Wednesday, March 25, 2009

Монгол Улсын Их Хурлын гишүүн Дэндэв Тэрбишдавга


Дэндэв Тэрбишдавга


Монгол Улсын Их Хурлын гишүүн


Төрсөн огноо:
1955 оны 4 сарын 17

Төрсөн газар:
Архангай аймгийн Эрдэнэмандал сум

Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Эрэгтэй, халх, ам бүл 4



Төгссөн сургууль, мэргэжил:
1974 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль
1982 онд Германы Гумболдтын Их Сургууль Хүнсний инженер технологич мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:
1982-1983 онд Улаанбаатар мах консервийн комбинатад цехийн мастер
1983-1984 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн технологич
1984-1986 онд Улаанбаатар мах консервийн комбинатад ерөнхий технологич
1986-1988 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн дарга
1988-1990 онд Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуульд орчуулагч багш
1992-1994 онд Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн
1994-2000 онд *ТБД Андууд* ХХКомпаний ерөнхий захирал
2000-2002 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
2002-2004 онд Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд

Шагнал:
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Алтангадас одон

Гадаад хэл: орос, герман, англи

И-Мэйл: terbishdagva@parliament.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн Самбуу Ламбаа


Самбуу Ламбаа


Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төрсөн огноо:
1950 оны 1 сарын 3

Төрсөн газар:
Архангай аймгийн Өндөр-Улаан сум

Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал:
Эрэгтэй, халх, ам бүл 4


Төгссөн сургууль, мэргэжил:
1966 онд Архангай аймгийн Ихтамир сумын 8 жилийн дунд сургууль
1968 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль
1976 онд Монгол Улсын Их Сургууль Авто тээврийн инженер- эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Боловсролын шинжлэх ухааны академийн гишүүн, академич, БИС-ийн профессор, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D)

Ажилласан байдал:
1976-1980 онд Монгол Улсын Их Сургуульд Улс төрийн эдийн засгийн ухааны багш
1980-1982 онд Дээд, Тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын улсын хороонд мэргэжилтэн
1982-1984 онд Ардын боловсролын яаманд мэргэжилтэн
1984-1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуулийн бэлтгэл факультетийн декан
1987-1988 онд Дээд боловсролын Улсын Хороонд мэргэжилтэн
1988-1990 онд Шинжлэх ухаан, Дээд боловсролын улсын хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга
1990 онд Ардын боловсролын яаманд мэргэжилтэн
1990-1992 онд Ардын боловсролын яамны *Сургалт Импекс* компаний ерөнхий захирал
1992-1996 онд *Эрдэм* цогцолборын захирал
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1998-1999 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
2000-2003 онд Ардчилсан намын Нарийн бичгийн дарга
2003-2004 онд *Орон нутгийн удирдлагын хөгжил* сангийн захирал
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга
2007-2008 онд УИХ-ын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга
2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд

Шагнал:
1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн хүндэт медаль
1988 онд Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан
1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль
1994 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан
1999 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан
2000 онд *Онц тээвэрчин* цол тэмдэг
2000 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль
2004 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
2005 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Монгол Улсын гавьяат багш

Гадаад хэл: англи, орос

И-Мэйл: lambaa@parliament.mn

Tuesday, March 24, 2009

Хүүхдийг хөгжүүлэхэд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо чухал

Архангай аймгийн түшиц сур­гуу­лиудын бага ангийн багш нар сургалтын үеэрээ зохион бай­гуул­сан бас нэг шинэлэг үйл ажил­лагаа нь өөрсдийн олж авсан мэд­лэгээ хэрэглээ болгох, сур­галтын агуулгыг хэрхэн эзэмшсэ­нээ тандах, туршлага солил­цох, төслийн үйл ажил­ла­гаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах зо­рил­гоор Батцэнгэл сумын 1-5 дугаар ангийн эцэг эх­чүү­дийг хамарсан “Эцэг эхийн нээлттэй өдөр­лөг буюу өртөөчилсөн аялал”-ыг 2007 оны 3 дугаар сарын 27-ны 18:00 цагт зохион байгууллаа.

Өртөөчилсөн аялалыг 5 өртөөтэйгээр зо­хион байгуулж сум бүрийн багш нар өртөөг ажиллуулав:
Төслийн танилцуулга, үйл ажил­лагаа, үр дүнгийн талаар та­нилцуулга хийх “Гараа” өр­төөг Эрдэнэмандал сум

Ангийн номын сангийн зорилго, үйл ажил­лагаа, түүнийг тү­шиглэн сурагчдыг хөг­жүүлэхэд эцэг эхийн оролцооны талаар мэ­дээ­лэл солилцох “Хорго” өртөөг Та­риат сум
Номын богцоор дамжуулан сурагчдын бү­тээлч сэтгэлгээг хөг­жүүлэхэд багш, эцэг эхийн хамт ажиллагааг харуулах “Дайрт бор” өртөөг Батцэнгэл сум
Ангийн номын сангаа хэрхэн баяжуулах вэ, сурагчдыг зо­хиолч болгоход жижиг номын ач холбогдлыг үзүүлэх “Жижиг ном” өртөөг Хотонт сум

Эцэг эх, сурагчид хамтран бүтээх “Том ном” өртөөг Ихтамир су­мын багш нар тус тус ажиллуулан сур­галтын үеэр сурсан зүйлээ эцэг эхчүүд болон сургалтанд оролцогчдод танилцуулсан юм.
Өдөрлөгийн төгсгөлд эцэг эхчүүдтэй уулзан өдөрлөгийн үйл ажиллагаа болон төслийн талаарх санал сэтгэгдлийг нь сонссон билээ.

Батцэнгэл сумын эцэг эхийн зөвлөлийн дарга Н.Батгэрэлсайхан:
Төслийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл авч үзэсгэлэн үзсэнээр хүүхэд­тэйгээ ажиллах арга барил эзэмшин, тэднийг ном унших дур сонирхолтой болгоход эцэг эхчүүдийн үүрэг хариуц­лага ихээхэн хэрэгтэй гэдгийг ойлголоо. Орчин үед мэдээлэл технологийн эрин үе эхэллээ гэж их ярьдаг болсон. Ма­­най суманд Датакомын захирал Б.Энхбат ирээд бид нартай уулзаж байх­даа “Хүн интернэтээс мэдээлэл авдаг болохоос мэдлэгийг авдаг­гүй” хэмээн хэлж байсныг энэ өдөрлөг үнэхээр баталлаа. Манай оронд хэвлэх үйлдвэр олноор нэмэгдсэний хэрээр хүүхдэд зориулсан ном гарын авлагууд нэг үеэ бодвол нэлээд хэвлэгдэж байна. Одоо харин тэдгээр номуудыг амилуулж хүүхдийн­хээ хэрэглээ болгоход эцэг эхчүүд хүү­хэд­тэйгээ хамтран ажиллах, тоглох, үзэл санаагаа хуваалцах зэргээр ойр дотно ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.

4б ангийн сурагч А.Тэмүүлэнгийн аав Ариунболд:
Зохион байгуулалт сайтай сайхан өдөрлөг болж байна. Сэтэгдэл маш өндөр байна. Энэ өдөрлөгт ирснээрээ өөрийн эрхгүй хүүхэдтэйгээ хийж бүтээж хамтарч ажиллах сэтгэл төрлөө. Та бүхэнд баяр­лалаа.

Архангай аймгийн Батцэнгэл сумын ерөнхий эмч, МУ-ын хүний гавьяат эмч О.Дашдэндэв:
Манай суманд хөдөөгийн сум багийн сургуулиудын бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сүлжээг бэхжүүлэх нь төслийн сургалт үр дүнтэй сайхан болж байна.

Батцэнгэл, Ихтамир, Эрдэнэ­ман­дал, Хотонт, Тариат сумын бага ангийн багш нар сургалтын явцдаа зөвхөн өөрсдөө суралцаад зогсохгүй тайлан үзэс­гэлэн гаргаж эцэг эхчүүдийг хамарсан уулзалт зохион байгуулж байна. Би олон сургал­танд сууж оролцож явсан. Харин энэ сургалт хөрсөндөө ингэж сайхан бууж байгааг хараад энэ багш нараар бахархах сэтгэл төрлөө. Үзэсгэлэн­гийн явцад эцэг эх бид чинь эргээд хүүхэд ахуйдаа очиж, ном уншиж, үлгэрийн баатар болж, жижиг ном минут хүрэхгүй хугацаанд бүтээж олон зүйлийг мэдэр­лээ.

Эмч хүний хувьд эмнэлгийн орчноос тасран, эргэж хүүхэд ахуйдаа очин сурч байгаа юм шиг сэтгэл төрлөө. Өмнө нь би үзэсгэлэн үзэж харж явснаас хамтран оролцож, үлгэрийн баатар болж, хүүхэд шиг ном уншиж, жүжиглэж, жижиг ном хийж, наргиантай сайхан орчинд орж байгаагүй. Сургалт гэдэг ингэж хөрсөн дээрээ буухыг хараад эдгээр багш нар их л юм хийх хүмүүс юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдож байсан юм. Сургалтыг БХАН-ийн үндэсний сургагч багш нар, Батцэнгэл сумын багш нартай хамтран зохион байгуулж байгаа нь ихээхэн үр дүнтэй болж байх шиг санагдлаа.

Ном дор мөргөмүйБагш дор мөргөмүй Номын цагаан буян чинь хурж Нандин албаа дэлгэрүүлж явах болтугай. Өглөө бүр шинийг сэтгэжӨдөр бүр ихийг бүтээж Хүнд хүсэгдэж Тэнгэрт тэтгэгдэж яваарай гэж нийт багш нартаа хүсье.

Батцэнгэл сумын эцэг эхийн төлөөлөгч Т.Баянжаргал
Хөдөөгийн боловсролыг дэмжих төслийн суурь үндсийг манай сумаас эхэл­сэнд талархаж байна. Эцэг эхчүүд багш нартайгаа хамтарч ажиллан энэ төс­лийг үр дүнг та бүхэнд харуулж чадна гэдэгт итгэж байна. Энэ өдөрлөгт оролцсо­ноор хүүхэд­тэйгээ яаж ажиллах, номонд хандах хандла­гыг сайжруулах номонд дуртай болгох гэх мэт олон зүйлийг сурч мэдлээ. Эцэг эхчүүд бид чинь маш олон зүйлийг бодоогүй, сэт­гээгүй, санаагүй, явдаг юм байна. Цаа­шид хүүх­дээ хөгжүүлэхийн төлөө багш нар­тайгаа байнга хамтарч ажиллах болно.

Батцэнгэл сумын эцэг эхийн төлөөлөгч Д.Энхтуяа
Өнөөдрийн сургалт нь багш, сурагч, эцэг эхчүүдийн харилцааг нарийн уялдаатай болгож эцэг эхчүү­дийн орол­цоог нэмэгдүү­лэхэд маш их дэмжлэг, туслалцаа үзүүллээ. Өмнө нь сургууль түшиглэсэн олон төсөл хөтөл­бөр хэрэгжиж байна гэж сонссоноос биш эцэг эхчүүдтэй уулзаж үйл ажиллагаан­даа хамруулж байсныг ер сонсоогүй. Энэ төсөл анхнаасаа ингэж бидэнтэй уулзаж үйл ажилла­гаандаа оролцуулж байгаа нь их сайхан санагдлаа. Манай орны боловсролын сал­бар одоо л зөв голдрилдоо орж байх шиг. Бидний өсвөр үеийнхний унших, бичих, бодох, сэтгэх, ярих, ирээдүйд сайн хүн болон төлөв­шихөд онцгой анхаарал тавьж байгаа та бүхэндээ баярлалаа.

1б ангийн сурагч Дуламжавын ээж Эрдэнэцэцэг
Бидний хүүхдийг хөгжүүлэхэд бүх талаас нь анхаарч ангиудыг номын сантай болгон, номын сангаа түшиглэн сурагчдаа хөгжүүлэх арга зүйг багш нарт нь зааж өгч байгаад ээж хүний хувьд маш их баярлаж байна. Өнөөдөр биднийг цуглуулж олон сайхан зөвлөгөө өгч, хүүхэдтэйгээ ажиллах арга барил эзэмшүүлэн хэсэг хормыг ч гэсэн хоосон өнгөрөөлгүй үр дүнтэй сургалт явуулсан та бүхэнд маш их баярлалаа.
http://www.mongoleducation.mn/modules.php?ss=4&id=288

Сонин хачин Цас тогтдоггүй уул

Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогоо хэмээх унтарсан галт уулын хүрмэн хадны нүх сүвээр гардаг бүлээн уур хийн илчинд цас тогтдоггүй тул орчин тойрон нь зузаан цасаар хучигдсан байхад энэ уул ганцаараа харлаж харагддаг.

Сонин хачин Чулуун гэр

Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогооны орчим орой дээрээ цоорхой , тоонотой, хажуудаа үүдтэй чулуун гэрүүд байдаг. Эрт цагт эндхийн хүрмэн чулуу газрын гүнээс оргилон гарч ирээд царцах үедээ доороосоо хийнд түрэгдэн дээшээ төвийн сүүлдээ тэр хий нь багтахаа болж дэлбэ буудахдаа тооно үүд үүсгэсэн биз ээ. Зарим гэр нь эргэн тойрон 11м, өндөр нь 1,7 м , тооно нь 1м гаруй голчтой . Гэр доторх зай нь 2,2 м голчтой , 80-100 см өргөн, 1 м өндөр үүдтэй юм.

Сонин хачин Толь хад

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын бригадын нутагт өндрөөшөө 100-аад, өргөөшөө 80 гаруй метр засаж өнгөлсөн юм шиг гөлгөр хад бий. Бас Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үздэг.

Сонин хачин Чулуун гэр

Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогооны орчим орой дээрээ цоорхой , тоонотой, хажуудаа үүдтэй чулуун гэрүүд байдаг. Эрт цагт эндхийн хүрмэн чулуу газрын гүнээс оргилон гарч ирээд царцах үедээ доороосоо хйинд түрэгдэн дээшээ төвийн сүүлдээ тэр хий нь багтахаа болж тэлбэ буудахдаа тооно үүд үүсгэсэн биз ээ. Зарим гэр нь эргэн тойрон 11м, өндөр нь 1,7 м , тооно нь 1м гаруй голчтой . Гэр доторх зай нь 2,2 м голчтой , 80-100 см өргөн, 1 м өндөр үүдтэй юм.

Сонин хачин Шувуун чулуут

Архангай аймгийн Тариат сумын Шувуун чулуутын чулуужсан эмгэн хумсыг нутгийн хүмүүс жижигхэн бошрого шувуу элэг, элгээрээ тэврэлдэн үхээд чулуу болсон гэж ярилцдаг.

Гол мөрөн Чулуутын гол

Чулуут голын урт 415 бөгөөд 10750 хавт.дөр.км талбайгаас усжина. Энэ гол Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас унал их урсгал хурдтай уулын гол юм. Түүний хөндий эхэндээ давчуу, морены бул чулуу элбэгтэй бол доошлох тутам өргөсөж тэлэгдэнэ. Харин Тээлийн голын билчирээс Ацтийн горхийн цутгал хүртэл бараг 100 шахам км урт газар 50-60 м зузаан хүрмэн чулууг зүсэж хавцал дундуур тахирлан хүрхрээ боргио үүсгэн сүртэй урсана. Энэ хэсэгт түүний зүүн гараас Тэрхийн Цагаан нуураас эх авч урсах Суман гол нийлж Чулуут гол мэдэгдэхүйц услаг болох ба гульдиралын өргөн, усны гүн нэмэгдэнэ. Гульдиралын өргөн эхэндээ 20-30 м, дунд хэсэгтээ 20-60 м, адагтаа 70-80 м байна. Усны гүн 0,5-2,5 м, урсгалын хурд 1 м/сек орчим болно.

Гол мөрөн Тамирын гол

Орхоны зүүн гараас цутгах ганц том гол бөгөөд эхэндээ хойд урд Тамирын гол нэртэй болж салаалдаг ажээ. Хойт Тамирын голын урт 180 км, урд Тамирын голынх 165 км юм. Хоёр Тамирын голоос Орхон Тамирын билчир хүртэлх урт 52 км бөгөө талбайн хэмжээ 13100 хавт.дөр.км болно.Хойт Тамирын гол Хангайн гол нуруунаас эх авч урсдаг унал ихтэй, урсгал хурдтай, жинхэнэ уулын гол учраас зуны хур борооны үед усны түвшин богино хугацаанд эрс дээшлээд түргэн татарч багасна. Өвлийн урсац аль алинд нь тун ялимгүй тул ихэнхдээ ёроолгүй хөлдөнө. Хоёр Тамирын билчирээс доош голын хөндий 3-4 км тэлж өргөсөөд татамд улиас бургасан шугуй шигүү ургана. Гульдиралын өргөн тэр хэсэгт 40-70 м, усны гүн 2,5-3 м, урсгалын хурд 1-2 м/сек байдаг.