Wednesday, January 14, 2009

Архангай аймаг Түүх соёлын дурсгалт газрууд

1. Жаргалант сум Улиастайн голын хадны зураг
2. Тариат, Өндөр-Улаан сум Суман голын хадны зураг
3. Батцэнгэл сум Хөрөөгийн үзүүрийн хадны зураг
4. Их тамир сум Алтан сандал уулын буган хөшөө
5. Цэцэрлэг хот Арцатын амны буган хөшөө
6. Их тамир сум Баянцагааны хөндийн буган хөшөө
7. Эрдэнэмандал сум Бөмбөгөр уулыг буган хөшөө
8. Өндөр-Улаан сум Жаргалантын буган хөшөө
9. Эрдэнэмандал сум Их жаргалантын дурсгал
10. Өлзийт сум Мөнгөний хөндийн буган хөшөө
11. Хайрхан, Эрдэнэмандал сум Уртын амны буган хөшөө
12. Их тамир сум Хавцлын амны буган хөшөө
13. Хотонт сумын төв Буган хөшөө
14. Цэнхэр сум Хөшөөтийн амны буган хөшөө
15. Эрдэнэмандал сум Хүнүй голын буган хөшөө
16. Их тамир сум Цацын эрэгийн буган хөшөө
17. Цэцэрлэг хот Буган хөшөө
18. Өндөр-Улаан сум Хөшөөтийн амны буган хөшөө
19. Батцэнгэл сум Чулуут, Тээлийн голын буган хөшөө
20. Их тамир сум Шивэртийн амны буган хөшөөт
21. Тариат сум Баян цагааны хүн чулуу
22. Хотонт сумын төв Дадгын өвөлжөөний хүн чулуу
23. Хайрхан сум Хүн чулуу
24. Тариат сум Эмээл толгойн хүн чулуу
25. Хайрхан сум Алтан сандал уулын булш
26. Хайрхан сум Гол модны хүннүгийн булш
27. Хайрхан сум Дэлэн толгойн монгол булш
28. Батцэнгэл сум Наймаа толгойн хүннү булш
29. Хайрхан сум Солби уулын хүннү булш
30. Хашаат сум Хана уулын хиргисүүр
31. Батцэнгэл сум Худгийн толгойн хүннү булш
32. Хашаат сум Хутаг уулын хиргисүүр
33. Хотонт сум Дойтын толгойын туйр
34. Хотонт сум Хар балгас
35. Эрдэнэмандал сум Хар хул хааны балгас
36. Хашаат сум Билгэ хааны цогцолбор дурсгал
37. Аймгийн музей Бугатын дурсгал
38. Эрдэнэмандал сум Их Хануй уулын түрэг бичээс
39. Хашаат сум Кул-Тегиний гэрэлт хөшөө, мөн хөшөөны мэлхий чулууны түрэг бичээс болон Кул-Тегиний цогцолбор дурсгал
40. Хашаат сум Билгэ хаанд зориулсан гэрэлт хөшөөний Түрэг бичээс
41. Их тамир сум Тайхар чулуу
42. Хашаат сум Хар балгасны нэг хоёрдугаар бичээс
43. Аймгийн төв Заяын хүрээ

Архангай Аймгийн Сумууд



  1. Батцэнгэл

  2. Булган

  3. Чулуут

  4. Эрдэнэбулган

  5. Эрдэнэмандал

  6. Их тамир

  7. Жаргалант

  8. Хангай

  9. Хашаат

  10. Хайрхан

  11. Хотонт

  12. Өгий нуур

  13. Өлзийт

  14. Өндөр-Улаан

  15. Тариат

  16. Түвшрүүлэх

  17. Цахир

  18. Цэнхэр

  19. Цэцэрлэг

Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөний хамтран ажилдаг бизнэсийн байгууллагууд

amerik , mongol, baiguullaga

uund arhangain business-iin baiguullaga

amerik dahi baiguullaguud orno

Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөний хамтран ажилдаг төрийн бус байгууллагууд


АРХАНГАЙ АЙМГИЙН ТЄРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД


  • Архангай аймгийн ардчилсан социалист залуучуудын холбоо

  • Гишvvдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хvсэл сонирхлыг илэрхийлэхЦ.Мєнхнасан 21889,. Архангай Эрдэнэбулган сум

  • Архангай аймгийн єрх толгойлсон эмэгтэйчvvдэд туслах “Архангай сан”Єрх толгойлсон эмэгтэйчvvдэд туслах, бодлого боловсруулан тэдний эрх ашгийг хамгаалахС.Баатар 21153. Архангай Эрдэнэбулган сум 2-р баг. Арслан цохионы 13-10

  • Багш, эцэг эхчvvдийн нийгэмлэг Орон нутагт бодлого боловсруулах, vйл ажиллагааны хєтєлбєр хэрэгжvvлэхэд багш, эцэг эх, олон нийтийг оролцуулах дэмжлэг туслалцаа vзvvлэхМ.Шагдарсvрэн 21130. 22332. Архангай аймаг Эрдэнэбулган сум 1-р сургуулийн хичээлийн байр

  • Зая бандид Лувсанпэрэнлэйн євийн сан С.Лувсанпэрэнлэйн охиол бvтээлийг судалж хэвлvvлэх, монголын тvvх соёлд тvvний эзлэх байр суурийг тодорхойлох.Г.Жамц 22153. Архангай. Эрдэнэбулган сум

  • О.Цэнд судлалын тєв Уран зохиол, шинжлэх ухааны бvтээлvvдийг олны хvртээл болгохЁ.Дандарванчиг. ЦУОШТєв

  • Архангай аймгийн ардчилсан эмэгтэйчvvдийн холбооТ.БаясгаланАрхангай аймгийн Эрдэнэбулган сум. Эрvvл мэндийн газар

  • Архангай аймгийн “Шинэ хєдєє” холбоо Хєдєєгийн хєгжил дэвшилд хувь нэмэр оруулахЖ.Нргїй Аймгийн ИТХТ-ийн дарга . Тариат сум

  • Архангай аймгийн хєдєє аж ахуйн хоршоологчдын холбоо Хєдєє аж ахуйн хоршоологчдын эрх ашгийг хамгаалахТ.Цэдэндамбаа 22878. 22318. Архангай Эрдэнэбулган сум

  • Архангай аймгийн бєхийн “Начин” клубБєхийн спортыг хєгжvvлэх, тvvнийг хvн амын бие бялдрыг чийрэгжvvлэх хэрэгсэл болгохЛ.Рэнцэндорж 22532. Архангай аймаг. Эрдэнэбулган сум

  • Архангай аймгийн ахмадын холбооД.Самданмєнх Архангай. Эрдэнэбулган сум. Эрvvл мэндийн газар

  • эмэгтэйчүүдийн зєвлєл

  • Улаaн загалмай нийгэмлэг

  • Үйлдвэрчний эвлэл

Зурагт Хуудас

ene zuragt huudas ni arhangaig hogjuuleh sangiin uil ajillagaag ilerhiileh durs , zuragt huudasuud hiigdeh yum.

Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн Зургийн цомог

bukh uil ajillagaanii zurguud end orno

Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөнийг санаачлагч Төmөрбаатрын Мөнхчимэг

Tomorbaatriin Monkhchimegiin taniltsuulga end orno

Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөнийг санаачлагч Даринчулууны Бямбахүү

Darinchuluunii Byambakhuu-giin taniltsuulga end orno

Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн Тайлан

uil ajillagaanii undsen tailang end oruulna

Их дээд сургуулийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр

oyutanuudad zoriulsan tetgelegiin hotolboriin medeeleliig end oruulna

АРХАНГАЙ АЙМГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


Архангай аймаг нь 1923 онд цэцэрлэг Мандал уулын аймаг нэртэй байгуулагдаж 1931 оноос Архангай аймаг хэмээн нэрлэгдэх болсон. Тус аймаг 55.3 мянган хүн ам дєрвєлжин км газар нутагтай, далайн тївшинээс дээш дундажаар 2414 метр єргєгдсєн хамгийн єндєр цэг нь 3539 метрийн єндєрт орших харлагтайн сарьдаг, хамгийн нам цэг нь 1290метр єргєгдсєн орхон-тамирын бэлчир юм.
.єндєр уул, ойт хээр, тал хээр гэсэн байгалийн 3-н бүсэд хуваагдах бєгєєд хойд талаараа Хєвсгєл аймагтай, зүүн хойт, зүүн талаараа булган аймагтай, ємнє талаараа євєрхангай аймагтай, баруун урд талаараа Баянхонгор аймагтай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэнэ.
тус аймаг нийт 93.0 мянган хүн амтай. Аймгийн тєв болох Эрдэнэбулган суманд 18.0 мянган хү оршин сууж ажиллаж амьдарч байна.
эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй бєгєєд тус аймагт 2005 оны эцсээр 2.0 сая гаруй мал тоологдсон.
Архангай аймаг нь засаг захиргааны 19 сум 99 багт хуваагддаг,хамгийн ойр орших сумын тєв цэцэрлэг хотоос 25 клометрд орших цэнхэр сум , хамгийн хол нь 256 клметрд орших цахир сум бєгєєд аймгийн тєв нийслэл улаанбаатар хотоос 521 клометрд оршино.
Аймгийн нутаг дэвсгэр далайн тvвшнээс дээш дунджаар 2414 метр єргєгдсєн, хамгийн єндєр цэг нь 3539 метрийн єндєрт орших Харлагтайн сарьдаг, хамгийн нам цэг нь 1290 метр єргєгдсєн Орхон-Тамирын бэлчир юм. Арын сайхан хангай єндєр уул нуруу, єргєн уудам хєндий, цэвэр тунгалаг нуур цєєрєм, сунасан урт гол мєрєн, алаг цэцэг, амтат жимс, араатан, жигvvртэн зэрэг алив бvхэн жигд учраас єєрийн эрхгvй гадна, дотны зочдын сэтгэл сэргэж, нvд баясан бахархах бєлгєє.

Хөдөлгөөний тухай


Нэг. Нийтлэг vндэслэл
1.1 Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн нь Тєрийн бус байгууллагын тухай хууль, энэхvv дvрмийг vйл ажиллагаандаа удирдлага болгож ажиллах нийгэмд vйлчилдэг, ашгийн тєлєє бус тєрийн бус байгууллага мєн.
1.2 Тєрийн бус байгууллагын оноосон нэр нь Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн , англиар "Movement For Arkhangai Future"
1.3 Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн одоогийн байршил: Арлингтон Хот,Виржиниа Муж
1.4 Yvсгэн байгуулагчдаас байгуулах тухай шийдвэр гаргаж, Удирдах Зєвлєлийг байгуулж дvрмээ баталснаар Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн байгуулагдсанд тооцох бєгєєд Хууль зvйн Яаманд улсын бvртгэлд бvртгvvлснээр хуулийн этгээдийн эрх эдлэнэ.
1.5 Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн нь єєрийн тэмдэг, бэлэгдэл, гадаад дотоод данс, албан бичгийн нvvртэй байна.
1.6Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөний vйл ажиллагаа нь ил тод байх ба vйл ажиллагааны болон санхvvгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна.
1.7 Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцэл, vйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бvхий байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд гаргаж єгнє.
Хоёр. Зорилго, vйл ажиллагааны vндсэн чиглэл
2.1 Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн эрхэм зорилго нь Амэрикийн нэгдсэн улсад амьдарч , сурч буй Монгол улсын Архангай аймагт төрсөн ,ажиллаж , сурч байсан , Архангайн гаралтай иргэд, Архангай аймагт ажиллаж амьдарч байсан амэрик иргэд , Архангай аймгыг хөгжүүлхэд хувь нэмэрээ оруулах хүсэлтэй нийт хүмүүсийн үйл ажиллагааг нэгтгэж тодорхой цогц үйл ажиллагааг зохион явуулахад оршино.
2.2 Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн зорилгоо хэрэгжvvлэхийн тулд дараах vйл ажиллагааг явуулна:
1. Архангайн оюутан сурагчдыг амжилт гаргахад нөлөөлөх
2. Архангайн хөгжилд тэдний оролцох оролцоог нэмэгдүүлэх;
3. Архангайг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийх, мэдээлэл тараах, хэвлэн нийтлэх, зєвєлгєє єгєх;
4.Архангайн сумуудын дунд сургууль , номын сан, соёлын төвд ном , мэдээлэлийн дэмжлэг үзүүлэх ;
5.Интэрнэт сүлжээ үүсгэх ;
6. Архангайг хөгжүүлэх оролцоог идэвхжvvлэн дэмжих;
7. Архангайг хөгжүүлэх vйлст vнэтэй хувь нэмэр оруулсан хувь хvн, байгууллагыг нэрэмжит шагналаар урамшуулах;
8. Нийгмийн ухааны салбарт авъяаслаг, чадвартай залуучууд, оюутнуудыг сурахад нь урамшуулалт, нэрэмжит тэтгэлэг олгох замаар дэмжих;
9. Ижил тєстэй зорилго бvхий гадаадын байгууллага, сангуудтай хамтран ажиллах зэрэг vйл ажиллагаа байна.
10.Хөтөлбөрүүд хэрэгжүүлэх
Гурав. Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн бvтэц, хяналтын тогтолцоо
3.1Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн эрх барих дээд байгууллага нь Yvсгэн байгуулагчдын хурал байна. Yvсгэн байгуулагчдын хурлаас Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн тэргvvн, Удирдах зєвлєл, Хяналтын зєвлєлийг сонгоно.
3.2 Yvсгэн байгуулагчдын хурлыг хоёр жилд нэгээс цєєнгvй удаа хуралдуулж, Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн Тэргvvн болон Гvйцэтгэх албаны тайланг авч хэлэлцэнэ.
3.3 Yvсгэн байгуулагчдын ээлжит хурлыг Сангийн Удирдах зєвлєл зєвшєєрснєєр Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн Тэргvvн нэг сарын ємнє хуралдуулна. Yvсгэн байгуулагдчийн тавны нэгээс дээш бичгээр гаргасан саналыг vндэслэн Yvсгэн байгуулагчдын ээлжит бус хурлыг зарлаж болно. Энэхvv бичгээр гаргасан саналыг vндэслэн Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн Тэргvvн Yvсгэн байгуулагчдын хурлыг хоёр долоо хоногийн ємнє зарлана.
3.4 Yvсгэн байгуулагчдын хурал Yvсгэн байгуулагчдын дєрєвний нэгээс доошгvй ирцээр хvчинтэй байх ба энэхvv дvрэмд єєрєєр заагаагvй бол хурлын шийдвэр нь хуралд оролцогчдын энгийн олонхийн саналаар, харин сангийн дvрэмд оруулах шийдвэр Yvсгэн байгуулагчдын хуралд оролцогчдын гуравны хоёроос доошгvй саналаар дэмжигдсэнээр хvчин тєгєлдєр болно.
3.5 Yvсгэн байгуулагчдын хурал нь дараах бvрэн эрхийг хэрэгжvvлнэ. Yvнд:
• Дvрмэнд нэмэлт єєрчлєлт оруулах;
• Хөдөлгөөнийг єєрчлєн байгуулах;
• Хөдөлгөөний тэргvvнийг сонгох, чєлєєлєх;
• Удирдах зєвлєлийг сонгох; чєлєєлєх
• Удирдах зєвлєлийн ажилд хяналт тавих зэрэг болно.
3.6 Удирдах зєвлєлийн бvрэн эрх:
• Хөдөлгөөний бодлого боловсруулах, vйл ажиллагааны vндсэн чиглэлийг тодорхойлох;
• Ємч хєрєнгийн талаарх гvйцэтгэх захирлын эрх, тvvний захиран зарцуулах хэм хэмжээг тогтоох;
• Хөдөлгөөний Гvйцэтгэх албаны бvтэц, зохион байгуулалт, цалингийн сан, тєсвийг батлах.
3.7 Хөдөлгөөний тэргvvнийг оролцуулан Удирдах зєвлєлийг 11 хvний, Хяналтын зєвлєлийг 3 хvний бvрэлдэхvvнтэйгээр байгуулна.
3.8 Хөдөлгөөний тэргvvн, Удирдах зєвлєл болон Хяналтын зєвлєлийн гишvvдийг хоёр жилийн хугацаатайгаар сонгоно.
3.9 Хөдөлгөөний Гvйцэтгэх захиралын эрх vvрэг, ажиллах хугацааг сангийн Тэргvvнтэй байгуулсан гэрээгээр зохицуулна.
3.10 Хөдөлгөөний Удирдах зєвлєл улиралд нэгээс доошгvй удаа хуралдах бєгєєд гишvvдийн энгийн олонхи ирсэн тохиолдолд хурлыг хvчинтэйд тооцно. Хурлыг 7 хоногийн ємнє зарлаж, хэлэлцэх асуудал, хурал болох газар, хугацааг Зєвлєлийн гишvvддээ мэдэгдэнэ. Орон нутгаас сонгогдсон гишvvд хуралд ирэх бололцоогvй тохиолдолд хэлэлцэх асуудал, гаргах шийдвэртэй холбогдсон саналаа бичгээр эсвэл утсаар єгч болно.
3.11 Удирдах зєвлєлийн хурлын ажиллгаааг Хөдөлгөөний Тэргvvн нээж, хурлын даргыг сонгож, хэлэлцэх асуудлыг баталж, шаардлагатай бол сонгуулийн болон бусад байнгын ба тvр хороог байгуулна.
3.12 Хөдөлгөөний Удирдах зєвлєлийн хурлаар хэлэлцсэн асуудалд тэмдэглэл хєтлєж, хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр гаргана.
3.13 Хөдөлгөөний Удирдах зєвлєлийн хурлаар шийдвэр гаргахад доорх журмыг баримтална:
1. Удирдах зєвлєлийн гишvvд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна
2. Удирдах зєвлєл нь хувь хvний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
3. Удирдах зєвлєлийн хурлаар шийдвэрлэх асуудлаар гишvvн сонирхолын зєрчилтэй байвал тухайн гишvvн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтад оролцохгvй байж болно.
3.14 Хөдөлгөөний Удирдах зєвлєлийн хурлын тэмдэглэлд тухайн хурлаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг нэрээр гаргасан дvн, сонирхолын зєрчилтэй холбогдсон тайлбар, гаргах шийдвэрийн талаар зарчмын єєр саналтай гишvvний тайлбар зэргийг тэмдэглэнэ.
3.15 Хөдөлгөөний Удирдах зєвлєлийн гишvvн нь vvргээ гvйцэтгэх явцад гарсан зардлын нєхєн тєлбєрєєс єєр цалин урамшуулал авахгvй.
3.16 Хөдөлгөөний Удирдах зєвлєлийн гишvvн нь єєрийн саналаар гишvvнээс татгалзаж болно.
3.17 Хөдөлгөөний Удирдах зєвлєлийн гишvvдийн нєхєн сонгох, чєлєєлєх асуудлыг Yvсгэн байгуулагчдын хурлаар шийдвэрлэнэ. Хөдөлгөөний дvрмэнд харш vйл ажиллагаа явуулсан, гишvvнийхээ vvргийг биелvvлээгvй болон Удирдах зєвлєлийн хурлыг шалтгаангvйгээр удаа дараа тасалсан тохиолдолд Yvсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр огцруулна.
3.18 Хөдөлгөөний Тэргvvн нь 2- оос доошгvй дэд тэргvvнтэй байж болно.
3.19 Хөдөлгөөний Тэргvvн нь Хөдөлгөөнийг дотоод гадаадад тєлєєлєх, Гvйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, Гvйцэтгэх албаны vйл ажиллагаанд хяналт тавих зэрэг бvрэн эрхтэй байна. Хөдөлгөөний Тэргvvн сангийн Гvйцэтгэх захиралыг томилно.
3.20 Гvйцэтгэх захирал нь Хөдөлгөөний Удирдах зєвлєлєєс олгосон эрх хэмжээний хvрээнд Хөдөлгөөний тєлєєлєх, Хөдөлгөөний дотоод ажлыг хариуцах, ємч хєрєнгийг захиран зарцуулах зэрэг бvрэн эрхийг хэрэгжvvлнэ.
3.21 Гvйцэтгэх захирал нь гэрээнд заасны дагуу Хөдөлгөөний єдєр тутамын vйл ажиллагааг удирдан зохион байгуулах vvрэгтэй. Гvйцэтгэх захиралын эдлэх эрх, хvлээх vvрэг хариуцлага, цалин урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна. Хөдөлгөөний гvйцэтгэх албыг бvрдvvлэхдээ нээлттэй сонгон шалгаруулах журмыг баримтална.
3.22 Хөдөлгөөний Удирдах зєвлєлийн гишvvд, Гvйцэтгэх захирал, ажилтны буруутай хууль бус vйл ажиллагааны улмаас иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирол тvvнээс vvсэх хариуцлагыг Хөдөлгөөний хvлээхгvй.
3.23 Хөдөлгөөн нь vйл ажиллагаагаа сурталчлан таниулах онол арга зvйн мэдээллийн хэвлэлтэй байж болно.
Дєрєв. Хөдөлгөөний санхvvжилт
4.1 Хөдөлгөөний орлого дараах эх vvсвэрээс бvрдэж болно:
• Гишvvдийн сайн дурын татвар хандив;
• Тєрєєс болон гадаад дотоодын байгууллагаас тєсєл хэрэгжvvлэхэд зориулсан санхvvжилт;
• Гадаад дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандив;
• Дvрмийн зорилгоо хэрэгжvvлэхтэй холбогдсон аж ахуйн vйл ажиллагаанаас олох орлого;
• Зээлийн болон євийн хєрєнгє;
Тав. Дvрмэнд єєрчлєлт оруулах
5.1 Хөдөлгөөний дvрмэнд єєрчлєлт оруулах асуудлыг Хөдөлгөөний Yvсгэн байгуулагчдын хурлаар шийдвэрлэх бєгєєд нэмэлт єєрчлєлтийг 30 хоногийн дотор Хууль зvйн асуудал хариуцсан Тєрийн захиргааны тєв байгууллагад мэдэгдэнэ.
Зургаа. Тайлан
6.1 Хөдөлгөөн нь жилийнхээ тайлан тэнцлийг Татварын албанд, vйл ажиллагааны тайланг Хууль зvйн асуудал хариуцсан Тєрийн захиргааны тєв байгууллагад дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор хvргvvлнэ.
6.2 700.000-аас дээш тєгрєгийн хандив буюу євийн хєрєнгє єгсєн этгээдийн нэр, эд зvйлсийн жагсаалтыг хавсаргана.
Долоо. Хөдөлгөөнийг татан буулгах
7.1 Хөдөлгөөний нь дvрмэнд заасан зорилгоо бvрэн хэрэгжvvлж дууссан болон бусад шалтгаан vндэслэлээр татан буугдаж болно. Хөдөлгөөний татан буулгах тухай шийдвэрийг Yvсгэн байгуулагчдын хурлаар гаргаж 30 хоногийн дотор нийтэд болон Хууль зvйн асуудал хариуцсан Тєрийн захиргааны тєв байгууллагад мэдэгдэнэ. Хөдөлгөөнийг татан буулгах тухай шийдвэр нь Yvсгэн байгуулагчдын гуравны хоёроос доошгvй саналаар хvчин тєгєлдєр болно.
7.2 Татан буугдсан тохиолдолд Хөдөлгөөний эд хєрєнгийг ижил тєстэй зорилго бvхий тєрийн бус байгууллагад шилжvvлэх бєгєєд тийм байгууллага байхгvй бол сангийн зорилгод нийцсэн vйл ажиллагаанд зарцуулна.Энэхvv дvрэм 1998 оны 10 сарын 09-ний єдрєєс эхлэн хvчин тєгєлдєр болно.

Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн


Танилцуулга
Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн нь Амэрикийн Нэгдсэн Улсын Нийслэл Вашингтон ДС хотод ажиллаж амьдарч буй Даринчулууны Бямбахүү , Төмөрбаатрын Мөнхчимэгийн санаачилсанаар анх үүсгэн байгуулагдаж .....сарын ...нд Амэрикийн нэгдсэн улсын хууль зүйн яаманд бүртгүүлснээр албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нийгэмд үйлчилдэг биеэ даасан ашгын бус , төрийн бус байгууллага юм.

Хөдөлгөөний эрхэм зорилго :

Амэрикийн нэгдсэн улсад амьдарч , сурч буй Монгол улсын Архангай аймагт төрсөн ,ажиллаж , сурч байсан , Архангайн гаралтай иргэд, Архангай аймагт ажиллаж амьдарч байсан амэрик иргэд , Архангай аймгыг хөгжүүлхэд хувь нэмэрээ оруулах хүсэлтэй нийт хүмүүсийн үйл ажиллагааг нэгтгэж тодорхой цогц үйл ажиллагааг зохион явуулахад оршино.

Хөдөлгөөн зорилгоо хэрэгжvvлэхийн тулд дараах чиглэлээр vйл ажиллагаа явуулна:



  • Архангайн оюутан сурагчдыг амжилт гаргахад нөлөөлөх

  • Архангайн хөгжилд тэдний оролцох оролцоог нэмэгдүүлэх

  • Архангайн сумуудын дунд сургууль , номын сан, соёлын төвд ном , мэдээлэлийн дэмжлэг үзүүлэх

  • Интэрнэт сүлжээ үүсгэх

  • Хөтөлбөрүүд хэрэгжүүлэх