Saturday, October 24, 2009

ЦҮЛТЭМ Ням-Осорын

ЦҮЛТЭМ Ням-Осорын


1924-2001
МУУГЗ (1956), МУТШ (1958), Ардын Зураач (1974)

Ням-Осорын Цүлтэм 1924 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт мэндэлжээ. 1940 онд Улсын Төв театрт дагалднаар орж дараа нь мэргэжлийн зураачаар ажиллаж байгаад 1944 онд кино үйлдвэрт зураачаар шилжин "Цогт тайж" киноны тайз чимэглэлийн ажилд оролцсон байна. Түүний анхны бүтээл нь "Атак" /1943/, "Комиссар Чойбалсан"/1945/ зэрэг зураг юм.

Дэлгэрэнгүй

ПУНСАНДУЛАМ Шижирийн

ПУНСАНДУЛАМ Шижирийн

Уран хатгамалчин.

1932 онд Архангай аймгийн Өлзийт сумын нутагт төржээ. 19561977 онд Урчуудын артель, МУЭХороонд хатгамалчнаар ажиллаж байсан түүний урласан аяганы даалин, хөөрөгний уут, сэдэвтэй нагтан зэрэг бүтээл Дүрслэх урлагийн музей, МҮЭ-ийн Хорооны санд хадгалагдаж байна.

Дэлгэрэнгүй

ХИШИГТ Дэмидийн



ХИШИГТ Дэмидийн
1931
Найруулагч МУУГЗ (1991)
1931 онд Архангай аймгийн Хашаат сумын "Гүнгийн өвөлжөө"гэдэг газар төрсөн. 1950 онд Урлагийн сургууль, 1967 онд Москвад зурагт радиогийн курс төгссөн. 1957-1959 онд БХКУДС-д суралцсан. 1950-1966 онд Хүүхдийн төв театрын анхны жүжигчдийн нэг, туслах найруулагч, Дорнод аймгийн ХДТ-т уран сайхны удирдагч
Дэлгэрэнгүй

УРТНАСАН Мөнхдолгорын

УРТНАСАН Мөнхдолгорын

1951
Эвлүүлэгч
1951 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. "Монгол кино" үйлдвэрт 1969-1980 онд позитив монтажийн цехэд эвлүүлэгч, УБДС-ийг Монгол хэл, уран зохиолын багш, МЛОИС-ийн урлагийн ангийг төгссөн. 1984-1994 онд ассистент найруулагч, 2-р найруулагч.

Дэлгэрэнгүй

ЭРДЭНЭ-БУЛГАН Гончигийн

ЭРДЭНЭ-БУЛГАН Гончигийн

1930
Зураач. МУУГЗ (2001)
Гончигийн Эрдэнэ-Булган 1930 онд Архангай аймгийн Булган суманд төрсөн. Улсын цирийн зураач.
Дэлгэрэнгүй

ЭРДЭНЭЦЭЦЭГ Очирхуягийн



ЭРДЭНЭЦЭЦЭГ Очирхуягийн
1958
Циркийн жүжигчин. МУГЖ(1999)
Очирхуягийн Эрдэнэцэцэг нь 1958 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төржээ
Дэлгэрэнгүй

ЧИМЭД-ОСОР Дэндэвийн



ЧИМЭД-ОСОР Дэндэвийн
1912-1987
Жүжигчин. Найруулагч. МУГЖ (1945). МУАЖ (1981)
Чимид-Осор 1912 оны 2-р сарын 16-нд Архангай аймгийн Өлзийт сумын Яргайт гэдэг газар Дэндэвийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Есөн наснаасаа нутгийн хошуу туслагч (тамгийн долоон түшмэлийн нэг, тамга баригч туслагч) Дамдисүрэнгийнд хонь хариулж, нутгийн баян Уртнасангийнд улаа нэхэж амьдарч явжээ.

Дэлгэрэнгүй

ИЧИНХОРЛОО Дашзэвэгийн


ИЧИНХОРЛОО Дашзэвэгийн
1910-1972
МУГЖ. МУАЖ (1951)
Дашзэвэгийн Ичинхорлоо 1910 онд Архангай аймгийн Хануй гэдэг газар малчин ард Дашзэвэгийн гуравдугаар охин болон мэндэлжээ.

Дашзэвэгийнх анх айл өрх болохдоо гэр орон мал хөрөнгөөр хэнээс ч дутуугүй байсан боловч олон төрлийн албан татвар, зуд, ган гачигт автагдаж мал хөрөнгөөр нилээд доройтсон учир хавх,

Дэлгэрэнгүй

ГАНТӨМӨР Цэрэндэжидийн



ГАНТӨМӨР Цэрэндэжидийн
1935
МУГЖ (1966). Монгол улсын Төрийн шагналт (1990), Ардын жүжигчин (1981)
Цэрэндэжидийн Гантөмөр 1935 онд Архангай аймгийн Хашаат сумын нутагт төржээ. Тэрбээр 1954 онд тус театрын жүжигчнээр ажилласнаас хойш одоог хүртэл театрын урлагт хүчин зүтгэж явна.

Дэлгэрэнгүй

РАВДАН Банзрагчийн

РАВДАН Банзрагчийн


1905-1943

МУГЖ (1941)
Архангай аймгийн "Тамирын гол" гэдэг газар төрсөн.
Намын Төв сургууль төгссөн. Эвлэлийн товчлох хороо, Аймгийн пионерийн зөвлөл, Хоршоонд ажиллаж байгаад 1931-1943 онд Улсын Төв театрт 1-р зэргийн жүжигчин байв.

Дэлгэрэнгүй