Monday, March 2, 2009

Архангай аймгийн МАХН хороо

Архангай аймгийн МАХН-ын хорооны бүтэц, зохион байгуулалт , үйл ажиллагааны танилцуулга

Архангай аймгийн МАХН-ын хороо нь 1923 онд 26 гишүүн 1 үүртэйгээр байгуулагдаж байжээ. Хөдөөд байгуулагдсан хамгийн анхны үүр бол манай аймгийн Хашаат сумын намын үүр юм.

Аймгийн намын хорооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт:
Аймгийн намын хороо нь дарга, орон тооны дэд дарга, орон тооны бус дэд дарга, сургалт судалгаа, хэвлэл мэдээлэл хариуцсан УТА, дотоод асуудал хариуцсан УТА, ня-бо батлах тоо бүртгэл хариуцсан УТА, аймгийн намын хорооны 11 тэргүүлэгч гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймгийн намын хорооны бүтэц, зохион байгуулалт:
Аймгийн намын хороо нь 19 намын хороо, 99 намын үүр 373 намын хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.НАШБ-ын дарга нарын 2 нь орон тооны намын дарга, 17 нь орон тооны дэд дарга нар байна. Анх 1923 онд 26 гишүүнтэйгээр намынхаа үйл ажиллагааг эхэлж байсан бол 2007 оны жилийн эцсийн тоо бүртгэлийн тайлангаар 7016 гишүүнтэй болон өргөжсөн байна. Тайлант онуудад 760 дэмжигч шинэ гишүүнээр элссэн байна.
Намын гишүүдийг боловсролоор нь ангилбал:
а/ Дээд боловсролтой-12.0%
б/ Тусгай дунд боловсролтой - 14.0%
в/ Бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой - 61.0%
г/ Бага боловсролтой -13.0% байна.
Гишүүдийг насны байдлаар ангилбал 18-35 насны гишүүд 43.0%, 36-60 насны гишүүд 53.7%, 61-ээс дээш насны гишүүд 11.5%-ийг эзэлж байна.

Намын дэргэдэх ТББ-ууд:
МАХН-ын дэргэдэх Ахмадын холбоо,
Ардчилсан Социалист Эмэгтэйчүүдийн Холбоо,
Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо,
Ардчилсан Социалист Оюутны Холбоод нь аймгийн намын хорооны дэргэд үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллаж байна.
Намын дэргэдэх ТББ-ууд нь НАШБ-уудад өөрсдийн салбар зөвлөлтэй ба өөрсдийн ажлын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
Намын дэргэдэх ТББ-ууд нь жил бүр хийх ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа гэрээг аймгийн намын хорооны даргатай байгуулж, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдээ чанартай зохион байгуулан явуулж байна.
Үүний зэрэгцээ мэргэжил сонирхлын гурван бүлэг ( бизнес, эмч, багш нарын )- ийг зохион байгуулан ажиллаж байна.Үүний үр дүнд Бизнес эрхлэгчдийн, Эмч нарын, Багш нарын өдөртэй болж, энэ өдрүүдийн хүрээнд нийтийг хамарсан арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулан явуулсаар ирлээ. Мөн "Мөнгөн сарнай" цэнгүүнийг уламжлал болгон зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулдаг боллоо.

No comments: