Thursday, March 5, 2009

МОНГОЛ-МОНАКОГИЙН ХАРИЛЦАА Архангай аймагт

МОНГОЛ-МОНАКОГИЙН ХАРИЛЦАА

Манай улс Монакогийн Хант улстай дипломат харилцаа тогтоогоод ердєє хагас жил болж байна. Монгол Улсаас Монакогийн Хант Улсад суух Онц бєгєєд Бvрэн эрхт Элчин сайдаар Элчин сайд Р.Алтангэрэл томилогдож, тэрээр Монакогийн Эрхэм Дээд Хан Хоёрдугаар Альбертад Итгэмжлэх жуух бичгээ єнгєрсєн зургадугаар сард барьсан юм.

Монакогийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Депертаментын Олон улсын хєгжлийн хамтын ажиллагааны газрын захирал ноён Ф.Платини єнгєрсєн зургадугаар сард Монгол Улсад айлчилсан. Уг айлчлалын дvнд Монакогийн тал хамтын ажиллагааг Архангай аймагт голлон явуулж, эрvvл мэнд, боловсрол, бичил зээл олгох замаар жижиг аж ахуйг дэмжих, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж vзсэн байна.
2006 онд тохиосон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Ерєнхийлєгч Н.Энхбаярын санаачилсан дурсгалын номонд Монакогийн Эрхэм Дээд Хан Хоёрдугаар Альберт Чингэс хааны талаар болон тvvний бvтээсэн Их Монгол Улсын тухай бодол, сэтгэгдлээ ирvvлсэн.

Монгол Улс, Монакогийн Хант Улсын хоорондын соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны нэгэн тод илрэл бол 2006 оноос эхлэн хэрэгжиж буй Монгол, Монакогийн археологийн хамтарсан судалгааны хєтєлбєр юм. Энэхvv хєтєлбєр нь Монакогийн Эрхэмсэг Хан Хоёрдугаар Альберт болон ЮНЕСКО-гийн ивээл дор цаашид хамтран хэрэгжих юм.

Тєслийн хvрээнд Монгол Улсын шинжлэх ухааны академийн Археологийн хvрээлэн, Монакогийн Дотоод хэргийн яамны харъяа Балар эртний хvн судлалын музей хамтран археологийн хамтарсан судалгааны баг бvрдvvлэн Архангай аймгийн тєв Цэцэрлэг хотоос 40 км-ийн зайтай орших Хvрэл зэвсгийн vед тооцогдох олон тооны буган хєшєє, булш, хадны сvг зураг бvхий Цацын эрэг хэмээх газарт судалгааны ажил хийх, Архангай аймгийн нутагт орших Заяын гэгээний сvмийг сэргээн засварлах зэрэг ажлыг хийж буй юм.

Дээрх судалгааны ажлын дvнд олдсон тvvх, соёлын нэн ховор, давтагдашгvй бvтээлvvдээр ойрын жилvvдэд Монгол, Монако улсуудад тvvнчлэн Парис дахь ЮНЕСКО-гийн тєв байранд vзэсгэлэн гаргаж олны хvртээл болгохоор тєлєвлєн ажиллаж байгаа юм.
Тvvнчлэн Монгол, Францын археологийн тєслийн vйл ажиллагаанд Монакогийн залуу эрдэмтэн, судлаачид оролцож, Архангай аймгийн Гол мод хэмээх газраас олдсон археологийн олдвороор гаргасан vзэсгэлэнг 2004 онд Монако Улс хvлээн авч гаргаж байсан.

No comments: