Wednesday, January 14, 2009

Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн


Танилцуулга
Архангайн Ирээдүйн Төлөө Хөдөлгөөн нь Амэрикийн Нэгдсэн Улсын Нийслэл Вашингтон ДС хотод ажиллаж амьдарч буй Даринчулууны Бямбахүү , Төмөрбаатрын Мөнхчимэгийн санаачилсанаар анх үүсгэн байгуулагдаж .....сарын ...нд Амэрикийн нэгдсэн улсын хууль зүйн яаманд бүртгүүлснээр албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нийгэмд үйлчилдэг биеэ даасан ашгын бус , төрийн бус байгууллага юм.

Хөдөлгөөний эрхэм зорилго :

Амэрикийн нэгдсэн улсад амьдарч , сурч буй Монгол улсын Архангай аймагт төрсөн ,ажиллаж , сурч байсан , Архангайн гаралтай иргэд, Архангай аймагт ажиллаж амьдарч байсан амэрик иргэд , Архангай аймгыг хөгжүүлхэд хувь нэмэрээ оруулах хүсэлтэй нийт хүмүүсийн үйл ажиллагааг нэгтгэж тодорхой цогц үйл ажиллагааг зохион явуулахад оршино.

Хөдөлгөөн зорилгоо хэрэгжvvлэхийн тулд дараах чиглэлээр vйл ажиллагаа явуулна:



  • Архангайн оюутан сурагчдыг амжилт гаргахад нөлөөлөх

  • Архангайн хөгжилд тэдний оролцох оролцоог нэмэгдүүлэх

  • Архангайн сумуудын дунд сургууль , номын сан, соёлын төвд ном , мэдээлэлийн дэмжлэг үзүүлэх

  • Интэрнэт сүлжээ үүсгэх

  • Хөтөлбөрүүд хэрэгжүүлэх

1 comment:

Anonymous said...

сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе, бидний хэдэн нөхөд эвлэлдэн нэгдэж архангай аймгийн стратеги төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлээд бараг сар болох гэж байна. Би тэгээд юм хайж байгаад нет ээр явж байгаад танай блогт зочиллоо.Болж өгвөл тантай холбоо барин цаашид хамтран ажил сонирхолтой байгаа бөгөөд эргээд холбоо баринаа гэдэг найдаж байна.