Thursday, October 15, 2009

Arkhangai province

arkhangai aimag english travel promo

Архангай бүлгийн гишүүд салбараар biznetwork.mn

Архангай Бүлэг нь анх үүссэнээс хойш 76 гишүүнтэй өнөр өтгөн айл болжээ.


Нийт 24 салбар хэлэлцүүлэгтэй , онлайн уулзалт, нүүр тулсан уулзалтууд болж байна.

Сум бүр өөрийн хуудсууд нээлээ, үлдсэн сумууд ч хуудсаа нээх нь дамжиггүй.

гишүүдийн маань 2 нь амэрикаас 2 нь японоос, 1 нь гэрман 1нь австраас 1 нь солонгосоос , дийлэнх гишүүд маань архангай аймгын төв , сумууд, улаанбаатар хот, монгол орны өнцөг булан бүрээс энд хуран цугларчээ.

Архангай аймгын хөгжилд хувь нэмрээ оруулах чин зорилго биднийг энд авчиржээ.

Бид анхны зорилгоо биелүүлхэд хаянд ирлээ.

Сая нийт гишүүдийг салбараар судалж үзлээ . Портал вэб болон бидний төрсөн нутагтаа хийх ажлын нэг арга хэлбэр бол мэргэжил , салбараараа нэгдэж , Архангай аймагт хийx төсөл , хөдөлгөөн орнүүлэх , үүндээр онцолж хэлхэд бид өөр өөрсдийн салбартаа шилдэгүүд билээ. Бүлэг амжилттай явж байгаа нь одоо хийгдээд дуусаж байгаа http://www.arkhangai.net/ portal вэб билээ. Бид нэгдэж чаддаг юм тэгвэл одоо багын тоглолт хийе. Архангай аймгын нийгэм эдийн засгын салбарт бүрт болохгуй байгааг уудлаж гаргаж ирэе. Хөгжүүлэе , Санаачилая,
Доорхи салбарт ажиллаж байгаа нутаг нэгт андуудаа илүү танилцаж , шинэ алхамууд хийе.

Банк Санхүү Section

T. Bayanbat
A. Баярбилэг
U. Tsagaandagva
D. Altansukh
А. Баярмаа
Д. Энхцэцэг
Ц. Сүрэнжав
D. Elbegee
V. Battula

Мэдээллийн технологи
I. Odmaa americ
С. Бадрал german Програм хангамж
Г. Алтанзул Програм хангамж
Н. Норовсамбуу
Х. Батбаатар
Г. Уламбаяр
Н. Цэрэнсамбуу
М. Дөлгөөн
Д. Энхбаяр
Б. Нямцэрэн japan

Боловсрол, Шинжлэх ухаан

Б. Бямбадаш
B. Javkhlantsogt
Б. Шижир
Д. Оюунчимэг
Т. Oyunaa.T.
J. Erdenetogtokh Japan

Төрийн байгууллага

М. Цэцэгбадам
М. Ралдийжамц
Г. Наранболд
B. Amar
Г. Эрдэнэтуяа
B. Enkhtuul austri Улс төр

Барилга угсралт

Б. Магсаржав
Ж. Сүлдмаа
Ш. Даариймаа
T. Tuyatsetseg
Я. Оюун-Эрдэнэ

Үйлдвэрлэл

S. Ulziibayar
Ж. ЦЭРЭННАДМИД
А. Анххөтөл
Н. Оюунбаатар
П. Давааням
С. Аяко

Худалдаа, үйлчилгээ

D. Bolor tuya
Э. Далантаi
Ё. Агваанданзан
S. Munkhgerel
З. Цэрэндагва Эх бэлтгэл, Хэвлэх
B. Munkhtuya Интернэт үйлчилгээ
D. Eegii Гоо сайхан
Г. Хажидсүрэн Электроник
Д. Бямбаахүү Amerik Спорт, амралт, чөлөөт цаг

Аялал, жуулчлал

С. Батхишиг
Е. Хишигбаяр.

Соёл урлаг
Ц. Tamir
Н. Эрдэнэчимэг
G. Garabnaran Нэхмэл & Гар урлал

Хөдөө аж ахуй

R. Бат-Aмгалан
П. Доржнямбуу

Харилцаа холбоо

С. Нэргүйбаатар

Л. Оюун-Эрдэнэ
Зөвлөгөө, зуучлал

P. Otgonbayar

Д. Бартанбаатар

Б. Ариунболд Менежмент зөвлөгөө

Д. Жавхландорж

Н. Ганчимэг Зах зээлийн судалгаа

Т. Үрэл Маркетинг & Сурталчилгаа

Геологи

S. Munkhbayar

B. Tavankhos

T. Bilgee

P. Enkhsaikhan Газрын тос & Энерги

О. Эрдэнэбат Уул уурхай

M. Enkhtuya Korea Байгаль орчин

Дэд бүтэц

E. Bat-Erdene

Эрүүл мэнд

Е. Soko

Төрийн бус байгууллага

O. Undraa

Олон улсын байгууллага

L. Doljinsuren

УИХ-ын гишүүн Р. Гончигдорж Архангай аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн Р. Гончигдорж өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Чулуут, Тариат, Хангай, Цахир, Цэнхэр зэрэг нийт есөн сумдад ажиллаж, иргэд сонгогчидтой уулзан УИХ-аас батлагдсан хууль, тогтоомж болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.


Энэ үеэр нутгийн иргэд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд сум болгонд хуваарилж байгаа зээл тэгш бус, бүх төслийн хөрөнгийг аймгийн удирдлагууд мэдэж, хуваарилалт хийдэг тухай болон сумын ИТХ, Засаг даргын эрх мэдэл түүнд хүрэхгүй байгаа тухай гомдол мэдүүлсэн юм. Тиймээс цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тухайн орон нутаг мэдэж, хариуцан зохион байгуулдаг болох нь хүндээ хүрсэн хөтөлбөр болно гэж үзэж байна. Мөн банкнаас шаардаж буй барьцаа хөрөнгө амьдралд нийцэхгүй байгаа талаар ч шүүмжиллээ. Иймд малчид банкны барьцаа шаардах нөхцөлд даатгалд хамрагдсан малыг барьцаанд тавьдаг болох тэр эрх зүйн зохицуулалтыг хуулийн хүрээнд тусгаж өгөх шаардлагатай байгаа талаар санал дэвшүүлсэн юм.


Түүнчлэн төсөв, санхүүгийн удирдлага санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, сумдын бие даасан байдлыг хангах, хүн ам, газар нутгийн хэмжээ, тогтоц, төвөөс алслагдсан байдлыг харгалзаж зардлыг ялгавартай тогтоодог болох. Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд өвс, тэжээлийг улсын нөөцөөс бэлэн мөнгөөр худалдаж авдгийг зээлээр олгуулах, хадлан, тэжээлийг сумдад урьдчилсан байдлаар татсан байх ёстой талаар сануулсан юм. Сум болгонд усны асуудал хүнд, тэр дундаа худаг гаргах болон усны хайгуул дээр анхаарахыг малчид хүсч, эрхэм гишүүн газар дээр нь шийдэж болох зарим асуудлыг шийдвэрлэж, ажил болгосон.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Р. Гончигдоржийн санаачилгаар Цахир суманд баригдсан 120 хүний суудалтай, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон номын сантай Соёлын төвийг нээж, Архангай аймгаас төрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин В.Оросоогийн нэрэмжит болгосон юм.

Эрхэм гишүүн төрсөн нутагтаа долоо хоног ажиллах хугацаандаа Архангай аймгийн Тариат суманд шинээр баригдаж байгаа 320 хүний суудалтай, 12х24 метр талбайтай спорт заал бүхий сургуулийн барилгын өргөтгөлийн ажилтай танилцаж, дунд сургуулийн багш, сурагчидтай уулзсан юм. Барилгын өргөтгөлийн ажил одоогоор 90 хувьтай явж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох аж.

Дараа нь эрхэм гишүүн 40 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа Чулуут сумын улсын тэргүүний цэцэрлэгт зочилсон. Энэ үеэр цэцэрлэгийн авьяаслаг бяцхан үрс ая дуугаа өргөж, бүжиг наадмаа сонирхуулж, гишүүний хайрыг татсан юм.

Дашрамд сануулахад, тус цэцэрлэгийн гаднах талбайг Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Р. Гончигдорж, Н. Батбаяр, С.Ламбаа нарын хандиваар тохижуулсан юм байна.

Г.Нар

http://www.demparty.mn/index.php?option=com_content&view=article&id=375:2009-09-28-17-43-57&catid=29:2009-03-24-04-19-48&Itemid=77
http://www.vip76.mn/gonchigdorjpg/369-xevleliin-toim/6530-uix-yn-gishuun-r-gonchigdorj-arxangai-aimagt-ajillaa.html

Архангай аймаг дахь Багшийн коллежид оюутан элсvvлэх журам

МУБИС- ийн харъяа Архангай аймаг дахь


Багшийн коллежид оюутан элсүүлэх журам

Нэг. Зохион байгуулалт

1.1 Архангай аймаг дахь багшийн коллежид элсэх оюутныг шалгаруулах ажлыг зохион байгуулахад БСШУЯ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” –ыг баримтална.

1.2 Шалгаруулалтын ажлыг Багшийн коллежийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна.

1.3 Элсэлтийн комисс ерөнхий шалгалт өгсөн үнэлгээг харгалзан элсүүлнэ.

1.1 Архангай аймаг дахь багшийн коллежид элсэх оюутныг шалгаруулах ажлыг зохион байгуулахад БСШУЯ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” –ыг баримтална.1.2 Шалгаруулалтын ажлыг Багшийн коллежийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна. 1.3 Элсэлтийн комисс ерөнхий шалгалт өгсөн үнэлгээг харгалзан элсүүлнэ. Хоёр. Элсэхийг хүсэгчдээс өргөдөл хүлээн авах

2.1 Ерөнхий шалгалт өгсөн үнэлгээг харгалзан Багшийн коллежид элсэх хүсэлтэй хүмүүсийн материалыг тухайн аймагт элсэгчдийн комисс 2006.06.30 –ны өдөр дуустал хүлээн авна.

2.2 Архангай аймаг дахь Багшийн коллежид элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:

l Тус сургуульд ямар мэргэжлээр элсэхийг хүссэн хувийн өргөдөл

l Ерөнхий шалгалтаар авсан онооны баталгаажуулсан баримт

l Боловсролын гэрчилгээ

l Бүртгэлийн хураамж 2500 төгрөг

Тайлбар: Элсэгч материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.

Гурав. Оюутан элсүүлэх шалгаруулалт

3.1 Элсүүлэх мэргэжил



Элсүүлэх мэргэжил

Шалгалт авах хичээл



1

Бага ангийн багш

Монгол хэл, Математик



2

Математик – Мэдээлэл зүйн багш

Математик



3

Монгол хэл –Уран зохиолын багш

Монгол хэл



4

Орос – Монгол хэлний багш

Монгол хэл, Орос хэл



5

Англи хэлний багш

Англи хэл



6

Нийгмийн ажилтан

Нийгмийн тухай мэдлэг


3.2 Элсүүлэх болзол

1. Улсын чанартай мэргэжлийн олимпиадад байр эзэлсэн, улсын уралдаанд байр эзлэн их дээд сургууль, коллежид элсэх эрхийн бичгийг авсан сурагчид элсэх хүсэлт гаргавал шууд элсүүлнэ.

2. Ерөнхий шалгалтын оноо нь тухайн аймагт шалгалт өгсөн элсэгчдийн авсан онооны 50%-иас доошгүй бол элсүүлнэ.

3. Ерөнхий шалгалтаар тухайн аймагт шалгалт өгсөн элсэгчдийг мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон жагсаалт гаргаж онооны дарааллаар элсүүлнэ. Багшийн коллежид элсэх болзол хангасан хүн элсэх эрхтэй боловч тухайн аймагт оногдсон хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

4. Элсүүлсэн тухай шийдвэрийг 2006.07.08 –ны дотор мэдэгдэнэ.

5. Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь – Алтай, Увс, Ховд, Орхон, Дундговь аймгуудад сургуулийн төлөөллийг явуулж ажиллуулна.





Дөрөв. Элсэгчдийг бүртгэх

4.1 Суралцах гэрээ байгуулах эрхийг бичиг авч сургалтын төлбөрөө бүрэн төлсөн элсэгчдийг 2006.08.25-аас 2006.08.30 –ны өдрүүдэд бүртгэнэ.

4.2 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлэн, өөрийн биеэр ирнэ. Үүнд:

l Өргөдөл

l Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

l Сурагчийн хувийн хэрэг

l Иргэний үнэмлэх

l Эрүүл мэндийн дэвтэр

l Ерөнхий шалгалтуудын дүнгийн баримт

l 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь

4.1 Суралцах гэрээ байгуулах эрхийг бичиг авч сургалтын төлбөрөө бүрэн төлсөн элсэгчдийг 2006.08.25-аас 2006.08.30 –ны өдрүүдэд бүртгэнэ. 4.2 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлэн, өөрийн биеэр ирнэ. Үүнд:l Өргөдөлl Бүрэн дунд боловсролын гэрчилгээl Сурагчийн хувийн хэрэгl Иргэний үнэмлэхl Эрүүл мэндийн дэвтэрl Ерөнхий шалгалтуудын дүнгийн баримтl 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь

3.1 Элсүүлэх мэргэжил

Усны хангамж муутай тал хээрийн бүсийн Хашаат суманд төмс, хүнсний ногоо тариалан амжилтанд хүрч байна.


Хашаат сумын Баян багийн нутагт байршилтай Ч. Гарам ахлагчтай төмс хүнсний ногооны бүлэг нь 2008 онд зохион байгуулагдаж бүлэгт өрх толгойлсон ядуу болон нэн ядуу 7 өрхийн 35 иргэн хамрагдаж төмс 0,6 га-д, байцаа 0,3 га-д шар манжин 0,3 га-д, улаан манжин 0,1 га талбайд, лууван 0,1 га талбайд сонгино, сармис 0,1 га талбайд нийт 1,5 га талбайд 6 төрлийн төмс хүнсний ногоо тариалан төмс 2500 кг, байцаа 1000 кг, шар манжин 800 кг, улаан манжин 500 кг, сонгино, сармис 500 кг нийт 5800 кг төмс хүнсний ногоо хураан албан байгууллага, худалдаа үйлчилгээний цэг, дэлгүүр, иргэдэд худалдан 1221420 мянган төгрөгний борлуулалт хийн 1 өрхийн сарын орлого 182142 төгрөг, 1 хүний сарын орлого 36428 төгрөгний орлогтой ажиллан өрхийн орлогын түвшин 41,8 хувиар өсөж өрхийн амжиргааны түвшин дээшилж байна.


Бүлэгт хамрагдсан гишүүдэд технологийн сургалт, гарын авлагаар ханган өдөр тутам арга зүйн зөвлөгөө өгөн ажилласаар ирсэн. Тус бүлэг нь төмс хүнсний ногоогоо хадгалах зоорь барих ажлыг зохион байгуулсан.

http://www.mofa.gov.mn/ifad/index.php?option=com_content&view=article&id=153:2009-03-30-08-11-39&catid=52:case

АРХАНГАЙ АЙМГИЙН “ТЭГШ ДҮҮРЭН” ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ 2008 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Архангай аймаг 2008 оны жилийн эцсийн тайлан мэдээгээр 89282 хүн амтай. Нийт өрхийн 35,5 хувь нь буюу 8206 өрх нэн ядуу ба ядуу амьдралтай байна.Хангай, Өлзийт, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган сумдад ядуу өрхийн эзлэх хувь нийт өрхийн 40-с дээш хувьд байна.


Хөтөлбөрийн зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчинг бүрдүүлэхэд аймгийн төрийн ба төрийн бус байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулахад чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн зорилт

1.Төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, хамт олон, гэр бүлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх эерэг хандлагыг төлөвшүүлэх

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийг сайжруулах

3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийг сайжруулах

4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг өргөжүүлэх

5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сурч боловсрох, мэдээллээр хангагдсан үйл ажиллагааг өргөжүүлэх

6. Хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээн засалтын үйл ажиллагааг өргөжүүлэх

Хүлээж буй үр дүн

НХОТСЗ-ын тусламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд жигд хүртээмжтэй үзүүлэх

Удирдлага зохион байгуулалтын талаар:

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тус аймагт ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллалаа. Тэгш дүүрэн хөтөлбөрийн чиглэлээр 2007 онд хийсэн ажлын тайлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг өрхийн эмнэлэг, салбар хороодоос авч нэгтгэлээ.Хөтөлбөрийн нэгтсэн тайланг АЙФО –н суурин төлөөлөгчийн газар хөтөлбөрийн үндэсний багт хүргүүллээ.2008 оны тайлангаар тус аймагт 3798 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 588 нь хүүхэд байна.

Хөгжлийн бэрхшээлийн төрлөөр авч үзвэл: харааны 594, сонсгол хэл ярианы 612 бие бялдрын 664, уналт таталттай 277, сэтгэцийн эмгэгтэй 277, оюуны хомсдолтой 658, хавсарсан бусад 716 байна. Хөгжлийн бэрхшээлд хүргэсэн шалтгаанаар үзвэл өвчний улмаас 1717, төрөлхийн гажигаас 1519, осол гэмтлээс 652 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна.

Мөн хараагүй 28, дүлий юм сонсохгүй 39, тархины саатай хүүхэд 48, тэргэнцэр дээр байнга суудаг 40 хүн байна.

СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА:

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролд тэгш хамруулах нь” сэдэвт сургалтыг аймгийн нийт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч 75 хүнд хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр үзүүлэх туслаж үйлчилгээ” сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны идэвхтнүүд хийлээ.

“Хүүхдэд хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх“ сургалтыг Эрдэнэбулган сумын залуу эцэг эхчүүдэд хийлээ” “ Тав хүртэлх насны хүүхдийн өсөлт хөгжилтийг эрт хугацаанд үнэлэх нь “ сургалтыг өрхийн эмч нараар үзлэг хийлгэж шалгуурын дагуу мэдээг гаргаж авлаа.

ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ТУСЛАХ БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2008 онд өөрөө өөртөө туслах 4 бүлэг байгуулагдсан. Их тамир суманд Сувдаагаар ахлуулсан талх нарийн боов хийх өөртөө туслах бүлэг байгуулагдан 4 хүнтэй ажиллаж байна.

Энэ бүлэгт хөдөлгөөний өөрчлөлттэй /тэргэнцэртэй/, сонсгол хэл ярианы бэрхшээлтэй тус тус нэг иргэн болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэг иргэн ажиллаж сумынхаа иргэдийн талх нарийн боовны хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж байна.

ХБХЭЭ-н холбооны бүрдсэн С.Нэргүй ахлагчтай 5 хүний бүрэлдэхүүнтэй ногооны бүлэг байгуулагдсан. Бүлгийн гишүүд хүүхдүүдтэйгээ хамт ногоо тарьж тэднийг цааш бие дааж амьдрах ухаанд сургаж байна. 2008 онд 3 ар газарт төмс, манжин, лууван, өргөст хэмх зэрэг ногоо тарьсан. Тарьсан ногооноосоо дараа жил тарих үрээ нөөцөлсөн. Ба үлдсэн ногоогоо хүнсэндээ хэрэглэдэг болсон нь өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд чухал түлхэц болж байна.

Олсон ололт амжилт

Бусад төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах уялдаа холбоо бэхжсэн

Өөртөө туслах бүлгүүд шинээр байгуулагдсан.

http://nrc.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=59&Itemid=91

Архангай Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн гол зорилго нь хөдөөгийн малчид, тариаланчид, хөдөөгийн эмзэг бүлгийн иргэдийн үйлдвэрлэл эрхлэх, бүтээх чадавхийг дээшлүүлэхийн зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нь бүрдүүлж өгөн, тэдний орлогыг нэмэгдүүлэх, ядуурлаас гаргах явдал юм.


Зорилтуудын биелэлт

Хөтөлбөрийн үндсэн баримт бичигт 4 аймгийн 80000 өрхөд хөтөлбөрийн үйл ажиллагааг хүргэнэ гэсэн зорилт тавьсан бөгөөд аймгийн нэгжүүдээс ирүүлсэн тоо мэдээллийг нэгтгэн үзэхэд 70660 өрх буюу нийт өрхийн 78 хувь нь хөтөлбөрийн ямар нэгэн үйл ажиллагаанаас үр шим хүртсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилтууд дараах биелэлттэйгээр хэрэгжиж байна.
Үйл ажиллагаа

Зорилт

Биелэлт

Хувь



Хөтөлбөрт хамрагдах нийт өрх

80000

70660

78%



Хөтөлáөрт хамрагдах сум

76

79[1]

104%



Аймгийн төвийн МЭ-ийн лабораторийг бэхжүүлэх

4

4

100%



Сумын МЭ-ийн салбарыг бэхжүүлэх

79

79

100%



Экстейншний үйлчилгээг сумдад хүргэх

79

79

100%



Аймаг, сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийг бэхжүүлэх

81

81

100%



Сургууль завсардалтын сургалтад хамрагдагсад

3900

3874

99.0%



Зассан сум, багийн сургууль

21

18

86.0%



Зассан сум, багийн сургуулийн дотуур байр

24

44

183%



Шинээр барьсан сумын эмнэлэг

2

9

450.0%



Зассан сумын эмнэлэг

61

26

43.0%

Зассан багийн эмнэлэг, эмчийн өрөө

49

117

239.0%

Багийн хүний эмчийг унаажуулах

79

79

100%



Нүүдлийн цэцэрлэг ажилласан сумд

73

78

107.0%



Худаг

540

516

95.5%

Архангай аймаг
Газар зүйн байрлал


Архангай аймаг нь 1923 онд цэцэрлэг Мандал уулын аймаг нэртэй байгуулагдаж 1931 оноос Архангай аймаг хэмээн нэрлэгдэх болсон. Тус аймаг 55.3 мянган хїн ам дєрвєлжин км газар нутагтай, далайн тївшинээс дээш дундажаар 2414 метр єргєгдсєн хамгийн єндєр цэг нь 3539 метрийн єндєрт орших харлагтайн сарьдаг, хамгийн нам цэг нь 1290метр єргєгдсєн Орхон-тамирын бэлчир юм.

Өндєр уул, ойт хээр, тал хээр гэсэн байгалийн 3-н бїсэд хуваагдах бєгєєд хойд талаараа Хєвсгєл аймагтай, зїїн хойт, зїїн талаараа Булган аймагтай, ємнє талаараа Өвєрхангай аймагтай, баруун урд талаараа Баянхонгор аймагтай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэдэг.

Хүн ам

Тус аймаг нийт 93.0 мянган хїн амтай. Аймгийн тєв болох Эрдэнэбулган суманд 18.0 мянган хїн оршин сууж ажиллаж амьдарч байна.
Малын тоо

Эдийн засгийн їндсэн салбар нь мал аж ахуй бєгєєд тус аймагт 2005 оны эцсээр 2.0 сая гаруй мал тоологдсон.
Засаг захиргааны нэгж

Архангай аймаг нь засаг захиргааны 19 сум 99 багт хуваагддаг, хамгийн ойр орших сумын тєв цэцэрлэг хотоос 25 км-т орших Цэнхэр сум , хамгийн хол нь 256 км-т орших Цахир сум бєгєєд аймгийн тєв нийслэл Улаанбаатар хотоос 521 км зайтай оршино.

Хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүд
Мал аж ахуй
Нийгмийн Хөгжил
Хөтөлбөрийн Менежмент
Эдийн засгийн бусад үйл ажиллагаа
Хөдөөгийн санхүүгийн үйлчилгээ

Архангай ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТ”

Хөтөлбөрийн удирдлагын бүтэц:

1. Аймгийн хөтөлбөрийг удирдах хороо
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж
3. Аймаг сумдын Хөтөлбөрийг удирдах хороо
4. Сумын Хөтөлбөрийн нарийн бичгийн дарга
5. Сумын Экстейншний ажилтан
6. Сумын Орлого бий болгох үйл ажиллагааны ажилтан
7. Сумын бэлчээрийн менежментийн хяналтын хороо
8. Багийн бэлчээрийн менежментийн хяналтын хороо

Гэрээгээр хамтран ажиллагч байгууллагууд:

1. Аймгийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөл
2. Аймгийн ХААНТ
3. Аймгийн Мал эмнэлгийн лаборатори
4. Аймгийн Мал зүйч үржлийн алба

Хөтөлбөрийн хамрах хүрээ
2007 оноос аймгийн бүх сум хамрагдан хөтөлбөрийн үр шимийг хүртэх боломжтой болсон.
Сумдууд хөтөлбөрт хамрагдсан оноор
2003

2004

2005

2006

2007
Эрдэнэмандал
Цэцэрлэг
Цэнхэр
Цахир
Эрдэнэбулган
Өндөр-Улаан
Хашаат
Жаргалант
Ихтамир
Батцэнгэл
Чулуут
Хайрхан
Булган
Төвшрүүлэх
Тариат
Өлзийт
Өгийнуур
Хотонт
Хангай

Ядуурлын түвшин тогтоох судалгаа

Аймгийн хүн амын амьдралын түвшин, ядуурлын байдлыг тогтоох судалгааг орон нутгийн удирдлага болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хийж байна.

2003 онд Үндэсний Статистикийн газраас явуулсан суурь судалгаагаар Архангай аймгийн ядуурлын хувь нь 44%, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн бүсчилсэн судалгаагаар хангайн бүс нь 38.7 хувийн ядууралтай гарсан байна.

2007 онд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгаагаар 34.2 хувийн ядууралтай гарснаар ядуурал тодорхой хувиар (МҮСГ-ын суурь судалгаатай харьцуулахад 9.8%, НҮБ, ХХ-ийн бүсчилсэн судалгаатай харьцуулахад 4.5 хувиар) буурсан үзүүлэлт гарч байна.

Сургалт, сурталчилгаа
Жил бүр зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг гэрээгээр хамтран ажиллагч байгууллагын орон нутаг дах салбаруудтай хамтран боловсруулж, гэрээний дагуу төлөвлөгдсөн үйл ажиллагаагаа явуулдаг.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд нийт 223 удаагийн сургалтанд 26603 хүн хамрагдаж үүнээс 17109 эмэгтэй хамруулсан.
Менежментийн хүрээнд 28, МААБНМ-ийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 53 сургалт, Нийгмийн хөгжлийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 99 сургалт, ХСҮ болон ОНҮА-ны хүрээнд 49 сургалт тус тус хийгдэж, дээрх сургалтуудын явцад 3103 хүн байнгын болон түр ажлын байраар хангагдсан.
Сургалтанд хамрагдагсдад анхан шатны суурь мэдлэг олгох, мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх зэргээр бүх хүмүүст сертифекат олгосны зэрэгцээ зарим нэгэнд нь тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж үйлдвэрлэл эрхлэх нөхцлийг бүрдүүллээ.
Үндэсний болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр хөтөлбөрийн үйл ажиллагаа хэрэгжилтийн талаар сурталчлан таниулах ажлууд тогтмол хийгддэг.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд мэдээлэл сурталчилгааны олон төрөл хэлбэрийг ашиглан нийтдээ 212 удаагийн сурталчилгаа хийснээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр 138, орон нутгийн чанартай зөвөлгөөн семинараар 37, бусад гарын авлага материалаар 5043 /давхардсан тоогоор/ удаа сурталчилгаа хийсэн байна.

Аймгийн ХААСНТөвөөр дамжуулан нийт 12415 малчид, тариаланчидад зөвлөгөө өглөө.

Зохион байгуулсан тендер

Орон нутгийн түвшинд зарлагдах тендерүүдийг аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Тендерийн үнэлгээний хороогоор зарлан дүгнэж явуулдаг. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд нийт 1210.8 сая төгрөгийн өртөгтэй 33 тендерийг зарлан дүгнэсэн. Тендер сонгон шалгаруулалтаар боловсролын салбарт 226,1 сая, эрүүл мэндийн салбарт 413,3 сая, МАА-н салбарт худаг уст цэгт зориулж 304,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хийгдсэн. Нийт зарлагдсан тендерүүдээс 15.5 сая төгрөгийг хэмнэсэн.

Хяналт үнэлгээ

ХХН-ээс хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтуудын бүрэн бүтэн байдал, ашиглалтанд байнгын хяналт тавьж ажиллахын зэрэгцээ аймгийн аудитын газар, татварын хэлтэс, нийгмийн даатгалын газар, санхүүгийн хэлтэс, зэрэг орон нутгийн байгууллагууд хөтөлбөрийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг.

Мөн ХХН-ийн түвшинд жил тутам хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт үнэлгээг .

Архангай ЭДИЙН ЗАСГИЙН БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА"

Дэд бүрэлдэхүүн хэсгүүд:


Орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа

Хүнсний ногоо тариалалт

Орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа

Эдийн засгийн бусад үйл ажиллагаа бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 214 тоног төхөөрөмжийг олгосон. Үүний 70 орчим хувь нь ядуу, нэн ядуу, 28 хувь нь дундаж, 2% нь боломжийн өрхүүдэд ашиглагдаж байна. ХААХОУС-аас өгсөн зөвлөмж болон ХУҮХорооноос гарсан шийдвэрийн дагуу 800.0 мянган төгрөгөөс доош өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламж болгон эзэмшигчид нь хүлээлгэн өгөх, 0.8-1.5 сая төгрөг хүртэл өртөгтэй тоног төхөөрөмжийн 7%, 1.5 саяас дээш төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийн 10%-ийг эргүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу эргэн төлөлт хийгдэж байна. Зээлээр олгосон тоног төхөөрөмжийн хувьд 2008 онд аймгийн хэмжээнд 45.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг жилийн 6.0 хувийн хүүтэйгээр ядуу өрхүүдэд олгохоор төлөвлөсөн ба жилийн эцсийн байдлаар нийт 37.5 сая төгрөгийн өртөгтэй 50 ширхэг тоног төхөөрөмжийг зээлээр олгоод байна.ХУҮХ-ноос баталсан журмын дагуу уг зээлийн нэг хүнд ноогдох хэмжээ 800000 төг-өөс хэтрэхгүй байгаа нь ядуу иргэдэд хүрч чадсан үйл ажиллагаа болсон. Талх, нарийн боов, оёдол эсгүүр, мужаан, дугуй засварын тоног төхөөрөмж энэхүү зээлээр голлон авч байгаа ба 2009 оноос эхлэн олгосон зээлийн эргэн төлөлт хийгдэнэ. 2004-2008 онд орлого нэмэгдүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, аж ахуй эрхлэх чиглэлүүдээр нийт 7.5 мянга гаруй иргэдийг хамруулсан сургалтуудыг явуулсан. Орлого бий болгох үйл ажиллагаа дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд сургалт явуулж, тоног төхөөрөмж олгохын зэрэгцээ бизнес эрхлэх чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулснаар 600 гаруй байнгын ажлын байр бий болгож, 250 гаруй жижиг бизнес, үйлдвэрлэлийг эхлүүлэх буюу өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлээд байгаа ба, ядуу, орлого багатай иргэд барьцаагүйгээр бага хүүтэй тоног төхөөрөмжийн зээл болон хөнгөлөлттэй хэлбэрээр тоног төхөөрөмж авах боломжоор хангагдаж, ингэснээр хөдөөгийн иргэд өрхийн болон бүлгийн бичил бизнес эрхлэн орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болж байна.

Хүнсний ногоо тариалалт

Хүнсний ногоо тариалалтын хүрээнд ногоочид ногооны тоо төрлийг олшруулан тариалж, өндөр амжилтанд хүрч байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах, өрхийн орлого нэмэгдүүлэх зорилгоор хөтөлбөрөөс нийт давхардсан тоогоор мянга гаруй айл өрхийг дэмжсэн ба эдгээрээс 500 орчим нь арилжааны чиглэлээр үйлдвэрлэл явуулж байна. Хөтөлбөрийн зүгээс жил бүр хүнсний ногооны үр, хүлэмж, зоорь барих материал, бага оврын бороожуулагч, трактор зэрэг бодит дэмжлэгийг өрхүүд болон бүлгүүдэд үзүүлж, сургалтанд хамруулсан. Нийт газар тариалангийн чиглэлийн 9 бага оврын трактор, 36 бороожуулагч олгосон ба 42 зоорь, 183 улирлын чанартай хүлэмж байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Төмс хүнсний ногоо тариалахад үзүүлсэн дэмжлэгийн үр дүнд хөдөөгийн иргэд, малчдын дунд хүнсний ногоо тариалах сонирхол нэмэгдэж, технологийн мэдлэг дээшилж сүүлийн жилүүдэд бие даан тариалалт эрхэлж буй өрхийн тоо өссөн, хөдөө орон нутгийн ард иргэд эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангагдаж, хүнсний аюулгүй байдал сайжирсан, сумдад зоорь барих дэмжлэг үзүүлснээр хураан авсан ургацаа чанарыг нь алдагдуулахгүй хадгалах, тухайн орон нутгийн хэрэгцээг урт хугацаанд хангаж, орлого ашгаа нэмэгдүүлээд зогсохгүй төмс, хүнсний ногооны үрээ хадгалж, тариалалтаа тогтвортой үргэлжлүүлэн авч явах боломжтой болсон гэх мэт нааштай үзүүлэлтүүд гарсан.

Архангай НИЙГМИЙН ХӨГЖИЛ"

"НИЙГМИЙН ХӨГЖИЛ"


Эмэгтэйчүүдийн хөгжил.

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагын бие даан үйл ажиллагаа явуулах чадавхийг бэхжүүлэх үүднээс Архангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийг УАЗ-469 автомашин, компьютер, принтер зэрэг оффисын тоног төхөөрөмжөөр хангасан.

Аймгийн идэвхтэн, ажилтнуудыг мэдлэг, чадавхийг нь бэхжүүлэх сургалтуудад хамруулан, ажиллах боломж нөхцөлөөр хангаж өгсөн.

Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлүүд нь эмэгтэйчүүдэд чиглэсэн орлого бий болгох, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд чиглэлээр төрөл бүрийн сургалт зохион байгуулдаг.

Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зохион байгуулсан сургалтуудад нийт 5.7 мянга гаруй эмэгтэйчүүд хамрагдсан. Үүнээс гадна сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг.

Мөн газар дээр нь сургалт явуулж, төрөл бүрийн чиглэлийн мэдлэг, чадвар өгөхөөс гадна хөтөлбөрийн тухай болон бусад төрлийн мэдээллийг ядуу эмэгтэйчүүдэд хүргэх зорилгоор бүх сумдад эмэгтэйчүүдийн мэдээллийн булан ажиллуулж, 30 гаруй удаагийн нэвтрүүлгийг Монголын радиогоор,4-5 удаагийн теливизийн нэвтрүүлгийг ТV9 телевизээр бэлтгэн явуулж, эмэгтэйчүүдийн өврийн дэвтэр” 6 цуврал ном, “Монголжингоо” сонинг сар тутам хэвлэн тараадаг болно.

Хөдөөгийн ядуу, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон бүлгүүдэд бичил бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд нь зориулж 2 хүртэл хувийн хүүтэй, 24 сар хүртэл хугацаатай барьцаагүй зээл олгох гэрээг МЭХ, ХасБанк, ХДН-ийн хооронд байгуулсны дагуу сумдын эмэгтэйчүүдийн холбооны дарга нарыг бүлэг байгуулах болон бичил зээлийн шаталсан сургалтанд хамруулж, сургагч багшаар бэлтгэсэн.

Үүний үр дүнд сумдын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар нь тухайн сумынхаа эмэгтэйчүүдийн дунд сургалт явуулах, ядуу, нэн ядуу эмэгтэйчүүдийг сонирхлынх нь дагуу нэгтгэн, бүлэг байгуулах, тэдгээр бүлгүүдийн үйл ажиллагааны журмыг боловсруулах, зээл авах шаардлага хангасан 2-3 бүлгүүдийг ХасБанканд уламжилах зэрэг дор дурьдсан үүргүүдийг хүлээж ажилласан.

ХасБанк нь тэдгээр бүлгүүдийн материалыг судлан үзээд, 1 бүлгийг нь бие даан сонгох журмаар ажиллаж, нийт 8 сумын 22 эмэгтэй, 15 бүлэгт 36.4 сая төгрөгийн зээлийг олгосон.

Хөтөлбөрийн хүрээнд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд орон нутгийн төрийн бус байгууллагын чадавх бэхжин, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой болж, төрөл бүрийн сургалтанд хамрагдаж, мэдээлэл авсны үр дүнд хөдөөгийн эмэгтэйчүүд нь гэр бүл, өрхийн төсөвөө сайтар төлөвлөн, эрүүл аж төрөх арга замыг амьдралдаа хэвшүүлэн, бичил санхүүгийн үйл ажиллагааг хөдөөгийн ядуу эмэгтэйчүүдэд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгосноор эмэгтэйчүүд бичил бизнес эрхлэх, бусадтай хөдөлмөрөө хоршин ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсон.

Боловсрол.

2003-2008 онд сум, багийн 3 сургууль, 13 дотуур байрыг засварласан ба засварласан сумын дотуур байр бүрт 2 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл нийлүүлсэн.

3 сумын сургуулийг интернетийн сүлжээнд холбон, багш нарыг нь сургалтанд хамруулсан.

Сургууль завсардсан хүүхдийн сургалтад нийт 779 хүүхэд хамрагдан хөтөлбөрөөс батламж авч, 274 гаруй насанд хүрсэн бичиг үсэггүй хүмүүс сургалтанд хамрагдаж бичиг үсэгтэй болсон.

Хөтөлбөрөөс “Хөдөлгөөнт цэцэрлэг” хэмээх шинэлэг бөгөөд хөдөөгийн малчдын хамгийн их талархал хүлээж байгаа үйл ажиллагааг бүрэн санхүүжүүлж ирсэн. Нүүдлийн цэцэрлэгийг бүх сум, багт ажиллуулж, давхардсан тоогоор 5758 хүүхдийг нүүдлийн цэцэрлэгт хамруулан, сургуулийн өмнөх боловсрол олгосон.Боловсролын дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд: Хөдөөгийн алслагдсан малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох нүүдлийн цэцэрлэг, сургууль завсардсан хүүхдүүдэд нөхөн боловсрол олгох албан бус сургалт, насанд хүрэгчдэд зориулсан бичиг үсгийн сургалт явуулахын зэрэгцээ сумдын сургуулиудын багш нарыг нь мэргэшүүлэх сургалтанд хамруулж, чадавхийг нь бэхжүүлснээр хөдөө орон нутагт байгаа хүүхдүүд чанартай боловсролоор хангагдах боломжтой болсон.

Сум, багийн сургууль, дотуур байрны барилгыг засварлан, зарим сумдад шинээр барьсны үр дүнд 8550 гаруй малчдын хүүхдийн сурч, амьдрах орчин сайжирсан. Жишээ нь: Цэнхэрмандал суманд шинээр хүн эмнэлэг барин, хүн эмнэлгийн барилгын хуучин барилгыг сургуулийн дотуур байр болгон зассаны үр дүнд 13 жилийн турш дотуур байргүй байсан тэрхүү сумын иргэдийн талархлыг ихээр хүлээсэн байна.

Сумдын сургуулийг интернетэд холбосноор үр дүнд 3500 гаруй багш сурагчид сүүлийн үеийн мэдээллийг интернетээс авах боломжтой болсон.

Сургууль завсардсан хүүхдийн сургалтыг сумдад зохион байгуулснаар 58 хүүхэд ЕБС-ийн зохих ангидаа элсэн орж, суурь боловсролын гэрчилгээ авсан байна. Сургалтыг оёдол, мужаан зэрэг бусад амьдрах ухааны сургалттай хослуулан зохион байгуулдаг нь ихээхэн ач холбогдол өгч байна.

Зуны саруудад хөдөөгийн алслагдсан багт нүүдлийн цэцэрлэг ажиллуулан, сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа нь малчдын талархлыг ихээр хүлээсэн үйл ажиллагаа байсан.

Хөдөлгөөнт цэцэрлэгийг багт ажиллуулсны үр дүнд Архангай аймагт сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 40.1% -иар өссөн үзүүлэлт гарсан байна.

Мөн тус аймагт нүүдлийн цэцэрлэгийг түшиглэн хөтөлбөрийн болон цаг үеийн мэдээллийг алслагдсан багийн малчдад хүргэх мэдээллийн төв, нүүдлийн номын сан зэргийг ажиллуулсан.

Эрүүл мэнд.

2003-2008 онд Архангай аймгийн Чулуут, Төвшрүүлэх сумдад шинээр хүн эмнэлэг барьсан.

Дээрх сумдад баригдсан 10 ортой эмнэлэг тус бүрийг 25.0 сая төгрөгийн чанд авианы аппарат, хэт өндөр давтамжтай эмчилгээний (УВЧ) аппарат, нүд дурандах иж бүрдэл, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан.

Хөтөлбөрийн хүрээнд барьсан эмнэлгүүдийн ойролцоо гүний худаг гарган, цэвэр усны эх үүсвэртэй холбосон.

Мөн шинэ эмнэлэг тус бүрээс 1-3 эмчийг нийлүүлсэн тоног төхөөрөмжийг эзэмшиж ашиглах сургалтанд хамруулсан.

Сум, багийн эмнэлгийг засварлаж, зассан сумын эмнэлэг тус бүр 3.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хатуу зөөлөн эдлэл олгосон.
Аймгийн нийт 19 багийн эмчид мотоцикл хүлээлгэн өгч, тухайн багийн эмч нар 2500 гаруй удаагийн идэвхтэй эргэлт хийжээ. Анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж 75 багийн эмчид анхны тусламж үзүүлэх хэрэгсэл бүхий цүнх олгосон.

Сум, багийн 640 эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх болон, мэргэшүүлэх сургалтанд хамруулсан.

Эрүүл мэндийн чиглэлээр оруулсан хөрөнгө оруулалтуудын үр дүнд: Шинээр хүн эмнэлэг барьсан 2 сумын иргэд, хөдөлмөрчид орчин үеийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр үйлчлүүлж, үр шимийг нь хүртэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2005 онд баригдсан Архангай аймгийн Чулуут сумын хүн эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар жишиг эмнэлгүүдийн жагсаалтанд орсон.

Иргэдэд үзүүлдэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарсан ба сумдын эмнэлгүүдэд орчин үеийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмж олгосноор хөдөөгийн иргэдийн хот, суурин газар явж эмчлүүлж, оношлуулах замын зардлаас аваад ихээхэн хэмжээний цаг, мөнгө хэмнэж байна.

Хөтөлбөрийн дэмжлэгээр бий болж тохижуулагдсан багийн эмчийн нэгжүүд малчид, иргэддээ зөвлөгөө өгөх, вакцинжуулах, зарим төрлийн дуудлаганд явах зэрэг үйлчилгээг үзүүлсний үр дүнд сумдын хүн эмнэлгийн эмч нарын алсын дуудлага цөөрч, өвчний хүндрэл багассан.

Сумдын хүн эмнэлгүүд нь зөөврийн усаар үйл ажиллагаагаа явуулж байсан бол хөтөлбөрийн хүрээнд цэвэр усны нөөцтэй холбогдсоноор эмчилгээ, үйлчилгээний чанарт ахиц гарсан.

МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ БА БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ”

Бэлчээрийн менежмент


2003 онд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд нийт 717 малчдын бүлэг байгуулагдсан ба эдгээр бүлгүүдийн 307 бүлэг нь хангалттай сайн ажиллаж байна. 2003 оноос эхлэн Архангай аймагт 19 сум, 93 багийн БМХХ-дыг байгуулсан. Эдгээр байгуулагдсан хороодын 60 гаруй хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа судалгаа гарсан байна.

Бүлгүүд байгуулагдсанаар МАА, газар тариалан, орлого нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулагддаг талбайн болон танхимын сургалтанд хамрагдах, өөр хоорондоо туршлага солилцох уулзалтанд оролцох, бага оврын тоног төхөөрөмжийн дэмжлэг авах, төмс, хүнсний ногоо тариалах үр, бусад шаардлагатай материал, тоног төхөөрөмжөөр хангагдах, бичил зээлд хамрагдах зэрэг хэлбэрээр хөтөлбөрийн үр шимийг хүртсэн.
Бодлого судлалын төвтэй хамтран малчдын бэлчээр ашиглалт, бэлчээрт хяналт үнэлгээ хийх, бэлчээрийн хуулийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлж, БМХХ, малчдын бүлгүүдийг чадавхжуулан, сургалт, судалгаанд хамруулах, улмаар тэдгээрийг төрийн бус байгууллага болгон бэхжүүлэх ажлыг хийсэн.

Энэ ажлын үр дүнд Архангай аймгийн 8 сумын 8 БМХХ-д ТББ болж, аймаг, сумдын түвшинд сургагч багш бэлтгэгдсэн. Бэлтгэгдсэн сургагч багш нарын тусламжтайгаар 2009 онд үлдсэн сумдаас дахин 6 сумын БМХХ-дыг бэхжүүлж ТББ болгосон ба нийт 14 ТББ-ыг байгуулсан. Сум, багийн түвшинд Бэлчээрийн менежмент ба хяналтын хороодыг /БММХ/ байгуулсны үр дүнд

- Малчдын оролцоотойгоор бэлчээрийн нөөцийн зураглалыг боловсруулан бэлчээрийн усан хангамж, бэлчээр өнжөөх, сэлгэх, отор нүүдэл хийх гэх мэтээр зохицуулалт хийдэг болсон.

- Тулгамдсан асуудлаа хэлэлцэж орон нутгийн төлөвлөгөөнд тусгуулдаг болсон.

- Хүмүүсийн буруутай үйл ажиллагаа болон байгалийн гамшгаас шалтгаалан бэлчээрийн даац муудаж байгаатай холбогдуулан өөрсдийн эрх ашгийг хамгаалах мэдлэг, чадвартай болж бэхэжсэн.

- Хөтөлбөрөөс болон орон нутгаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэж эхэлсэн.

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах.Тус аймагт нийт 135 худаг уст цэгийг сэргээнэ гэсэн зорилт тавьснаас 100 инженерийн хийцтэй худгийг засварлаж, 37 худаг инженерийн хийцтэй худгийг шинээр гаргасан байна.Эдгээр худгуудын цаашид гарах эвдрэл гэмтлийг засварлуулах, тогтвортой ажиллагааг хангах нэгдсэн механизмыг бий болгох, малчдыг төлбөртэй ус хэрэглүүлж хэвшүүлэхийн тулд ойролцоох аль нэгэн малчин, малчдын бүлгүүдэд худгийг хариуцуулан, худгийн санг бүрдүүлсэн. Одоогийн байдлаар хөтөлбөрийн аймгуудад 14 худгийн санг бүрдүүлсэн ба 2500.0 мянган төгрөгийг бэлнээр болон бэлэн бус /мал/-аар хуримтлуулаад байна.
Мөн бэлчээр, ундны усны хангамжийг сайжруулах үүднээс гар худаг гаргах уралдааныг малчдын дунд зарлаж дүгнэсэн ба үүний үр дүнд нийт 70 гар худаг гаргасан.

Хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн болон хадлангийн талбайн усан хангамжийг сайжруулах, хүнсний ногоо тариалах зорилгоор бороо, цас, байгалийн ус цуглуулах хөвийг тус аймгийн Төвшрүүлэх, Хашаат сумдад ба нарны эрчим хүчээр ажилладаг худгийн насосыг Ихтамир, Төвшрүүлэх сумдад тус бүрт 2-ыг суурилуулан туршилт хийсэн. Үр дүн:

- 69800 мянган толгой мал, 2179 өрхийн ундны усны хэрэгцээг хангасан.
- 290.1 мянган га алслагдсан бэлчээрийг ашиглах боломжтой болсон.
- Гар худгийн уралдаан зарласнаар малчдын идэвх санаачлага өрнөж, хамтын ажиллагаа сайжирсан.

- Засварласан болон гаргасан худгууд цаашид эвдэрч гэмтэхэд хариуцах эзэмшигчидтэй болж, тогтвортой ажиллах боломжоор хангагдсан.

- Худгийн тогтвортой байдлыг хангах хамтын сан бүрдүүлж байгаагийн ачаар малчдын хамтын ажиллагаа сайжирч, худгаас мал услах хуваарь гарган ажиллаж байна.

Хадлан тэжээл бэлтгэж өвлийг өнтэй давах. Хөтөлбөрийн зүгээс хадлангийн зориулалттай иж бүрдэл 18 ширхэг тракторыг хөдөөгийн сум тус бүрт 1 малчдын бүлгийн хэрэгцээнд зориулж 10 хувийг нь эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон.Тэдгээр тракторыг дагалдах хэрэгслүүдийн хамт малчдын бүлгүүдэд олгосноор бүлгүүд хамтын хүчээр хангалттай өвс тэжээлийн нөөц бэлтгэх, зуд, байгалийн гамшгийг эрсдэл багатай туулах, хөдөлмөрөө хөнгөвчлөх, өрхийн орлогоо нэмэгдүүлэн, амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг боломжоор хангагдсан.

Трактор олгосон бүлгүүдэд хамрагдах өрхүүдийн 90 гаруй хувьд нь ядуу, дундаж амьдралтай өрхүүд байна.

Эдгээр тракторуудыг үр дүнтэй ашиглаж 46.1 тн ургац хураан авсан нь тракторгүй байсан 2006 онтой харьцуулахад ургац 114.4 хувиар өссөн дүн гарч байна.

Мөн хадлан сайжруулах, бэлтгэх, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх технологи нэвтрүүлэх зорилгоор 2005 онд Бодлого судлалын төвтэй хамтран хадлан бэлтгэх, тэжээлийн ургамал тариалах туршилт, үзүүлэх сургалт зохион байгуулж, 5 ширхэг морин хадуур, тармуурыг малчдын бүлгүүдэд олгосон.

Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд 2036.7 га хадлангийн талбайг хашиж, 896.4 тн хадлан хурааж авсан байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих

Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулахаар хийгдсэн ажлууд: Архангай аймгийн мал эмнэлгийн төв лабораторийн байрыг засварлаж, 124 нэр төрлийн эм, урвалж, тоног төхөөрөмж олгосны зэрэгцээ автомашин, компьютер, принтер зэрэг оффисийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн.
Сумдын хувийн мал эмнэлгийн 19 лабораторийн байрыг нь засварлан, 1.5 сая төгрөгийн өртөг бүхий 20 нэр төрлийн багаж, 18 нэр төрлийн шилэн эдлэл 18 төрлийн эм, урвалжийг нийлүүлж, нийт 19 хувийн мал эмнэлгийн салбарын үйлчилгээний дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн. … багт мал эмнэлгийн үйлчилгээний хашаа, угаалгын ванн барьсан.

19 сумын мал эмнэлгийн 19 салбарт 14.7 сая төгрөгийн малын эмийн эргэлтийн сан бүрдүүлсэн. Сумдын малын эмч, ажилтнууд нийт 90 гаруй хүнийг үндэсний болон орон нутгийн түвшинд малын өвчинтэй тэмцэх дэвшилтэт арга, технологийн талаарх сургалтанд хамруулсан.

Дээрх дэмжлэгүүдийн үр дүнд:

- Орон нутагт малын зонхилох халдварт, паразиттах өвчний дээжийг шинжлэн оношлож, малын гаралтай бүтээгдэхүүнийг шинжлэх нөхцөл бүрдсэн.
- Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл сайжирч, малчдын үйлчилгээ авах идэвх сэргэсэн.
- Хувийн мал эмнэлгүүд бизнесийн хувьд өсөн дэвжих боломж бүрдсэн.
- Малчдад баталгаатай эмээр үйлчлэх боломж бүрдсэн.

Малын үржил.

- Аймгийн Мал үржлийн холбоодод компьютер, принтер, хувилагч машин зэрэг иж бүрэн оффисийн тоног төхөөрөмж олгосон.
- Шилмэл малын үзэсгэлэн худалдааг сумдад болон бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах буюу оролцжээ.
- Аймагт 2008 оноос үржлийн цөм сүрэг бий болгох эхлэлийг тавьж, Булган аймгийн Сэлэнгэ үүлдрийн сүргээс бух-2, үнээ-3-ийг авсан.

- Мал үржлийн салбарыг сэргээн сайжруулах зорилгоор аймгийн хэмжээнд үржлийн ажлыг сайжруулан бэхжүүлж, зохиомол хээлтүүлгийн техникчдыг сурган, сумдад 5 явуулын пункт ажиллуулан зохиомол хээлтүүлэг хийж, 40 орчим ядуу малчин өрхүүдэд нутгийн сайн үүлдрийн 1-2 үржлийн мал олгосон.

Үр дүн:

- Малын үүлдэр угсаа, сүү, мах зэрэг ашиг шимийг нь нэмэгдүүлэх замаар малчдын амьжиргааны түвшинг сайжруулж байна.

- Архангай аймагт цөм сүрэг байгуулах эхлэлийг тавьж, цаашид өргөжүүлэх ажил хийгдэж байна.
- Үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаар малчдын малын үүлдэр угсааны талаар харилцан мэдээлэл солилцох боломж бүрдсэний зэрэгцээ сайн үүлдрийн мал худалдах, худалдан авах, бизнесээ өргөжүүлэх сонирхол нь нэмэгдсэн.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн /ХААҮШУОНТ/ үйл ажиллагааг дэмжих.
- Архангай аймгийн төв, 19 сум, 99 багт ХАА-н Нэвтрүүлэх Төв /ХААНТ/, сургалтын танхимыг байгуулж, сургалтын байртай болгосон.

- Байгуулсан бүх сургалтын төвүүдийг сургалтын болон оффисын тоног төхөөрөмжөөр хангасан.

- Аймгийн ХААНТ-д автомашин, сумдын ажилтнуудад мотоцикль олгосон.
- Сум орон нутгийн ХААНТ-ын 40 орчим ажилтнуудыг мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чадавхийг нь бэхжүүлэх сургалтанд хамруулсан.

- Аймгийн ХААНТ-ийн дэргэд агропарк байгуулсан.
- Аймаг, сумын сургалтын төвүүдээр дамжуулж 84 удаагийн сургалт явуулж, 7.5 мянга гаруй хөдөөгийн иргэд, малчид, тариаланчдыг хамруулсан.

- Хөдөөгийн иргэд, малчид, тариаланчдад зориулсан 10 мянга гаруй ширхэг зөвлөмж, гарын авлагыг бэлтгэн тараасан.

Дээрх үйл ажиллагаануудын үр дүнд:

- Хөтөлбөрийн санхүүжилтээр Архангай аймаг, сумын түвшинд ХААНТ-үүдийг байгуулснаар хөдөөгийн иргэд малчдад үйлдвэрлэл эрхлэх арга зүй, технологи, бүтээгдэхүүний борлуулалт зэрэг асуудлуудаар зөвлөгөө өгч, төрөл бүрийн сургалтыг тогтмол явуулах нөхцөл бүрдлээ.
- Тэдгээр төвүүдийн мэргэжилтнүүдийг системтэйгээр сургалтад хамруулж, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх мэргэшсэн ажилтныг бэлтгэхэд анхаарч, малчдыг мэдээлэл, мэдлэгийн чанартай үйлчилгээгээр хангах боломжийг бүрдүүлсэн.
- Аймгийн ХААНТ телевиз, радиогоор төмс, хүнсний ногоо тариалах, үрийг бэлтгэх, хүнсний ногооны өвчин, хортонтой тэмцэх, гахай, шувууны аж ахуйг эрхлэх талаар төрөл бүрийн хичээл, үзүүлэх сургалтуудыг зааж, гарын авлага материал тараасан нь иргэдийн талархлыг маш ихээр хүлээсэн үйл ажиллагаа болсон.
- Малчид, хөдөөгийн жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаанд оролцож, бүтээгдэхүүнээ сурталчлах сонирхол эрс нэмэгдэж, бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын чанар, үзэмжид ахиц гарч сайжирсан.
Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх.2005-2006 онд Ургамал газар тариалангийн хорио цээрийн албатай хамтран судалгаа явуулж тэдгээрийн тархалтанд нарийвчилсан үнэлгээ өгсөн.
Ховор амьтдыг хамгаалах нийгэмлэгээс 2007 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан сургалтанд ХХНэгж, Хотонт, Төвшрүүлэх, Өгийнуур сумдын хөтөлбөрийн ажилтнууд оролцож, аймгийн Хүнс,Хөдөө аж ахуйн газартай хамтран Батцэнгэл, Хашаат, Төвшрүүлэх, Өгийнуур зэрэг 4 суманд 20.0 мянган га талбайд үлийн цагаан оготны устгал хийж, 200 хүнийг ажиллуулсан.Энэ ажлын хүрээнд хортон мэрэгчийн голомт, тархалтын судалгаа, зураглалыг хийж, зөвлөмж боловсруулах, малчдад танхимын болон үзүүлэх сургалт зохион байгуулав. 3 төрлийн ном гарын авлага нийт 1000 орчим ширхэгийг хэвлүүлэн түгээсэн.
Тэдгээр бэлтгэгдсэн сургагч багш нар ХХААХҮЯ-тай гэрээ байгуулан, хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг өөрсдийн сумандаа үргэлжлүүлэн хийж байна. Уг туршилт, судалгаанд үндэслэн засгийн газрын санхүүжилтээр 2007 онд Архангай, Булган аймагт тус бүр 20 мянга, Хөвсгөл аймагт 30 мянган га бэлчээрт экологийн аргаар хортон мэрэгчтэй тэмцэх ажил хийгдсэн.

Зудын аюулгүйн сан.
Аюулгүйн сангийн зарцуулалт 2005 онд хөтөлбөр хэрэгжиж буй аймгуудад өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан ХХААЯ ХААХОУСанд хүсэлт тавьсны дагуу хөтөлбөрийн “Аюулгүйн сан”-гаас нийт 20.0 гаруй сая төгрөгийн өвс, тэжээлийн тусламжийг малчдад олгосон. 2008 онд хөтөлбөрийн тус сангаас Архангай аймагт 50.0 сая төгрөгийн өвс, тэжээлийг нийлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд ядуу, нэн ядуу малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүлснээр 20 мянга гаруй малчин өрхүүд байгалийн бэрхшээлийг хорогдол багатай даван гарах боломжийг бүрдүүлж өгсөн.Санхүүжүүлэгч байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу “Аюулгүйн сан”-гийн үлдэгдэл хөрөнгийг хөтөлбөрийн тус аймгийн 19 суманд тус бүр 6.0-8.0 сая төгрөгийг байршуулан, “Байгалийн эрсдэлийг даван туулах чадавхийг бэхжүүлэх сан”-г байгуулах чиглэлээр ажиллаж байна.Тухайн байршуулсан хөрөнгийг байгалийн эрсдэлийг гарз, хохиролгүй даван туулах зорилгоор ядуу малчдад хөнгөлөлттэй зээл олгон эргэлдүүлж санг тогтвортойгоор ашиглана.

Хөтөлбөрийн бусад бүрэлдэхүүн хэсгүүд
Нийгмийн Хөгжил
Хөтөлбөрийн Менежмент
Эдийн засгийн бусад үйл ажиллагаа
Хөдөөгийн санхүүгийн үйлчилгээ

Архангай аймгийн ҮЭХ Оёдлын бүлэг


Төсөл хэрэгжсэнээр оёдлын цех байгуулагдсан. Оёдлын бүлгийн ахлагчаар мастер оёдолчин С.Бадамханд ажилладаг. Тэрээр ярихдаа: Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй, ганцаараа ажилладаг байсан. Одоо манай бүлэг 6 хүний бүрэлдхүүнтэй болсон. Шинээр 10 залуу охидыг оёдол эсгүүрийн чиглэлээр ажлын байран дээрээ сургаж бүлэг болон ажиллаж байна. Манайд ажиллах хүмүүсийг "Сүлжээ" хөдөлмөр зуучлалын албанаас сонгож авсан.

Манай бүлгийн гишүүдэд төсөл боловсруулах, хяналт, үнэлгээ хийх талаар "Ажлын байр-4" төслийн сургалтанд хамрагдсанаар бид төсөл бичиж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас "Цэцэрлэг-ар" банк бус санхүүгийн байгууллагаас 2,0 сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Мөн "Ажлын байр-4" төслөөс бидэнд 210000 төгрөгний үнэтэй оёдлын машин, хэрээсний машин авч өгсөнөөр хөдөлмөрийн бүтээмж дээшилж ирэх захиалгын хэмжээ нэмэгдэж орон нутгийн сургууль, банкууд зэрэг хэд хэдэн байгууллагын ажилтнуудын форм хувцасыг оёсны зэрэгцээ ирэгдээс захиалга тасралтгүй ирэх болсноор бизнесийн хүрээ тэлсээр байна.

Архангай аймгийн ҮЭХ


Архангай аймгийн Үйлвэрчний эвлэлийн байгууллага нь 1927 онд байгуулагдсан. 19 суманд ҮЭ-ийн хороотой, 3500 гишүүнтэй. Аймгийн ҮЭ-ийн холбоо нь иргэд хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх болон хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хамгаалах, орон нутгийн хөгжилд үйлдвэрчний эвлэлийн байгууллагын нөлөөлөх чадавхи, оролцоог нэмэгдүүлж, хүн амын амжиргааг дээшлүүлэх зорилгоор Төр, ажил олгогч эзэдтэй нийгмийн түншлэлийн зарчмаар хамтын гэрээ, хэлэлцээртэй ажилладаг, үйл ажиллагаа нь тогтмолжсон иргэний нийгмийн байгууллага болно.

ҮЭ нь 2005 онд ТАН төслийн байгуулсан чадавхи бэхжиж байна.