Wednesday, March 4, 2009

Аймаг / Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн тоног төхөөрөмжийн судалгаа

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг

Аймаг / Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн тоног төхөөрөмжийн судалгаа link

http://www.mcsoftware.url.mn/altaa/web/listSoum.php?typeId=3&cityId=1

Монголын vндэсний худалдаа аж vйлдвэрийн танхим

Архангай
Хариуцагчийн нэр :
ерєнхийлєгч/
И.Ням-Осор
/дарга/
Ч. Мєнхбат
Утас :01 - 332 - 21215
факс:01 - 332 - 21215
И-мэйл хаягID@mongolchamber.mn
arhangai_cci
Хариуцах дарга
М.Оюунчимэг

http://www.mongolchamber.mn/modules.php?name=News&file=article&sid=72

АРХАНГАЙ Уяачид Ломбо Алтангэрэл


Ломбо Алтангэрэл
Овог: Мэргэн захирагч
Төрсөн он: 1967
Уугуул: Архангай аймаг Их тамир сум
Уяж эхэлсэн он: 1990
Авсан түрүү: 0
Авсан айраг: 0
Хурдан буян: 8

Төгссөн сургууль, мэргэжил:
Монгол Улсын Их Сургуулийг биологич мэргэжлээр төгссөн

Гавъяа шагнал, цол зэрэг:
Монгол улсын алдарт уяач

Анхны айраг түрүү авсан наадам, морь:
Хэнтий аймгийн Галшар сумын Жорвоо өвгөний унаган цавьдар азаргаа 1995 онд Архангай аймгийн наадамд аман хүзүүдүүлсэн. Цавьдар азарга Архангай аймгийн наадамд 1 түрүүлж, 2 удаа аман хүзүүлж Завхан аймгийн 80 жилийн ойн наадамд 3-т давхиж сумдын ойн наадмуудаас айраг түрүү олон авсан.

Хэдэн оноос эхэлж морь уяж эхэлсэн:
1990 оноос хурдан морь уяж эхэлсэн.
Хамгийн сайн давхисан, алдаршсан хурдан морь

Хээр азарга.Архангай аймгийн Төмөрбилэгийн унаган адуу юм. Шүдлэн, хязаалан, соёолондоо Архангай аймгийн наадамд түрүүлж хавчиг соёлон азарга Орхон аймгийн наадамд 3-т давхисан.
Унаган хээр үрээ. Эцэг нь Доржпаламын зээрд азарга, эх нь Чулуунпүрэвийн “Шоргоолж” хээр азарганы дүү хээр гүү. Хээр үрээ даага Архангай, Завхан аймгийн 80 жилийн ойн наамдуудад аман хүзүүлсэн. Энэ адуу багын ихээхэн тамиртай адуу. Даага байхын мордох тоолон булгидаг омголон адуу юм. Шүдлэндээ Архангай аймгийн наадам, Батцэнгэл сумын 80 жилийн ойд түрүүлсэн.
Ухаа морь Хэнтий аймгийн Баянхутаг сумаас гаралтай. 2004 - 2005 онд аймаг, бүс сумд жил тойрон уралдахдаа айргаас ер гарсанүй. Ухаа морь том жижиг олон наадамд 4-т давхисан. 2005 онд улсын их баяр наадам, Батцэнгэл сумын 80 жилийн ойн наадамд 4-т давхилаа.
Хонгор азарга.Соёолон Цэнхэр сумын 80 жилийн ойн наадамд түрүүлж Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит наадамд 9-д, Дорноговь аймагт болсон Данзанравжаагийн нэрэмжит наадамд аман хүзүүлж, Архангай аймгийн наадамд 3 удаа айрагдсан.
Өвгөн аав хурдан морьт Гомбоо гэж сайн адуутай хүн байжээ. Нэг жил аймгийн наадмын таван түрүүг авч байсан гэдэг. Өвөөгийн гурван зээрд морь аймгийн наадмын айргийн тавын эхний гуравт завсаргүй ороход хавчиг соёолон зээрд морь нь аман хүзүүнд орсон байдаг. Өвөө хүрэн, зээрд, халтар гурван азарга адуутай байсан. Түүнээс халтар азарганы төлүүд илүү хурдан байх шиг. Энэ адуу миний адууны үндсэн суурь унаган адуу юм

Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Төв аймгууд, нутгийн Цэнхэрмандал сум, Доржпаламын хээр, Чулуунпүрэвийн хээрүүдээс угшил сайтай адуу цуглуулсан

2000 онд Архангай аймагт МСУХ-ны салбарыг анх байгуулж гаднаас хурдан удамтай олон адуу оруулж ирж аймаг орон нутаг, улсын наадамд хурдлуулсан. Түүнээс хойш нутгийнхан маань гаднаас олон сайн адуу цуглуулж адуу малаа сэлбэж хурдлуулж байгаа нь сайхан байдаг. Аймгийн өвөл, хаврын уралдаануудыг тогтмолжуулж, Алдарт, Манлай уяачдын нэрэмжит уралдааныг тогтмол явуулж, шинэ залуу уяачид олноор төрөн гарч, ахмад уяачдаасаа суралцах, Үндэсний соёлоо дээдэлж хүндлэх тал дээр түлхүү анхаарч ирсэн.



ДЕЛТА ТӨСӨЛ Архангай аймгийн Ихтамир




З.Ичинхорлоо
Засаг дарга


Хаяг: Хаяг: ЗДТГ, Ихтамир сум, Архангай аймаг
Утас: 976-01332-26504
гар утас: 99329901





В.Дагвийхорол
Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний станцын захирал


Хаяг: Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний станц, Ихтамир сум, Архангай аймаг
Утас: 976-01332-26504
гар утас: 99780561



http://www.ledmongolia.com/#

БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛҮҮД

No. 1
Монгол үндэсний хувцас
Товч тодорхойлолт: Сумандаа монгол үндэсний хувцас хийж дэлгэрүүлж ажиллана.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Л.Долгормаа, утас: 99336889
No. 2
Тамирын цагаан ааруул
Товч тодорхойлолт: “Тамирын цагаан ааруул” нэртэйгээр олны хүртээл болсон сүүн хуруудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, борлуулалтыг сайжруулснаар экологийн цэвэр бүтээгдэхүүнээр нийлүүлж орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болгоход оршино.
Холбоо барих байгууллага, хаяг, утас: ӨУБМААЭШСХ, утас: 99780561
No. 3
Цэвэр ус
Товч тодорхойлолт: Эрүүл ахуйн нөхцөлд савласан цэвэр усаар хүмүүсийг хангах
Холбоо барих хүн, хаяг, утас: Г.Лхагвасүрэн, “Шинэ өргөө” ХХК, утас: 99768435
No. 4
Гялгар цаас боловсруулах
Товч тодорхойлолт: Сум орон нутагт гялгар цаасыг цуглуулж төрөлжүүлэн боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгож, эргэн ашиглах
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Э.Нарангэрэл, утас: 99932305
No. 5
Жимс тарих
Товч тодорхойлолт: Айл өрх бүр гаднаа мод жимс тарих нь (i) Өрхийн хэрэгцээгээ хангах, (ii) Орчныг үзэмжтэй болгох, (iii) Жимс жимсгэнийг зарж борлуулах ач холбогдолтой
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д.Нарантуяа, утас 99791548
No. 6
Хөдөөгийн фермерийн аж ахуй
Товч тодорхойлолт: Сумандаа төрөлжсөн хөдөөгийн фермерийн аж ахуй байгуулах
Холбоо барих хүн, хаяг, утас: Г.Лхагвасүрэн, “ОАЖН” ХХК –ийн захираль утас: 99768135
No. 7
Тоосго үйлдвэрлэх
Товч тодорхойлолт: Сумандаа тоосго үйлдвэрлэх, хэрэгцээг хангах
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн С.Нямцэрэн, өндөр настан
No. 8
Халуун ус, саун
Товч тодорхойлолт: Ихтамир сумын 2015 он хүртлэх хөгжлийн стратегид дэмжлэг үзүүлэх, бүх насны хүмүүсийн эрүүл ахуй, соёлжилтыг сайжруулах
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Ц.Жарантай, утас: 99709922
No. 9
Арьс шир боловсруулах
Товч тодорхойлолт: Хөдөө суурин газар жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, ард иргэдийн гар дээр байгаа арьс ширийг худалдан авч орлого нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн гутлын түүхий эдээр хангах зорилготой
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д.Дагдан, утас: 99935793
No. 10
Тарвага
Товч тодорхойлолт: Тарваганы тоо толгойг өсгөж, үржүүлэн байгалиа хамгаалах, улмаар мах арьсыг ашиглаж өөрийн аж амьдралаа дээшлүүлэх, сумын эдийн засагт тус нэмэр болох
Холбоо барих хүн, хаяг, утас: малчин Д.Батбаатар, утас: 99891108
No. 11
Радио телевиз цахилгаан тоног төхөөрөмжийн засвар
Товч тодорхойлолт: Их тамир суманд засварын жижиг үйлчилгээ бий болгох
Холбоо барих хүн, хаяг, утас: засварчин Д.Сономбазар, утас: 99661185
No. 12
Авто засвар үйлчилгээний төв
Товч тодорхойлолт: Орон нутгийн тээврийн хэрэгсэлд болон зорчигчидод үйлчлэх, төв замын дагуу байрлалтай газар юм. Энэ засварын газрыг байгуулсанаар жуулчид, зорчигчид, орон нутгийн тээврийн хэрэгслийн өнгө үзэмж сайжрах, аятай тухтай зорчиход дэмжлэг үзүүлэхэд шууд нөлөөлөх ач холбогдол бүхий арга хэмжээ болно.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн М.Лхамрагчаа, утас: 99873925
No. 13
Отрын гэр
Товч тодорхойлолт: Өөрийн ба хөрш сумдын малчдыг отрын гэрээр хангах
Холбоо барих хүн, хаяг, утас: мужаан Xэнмэдэх, утас: 99947024
No. 14
Монгол самар төсөл
Товч тодорхойлолт: Их тамир суманд самар их ургадаг. Зарим жил дараа оны зун болтол самарчид ууланд самар түүдэг. Түүсэн самраа аймаг, УБ оруулж ченжүүдэд /асар их зардал гарган/ зардаг. Иймд орон нутагтаа самар цайруулах, савлах ажиллагааг орчмн үеийн тоног төхөөрөмжөөр хийж, гадаадад экспортонд гаргах зорилготой.
Холбоо барих байгууллага, хаяг, утас: Б.Лусмаа, “Их зууч” хоршооны дарга
No. 15
Байгаль орчны нөхөн сэргээлт
Товч тодорхойлолт: Байгаль орчныг нөхөн сэргээх хамгаалах. Сумын ногоон бүсийг хамгаалсанаар байгалийн үзэсгэлэнт байдлыг хангах
Холбоо барих хүн, хаяг, утас: Байгаль орчны байцаагч Б Тунгалаг
No. 16
Шохойн цех
Товч тодорхойлолт: Орон нутгийн байгалийн баялагийг ашиглан барилгын материалыг сумандаа үйлдвэрлэх чухал ач холбогдолтой бизнес хөгжинө.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д Дагдан, утас: 99935793
No. 17
Хагас боловсруулсан бүтээгдэхүүн
Товч тодорхойлолт: Сумын хэмжээнд одоогоор ЖДҮ-ийн чанартай үйлдвэрлэл, үйллчилгээ хөгжөөгүй, бүх төрлийн бараа бүтээгдхүүнийг аймгийн төв болон УБ хотоос авдаг. Иймд зарим нэр төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хадгалах, бусад үйлчилгээний салбарууд болон албан байгууллауудын хэрэгцээнд нийлүүлэх шаардлагатай.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д Дагдан, утас: 99935793
No. 18
Хамгаалагдсан хөрсөнд хүнсний ногоо тарих
Товч тодорхойлолт: Эрт ургацын ногоогоор сумын иргэдийг хангах, байгаль цаг уурын тохиромжгүй нөхцөлд тогтмол арвин ургац авах ургацын хэмжээ чанарыг нэмэгдүүлэх боломжтой
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д.Пунсалмаа
No. 19
Хүнсний ногоо боловсруулах цех
Товч тодорхойлолт: Сум орон нутгийн хүнсний ногоог боловсруулж эрүүл хүнсээр хангаж, сав баглаа боодолтой болгох, жилийн туршид хангаж хүнсний ногоог жижиглэн савлаж ард иргэд болон худалдаа үйлчилгээний газруудыг хангаж эдийн засгийн нөхцөлт бололцоонд тулгуурлан жижгээр савлаж зах зээлд нийлүүлж борлуулах цэг, үйлчилгээний газрууд бий болгох зорилготой.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Дэлгэрмаа, утас: 99872944
No. 20
Барилга засварын бригад байгуулах
Товч тодорхойлолт: Их тамир сум нь хүн амын төвлөрөлт их аймгийн төвтөй ойрхон оршдог сум юм. Барилга засварын ажил тасралтгүй явагддаг ба хуучин НДҮ – н мэргэжлийн ажилчин олонтой тийм учраас гадны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй засварын ажлыг өөрсдийн хүчээр хийх засварын бригад байгуулан ажиллах хүн амынхаа орлогыг дээшлүүлж сумын төсөвт зохих хэмжээний дэмжлэг үзүүлж чадах юм гэж үзэж байна.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д.Саранцэцэг
No. 21
Чөлөөт цаг, чийрэгжүүлэлт
Товч тодорхойлолт: Сумын тахир дутуу иргэдийн хамт олны дунд орох оролцоо сайжирна.
Үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх эрүүл чийрэг бие бялдартай болох
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Ц.Жарантай, утас: 99709927
No. 22
Блокны цех
Товч тодорхойлолт: Сумын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн түүхий эд материалыг түшиглэн барилгын материал үйлдвэрлэх, аймаг орон нутгийн иргэдийг барилгын материалаар хангах зорилготой.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Ч.Шагдаржав, утас: 99932355
No. 23
Зочид буудал
Товч тодорхойлолт: Үйлчлүүлэгчдийн сэтгэлд бүрэн нийцсэн тав тухтай орчныг мэдрүүлэх Тэргүүн зэргийн байлгах зорилготой Ингэсэнээр үйлчлүүлэгчдийн хүрээ өргөжинө.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Д.Чимгээ, утас: 99806969
No. 24
Зайрмагны үйлдвэр
Товч тодорхойлолт: Хөдөө суурин газар ЖДҮ хөгжүүлж, ядуурлыг бууруулахын хамт ажлын байр нэмэгдүүлж, ард иргэдийн гар дээр байгаа сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авч орлого нэмэгдүүлэхийн зэрэгцээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ард иргэдийг хангах, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
Холбоо барих хүн, хаяг, утас: иргэн Түвшинтунгалаг

Архангай аймгийн Ихтамир Сумын танилцуулга

Сум байгуулагдсан түүх1931 онд явагдсан засаг захиргааны шинэчлэлтээр Ихтамир сумыг 3.4 мянган хүн ам 500 орчим өрхтэйгээр бие даалган байгуулжээ. Өнөөдөр тус сум 5.5 мянган хүн ам, 4.8 мянган км2 нутаг дэвсгэртэй, өрхийн тоо 1383 хүрээд байна.

Нутгийн удирдлагын байгууллагын бүтэц
Одоо үйл ажиллагаа явуулж байгаа Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2004 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан бөгөөд улс төрийн хоёр намыг төлөөлсөн 20 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг дээд байгууллага юм. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын өдөр дутмын үйл ажиллагааг ИТХ-ын даргаар толгойлуулсан Тэргүүлэгчид эрхлэн гүйцэтгэдэг.

Сумын Засаг даргын тамгын газар (ЗДТГ) нь Засаг дарга, тамгын газрын дарга, багийн дарга, байгаль хамгаалагч, төрийн сангийн төлөөлөгч, хүнс хөдөө аж ахуйн түшмэл, байгаль орчны улсын байцаагч, газрын даамал, нийгмийн даатгалын байцаагч, татварын байцаагч, хүн ам зүйн байцаагч, хэсгийн төлөөлөгч, цагдаа, бичиг хэргийн эрхлэгч, үйлчлэгч, жолооч зэрэг 26 үндсэн ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус сум нь Тайхар, Хөхнуур, Хан-Өндөр, Бугат, Борт, Эрдэнэтолгой гэсэн 6 багтай.

Хүн эмнэлгийн салбар, ахлах (11-н жилийн) сургууль, цэцэрлэг, Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний станц (ӨУБЭШС), соёлын төв, номын сан, эрчим хүч түгээлтийн салбар, усны харуул зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд ба төрийн мэргэжлийн зарим үйлчилгээг эрхэлдэг мал эмнэлэг, үржлийн алба үйл ажиллагаа явуулж байна.
Нутгийн удирдлагын байгууллагын бүтэц



Газарзүй, цаг уурын нөхцөл, байгалийн нөөц баялаг

Нутаг дэвсгэр, газар зүйн байршил. Ихтамир сум Архангай аймгийн нутгийн төв хэсэгт баруун талаараа Чулуут, хойгуураа Өндөр-Улаан, урдуураа Булган, Эрдэнэбулган, зүүн хойгуур Эрдэнэмандал, зүүн талаар Батцэнгэл сумтай тус тус хил залгаж 4.8 мянган км2 нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Баруун урд талаараа Баянхонгор аймгийн Галууут ??? сумтай уулархаг газраар зурвас хиллэнэ. Сумын төв нь Цэцэрлэг хотоос 27 км, Улаанбаатар хотоос 500 км-т орших Заанхошуу хэмээх газар Хойт Тамирын голын эрэг дээр төвлөрдөг.Ихтамир сумын нутаг дэвсгэр нь Хангайн нурууны тусгай хамгаалалттай газарт хамаарах Хангайн гол ноён нурууны төв хэсгийн уулсын зүүнээс Тамир, Хануйн голыг дагаж зүүн тийш сунаж, хангай-тал хээрийн өвөрмөц хослол үүсгэсэн газарзүйн онцлог тогтоцтой. Нутгийн баруун зах нь уулархаг (нутгийн 40 хувийг уул нуруу эзлэдэг), ой хөвчтөй, харин дунд ба зүүн хойд хэсэг нь ойт хээрийн бүсэд багтана. Ихтамир сумын нутаг далайн түвшнээс дунджаар 1600-2525 метр өргөгдсөн. Хамгийн өндөр цэг болох Гурван Анагийн оргил нь 3449 метр. Хойт Тамир, Хануй, Хүнүй, Жаргалант, Өлөнт, Баянцагаан зэрэг хүн, малын ундаа болсон жижиг гол, горхи, булаг шандтай. Хойт Тамирын голын эхний тагийн бүсэд далайн түвшнээс 2668 м орчим метр өндөрт байдаг Хөх нуур нь манай орны хамгийн өндөрт байрладаг цэнгэг устай нуур юм. Өндөр уулын таг газар байгалийн өвөрмөц тогтолцоог бүрдүүлдэг энэ нуурын мандлын талбай нь 6.7 км2. Түүнчлэн жижиг нуур, цөөрөм, тогтоол ус сумын нутгаар тархсан болно.

Цаг уур, ургамалшилт
Монгол орны цаг уурын нийтлэг төрх болох эх газрын эрс тэс уур амьсгалын хувьд нэлээд зөөлөвтөр хэсэгт Их тамир сумын нутаг дэвсгэр хамаардаг боловч улирал, сарын хэлбэлзэл ихтэй байдаг нь нутаг дэвсгэрийн өндөрлөг, хэрчигдэлттэй шууд холбоотой. Хангайн нуруунд хөрсний чийгийн ууршилт ихтэй, хур тундас элбэг байдаг. Жилд дундажаар 258 мм тунадас унадаг. Жилийн тунадасны 90% шахам нь дулааны улирлалд ногддог. Өвөл дунджаар 5-10 см зузаан цасан бүрхүүл тогтох боловч ихэнх нь уулархаг газраар унадаг. Дулааны улиралд +200С, өвлийн цагт -15-200С хүрнэ. Жилийн дундаж хэм -2...-40С байдаг. 9-р сарын ихээр анхны цас, гандуу биш бол анхны бороо 5-р сарын дунд үеэс орно. Хөрсний хувьд шимт давхарга нь төдийлэн зузаан биш, ойт хээрийн бүсэд 15-20 см, тал хээрийн бүсэд 20-25 см орчим. Ер нь цаг уур, газарзүй-экологийн ба нутаг дэвсгэрийнх нь байршлын онцлогтой хамааралтайгаар тус суманд ургамал, амьтны нэн баялаг нөөц, төрөл зүйл бүрэлдэн тогтсон гэж хэлж болно. Говь, заримдаг цөлийн унаган ургамлаас бусад зүйл ургамал манай суманд бий. Ургамлан нөмрөг нь ийнхүү баялаг тул түүнийг дагасан олон төрөл зүйлийн зэрлэг амьтад, шувуу амьдарна.

Байгалийн нөөц баялаг
Ихтамир сумын байгаль-цаг уурын онцлог ба газар зүйн байршил нь үйлдвэрлэлийн ба ахуйн зориулалтаар ашиглах боломжтой байгалийн олон төрлийн нөөц бий болох үндсэн нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж болно. Мод бэлтгэлийн ба ойтой холбоотой нөөц баялгийг агуулдаг хармод, гацуур, хуш, нарс, бургас, хус, хайлаас зэрэг төрөл бүрийн мод бүхий ой сумын нутгаар хэсэгчилсэн ба түгээмэл тархсан бөгөөд бүх нутаг дэвсгэрийн 27 хувийг ойн нөөц бүхий газар эзэлдэг.
Сумын нутаг дэвсгэрийн ургамлын нөмрөг нь таг, өндөр уул, ойт хээр, хээр, намгархаг газруудад тархсан бүх чийгсэг, хуурайсаг гол зүйл ургамлаас бүрдсэн эмийн, тэжээлийн ба бусад хэрэглээний ургамал элбэгтэй.
Ялангуяа зэрлэг жимс, самар, мөөг зэрэг өрхийн хэрэгцээнд болон жижиг үйлдвэрлэлийн хэмжээнд боловсруулах боломжтой ашигт ургамлын нөөц ихтэй. Сумынхны хийсэн баримжаа тооцоогоор самар сайн ургасан жил тус сум 40-50 сая төгрөгийн самар борлуулж, мөн 2-3 тонн жимс боловсруулах наад захын нөөцтэй ажээ.
Чулуун нүүрс, жонш, төмрийн хүдэр, шохой зэрэг ашигт малтмал, хар хүрэн, улаан зос, сайн чанарын наанги шорооны орд, нөөц бий. Одоогоор сумын төвөөс зүүн чигт орших Баянцагаан дахь 2 сая тонн антрацит нүүрсний нөөц бүхий гүний ордыг хувийн хэвшлийн нэгж ашиглаж аймаг, ойр орчмын сумын төвүүдэд нийлүүлж байна. Цаашдаа тоосго, хайрга, элс, шохой зэрэг барилгын сайн чанарын материал үйлдвэрлэж аймгийн хэрэгцээнд зохих байр суурь эзлэх бүрэн боломжтой сумын нэг нь Ихтамир юм. Түүнчлэн Засгийн газраас саяхан батлан бүх аймаг, сумдад хэрэгжүүлж эхэлсэн “40000 мянган орон сууц” хөтөлбөр барилгын материалын ирээдүйтэй зах зээл байх үдэслэлтэй юм.
Ан амьтадаас буга, аргаль, янгир, ирвэс, шилүүс, гахай, бор гөрөөс, чоно, тарвага зэрэг ан амьтан ихтэй. Тамир, Хануйн гол төрөл бүрийн загастай. Хун, галуу, хойлог, шонхор, зэрэг 50 гаруй төрлийн жигүүртэн шувууд бий.

Газрын нөөц

Ихтамир сум нь 484586 га газартай, түүний дотор ХАА-н зориулалттай газар 352472 га, бэлчээр 348430 га, хадлан 2365 га, тариаланд тохиромжтой газар 1651 га, ойн нөөц 131000 га, усны эдэлбэр газар 1440 га эзлэхээс гадна тусгай хамгаалалттай газарт 104000 га, зам шугам сүлжээний газарт 544 га, хот суурингийн эдэлбэр газарт 302.4 га, уул уурхайн газарт 3.4 га хамаардаг.

Түүх соёлын дурсгалт газрууд
Тамирын голын хөндийд байх Хүннү, Түрэгийн үеийн булш, бунхан, хүн чулуу, буган хөшөө, бичээс бичигт хад зэрэг түүх-соёлын үнэт дурсгалууд эртний судлаачид төдийгүй жуулчид, аялагчдыг зүй ёсоор татдаг, хүмүүс олноор ирж үзэж сонирхдог юм. Сумын төвөөс 4 км зайтай Тамирын голын хөвөөнд улс даяар алдартай “Тайхар” чулуу хэмээх байгаль түүхийн гайхамшигт нэгэн дурсгал, голын тэгшхэн зүлгэн дунд хүний гараар бүтсэн хөшөө дурсгал мэт дүнхийн оршино. Тайхар чулуун дээр Уйгар, Түрэг, Персийн үеийн тод үсэг, манж, хятад, ланз, төвд, худам монгол зэрэг олон хэлээр бичсэн 150 гаруй бичиг тэмдэглэлээс гадна шинэ чулуун зэвсгийн үеийн улаан зосон сүг зураг байгааг судлаачид тогтоожээ.
Аялал жуулчлал
Хангайн нуруу, түүний дотор Ихтамир сумын нутаг дээр үеэс айлчид, жуулчид, аялагчдыг татаж ирсэн түүхтэй. Тус сумын нутаг дээр, тухайлбал Тайхар чулууны орчимд жуулчны 3 бааз байгуулагдан ажиллаж байгаа нь Тайхар чулуу, Тагийн Хөх нуур болон байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэж байгуулагдсан юм. Түүнчлэн Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуурын байгалийн аялал жуулчлалын үндэсний маршрут болон Суман, Чулуут голын загасчлах аялалын зам дайрч өнгөрдөг нь аялал жуулчлал хөгжихөд таатай нөхцөл бүрдүүлж байна.
Хүн ам зүй, хүний нөөц, чадавхи
Хүн амын өсөлт
2006 оны эцсийн байдлаар тус сум 1383 өрхтэй, нийт хүн ам 5585-д хүрчээ
delgerengui medeeleliig ene linkeer orj sonirhono uu ? http://www.ledmongolia.com/#

Ууган дөрвийн нэг Архангай

Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг Архангайн байгаль, түүх, соёл, хүмүүсийн тухай өгүүлэх зурагт ном.Манай нэртэй эрдэмтэн судлаач нар бүлэг бүлгээр нь нягтлан шүүсэн эл номонд Монгол Улсын Ерөнхийлөгч мялаалгын үг бичиж, Улаанбаатар хот дахь Архангай аймгийн нутгийн зөвлөл, “Хангайнхан” клубийнхэн мэндчилгээгээ хамтатгасан байна. Ном есөн үндсэн бүлэгтэй. Тус аймгийн түүхийг үечлэн багтаасан төдийгүй, бүлгүүдийн завсраар шигтгээ хэсгийг хавсарган оруулж, түүндээ нутгийнхаа тухай ардын аман зохиолоос болон тухайн бүлэг сэдэвтэй холбоотой бүтээлээс сонгон нийтэлжээ. Номыг нэг талаас сонирхолтой, нөгөө талаас танин мэдэхүйн өгөөжтэй болгохоор Архангай нутгаас төрсөн алдартнуудын нэрийн жагсаалтыг төрөлжүүлэн оруулж, баримтыг өмнө хэвлэгдэж байгаагүй түүх архивын гэрэл зургаар баяжуулсан байна.Архангай аймгийн сумд, хүн ам, мал сүрэг, нийгэм эдийн засаг, байгаль, түүх, соёл, хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл авах, ус нутгийнхаа талаар үр хүүхэд, хойч үедээ танин мэдүүлэхэд шинэ ном бодит тулгуур болох гарын авлага болжээ. Хатуу хавтастай, өнгөт зурагтай чанарын өндөр түвшинд хэвлэсэн шинэхэн номыг Улаанбаатар хот дахь номын дэлгүүрүүдээр түгээх зуураа номын зохиогч, эмхэтгэгч Ё.Баатарбилэг “Өнөөдөр” сонины номын санд авчирч хандивласанд талархсанаа илэрхийье.

МХААХҮХ Архангай аймгийн салбар холбоо

Сум
Хоршоо
Дарга
Үйл ажиллагааны чиглэл
1.Их тамир
Тамирын гэрэл
Д.Лхагважанцан
Мал аж ахуй, газар тариалан, ханган борлуулалт, модон эдлэл

2.Ихтамир
Дашбанзад
Д.Лонжидсүрэн
Газар тариалан, ханган борлуулалт

3.Хотонт
Хатант
Д.Дондог
Мал аж ахуй, гурил үйлдвэрлэл, газар тариалан, ханган борлуулалт,

4.Тариат
Талын толгой
Л.Баярсайхан
Модон эдлэл, Мал аж ахуй, ханган борлуулалт

5.Эрдэнэбулган
Хойт тамир
Г.Ганбаатар
Эсгий гутал, ханган борлуулалт

6.Хатант
Жижгэнэ
С.Моломжамц
Мал аж ахуй, ханган борлуулалт

7.Хатант
Ханбургалтай
Д.Дашренчин
Газар тариалан, гурил үйлдвэрлэл, ханган борлуулалт

8.Ихтамир
Өлзийт-Өндөр
Д.Дагдан
Хөрөө рам, мал аж ахуй, ханган борлуулалт

9.Өндөр-Улаан
Бичигт хайрхан
Д.Өлзийбадрах
Ханган борлуулалт, мал аж ахуй, цагаан идээ борлуулалт

10.Эрдэнэмандал
Ар идэр баян
Г.Нямосор
Ханган борлуулалт, мал аж ахуй

11.Эрдэнэбулган
Архужирт
П.Жамдан
Мал эмнэлэг

12.Эрдэнэбулган
Од кр
С.Янжинлхам
Мал аж ахуй, ханган борлуулалт

13.Төвшрүүлэх
Ар сондор
Б.Нэргүй
Хадгаламж зээл

14.Цэнхэр
Суврага хайрхан андууд
Ч.Сатданжамц
Мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулагч

15.Эрдэнэмандал
Төгс ханд
Ё.Давааням
Мал эмнэлэг

http://namac.mn/index.php?pid=169

Цагаан Боржигон овогтой Нямжавын Батбаяр Намтар

Цагаан Боржигон овогтой Нямжавын Батбаяр
1960 оны 04 сарын 01-нд Улаанбаатар хотод тєрсєн.
1968 Архангай аймгийн Цэцэрлэг хотын 4-р бага сургуульд элсэн орсон.
1977 Улаанбаатар хотын 52-р сургуулийг төгссөн.
1977-1978 ЗХУ-ын Ереван хотод хэлний бэлтгэлд суралцсан.
1978-1983 Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургуулийг Эдийн засагч- статистикч мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн.Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс Төрийн Дээд Сургуулийг улс төрч мэргэжлээр төгссөн.
1983-1992 Гадаадтай Эдийн Засгийн талаар Харилцах Улсын Хорооны Комплекс Импорт Хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч даргаар ажилласан. Энэ үед тухайн үеийн томоохон бүтэн байгуулалт болох Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, 4-р цахилгаан станц зэрэг объектуудын гэрээ контрактыг байгуулах, түүний хэрэгжилтийг хянах ажлыг гардаж хийсэн.1991 онд 4-р цахилгаан станцын гэрээг байгуулах явцад гэрээний үнийн дүнг багасгах хэлэлцээр явуулсны үр дүнд гэрээнд анх санал болгосон мөнгөн дүнг 28 сая ам.доллараар бууруулан байгуулж, улс орондоо ашигтай гэрээ хийж байсан туршлага нь хожим гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг санаачлан хэрэгжүүлэхэд суурь болж өгсөн.1990 Ардчилсан Монголын анхны олон нийтийн байгууллагуудын нэг болох Шинэ Дэвшилт Холбоо (ШДХ) болон анхны улс төрийн намуудын нэг болох Монголын Үндэсний Дэвшлийн Намыг (МҮДН) үүсгэн байгуулцаж, Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэсэн.
1990-1992 Анхны олон намын оролцоотой, чөлөөт сонгуульд МҮДНаас нэр дэвшин ялалт байгуулж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон. Улмаар АИХ-ын орлогч даргаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн Хуулийг батлах үйл хэрэгт гар бие оролцсон байна.
1992-1999 1990 оноос хойш намынхаа удирдах дээд байгууллагын гишүүнээр ажилласан Н.Батбаяр эх орондоо ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахынзэрэгцээ ардчиллын төлөөх улс төрийн хүчнүүдийг нэгтгэх үйл хэргийг манлайлж байлаа. 1992 онд МҮДН, МоАН тэргүүтэй улс төрийн намууд нэгдэж, МҮАН-ыг байгуулав. Улмаар 1996 онд МҮАН, МСДН, Монголын Ногоон Нам гурвын “Ардчилсан холбоо эвсэл” байгуулагдаж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан түүхтэй. Батбаяр эдгээр үйл явцад идэвхитэй оролцож, намхоорондын гэрээ хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн энэ үед тэрээр бизнесийн салбарт хөл тавьснаар “Монгол түлхүүр” ХХК, “Фортуна” группыг үүсгэн байгуулж, гадаад худалдаа,банк санхүү, уул уурхай болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байлаа.
1999-2000 Р.Амаржаргалын Засгийн Газарт Хэрэг Эрхлэх Газрын даргаар томилогдон ажилласан. Энэ үед Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зорилгоор төсвийнбайгууллагуудын үрэлгэн зардлыг бууруулах санаачлага гаргаж, төсвийн зардлыг нэмэхгүйгээр ЗГХЭГ-ын хамт олны цалинг хоёр дахин нэмэгдүүлж чадсан.
2000-2004 Бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжүүлж, Улаанбаатар хотын шинэ дүр төрхийг тодорхойлсон анхны орон сууцны хотхонуудын нэг болох “Жаргалан” хотхоныг үүсгэн байгуулсан нь “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг санаачлах эх үүсвэрийг тавьсан. Мөн 2000 онд МҮАН, МСДН зэрэг таван намын нэгдэх үйл явцад анхнаас нь оролцож, Зохион Байгуулалтын Комиссын даргаар сонгогдон ажилласан Н.Батбаяр Ардчилсан Нам байгуулагдахад чухал үүрэггүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм.2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
2004-2006 Ц.Элбэгдоржийн Засгийн Газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. Ардчилсан Намын 2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн хэсэг болох “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг боловсруулан, холбогдох хуулиудыг УИХ-д өргөн барьж батлуулсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжилтийн орон даяар эхлүүлсэн.

Сонгуульт ажил:

Зориг сангийн удирдах зөвлөлийн гишүүнХангайхан клубын 2008 оны ЕрөнхийлөгчБатбаяр сангийн үүсгэн байгуулагчМонголын снукер бильярдын холбооны Ерөнхийлөгч

Улс төрийн ажил

1990 оноос Ардчилсан намын гишүүн,Ардчилсан намын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн
Шагнал :

Монгол Улсын Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонАрдчилсан Намын дээд шагнал Чингис Хааны одонМонголын Ардчилсан Холбооны дээд шагнал Эрх Чөлөөний одонИх Монгол Улс Байгуулагдсаны 800 жилийн ойн медалБүртгэл Санхүүгийн Тэргүүний ажилтанСтатистикийн Тэргүүний ажилтан
Ам бүл 4, хоёр охинтой.
E-mail:batbayar_n@parliament.mn

УИХ-ын гишүүн Н.Батбаяр тойргийн сонгогчидтой тогтмол холбоотой ажиллаж, та бүхний санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна. Энэхүү вебсайтаас гадна Н.Батбаяр гишүүнтэй дараах сувгуудаар холбоо барьж, санал бодлоо солилцоно уу:

УИХ-ЫН ГИШҮҮН Н.БАТБАЯРТөрийн ордон, 218 тоотУлаанбаатар 12Монгол улсУтас: 261883, Факс: 261883И-мэйл: batbayar_n@parliament.mn, info@batbayar.com

УИХ-ын гишүүний туслах Б.ТуяаУтас: 261883, 99092539И-мэйл: jeegii1980@yahoo.com
Орон нутаг хариуцсан зөвлөх Б.БатхангайУтас: 99046005
Мөн түүнчлэн, та дараах хүснэгтийг ашиглан УИХ-ын гишүүн Н.Батбаярт захидал явуулж болно. Танд баярлалаа.

http://www.batbayar.com

Монголын Хөрөнгийн Бирж Архангай ХК

Компаний байршил: ------------------Архангай
#
Koд
Компаний нэрҮ.Аж Төрөл -->
Элссэн огноо
Хаалт
Зөрүү
1Koд 394 Ар Баянхангай ХК -->
2Koд 93 Баянбулаг ХК -->
3Koд 465 Илч Архангай ХК -->
4Koд 368 Ус Архангай ХК -->
5Koд 378 Хасу Мандал ХК -->
6Koд 393Хүнс Архангай ХК -->
7Koд 416 Шинэ Өргөө ХК -->
8Koд 318 Монгол Ээг ХК -->
9Koд 369 Автозам Арханга� -->
10Koд 402 Алтан дуулга ХК -->
11Koд 219 Туул баян ХК

http://www.bdsec.mn/default.php?page=companylocation&loc_name=%D0%90%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9

Архангай аймаг Мэргэжлийн боловсрол, сургалт

Архангай нь Хангайн нурууны ар талд байрлах тул тэгж нэрлэсэн.
Нутаг дэвсгэр: 55.200км/кв, Хvн ам: 95.5 мянга, Тєв нь: Цэцэрлэг, Сум: 19, Баг: 99, Малын тоо толгой: 1.924.200 сая
Архангай аймаг нь хангайн ууларахгийн ар хэсгийг эзлэн орших єндєрлєг нутагтай. Аймгийн нутгийн хойд хзсэг нь пермийн ба чулуун нїїрсний галавын боржин, баруун ємнєд хэсгээр нь элсэн чулуу тархжээ. Тамирын голд тємрийн хїдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг бий. Аймгийн газрын хєрс сайн судлагадаагүй боловч сүүлийн үед эрэл, хайгуулын ажил ихээр явагдаж байна.
Архангай аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт /2007 оны жилийн эцсийн байдлаар/
Архангай аймгийн Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт /2007 оны эхний 10 сарын байдлаар /

http://www.tvet.edu.mn/index.php?option=com_content&task=view&id=70&Itemid=35

Архангай МСҮТ

БСШУЯ-ны харъяа Архангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Архангай аймгийн МСҮТ-ийн барилга байгууламжийн талаарх мэдээлэл
Архангай аймгийн МСҮТ-ийг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө

МСҮТ-ийн өнөөгийн зураглал
Албан ёсны нэр:БСШУЯ-ны харъяа Архангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Төгсөгчдийн ажил эрхлэлт
Хоол үйлдвэрлэл, нарийн боов 80%
Барилга, гэр ахуйн модон эдлэлийн мужаа 75%
Оёдол, эсгүүрийн технологи 75%
Компъютерийн операторч-албан хэргийн ажилтан 80%
Фермерийн аж ахуй эрхлэлт, жолооч 75%
Барилгын засал чимэглэлчин 85%
Барилга, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар 80%
Авто машины засвар, гагнуур 80%
Авто машины засвар ашиглалт 85%
Барилгын өргөн мэргэжил 80%
Үс засал, гоо засал 85%
Барилгын сантехникийн засвар гагнуур 85%
Ажил олгогчийн захиалгаар бэлтгэж байгаа хүний тоо

Хоол үйлдвэрлэл, нарийн боов 25
Барилга, гэр ахуйн модон эдлэлийн мужаан 20
Оёдол, эсгүүрийн технологи 15
Компъютерийн операторч-албан хэргийн ажилтан 15
Фермерийн аж ахуй эрхлэлт, жолооч 10
Барилгын засал чимэглэлчин 25
Барилга, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар 20
Авто машины засвар, гагнуур 10
Авто машины засвар ашиглалт 20
Барилгын өргөн мэргэжил 15
Үс засал, гоо засаl 15
Барилгын сантехникийн засвар гагнуур 20
Нийт багшийн тоо 35
Хоол үйлдвэрлэл, нарийн боов 3
Барилга, гэр ахуйн модон эдлэлийн мужаан 3
Оёдол, эсгүүрийн технологи 3
Компъютерийн операторч-албан хэргийн ажилтан 4
Фермерийн аж ахуй эрхлэлт, жолооч 3
Барилгын засал чимэглэлчин 3
Барилга, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар 2
Авто машины засвар, гагнуур 3
Авто машины засвар ашиглалт 2
Барилгын өргөн мэргэжил 3
Үс засал, гоо засал 3
Барилгын сантехникийн засвар гагнуур 3

МСҮТ-ийн ирээдүйн зураглал

Сургуулийн тэргүүлэх мэргэжлүүд

Компъютерийн операторч-албан хэргийн ажилтан
Барилгын сантехникийн засвар гагнуур
Барилгын засал чимэглэлчин
Барилга, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар
Авто машины засвар, гагнуур

Шинээр нээх мэргэжил


Техник урлал
Дизайн
Аялал жуулчлалын хөтөч-байгаль хамгаалал
Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт
Арьс ширэн урлал

Түр сургалт, ваучерийн санхүүжилтээр сургах сургалт


Зайны сургалт
Хоол үйлдвэрлэл, нарийн боов
Барилга, гэр ахуйн модон эдлэлийн мужаан
Авто машины засвар, гагнуур
Эсгий урлал
Барилгын засал чимэглэлчин
Барилгын өргөн мэргэжил
Фермерийн аж ахуй эрхлэлт
Барилгын сантехникийн засвар гагнуур
Арьс ширэн урлал

Шаардлагатай мэргэжлийн кабинет, тоног төхөөрөмж


Автозасварын дадлагын кабинет
Автомашины зохион байгуулалт, техникийн үйлчилгээ оношлогооны лаборатори
Цахилгаан техникийн кабинет
Мэдээллийн төв
Аялал жуулчлалын кабинет

Сурах бичигтэй эсэх:Мэргэжил тус бүрд хангалттай
Давтан сургах, шинээр бэлтгэх багшийн тоо :12 мэргэжлээр шинээр бэлдэнэ.Мэргэжил тус бүрээр давтан сургана.

http://www.tvet.edu.mn/index.php?option=com_content&task=view&id=19&Itemid=2

Архангай Орон нутгийн хэвлэл

ХЭВЛЭЛИЙН НЭ� :А� ХАНГАЙН АМЬД� АЛ
ИНДЕКС:11239
Улирал дугаар 9
үнэ:2700
Нэмэлт дугаар 6
үнэ:1800
Хагас жилд дугаар 18
үнэ :5400

http://www.mongolpost.mn/index.php?option=com_content&task=category&sectionid=13&id=36&Itemid=78

Архангай Индекс


Сумын нэр Индекс

  1. Цэцэрлэг 2120 00
    Батцэнгэл 212001
    Тунгалаг тамир 212002
    Булган 212003
    Жаргалант 212004
    Их тамир 212005
    Өгийнуур 212006
    Өлзийт 212007
    Өндөр -Улаан 212008
    Тариат 212009
    Түвшрүүлэх 212010
    Хайрхан 212011
    Хангай 212012
    Хашаат 212013
    Хотонт 212014
    Цахир 212016
    Цэнхэр 212015
    Чулуут 212017
    Эрдэнэмандал 212018