Wednesday, March 25, 2009

Хашаатын малчид чууллаа

Архангай аймгийн Хашаат сумын малчдын анхдугаар зөвлөгөөн 2009 оны гуравдугаар сарын 6-нд боллоо.
Зөвлөгөөний зорилго нь сумынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, малчид, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэн эдийн засагт гарч байгаа хямралыг даван, хямралд өртөгдөхгүй, хямралаас хохирол багатай гарах талаар урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлж, алсын хараатай ажиллах талаар санал бодлоо солилцоход оршиж байв.
Архангай аймгийн Хашаат сум нь 892 өрхтэй, 3305 хүн амтай, 231 мянган толгой малтай Архангай аймгийн хамгийн том таван сумын нэг нь юм.
Тус суманд мянгат малчин 23 байгаа бөгөөд тэдний нэг Цайдам багийн малчин О.Очирболд 2400 хонь тоолуулж сумынхаа анхны хоёр мянгат малчин болжээ.
Малчдын анхдугаар зөвлөгөөнд оролцогчид малыг эрүүлжүүлэх, чанаржуулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлж, үнийг өсгөх, бэлчээр ашиглалт, усан хангамжийн чанарыг сайжруулах, хөдөлмөрөөрөө хоршиж ажиллан сум орон нутгаа хөгжүүлж, хямралыг хохирол багатай даван туулах талаар төрөөс баримталж байгаа бодлогыг дэмжин ажиллах талаар өргөн хүрээтэй ярилцаж нийт сумынхаа иргэдэд хандан уриалга гаргалаа.
Малчдын зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Архангай аймгийн Засаг дарга Т.Цэдэндамба нар оролцож дэлгэрэнүй үг хэлж, малчдын сонирхсон асуултад хариулт өгөв.

http://www.inet.mn/info/newpage.php?vfile=12&vmet_id=51&vmet_main=41

No comments: