Wednesday, March 4, 2009

Цагаан Боржигон овогтой Нямжавын Батбаяр Намтар

Цагаан Боржигон овогтой Нямжавын Батбаяр
1960 оны 04 сарын 01-нд Улаанбаатар хотод тєрсєн.
1968 Архангай аймгийн Цэцэрлэг хотын 4-р бага сургуульд элсэн орсон.
1977 Улаанбаатар хотын 52-р сургуулийг төгссөн.
1977-1978 ЗХУ-ын Ереван хотод хэлний бэлтгэлд суралцсан.
1978-1983 Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургуулийг Эдийн засагч- статистикч мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн.Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс Төрийн Дээд Сургуулийг улс төрч мэргэжлээр төгссөн.
1983-1992 Гадаадтай Эдийн Засгийн талаар Харилцах Улсын Хорооны Комплекс Импорт Хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч даргаар ажилласан. Энэ үед тухайн үеийн томоохон бүтэн байгуулалт болох Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, 4-р цахилгаан станц зэрэг объектуудын гэрээ контрактыг байгуулах, түүний хэрэгжилтийг хянах ажлыг гардаж хийсэн.1991 онд 4-р цахилгаан станцын гэрээг байгуулах явцад гэрээний үнийн дүнг багасгах хэлэлцээр явуулсны үр дүнд гэрээнд анх санал болгосон мөнгөн дүнг 28 сая ам.доллараар бууруулан байгуулж, улс орондоо ашигтай гэрээ хийж байсан туршлага нь хожим гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг санаачлан хэрэгжүүлэхэд суурь болж өгсөн.1990 Ардчилсан Монголын анхны олон нийтийн байгууллагуудын нэг болох Шинэ Дэвшилт Холбоо (ШДХ) болон анхны улс төрийн намуудын нэг болох Монголын Үндэсний Дэвшлийн Намыг (МҮДН) үүсгэн байгуулцаж, Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэсэн.
1990-1992 Анхны олон намын оролцоотой, чөлөөт сонгуульд МҮДНаас нэр дэвшин ялалт байгуулж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон. Улмаар АИХ-ын орлогч даргаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн Хуулийг батлах үйл хэрэгт гар бие оролцсон байна.
1992-1999 1990 оноос хойш намынхаа удирдах дээд байгууллагын гишүүнээр ажилласан Н.Батбаяр эх орондоо ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахынзэрэгцээ ардчиллын төлөөх улс төрийн хүчнүүдийг нэгтгэх үйл хэргийг манлайлж байлаа. 1992 онд МҮДН, МоАН тэргүүтэй улс төрийн намууд нэгдэж, МҮАН-ыг байгуулав. Улмаар 1996 онд МҮАН, МСДН, Монголын Ногоон Нам гурвын “Ардчилсан холбоо эвсэл” байгуулагдаж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан түүхтэй. Батбаяр эдгээр үйл явцад идэвхитэй оролцож, намхоорондын гэрээ хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн энэ үед тэрээр бизнесийн салбарт хөл тавьснаар “Монгол түлхүүр” ХХК, “Фортуна” группыг үүсгэн байгуулж, гадаад худалдаа,банк санхүү, уул уурхай болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байлаа.
1999-2000 Р.Амаржаргалын Засгийн Газарт Хэрэг Эрхлэх Газрын даргаар томилогдон ажилласан. Энэ үед Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зорилгоор төсвийнбайгууллагуудын үрэлгэн зардлыг бууруулах санаачлага гаргаж, төсвийн зардлыг нэмэхгүйгээр ЗГХЭГ-ын хамт олны цалинг хоёр дахин нэмэгдүүлж чадсан.
2000-2004 Бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжүүлж, Улаанбаатар хотын шинэ дүр төрхийг тодорхойлсон анхны орон сууцны хотхонуудын нэг болох “Жаргалан” хотхоныг үүсгэн байгуулсан нь “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг санаачлах эх үүсвэрийг тавьсан. Мөн 2000 онд МҮАН, МСДН зэрэг таван намын нэгдэх үйл явцад анхнаас нь оролцож, Зохион Байгуулалтын Комиссын даргаар сонгогдон ажилласан Н.Батбаяр Ардчилсан Нам байгуулагдахад чухал үүрэггүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм.2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
2004-2006 Ц.Элбэгдоржийн Засгийн Газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. Ардчилсан Намын 2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн хэсэг болох “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг боловсруулан, холбогдох хуулиудыг УИХ-д өргөн барьж батлуулсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжилтийн орон даяар эхлүүлсэн.

Сонгуульт ажил:

Зориг сангийн удирдах зөвлөлийн гишүүнХангайхан клубын 2008 оны ЕрөнхийлөгчБатбаяр сангийн үүсгэн байгуулагчМонголын снукер бильярдын холбооны Ерөнхийлөгч

Улс төрийн ажил

1990 оноос Ардчилсан намын гишүүн,Ардчилсан намын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн
Шагнал :

Монгол Улсын Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонАрдчилсан Намын дээд шагнал Чингис Хааны одонМонголын Ардчилсан Холбооны дээд шагнал Эрх Чөлөөний одонИх Монгол Улс Байгуулагдсаны 800 жилийн ойн медалБүртгэл Санхүүгийн Тэргүүний ажилтанСтатистикийн Тэргүүний ажилтан
Ам бүл 4, хоёр охинтой.
E-mail:batbayar_n@parliament.mn

УИХ-ын гишүүн Н.Батбаяр тойргийн сонгогчидтой тогтмол холбоотой ажиллаж, та бүхний санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна. Энэхүү вебсайтаас гадна Н.Батбаяр гишүүнтэй дараах сувгуудаар холбоо барьж, санал бодлоо солилцоно уу:

УИХ-ЫН ГИШҮҮН Н.БАТБАЯРТөрийн ордон, 218 тоотУлаанбаатар 12Монгол улсУтас: 261883, Факс: 261883И-мэйл: batbayar_n@parliament.mn, info@batbayar.com

УИХ-ын гишүүний туслах Б.ТуяаУтас: 261883, 99092539И-мэйл: jeegii1980@yahoo.com
Орон нутаг хариуцсан зөвлөх Б.БатхангайУтас: 99046005
Мөн түүнчлэн, та дараах хүснэгтийг ашиглан УИХ-ын гишүүн Н.Батбаярт захидал явуулж болно. Танд баярлалаа.

http://www.batbayar.com

No comments: