Saturday, October 24, 2009

Лхадорж Цэрэндоржийн

Лхадорж Цэрэндоржийн

1950
Бүжигчин. МУГЖ (1983)

Цэрэндоржийн Лхадорж нь 1950 онд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн.

Дэлгэрэнгүй

Дашзэвэг Шаравын


Дашзэвэг Шаравын

1939
Бүжигчин. МУГЖ (1972)

Шаравын Дашзэвэг нь 1939 онд Архангай аймгийн Өгий нуур суманд төрсөн.



Дэлгэрэнгүй

ЦЭНД Дамдинсүрэнгийн


ЦЭНД Дамдинсүрэнгийн

Монголын утга зохиол судлаач, нэрт эрдэмтэн, профессор
Монгол Улсын Төрийн шагналт.



Дамдинсүрэнгийн Цэнд 1930 онд Архангай аймгийн Их тамир сумын Ёлын цагаан сайр хэмээх газар төржээ. Бага Дунд сургууль, үйлдвэрийн техникум төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байгаад 1945 онд Улаанбаатар хотын УБДС-д суралцаж, 1948 онд төгсөж, багш болон Эрдэнэмандал суманд ажиллаж байв.
Дэлгэрэнгүй

ЖАМЪЯНГАРАВ Сүрэнхорын

ЖАМЪЯНГАРАВ Сүрэнхорын


1861-1917
Монголын эрдэмтэн, Яруу найргийн онолч, Шашны зүтгэлтэн.

Сайн ноён хан аймгийн Дэенжалба засгийн хошуу, одоогийн Архангай аймгийн Жаргалант сумын хүн. Багын гойд ухаалаг хүүхэд байсан учир монгол, төвд хэл бичгийг нутгийн хүнээр заалга, гүн ухаанд суралцаж самгарди хэл бичгийг бие даан сурчээ.

Дэлгэрэнгүй

БАЯРМАГНАЙ Өлзий-Утасын


БАЯРМАГНАЙ Өлзий-Утасын
1950
Дуучин. МУГЖ (1982)

Архангай аймгийн Өгийнуур суманд 1950 онд төрсөн. Монголын Ардын Армийн дуу бүжгийн чуулгийн гоцлол дуучин.

Дэлгэрэнгүй

БООРОЙ Самбуугийн


БООРОЙ Самбуугийн
1937
Дуучин. МУГЖ (2000)

Самбуугийн Боорой нь 1937 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Монгол цэргийн “Алтан үе” чуулгын гоцлол дуучин.

Дэлгэрэнгүй

САМБУУ Дашцэрэнгийн



САМБУУ Дашцэрэнгийн
1950
Дуучин. МУГЖ (1980)
Дашцэрэнгийн Самбуу нь 1950 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. 1970 оноос УАДБЧ-д дуучин.
Дэлгэрэнгүй

Эрдэнэ-Булган Гончигийн

Эрдэнэ-Булган Гончигийн


1930
Зураач. МУУГЗ (2001)

Гончигийн Эрдэнэ-Булган 1930 онд Архангай аймгийн Булган суманд төрсөн. Улсын цирийн зураач.



Дэлгэрэнгүй

ЦҮЛТЭМ Ням-Осорын

ЦҮЛТЭМ Ням-Осорын


1924-2001
МУУГЗ (1956), МУТШ (1958), Ардын Зураач (1974)

Ням-Осорын Цүлтэм 1924 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт мэндэлжээ. 1940 онд Улсын Төв театрт дагалднаар орж дараа нь мэргэжлийн зураачаар ажиллаж байгаад 1944 онд кино үйлдвэрт зураачаар шилжин "Цогт тайж" киноны тайз чимэглэлийн ажилд оролцсон байна. Түүний анхны бүтээл нь "Атак" /1943/, "Комиссар Чойбалсан"/1945/ зэрэг зураг юм.

Дэлгэрэнгүй

ПУНСАНДУЛАМ Шижирийн

ПУНСАНДУЛАМ Шижирийн

Уран хатгамалчин.

1932 онд Архангай аймгийн Өлзийт сумын нутагт төржээ. 19561977 онд Урчуудын артель, МУЭХороонд хатгамалчнаар ажиллаж байсан түүний урласан аяганы даалин, хөөрөгний уут, сэдэвтэй нагтан зэрэг бүтээл Дүрслэх урлагийн музей, МҮЭ-ийн Хорооны санд хадгалагдаж байна.

Дэлгэрэнгүй

ХИШИГТ Дэмидийн



ХИШИГТ Дэмидийн
1931
Найруулагч МУУГЗ (1991)
1931 онд Архангай аймгийн Хашаат сумын "Гүнгийн өвөлжөө"гэдэг газар төрсөн. 1950 онд Урлагийн сургууль, 1967 онд Москвад зурагт радиогийн курс төгссөн. 1957-1959 онд БХКУДС-д суралцсан. 1950-1966 онд Хүүхдийн төв театрын анхны жүжигчдийн нэг, туслах найруулагч, Дорнод аймгийн ХДТ-т уран сайхны удирдагч
Дэлгэрэнгүй

УРТНАСАН Мөнхдолгорын

УРТНАСАН Мөнхдолгорын

1951
Эвлүүлэгч
1951 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. "Монгол кино" үйлдвэрт 1969-1980 онд позитив монтажийн цехэд эвлүүлэгч, УБДС-ийг Монгол хэл, уран зохиолын багш, МЛОИС-ийн урлагийн ангийг төгссөн. 1984-1994 онд ассистент найруулагч, 2-р найруулагч.

Дэлгэрэнгүй

ЭРДЭНЭ-БУЛГАН Гончигийн

ЭРДЭНЭ-БУЛГАН Гончигийн

1930
Зураач. МУУГЗ (2001)
Гончигийн Эрдэнэ-Булган 1930 онд Архангай аймгийн Булган суманд төрсөн. Улсын цирийн зураач.
Дэлгэрэнгүй

ЭРДЭНЭЦЭЦЭГ Очирхуягийн



ЭРДЭНЭЦЭЦЭГ Очирхуягийн
1958
Циркийн жүжигчин. МУГЖ(1999)
Очирхуягийн Эрдэнэцэцэг нь 1958 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төржээ
Дэлгэрэнгүй

ЧИМЭД-ОСОР Дэндэвийн



ЧИМЭД-ОСОР Дэндэвийн
1912-1987
Жүжигчин. Найруулагч. МУГЖ (1945). МУАЖ (1981)
Чимид-Осор 1912 оны 2-р сарын 16-нд Архангай аймгийн Өлзийт сумын Яргайт гэдэг газар Дэндэвийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Есөн наснаасаа нутгийн хошуу туслагч (тамгийн долоон түшмэлийн нэг, тамга баригч туслагч) Дамдисүрэнгийнд хонь хариулж, нутгийн баян Уртнасангийнд улаа нэхэж амьдарч явжээ.

Дэлгэрэнгүй

ИЧИНХОРЛОО Дашзэвэгийн


ИЧИНХОРЛОО Дашзэвэгийн
1910-1972
МУГЖ. МУАЖ (1951)
Дашзэвэгийн Ичинхорлоо 1910 онд Архангай аймгийн Хануй гэдэг газар малчин ард Дашзэвэгийн гуравдугаар охин болон мэндэлжээ.

Дашзэвэгийнх анх айл өрх болохдоо гэр орон мал хөрөнгөөр хэнээс ч дутуугүй байсан боловч олон төрлийн албан татвар, зуд, ган гачигт автагдаж мал хөрөнгөөр нилээд доройтсон учир хавх,

Дэлгэрэнгүй

ГАНТӨМӨР Цэрэндэжидийн



ГАНТӨМӨР Цэрэндэжидийн
1935
МУГЖ (1966). Монгол улсын Төрийн шагналт (1990), Ардын жүжигчин (1981)
Цэрэндэжидийн Гантөмөр 1935 онд Архангай аймгийн Хашаат сумын нутагт төржээ. Тэрбээр 1954 онд тус театрын жүжигчнээр ажилласнаас хойш одоог хүртэл театрын урлагт хүчин зүтгэж явна.

Дэлгэрэнгүй

РАВДАН Банзрагчийн

РАВДАН Банзрагчийн


1905-1943

МУГЖ (1941)
Архангай аймгийн "Тамирын гол" гэдэг газар төрсөн.
Намын Төв сургууль төгссөн. Эвлэлийн товчлох хороо, Аймгийн пионерийн зөвлөл, Хоршоонд ажиллаж байгаад 1931-1943 онд Улсын Төв театрт 1-р зэргийн жүжигчин байв.

Дэлгэрэнгүй

БАТ-ОЧИР Данзангийн


БАТ-ОЧИР Данзангийн
1906-1970
МУГЖ (1944)

Данзангийн Бат-Очир 1905 онд Архангай аймгийн Цахир сумын нутагт мэндэлжээ. Тэрбээр 1928 онд Улсын Төв театрт анх жүжигчнээр орж өөрийн идэвх чармайлт, хамт олныхоо тус дэмжлэгийг хүлээж авьяас чадлаа дайчлан ажиллаж мэргэжлийн жүжигчин болсон хүн юм. Д.Бат-0чир нь 1933 онд Москва хотод болсон
Дэлгэрэнгүй

САНЖАА Дамбын

САНЖАА Дамбын


1929
Барималчин.
1929 онд Архангай аймгийн Лүн сумын нутагт мэндэлсэн. Лүн сумын бага сургуульд суралцан төгсөөд тэндээ багшаар ажиллаж байсан. 1948 оноос 1954 он хүртэл Улсын хөгжимт драмын театрт барималчнаар ажиллаж байв. Тэрээр зураг барималын сургуульд явах сонирхолтой байсан ч таарч тохирох сургууль олдохгүй байжээ. Харин Шинжлэх ухааны хүрээлэнд орон тоо байгаа гэж дуулаад тэнд шилжжээ.
http://www.artmongolia.mn/?pageID=5&bid=1&btop=32&btab=0&bcat=67&ii=4

ДОЛГОР Ваанжилын : Намтар


ДОЛГОР Ваанжилын
1929Дуучин. МУГЖ
В.Долгор 1929 онд Архангай аймгийн Хотонт сумын нутагт төрсөн.1945-1947 онд уран сайхны сургуульд суралцаж төгсөөд. Хөгжимт Драмын Театр, Бөмбөгөр ногоон театрт 1947 онд дуучин болж, Дуурь Бүжгийн Академик Театрт өнөөг хүртэл тасралтгүй 50 гаруй жил дуулахдаа
http://www.artmongolia.mn/?pageID=5&btop=32&bcat=63&bid=1&ii=0&btab=0&pp[0]=10&nav[0]=2&pp[0]=10&nav[0]=3

Хандын ДОЁДДОРЖ Дуучин. МУГЖ (1962)

ДОЁДДОРЖ Хандын


1923-1981

Дуучин. МУГЖ (1962)

X. Доёддорж 1923 онд Архангай аймгийн Их Тамир сумын нутагт төрсөн.1939-1942 онд уран сайхны сургуульд сурч, хөгжимчний мэргэжлээр төгссөн. 1947 онд Театрт нээгдсэн найрал дууны ангийн анхны дуучдын нэг. 1940-өөд оны сүүлчээс түүний дуулах авьяас нь давамгайлж, гоцлол дуучны үүрэг биелүүлэх болжээ.
http://www.artmongolia.mn/?pageID=5&btop=32&bcat=63&bid=1&ii=0&btab=0&pp[0]=10&nav[0]=2

АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Манай хамт олон




Тус аймгийн прокурорын газар нь 1930 онд хуралдсан улсын 6-р бага хурлын шийдвэрийн vндсэн дээр 1931 онд Аймгийн шvvхийн харъяанд прокурор, мєрдєн байцаагчийн орон тоон дээр байгуулагдсан тvvхтэй.

1939 онд БНМАУ-ын бага хурлын Тэргvvлэгчид, Сайд нарын Зєвлєлийн тогтоолоор аймаг, хот цэргийн прокурорын газрууд шvvхийн харъяалалаас тусгаарлахад Архангай аймгийн прокурорын газар нь аймгийн прокурор, мєрдєн байцаагч нарийн бичгийн дарга бєгєєд данс хєтлєгч,бичээч,галч зэрэг 7 орон тоотой, 14,8 мянган тєгрєгний тєсєвтэй ажиллаж эхэлсэн байна.

Байгууллагдснаас хойш тус прокурорын газар нь орон тоо зохион байгуулалтын хувьд бэхжиж одоо аймгийн прокурор, орлогч прокурор, туслах прокурор 2, хяналтын прокурор 5, туслах ажилтан 1, vйлчилгээний ажилтан 7 хvний орон тоотойгоор vйл ажиллагаагаа явуулж байна.

Манай прокурорын газарт ажиллаж байсан прокурор,мєрдєн байцаагч нараас аймгийн прокуророор ажилллаж байсан Г.Дамдинсvрэн, мєрдєн байцаагч туслах прокуророор ажиллаж байсан Р.Єлзийбуян нар нь “Монгол Улсын гавъяат хуульч” цолоор, туслах прокуророор ажиллаж байсан Ш.Гомбодорж нь байлдааны гавъяаны улаан тугийн одон, хєдєлмєрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор, аймгийн прокуророор ажиллаж байсан Ц.Цоодол, Л.Сэлээд, С.Баттємєр, Д.Рагчаабазар, туслах прокуророор ажиллаж байсан Ч.Баасанжав нар нь Алтан гадас одонгоор, нярав бичээч Ш.Цэрэнхажид нь хєдєлмєрийн хvндэт медалиар, аймгийн прокурор Д.Чулуунбат, туслах прокурор С.Алтантуяа нар нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар шагнагдаж байсан байна.

Хуулийн тєв байгууллагуудад болон удирдах алба хашиж яваа Д.Батсайхан /Улсын дээд шvvхийн эрvvгийн тэнхимийн тэргvvн шvvгч/, Б.Доржготов /Улсын дээд шvvхийн шvvгч/, С.Баттємєр /Улсын ерєнхий прокурорын туслах, хэрэг эрхлэх газрын дарга/, Д.Чулуунбат /Тээврийн прокурор/, Д.Энхтvвшин /Налайх дvvргийн прокурор/, С.Чулуунаа /одоо тус аймгийн сум дундын шvvхэд шvvгч/, Р.Мєнхтариа /УЕПГ-т хяналтын прокурор/, Ж.Цэрэндорж /УЕПГ-ын гражийн дарга/, Б.Нинж / Дархан-Уул аймгийн прокурорын газрын орлогч прокурор/, П.Уламбаяр /Дархан-Уул аймагт туслах прокурор/, М.Бадам /Чингэлтэй дvvргийн прокурорын газрын хяналтын прокурор/, Д.Туяа /Баянгол дvvргийн прокурорын газрын хяналтын прокурор/, Ц.Бат-Эрдэнэ /тус аймагт ємгєєлєгч, нотариатч/, Д.Мєнхбат /Архангай аймгийн ИТХ-ын дарга/, Д.Хатанбаатар /АЗДТГ-ын Хуульзvйн хэлтсийн дарга/, П.Оюунцэцэг /Хан-Уул дvvргийн прокурорын газрын хяналтын прокурор/, Л.Отгончимэг /Хєвсгєл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор/, С.Энхбат /Булган аймгийн прокурор/, Д.Энхбаяр /Євєрхангай аймгийн прокурор/, С.Батмєнх-Очир /Завхан аймгийн Тосонцэнгэл дэх сум дундын прокурорын газрын ахлах прокурор/ нар нь бидний бахархал юм.



Прокурорын байгууллагад он удаан жил ажиллаж гавьяаныхаа амралтанд суусан Л.Сэлээд, Д.Рагчаабазар, Ч.Баасанжав, Б.Энхнайрамдал, Л.Самбуу, С.Нармандал, Д.Долгорсvрэн, Ш.Цэрэнбалжид, н.Жадамбаа, Б.Yнэнбат нар нь бидний ахмадууд юм.

Манай прокурорын газар нь Монгол улсын vндсэн хуулийн 56-р зvйл, прокурорын байгууллагын тухай хуулийг удирдлага болгон аймгийн цагдаагийн хэлтэс, Тагнуулын хэлтэс, Шvvхийн шийдвэр гvйцэтгэх алба аймгийн 19 сум 99 багийн 118 засаг дарга, аймгийн мэргэжлийн хяналтын болон 19 сумын 224 сумын байцаагчийг хамруулан хяналтын vйл ажиллагааг явуулж аймгийн шvvх, сум дундын шvvхийн эрvv иргэний шvvн таслах ажиллагаанд тєрийг тєлєєлєн оролцож байна.

Манай байгууллагад прокурорын єргєсєн тангарагтаа vнэнч шударгаар ажиллаж ажил мэргэжлээрээ шуршлагатай орлогч прокурор Ц.Амгаланбаатар, туслах прокурор Э.Улаанаа, “Прокурорын хvндэт ажилтан цол тэмдэгээр шагнагдсан туслах прокурор С.Алтантуяа, хяналтын прокурор Б.Мээпам, Г.Лхавгасvрэн, Ш.Наранчимэг ажилдаа туршлагжиж яваа хяналтын прокурор Б.Эрдэнэсувд, Ч.Бямбажаргал зэрэг мэдлэг чадвартай боловсон хvчнvvдийн зэрэгцээ бичээч Ш.Цэрэнхажид ня-бо Ч.Сарангуа, жижvvр С.Доржрэнцэн, Л.Эрдэнэбилэг нар нь 10-оос дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа эвсэг хамт олон билээ.

Прокурорын байгууллагын vйл ажиллагаа нь нэгдмэл тєвлєрсєн удирдлагатай байх, гадны нєлєєнд vл автах, хуулийг нэг мєр хэрэглэх зарчимын vндсэн дээр ажилладаг бєгєєд шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэхэд оролцогч байгууллага юм.

Архангай аймгийн прокурорын газар нь хэрэг бvртгэх, мєрдєн байцаах, ял эдлvvлэх ажиллагаанд тавих хяналт ажил хариуцсан болон шvvхэд тєрийг тєлєєлєх ажил хариуцсан прокурорууд, мэдээлэл лавлагааны цэг, vйлчилгээний алба гэсэн бvтэцтэйгээр vйл ажиллагаагаа явуулж байна.

АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРООР АЖИЛЛАЖ БАЙСАН ПРОКУРОРУУД

ЖАМБАЛ 1931 он

ЦЭРЭНБАЛЖИР 1931 он


ДАШИЙНЦООДОЛ 1932 он


ДАШЖИД 1932 он

ЧУЛУУНБАТ 1932-1934 он


ЦЭВЭГСYРЭН 1934-1936 он

ДОРЖГОТОВ 1936-1937 он

БАНЗРАГЧ 1937-1938 он

Г.ДАМДИНСYРЭН 1938-1940 он, 1953-1958 он

ЦОГТ 1940-1943 он

З.ДОРЖ 1943-1946 он


ЦАГААНХYY 1946-1947 он


С.РАВЖАА 1947-1950 он

СYРЭН 1950-1953 он

Л.МИШИГДОРЖ 1958-1959 он

ХОРЛОО 1959-1961 он
ДАШЖАМЦ 1961-1962 он


С.ДУГАРСYРЭН 1962-1963 он

Д.БЭГЗЖАВ 1963-1967 он


Б.БЭГЗ 1967-1980 он

Ц.ЦООДОЛ 1980-1985 он

Л.СЭЛЭЭД 1985-1987 он

С.БАТТЄМЄР 1987-1992 он

Д.РАГЧААБАЗАР 1992-2004 он

Д.ЧУЛУУНБАТ 2004-2009 он

М.БАТБОЛД  2009-оноос эхлэн одоог хvртэл

АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
http://www.gpo.mn/pro/modules.php?name=Content&pa=showpage&pid=67

Эрдэнэмандал сум Төгс-Ханд хоршоо

Хоршооны нэр: “Төгс-Ханд” хоршоо

Хоршооны дарга: Ж.Батсүрэн
Товч танилцуулга: 1998 онд байгуулагдаж мал эмнэлэг, үржил, эмийн сан, зочид буудал, төмс хүнсний тарих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

• мал эмнэлэг

• үржил
• эмийн сан
• зочид буудал
• төмс хүнсний тарих
Гишүүдийн тоо: 160

Холбоо барих:

• Утас:

Хаяг байршил:

• Архангай аймаг Эрдэнэмандал сум

• УБ аас 540 км зайд оршдог

http://www.namac.mn/index.php?pid=297

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нутгийн зөвлөл болон “ОЗХДТ”(Оюутан Залуучуудын Хөгжлийг Дэмжих Төв

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нутгийн зөвлөл болон “ОЗХДТ”(Оюутан Залуучуудын Хөгжлийг Дэмжих Төв)-өөс хамтран зохион байгуулсан “Хөгжлийн төлөө хамтдаа” оюутны эрдэм шинжилгээний хурал 2009.05.12-ны өдөр 17:00 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркт “Мэдээлэл технологийн сан”-ийн хурлын зааланд амжилттай болж өнгөрлөө.
Энэ хуралд Эрдэнэмандал сумаас Улаанбаатар, Эрдэнэт хотод суралцаж буй 50 гаруй оюутан ирсэн байв. Хурлыг нутгийн зөвлөлийн дарга Мөнхжаргал нээж үг хэлэв. Эрдэм шинжилгээний хуралд нийт 11 бүтээл ирэв.
Үүнд:
 1. Д.Баттуул – Эрдэнэмандал хөгжлийн төв.
2. Э.Алтанхуяг - Сургуулийн гадаад орчныг тохижуулах.
3. Нямсүрэн – Сургуулийн номын санг нийтэд хүргэе.
4. М.Батмөнх – Англи хэл, интэрнэт, компьютерийн сургалтын төв байгуулах.
5. О.Мөнхтөр – Тариан түрүү.
6. А.Баярболд – Эрдэнэмандал сумын ахлах сургуулийг бүсийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгох.
7. Н.Алтанчимэг, – Тусгай сургалттай сургуулийн сурагчид.
8. Б.Эрдэнэсайхан, Э.Алтанхуяг – Амралтын бааз байгуулах.
9. Г.Ганцэцэг – Интернет кафе байгуулах
10. О.Мөнхтөр - Хүн төвт хөгжил.
11. Т.Хүрэлсүх – Хүнсний ногоо тарих, зойр барих
Н.Мөнхжаргал – Нутгийн зөвлөлийн дарга
Ө.Сүхбаатар – (Мэдээлэл технологийн сангийн захирал. Доктор.профессор)
В.Адъяасүрэн - (МУИС-Математикийн тэнхимийн эрхлэгч )
Ганзориг – (ШУТИС. Доктор) Эрдэнэчулуун-(Батлан хамгаалах их сургууль.Доктор)зэрэг тус сумаас төрөн гарсан эрдэмтэд шүүгчээр ажиллав.
Уралдааны эцсийн дүн гарахад:
1-р байр - О.Мөнхтөр (МУИС-Эдийн Засгийн сургууль)
2-р байр - Б.Эрдэнэсайхан, Э.Алтанхуяг (МУИС Орхон аймаг дахь салбар)
3-р байр - А.Баярболд (МУБИС-Математикийн сургууль)
4-р байр - Н.Алтанчимэг (ЭМШУИС)
5-р байр - М.Батмөнх (МУИС Орхон аймаг дахь салбар)эзэлж амжилттай оролцов. Хурлын дараа эрдэмтэд оюутнуудад өөр өөрийн үнэтэй сургаалиа хэлж амжилт хүссэн юм. Уг эрдэм шинжилгээний хурлын шагналыг Мэдээлэл технологийн сангийн захирал Ө.Сүхбаатар 200.000 төгрөгөөр ивээн тэтгэв. Мөн тэрээр дараагийн эрдэм шинжилгээний хурлаас эхлэн 1р байранд өөрийн нэрэмжит шагналаа өгөхөө зарлалаа.
http://erdenemandal.blog.gogo.mn/read/entry28021

Заяын Гэгээний хүрээ - Цэцэрлэг хот.


Архангай аймгийн Цэцэрлэг хотын төв Булган уулын энгэрт 1631 онд Заяын хүрээг үүсгэн байгуулжээ. ХYII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг нь хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам гүм нойрссон Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмэддорж нарын шарилыг оршуулсан гурван суварга, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил туc туc байдаг байжээ.




Гол сүмд лам Чодог бурхныг тахиж, жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыг төвд, монгол, хятад хэлээр төрөл ангиар нь ялган байрлуулж байжээ. Гуравдугаар Заябандид Лувсанжигмэддоржийн үед 1802 онд Зүүн, Баруун Сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон, асар дээвэртэй, доод хоёр давхар нь тоосгон төвд хэлбэрийн барилга байжээ.
http://www.mongolia-expeditions.info/post.php?post_id=218852