Saturday, October 24, 2009

АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Манай хамт олон




Тус аймгийн прокурорын газар нь 1930 онд хуралдсан улсын 6-р бага хурлын шийдвэрийн vндсэн дээр 1931 онд Аймгийн шvvхийн харъяанд прокурор, мєрдєн байцаагчийн орон тоон дээр байгуулагдсан тvvхтэй.

1939 онд БНМАУ-ын бага хурлын Тэргvvлэгчид, Сайд нарын Зєвлєлийн тогтоолоор аймаг, хот цэргийн прокурорын газрууд шvvхийн харъяалалаас тусгаарлахад Архангай аймгийн прокурорын газар нь аймгийн прокурор, мєрдєн байцаагч нарийн бичгийн дарга бєгєєд данс хєтлєгч,бичээч,галч зэрэг 7 орон тоотой, 14,8 мянган тєгрєгний тєсєвтэй ажиллаж эхэлсэн байна.

Байгууллагдснаас хойш тус прокурорын газар нь орон тоо зохион байгуулалтын хувьд бэхжиж одоо аймгийн прокурор, орлогч прокурор, туслах прокурор 2, хяналтын прокурор 5, туслах ажилтан 1, vйлчилгээний ажилтан 7 хvний орон тоотойгоор vйл ажиллагаагаа явуулж байна.

Манай прокурорын газарт ажиллаж байсан прокурор,мєрдєн байцаагч нараас аймгийн прокуророор ажилллаж байсан Г.Дамдинсvрэн, мєрдєн байцаагч туслах прокуророор ажиллаж байсан Р.Єлзийбуян нар нь “Монгол Улсын гавъяат хуульч” цолоор, туслах прокуророор ажиллаж байсан Ш.Гомбодорж нь байлдааны гавъяаны улаан тугийн одон, хєдєлмєрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор, аймгийн прокуророор ажиллаж байсан Ц.Цоодол, Л.Сэлээд, С.Баттємєр, Д.Рагчаабазар, туслах прокуророор ажиллаж байсан Ч.Баасанжав нар нь Алтан гадас одонгоор, нярав бичээч Ш.Цэрэнхажид нь хєдєлмєрийн хvндэт медалиар, аймгийн прокурор Д.Чулуунбат, туслах прокурор С.Алтантуяа нар нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар шагнагдаж байсан байна.

Хуулийн тєв байгууллагуудад болон удирдах алба хашиж яваа Д.Батсайхан /Улсын дээд шvvхийн эрvvгийн тэнхимийн тэргvvн шvvгч/, Б.Доржготов /Улсын дээд шvvхийн шvvгч/, С.Баттємєр /Улсын ерєнхий прокурорын туслах, хэрэг эрхлэх газрын дарга/, Д.Чулуунбат /Тээврийн прокурор/, Д.Энхтvвшин /Налайх дvvргийн прокурор/, С.Чулуунаа /одоо тус аймгийн сум дундын шvvхэд шvvгч/, Р.Мєнхтариа /УЕПГ-т хяналтын прокурор/, Ж.Цэрэндорж /УЕПГ-ын гражийн дарга/, Б.Нинж / Дархан-Уул аймгийн прокурорын газрын орлогч прокурор/, П.Уламбаяр /Дархан-Уул аймагт туслах прокурор/, М.Бадам /Чингэлтэй дvvргийн прокурорын газрын хяналтын прокурор/, Д.Туяа /Баянгол дvvргийн прокурорын газрын хяналтын прокурор/, Ц.Бат-Эрдэнэ /тус аймагт ємгєєлєгч, нотариатч/, Д.Мєнхбат /Архангай аймгийн ИТХ-ын дарга/, Д.Хатанбаатар /АЗДТГ-ын Хуульзvйн хэлтсийн дарга/, П.Оюунцэцэг /Хан-Уул дvvргийн прокурорын газрын хяналтын прокурор/, Л.Отгончимэг /Хєвсгєл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор/, С.Энхбат /Булган аймгийн прокурор/, Д.Энхбаяр /Євєрхангай аймгийн прокурор/, С.Батмєнх-Очир /Завхан аймгийн Тосонцэнгэл дэх сум дундын прокурорын газрын ахлах прокурор/ нар нь бидний бахархал юм.



Прокурорын байгууллагад он удаан жил ажиллаж гавьяаныхаа амралтанд суусан Л.Сэлээд, Д.Рагчаабазар, Ч.Баасанжав, Б.Энхнайрамдал, Л.Самбуу, С.Нармандал, Д.Долгорсvрэн, Ш.Цэрэнбалжид, н.Жадамбаа, Б.Yнэнбат нар нь бидний ахмадууд юм.

Манай прокурорын газар нь Монгол улсын vндсэн хуулийн 56-р зvйл, прокурорын байгууллагын тухай хуулийг удирдлага болгон аймгийн цагдаагийн хэлтэс, Тагнуулын хэлтэс, Шvvхийн шийдвэр гvйцэтгэх алба аймгийн 19 сум 99 багийн 118 засаг дарга, аймгийн мэргэжлийн хяналтын болон 19 сумын 224 сумын байцаагчийг хамруулан хяналтын vйл ажиллагааг явуулж аймгийн шvvх, сум дундын шvvхийн эрvv иргэний шvvн таслах ажиллагаанд тєрийг тєлєєлєн оролцож байна.

Манай байгууллагад прокурорын єргєсєн тангарагтаа vнэнч шударгаар ажиллаж ажил мэргэжлээрээ шуршлагатай орлогч прокурор Ц.Амгаланбаатар, туслах прокурор Э.Улаанаа, “Прокурорын хvндэт ажилтан цол тэмдэгээр шагнагдсан туслах прокурор С.Алтантуяа, хяналтын прокурор Б.Мээпам, Г.Лхавгасvрэн, Ш.Наранчимэг ажилдаа туршлагжиж яваа хяналтын прокурор Б.Эрдэнэсувд, Ч.Бямбажаргал зэрэг мэдлэг чадвартай боловсон хvчнvvдийн зэрэгцээ бичээч Ш.Цэрэнхажид ня-бо Ч.Сарангуа, жижvvр С.Доржрэнцэн, Л.Эрдэнэбилэг нар нь 10-оос дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа эвсэг хамт олон билээ.

Прокурорын байгууллагын vйл ажиллагаа нь нэгдмэл тєвлєрсєн удирдлагатай байх, гадны нєлєєнд vл автах, хуулийг нэг мєр хэрэглэх зарчимын vндсэн дээр ажилладаг бєгєєд шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэхэд оролцогч байгууллага юм.

Архангай аймгийн прокурорын газар нь хэрэг бvртгэх, мєрдєн байцаах, ял эдлvvлэх ажиллагаанд тавих хяналт ажил хариуцсан болон шvvхэд тєрийг тєлєєлєх ажил хариуцсан прокурорууд, мэдээлэл лавлагааны цэг, vйлчилгээний алба гэсэн бvтэцтэйгээр vйл ажиллагаагаа явуулж байна.

АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРООР АЖИЛЛАЖ БАЙСАН ПРОКУРОРУУД

ЖАМБАЛ 1931 он

ЦЭРЭНБАЛЖИР 1931 он


ДАШИЙНЦООДОЛ 1932 он


ДАШЖИД 1932 он

ЧУЛУУНБАТ 1932-1934 он


ЦЭВЭГСYРЭН 1934-1936 он

ДОРЖГОТОВ 1936-1937 он

БАНЗРАГЧ 1937-1938 он

Г.ДАМДИНСYРЭН 1938-1940 он, 1953-1958 он

ЦОГТ 1940-1943 он

З.ДОРЖ 1943-1946 он


ЦАГААНХYY 1946-1947 он


С.РАВЖАА 1947-1950 он

СYРЭН 1950-1953 он

Л.МИШИГДОРЖ 1958-1959 он

ХОРЛОО 1959-1961 он
ДАШЖАМЦ 1961-1962 он


С.ДУГАРСYРЭН 1962-1963 он

Д.БЭГЗЖАВ 1963-1967 он


Б.БЭГЗ 1967-1980 он

Ц.ЦООДОЛ 1980-1985 он

Л.СЭЛЭЭД 1985-1987 он

С.БАТТЄМЄР 1987-1992 он

Д.РАГЧААБАЗАР 1992-2004 он

Д.ЧУЛУУНБАТ 2004-2009 он

М.БАТБОЛД  2009-оноос эхлэн одоог хvртэл

АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
http://www.gpo.mn/pro/modules.php?name=Content&pa=showpage&pid=67

No comments: