Saturday, October 24, 2009

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нутгийн зөвлөл болон “ОЗХДТ”(Оюутан Залуучуудын Хөгжлийг Дэмжих Төв

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нутгийн зөвлөл болон “ОЗХДТ”(Оюутан Залуучуудын Хөгжлийг Дэмжих Төв)-өөс хамтран зохион байгуулсан “Хөгжлийн төлөө хамтдаа” оюутны эрдэм шинжилгээний хурал 2009.05.12-ны өдөр 17:00 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркт “Мэдээлэл технологийн сан”-ийн хурлын зааланд амжилттай болж өнгөрлөө.
Энэ хуралд Эрдэнэмандал сумаас Улаанбаатар, Эрдэнэт хотод суралцаж буй 50 гаруй оюутан ирсэн байв. Хурлыг нутгийн зөвлөлийн дарга Мөнхжаргал нээж үг хэлэв. Эрдэм шинжилгээний хуралд нийт 11 бүтээл ирэв.
Үүнд:
 1. Д.Баттуул – Эрдэнэмандал хөгжлийн төв.
2. Э.Алтанхуяг - Сургуулийн гадаад орчныг тохижуулах.
3. Нямсүрэн – Сургуулийн номын санг нийтэд хүргэе.
4. М.Батмөнх – Англи хэл, интэрнэт, компьютерийн сургалтын төв байгуулах.
5. О.Мөнхтөр – Тариан түрүү.
6. А.Баярболд – Эрдэнэмандал сумын ахлах сургуулийг бүсийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгох.
7. Н.Алтанчимэг, – Тусгай сургалттай сургуулийн сурагчид.
8. Б.Эрдэнэсайхан, Э.Алтанхуяг – Амралтын бааз байгуулах.
9. Г.Ганцэцэг – Интернет кафе байгуулах
10. О.Мөнхтөр - Хүн төвт хөгжил.
11. Т.Хүрэлсүх – Хүнсний ногоо тарих, зойр барих
Н.Мөнхжаргал – Нутгийн зөвлөлийн дарга
Ө.Сүхбаатар – (Мэдээлэл технологийн сангийн захирал. Доктор.профессор)
В.Адъяасүрэн - (МУИС-Математикийн тэнхимийн эрхлэгч )
Ганзориг – (ШУТИС. Доктор) Эрдэнэчулуун-(Батлан хамгаалах их сургууль.Доктор)зэрэг тус сумаас төрөн гарсан эрдэмтэд шүүгчээр ажиллав.
Уралдааны эцсийн дүн гарахад:
1-р байр - О.Мөнхтөр (МУИС-Эдийн Засгийн сургууль)
2-р байр - Б.Эрдэнэсайхан, Э.Алтанхуяг (МУИС Орхон аймаг дахь салбар)
3-р байр - А.Баярболд (МУБИС-Математикийн сургууль)
4-р байр - Н.Алтанчимэг (ЭМШУИС)
5-р байр - М.Батмөнх (МУИС Орхон аймаг дахь салбар)эзэлж амжилттай оролцов. Хурлын дараа эрдэмтэд оюутнуудад өөр өөрийн үнэтэй сургаалиа хэлж амжилт хүссэн юм. Уг эрдэм шинжилгээний хурлын шагналыг Мэдээлэл технологийн сангийн захирал Ө.Сүхбаатар 200.000 төгрөгөөр ивээн тэтгэв. Мөн тэрээр дараагийн эрдэм шинжилгээний хурлаас эхлэн 1р байранд өөрийн нэрэмжит шагналаа өгөхөө зарлалаа.
http://erdenemandal.blog.gogo.mn/read/entry28021

No comments: