Thursday, March 5, 2009

Архангай аймагт ХЯБХ-ийн хүрээнд байгуулагдсан

Архангай аймагт ХЯБХ-ийн хүрээнд байгуулагдсан
экстейншиний төвүүдийн үйл ажиллагаа жигдэрлээ

Архангай аймгийн ХААНТ-ийн менежер Ж.Мөнхбат - Архангай аймгийн ХАА-н Сургалт Нэвтрүүлэлтийн төв нь Монгол Улсын Засгийн Газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хоорондын ХЯБХ-ийн санхүүжилтээр 2004 оны нэгдүгээр сард орон тоо, зохион байгуулалтын бүтэцтэй болж ажиллаж эхэлсэн. Өнөөдөр бүх сум, экстейншиний салбар нэгжүүдтэй болж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдаж, хэвийн үйл ажиллагаа явуулах материаллаг бааз бэхжиж, ажиллах нөхцөл боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, аймгийн бүх суманд сургалтын танхим байгуулж компьютер, принтер, кодскоп, дэлгэц, телевизор, VСD, ширээ, сандал зэрэг сургалтын техник хэрэгслээр хангаж, мэргэжилтэн ажиллуулж мотоциклиор унаажуулав. Аймгийн хөдөөгийн 18 сум, нийт багийн 33.3 хувь буюу 33 багт сургалт мэдээллийн төв байгуулан ажиллаж байнаХАА-н экстейншиний сургалт хөдөө орон нутагт хэрхэн зохион байгуулагдаж байгаа талаар ярихад, бид сургалтаа голчлон оролцооны аргаар хэрэгцээ тодорхойлж зохион байгуулдаг. Нэн түрүүнд эрэлт хэрэгцээ ихтэй сургалтыг тухайн жилийн төлөвлөгөөндөө багтаан хийдэг. Манай сургалт ядуу иргэд, хөдөөгийн малчид, тариаланчдад зориулагдсан. Цаашид бид сургалтын чанар, үр нөлөө, хүртээмжийг сайжруулахад ихээхэн анхаарч ажиллаж байна. 2004-2007 онд нийт 74 удаагийн сургалт зохион байгуулж 6958 хүн оролцсоноос эмэгтэйчүүд 2697 байв.Манай сургалтууд нь ихэвчлэн экстейншиний үйлчилгээ, зах зээл, менежмент, мал аж ахуй, газар тариалан, аж ахуй эрхлэх, орлого нэмэгдүүлэх чиглэлтэй. Аймгийн ХААНТ-өөс сар бүр ХАА-н мэргэжлийн чиглэлээр зөвлөмж, нугалбар бэлтгэн малчид, тариаланчдад тогтмол хүргүүлдэг болсноор хөдөөгийн иргэдэд зөвлөгөө, зөвлөмж өгч, мэдлэг чадварыг сайжруулж, үйлдвэрлэлээ үр ашигтай эрхлэхэд нь тусалж байна. Өдрөөс өдөр ирэх тутам иргэдийн мэдээллийн эрэлт хэрэгцээ өсч байна. 2004 оноос эхлэн 18 сумын экстейншиний сургалтын төвүүдэд /ажилтнуудад/ “Монгол фермер”, “Архангайн амьдрал”, “МОНЦАМЭ”, “Өрхийн үйлдвэрлэл” “Хөдөөгийн бизнес мэдээ” зэрэг сонин, сэтгүүлийг тогтмол захиалан хүргүүлж байна. Интернэтийн сүлжээнд холбогдсоноор мэдээллийн хурдац сайжран шуурхай болж, үр дүнгээ өгч эхэлсэн. 2004-2007 онд малчид, тариаланчид, хөдөөгийн иргэдэд гарын авлага, нугалбар, зөвлөмж 4440 ширхэгийг, мөн хэвлэмэл материал 2004-2007 онд нийт 2396 ширхэгийг тус тус олшруулан тараажээ. Радио, телевизэд экстейншний үйлчилгээний талаар 2004-2007 онд нийтдээ 16 удаа, сонин хэвлэлд 2004-2007 онд 22 удаа тус тус мэдээ мэдээлэл нийтлэгдэж, цацагдсан байна. Архангай аймагт ХЯБХ-ийн санхүүжилтээр байгуулагдсан ХААСНТ-үүдийн үр дүн, үйл ажиллагаа тодорхой төвшинд хүрсэн.
 Аймгийн бүх сумдад ХААН Төв байгуулж экстейншиний үйлчилгээний сүлжээ бий болж тоног төхөөрөмжөөр хангагдан ажиллах нөхцөл боломж бүрдсэн.
 Сургалт нэвтрүүлэлтийн төвүүд нь жил улирлаар ажлаа төлөвлөж, сарын графикийн дагуу зохион байгуулж, төлөвлөгдсөн ажлуудыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж хэвшлээ.  Сумдын Засаг дарга, ажилтнуудтай гурвалсан гэрээ байгуулж , ажлын чиглэл болон үйл ажиллагаанд хэрэглэх бичиг баримтуудын загварыг гарган өгч мөрдөн ажилладаг.
 Сургалтын хэрэгцээг тогтмол тодорхойлж графикчилсан төлөвлөгөөг ХУХороодоор батлуулж мөрдөн ажиллаж хэвшсэн.
 Сумын нэвтрүүлэх төвүүд тогтвортой байдлын төлөвлөгөө гаргасан, сургалтын үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтүүдтэй болсон.
 Экстейншний үйлчилгээний талаар ХАА-н үйлдвэрлэгчид, иргэд тодорхой мэдээлэл, мэдлэгтэй болж иргэдийн оролцоо, эрэлт хэрэгцээ нэмэгдсэн зэрэг олон зүйл дурьдаж болох юм. Экстейншиний байгууллага нь ойрын гурван жилд дараах ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
 Аймаг, сумын Сургалт нэвтрүүлэлтийн төвийг бэхжүүлэх талаар стратегийн төлөвлөлт хийж, тогтвортой байдлын төлөвлөгөөг улам боловсронгуй болгон мөрдөн ажиллана.
 Аймгийн ХХААГазартай хамтран ХААНТ-ийн байрны асуудлыг шинээр шийдвэрлэнэ Аймгийн агропаркыг шинэчлэн зохион байгуулж бэхжүүлэн сургалт үйлдвэрлэлийн загвар нэгж болгоно. Үүнд:- Схем зураглал, тооцоо гаргах- Худаг гаргах- Усжуулалтын суваг, усан сан байгуулах- Хүлэмж байгуулах- Сургалт үйлдвэр­-лэлийн танхим байгуулах- Газар тариалангийн техник, тоног төхөө-рөмжтэй болгох /трактор г.м/- Жимс, жимсгэний мод суулгах - Техникийн граш, агуулах барих зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.
 Агропаркыг цаашид өргөжүүлж фермер байгуулна. Бүх сумын ХААНТ-ийн дэргэд мал аж ахуй, газар тариалан хосолсон түшиц аж ахуй бий болгоно.
 25 багт сургалт, мэдээлэл, үйлдвэрлэлийн нэгж шинээр байгуулна.
 Дээрхи арга хэмжээнүүдийг авснаар аймаг, сум, багийн нэвтрүүлэх үйлчилгээний баг нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж орлогоороо зарлагаа нөхөх зарчмыг баримтлан ажиллана.
 Сургалтыг малчдын бүлэг, хот айл, баг, сум, аймагт техник технологи эзэмших , дадлага олгохын тулд үзэсгэлэн худалдаа, үзүүлэх сургалт хэлбэрээр тодорхой ажлууд зохион байгуулж үр нөлөөг сайжруулна.
 Аймгийн бүх экстейншиний мэргэжилтнүүдийг ХАА-н мэргэжлийн чиглэлээр баклавараас дээш боловсролтой болгож, мэргэшүүлэх арга хэмжээг үе шаттай авна.
 Ажилтнуудыг гадаад улс орнуудын туршлага судлах, танилцах аялалд оролцуулж, дадлага туршлага ур чадварыг нэмэгдүүлнэ.
 Сар бүр сумдад гарын авлага, зөвлөмж, мэдээллийн багц тогтмол хүргүүлэхийн дээр цуврал эмхтгэл тогтмол гаргаж хэвшинэ.
 Аймгийн ХААНТ-ийг вэб сайттай болгож, түүхэн үйл ажиллагааг харуулсан CD бичлэг хийлгэнэ.
 Сум бүрийн ХААНТ-ийг мэдээлэллийн самбар , танилцуулгатай болгоно.

Архангай аймгийн Хөдөө Аж Ахуйн Нэвтрүүлэх Төв
ЗДТГ-ын “В” корпус 318 тоот
Утас факс: 0133221721
И-мэйл: are_ext @yahoo.com

http://www.mongolfarmer.mn/index.php?option=com_content&task=view&id=378&Itemid=32

No comments: