1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн.
Улс төрийн шинжлэх ухааны магистр.
Улс төр судлаач.
Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
1997 оны Хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга” наадмын тэргүүн байр“Болор цом-2002” яруу найргийн наадмын дэд тэргүүн байр, “Болор цом-2005” наадмын тэргүүн байрын эзэн яруу найрагч.
Яруу найргийн “Сахиус санаа” шүлгийн түүвэр 2003 он,
“Монголын түүх, ёс заншил, соёл урлагийн товчоон” 2005 он,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүтээгдсэн “ХХ зууны Монголын Утга зохиолын дээж суварга 12 боть” бүтээлүүдийг эрхлэн хэвлүүлсэн .
Арын сайхан хангай
Бурхад завилсан тэнгэрийн суудал
Булганхангай уул минь ээ
Буурал буурал өвгөдийн минь
Буян шингэсэн өлгий минь ээ
Тэнгэрийн оддыг мандалдаа бүүвэйлсэн
Тэрхийн цагаан нуур минь ээ
Хорин галавын түүхийг ширэглэсэн
Хоргын хүрмэн тогоо минь ээ
Уянгын хадаг шиг намирсан
Асгал Гурван Тамир минь
Уртын дуу шиг хөвөрсөн
Арын сайхан хангай минь ээ
Хаан бүргэд тэнгэрт цойлсон
Хан Суварга хайрхан минь
Хүүхэд насаа цэцгэнд гээсэн
Хүнүй Хануйн бэлчир минь ээ
Өссөн нутгийн минь чулуун тамга
Өнчин ганцхан Тайхар минь
Өгийнуурын цэцэгтэй хөндий
Өвгөн хөшөөт Цайдамын тал минь ээ
Уянгын хадаг шиг намирсан
Асгал Гурван Тамир минь
Уртын дуу шиг хөвөрсөн
Арын сайхан хангай минь ээ
Дэнж хотолзуулсан хүчитнүүд нь
Дэлхийд зартай нутаг минь
Дэлтэй хурдан хүлгүүд нь
Босоо төрдөг өлгий минь ээ
Судсаар урсах ариун ус
Суман Чулуут голууд минь ээ
Аавын үнэр ижийн минь цацалтай
Алтан шороот нутаг минь ээ
Уянгын хадаг шиг намирсан
Асгал Гурван Тамир минь
Уртын дуу шиг хөвөрсөн
Арын сайхан хангай минь ээ
Ай.. Ай даа...
-
Миний буруугаас буудал өнгөрөөд явчихсан уу? Ямар нэртэй буудал?
Юу?Хүргээд өгий гэхэд яалаа!....За нэг юм сараачаадахаас. Банжигаа санаад
баахан блог унш...
11 years ago
No comments:
Post a Comment