтэй хөндий
Өвгөн хөшөөт Цайдамын тал минь ээ
Уянгын хадаг шиг намирсан
Асгал Гурван Тамир минь
Уртын дуу шиг хөвөрсөн
Арын сайхан хангай минь ээ
Дэнж хотолзуулсан хүчитнүүд нь
Дэлхийд зартай нутаг минь
Дэлтэй хурдан хүлгүүд нь
Босоо төрдөг өлгий минь ээ
Судсаар урсах ариун ус
Суман Чулуут голууд минь ээ
Аавын үнэр ижийн минь цацалтай
Алтан шороот нутаг минь ээ
Уянгын хадаг шиг намирсан
Асгал Гурван Тамир минь
Уртын дуу шиг хөвөрсөн
Арын сайхан хангай минь ээ