Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монголын ард түмний түүх, соёл, урлагийн үнэт зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхний мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах, хайрлах үзлийг бий болгож төлөвшүүлэх, улмаар Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран Монголын есөн гайхамшгийг ард түмний саналаар тодруулж эхэллээ.
Байгалийн үзэсгэлэнт газрууд-
6. Тэрхийн Цагаан нуур, Хорго
Архангай аймгийн Тариат сум. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио ангал агуй асга хоргодох газар ирхтэй тул Хорго гэж нэрлэсэн. Амсар нь 300-400м, гүн нь 70-80 м, гадна талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм.
Тэрхийн Цагаан нуур д.т.дээш 2060 метр өндөрт байдаг. Нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт 16 км, өргөн 5-6 км, гүн 6-20 м. Ганц Суман гол тэндээс эх аван урсдаг. Дундаа жижиг аралтай.
Хүний гараар бүтсэн түүх соёлын дурсгалт газрууд-
8. Хөшөө цайдам, Хар балгас, Культегений хөшөөТүрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд - Энэ нь Зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билгээ хаан (683-734) болон Культегин (Түрэгийн цэргийн жанжин, Билгээ хааны дүү, 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрдэнэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогддог дурсгал. Энэ дурсгал дээр бичигдсэн Түрэгийн руни бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг. Архангай аймаг Хашаат сум .
Хар балгас хотын туурь – Архангайн Хотонт сумын нутагт байдаг. Энэ хотыг МЭ 761 онд Уйгарын хаан Тейлогийн ордныг барьж эхэлсэнээр үүсгэжээ. Хар балгас нь Уйгурын эзэнт гүрний засаг захиргааны төв, худалдаа эдийн засгийн тив хоорондын гүүр болж байжээ. Байгалийн маш үзэсгэлэнтэй газар байрладаг. Олонхи нүүдэлчид хотоо тойруулан хэрэм барьж байгаагүй атал Хар балгаст ийм хэрэм барьж байжээ. 840 онд Хэргэсүүд довтолсноор эвдэн сүйтгэгдсэн. Хот нь 5 х10 км газар нутгийг эзэлж, хааны ордон нь 412 х 491 м хэмжээтэй байсан байна. Анх 1889 онд Оросын шинжээч Н.М.Ядринцев нутгийн хүмүүсийн тусламжтайгаар олсон. 1975 онд МЗТСХЭ-ийн бичээс судлалын хэсгийнхэн руни бичээстэй болохыг тогтоосон. Нүүрэн талдаа 103 үсэг зурлага, 22 цэгийг 20-50см урт богино харилцан адилгүй 12 мөр болгон цохисон байна.
Культегений хөшөөний өндөр 3.33м, өргөн 1.32м, 0.46м зузаан ба Түрэгийн хаан Билгэ дүү Культегиний гэгээн дурсгалд зориулан босгуулж, үгийг Культегиний ач Йолуг тегин 20 хоног сийлжээ.
http://news.gogo.mn/r/49888
Ай.. Ай даа...
-
Миний буруугаас буудал өнгөрөөд явчихсан уу? Ямар нэртэй буудал?
Юу?Хүргээд өгий гэхэд яалаа!....За нэг юм сараачаадахаас. Банжигаа санаад
баахан блог унш...
11 years ago
No comments:
Post a Comment