Wednesday, March 4, 2009

АРХАНГАЙ Уяачид Ломбо Алтангэрэл


Ломбо Алтангэрэл
Овог: Мэргэн захирагч
Төрсөн он: 1967
Уугуул: Архангай аймаг Их тамир сум
Уяж эхэлсэн он: 1990
Авсан түрүү: 0
Авсан айраг: 0
Хурдан буян: 8

Төгссөн сургууль, мэргэжил:
Монгол Улсын Их Сургуулийг биологич мэргэжлээр төгссөн

Гавъяа шагнал, цол зэрэг:
Монгол улсын алдарт уяач

Анхны айраг түрүү авсан наадам, морь:
Хэнтий аймгийн Галшар сумын Жорвоо өвгөний унаган цавьдар азаргаа 1995 онд Архангай аймгийн наадамд аман хүзүүдүүлсэн. Цавьдар азарга Архангай аймгийн наадамд 1 түрүүлж, 2 удаа аман хүзүүлж Завхан аймгийн 80 жилийн ойн наадамд 3-т давхиж сумдын ойн наадмуудаас айраг түрүү олон авсан.

Хэдэн оноос эхэлж морь уяж эхэлсэн:
1990 оноос хурдан морь уяж эхэлсэн.
Хамгийн сайн давхисан, алдаршсан хурдан морь

Хээр азарга.Архангай аймгийн Төмөрбилэгийн унаган адуу юм. Шүдлэн, хязаалан, соёолондоо Архангай аймгийн наадамд түрүүлж хавчиг соёлон азарга Орхон аймгийн наадамд 3-т давхисан.
Унаган хээр үрээ. Эцэг нь Доржпаламын зээрд азарга, эх нь Чулуунпүрэвийн “Шоргоолж” хээр азарганы дүү хээр гүү. Хээр үрээ даага Архангай, Завхан аймгийн 80 жилийн ойн наамдуудад аман хүзүүлсэн. Энэ адуу багын ихээхэн тамиртай адуу. Даага байхын мордох тоолон булгидаг омголон адуу юм. Шүдлэндээ Архангай аймгийн наадам, Батцэнгэл сумын 80 жилийн ойд түрүүлсэн.
Ухаа морь Хэнтий аймгийн Баянхутаг сумаас гаралтай. 2004 - 2005 онд аймаг, бүс сумд жил тойрон уралдахдаа айргаас ер гарсанүй. Ухаа морь том жижиг олон наадамд 4-т давхисан. 2005 онд улсын их баяр наадам, Батцэнгэл сумын 80 жилийн ойн наадамд 4-т давхилаа.
Хонгор азарга.Соёолон Цэнхэр сумын 80 жилийн ойн наадамд түрүүлж Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит наадамд 9-д, Дорноговь аймагт болсон Данзанравжаагийн нэрэмжит наадамд аман хүзүүлж, Архангай аймгийн наадамд 3 удаа айрагдсан.
Өвгөн аав хурдан морьт Гомбоо гэж сайн адуутай хүн байжээ. Нэг жил аймгийн наадмын таван түрүүг авч байсан гэдэг. Өвөөгийн гурван зээрд морь аймгийн наадмын айргийн тавын эхний гуравт завсаргүй ороход хавчиг соёолон зээрд морь нь аман хүзүүнд орсон байдаг. Өвөө хүрэн, зээрд, халтар гурван азарга адуутай байсан. Түүнээс халтар азарганы төлүүд илүү хурдан байх шиг. Энэ адуу миний адууны үндсэн суурь унаган адуу юм

Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Төв аймгууд, нутгийн Цэнхэрмандал сум, Доржпаламын хээр, Чулуунпүрэвийн хээрүүдээс угшил сайтай адуу цуглуулсан

2000 онд Архангай аймагт МСУХ-ны салбарыг анх байгуулж гаднаас хурдан удамтай олон адуу оруулж ирж аймаг орон нутаг, улсын наадамд хурдлуулсан. Түүнээс хойш нутгийнхан маань гаднаас олон сайн адуу цуглуулж адуу малаа сэлбэж хурдлуулж байгаа нь сайхан байдаг. Аймгийн өвөл, хаврын уралдаануудыг тогтмолжуулж, Алдарт, Манлай уяачдын нэрэмжит уралдааныг тогтмол явуулж, шинэ залуу уяачид олноор төрөн гарч, ахмад уяачдаасаа суралцах, Үндэсний соёлоо дээдэлж хүндлэх тал дээр түлхүү анхаарч ирсэн.



No comments: