Tuesday, March 24, 2009
Гол мөрөн Тамирын гол
Орхоны зүүн гараас цутгах ганц том гол бөгөөд эхэндээ хойд урд Тамирын гол нэртэй болж салаалдаг ажээ. Хойт Тамирын голын урт 180 км, урд Тамирын голынх 165 км юм. Хоёр Тамирын голоос Орхон Тамирын билчир хүртэлх урт 52 км бөгөө талбайн хэмжээ 13100 хавт.дөр.км болно.Хойт Тамирын гол Хангайн гол нуруунаас эх авч урсдаг унал ихтэй, урсгал хурдтай, жинхэнэ уулын гол учраас зуны хур борооны үед усны түвшин богино хугацаанд эрс дээшлээд түргэн татарч багасна. Өвлийн урсац аль алинд нь тун ялимгүй тул ихэнхдээ ёроолгүй хөлдөнө. Хоёр Тамирын билчирээс доош голын хөндий 3-4 км тэлж өргөсөөд татамд улиас бургасан шугуй шигүү ургана. Гульдиралын өргөн тэр хэсэгт 40-70 м, усны гүн 2,5-3 м, урсгалын хурд 1-2 м/сек байдаг.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Сайн байна уу? Би сайн дурын үндсэн дээрээс танай хөдөлгөөнд нэгдэх хүсэлтэй байна. Миний энэ хүсэл биелэх боломжтой юу? Хөдөлгөөнийхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. bulgaa@gmail.com хаягаар захиа бичнэ үү.
Хүндэтгэсэн
Жаргалсайхан БУЛГАН
91992729
Post a Comment