Thursday, March 5, 2009

Монгол сарлаг мөхлийн ирмэгт ирэв vv?



Монголын vндэсний соёл амралтын хvрээлэнд өнгөрсөн баасан гаригт сарлаган поло тоглов. Дэлхийд нэртэй тэмээн полог дөнгөж саяхнаас эх нутагтаа хөгжvvлж буй учраас монголчуудын хувьд сарлаган поло тун сонирхолтой санагдах вий.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар идээшилдэг сарлаг vхрийн тоо толгой сvvлийн жилvvдэд цөөрч, бvр мөхлийн харанга дэлдэхэд ойрхон байгаа учраас сарлаган поло Монголд vvсч буй аж. Өөрөөр хэлбэл, саяхан vйл ажиллагаа эхэлсэн Сарлаган пологийн холбооныхон нэг талаас жуулчдын сонирхлыг татах шинэ спорт сэдэж, нөгөө талаас сарлаг сvрэг маань устах аюул нvvрлэлээ гэдгийг монголчуудынхаа сонорт хvргэж, улмаар уг малыг хайрлан хамгаалж, өсгөн vржvvлэх сонирхол төрvvлэх vvднээс энэхvv сарлаган полог vvсгэн хөгжvvлэх санаа өвөртөлж.
Мах, сvv, ноос, ноолууран бvтээгдэхvvний vйлдвэрлэлд ахиу жин дардаг байсан сарлагийн ашиг шимийг монголчууд яагаад төдийлөн хvртэж чадахгvйд хvрэв. Сарлаг манай орны уулархаг бvс нутагт өсөн vржих нь тvмний амьдрал хийгээд улсын эдийн засагт хэрэгтэй эсэх. Эсвэл тоо толгой нь цөөрч мөхлийн ирмэг рvv дөтөлж буй өнөөгийн байдалд хэн ч vнэлэлт дvгнэлт өгч, анхаарал хандуулахгvй суух уу. Тэгээд хэсэг хугацааны дараа “XXI зуунд Монголын уулархаг бvс нутагт сарлаг гэдэг мал өсөн vржиж, идээшилдэг байлаа. Тэмээтэй харьцуулахад бие багатай ч, савага, хөөвөр нь сагсайсан сvрхий сvрлэг амьтан байсан. Сарлагийн сvvний өрөмний зузаан, амттайг яана. Савгаар нь хийсэн гэрийн хошлон, чагатага их бөх. Харин мах нь жаахан хатуу” хэмээн ярих домог тvvхтэй vлдэх хэрэг vv бид. Энэ талаар хөндөхөд илvvдэхгvй болов уу.
Дэлхийд Хятад, Монгол, Энэтхэг, Балба, Бутан, Орос, Пакистан зэрэг арав хvрэхгvй оронд сарлаг өсгөн vржvvлэх “их хувь заяа” тохиож. Эдгээр оронд өнөөгийн байдлаар нийт 10 гаруй сая толгой сарлаг идээшлэн бэлчиж явна. Сарлагийн тоогоороо БНХАУ тэргvvн эгнээнд жагсдаг. Дэлхийн нийт сарлагийн 85 хувь нь урд хөршид бий гээд бод доо. Харин манай улс сарлагийн тоо толгойгоороо хоёрдугаарт орно. Сайхан дуулдаж байгаа биз. Гэвч өнөөдөр манайх сарлагийн тоо толгойн vзvvлэлтээрээ тун ичмээр, бас эмгэнэлтэй байдалд хvрээд байна.
Монгол Улс 1999 онд 800 мянга гаруй сарлагтай байв. Гэтэл 2004 оны жилийн эцсээр 400 гаруй мянгахан толгой болж цөөрчээ. Тавхан жилийн дотор бараг тавин хувь буурсан гэсэн vг.
Далайн тvвшнээс 1600 метрээс дээш өндөрлөг газарт тавтай нь аргагvй гэмээр бэлчдэг учраас өндөр уулын бvс нутгийн мал хэмээдэг. Манайд сарлаг vрждэг Архангай, Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай гэсэн наймхан аймаг бий. Тиймээс сарлагтай нутгийнхан зургаа дахь хошуу малыг өсгөн vржvvлдэг гэдгээрээ бахархах ёстой биш vv. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээний бvтээл туурвидаг олон эрдэмтэн сарлагийг Монголын зургаа дахь хошуу мал хэмээн ярьдаг юм билээ.
Дээрх найман аймгийн сум бvрт сарлаг vрждэггvй ч олон малчин сарлагтай. Сарлагтай ч гэж дээ. Сарлагтай байсан гэх нь оновчтой юм болов уу. Дээрх аймгуудаас сvvлийн жилvvдэд хэчнээн малчин малаа барж, хот орж ирээ бол. Бас болоогvй, Баянхонгор, Өвөрхангайн цөөнгvй малчин өрх алттай газрын “нинжаа” болсон.
Эрдэмтдийн ярианд өндөр уулын бvсийн малчдын амьдрал доошилсон гэсэн vг олонтаа дурдагдах болов.
Гэтэл БНХАУ 1956 онд 1.5 сая сарлагтай байсан бол өнгөрсөн оны байдлаар 12 сая толгой болж өсчээ. Хөрш орны маань сарлаг яагаад өсөөд манайх яагаад цөөрөөд байна вэ. Учир шалтгаан нь юунд байна. Бид сарлагаа өсгөхийн тулд цаашид юуг анхаарч ажиллах ёстой гэж. Энэ талаар эрдэмтдийн vгийг сонсъё.
Д.Доёдорж 30 гаруй жил сарлагийн vржил, хөгжил, физиологийн онцлогийг судалж, өнөөгийн эмгэнэлт байдалд зvрх сэтгэл нь шимширч явдаг нэгэн.
Тэрбээр “Би 1976 оноос өнөөг хvртэл сарлагийг судаллаа. Сарлаг 130 орчим ургамал иддэг. Иддэг өвс, ихэрлэлтээрээ ямаатай их төстэй. Миний судалгааны ажлын гол нь сарлагийн ихэрлэлтэд чиглэсэн. Монгол vхрийг бодоход ихэрлэмтгий чанартай. 1000 сарлаг тутмын гурав нь ихэрлэдэг. Мөн сарлагийн идэх дуртай 130 орчим ургамлын 20-ыг нь судалж vзэхэд сvvлийн жилvvдэд найм нь огт ургахаа больсон. Энэ чинь сарлагийн идэш тэжээл ховордож байгааг харуулж буй хэрэг. Үvнээс гадна БНХАУ 1998 онд сарлаг хамгаалах холбоо байгуулсан. Хойд америк саяхан “Алтан сарлаг” нэртэй холбоотой боллоо. Манайд сарлаг хамгаалах улсын холбоо байхгvй. Өнгөрсөн жил Өвөрхангайд “Сарлаг-Эрдэнэ” нэртэй холбоог байгуулсан. Нэн даруй улсын хэмжээнд холбоотой болох шаардлагатай. Сарлаган пологийн холбоо байгуулж өнөөдөр нээлтээ хийж буйг би их олзуураж байна. Сарлаг vрждэг аймаг, орон нутаг бvрт полог хөгжvvлж мөнгө олох хэрэгтэй. Савага хөөврийг огт ашиглахгvй, бас vнэгvй байна. Сарлагийн хөөврийг ямааны ноолууртай хольж чанартай сайхан бvтээгдэхvvн хийж болно.
Сарлагийн бухны vрийг гvн хөлдөөж, зохиомол хээлтvvлэгт ашиглах цаг болсон. Сарлаг хувьд очоод тvvнийг малладаг хvн цөөрсөн. Савага, хөөврийг нь авахгvй, сvv саамыг нь бvрэн ашиглахгvй болохоор сарлаг сvvлийн vед зэрлэгших хандлагатай болж байна. Сарлаган полоны нэг гол ач холбогдол энд байгаа. Өмнөговь аймаг 1999 онд 800 сарлагтай байсан 2003 онд 200-хан болж цөөрсөн. Өнгөрсөн оны мал тооллогоор Өмнөговь аймагт сарлаг тоолуулсан хvнд мөнгө өгсөн чинь нийт 400 сарлагтай болсон. Алтай нурууны төгсгөл Говь гурван сайхан уул сарлаг vржих сайхан нутаг. 1988 онд сарлагийн хөөврийг хайчилж биш самнаж авах стандарт гаргаж байсан. Хэрвээ хөөврийг нь хайчлах юм бол 12 кг-аар турдаг.
Өнөөдөр сарлагийн хөөврөөр “Хатан сvлжээ” компани аятайхан бvтээгдэхvvнvvд хийж байгаа. Монгол Японы хамтарсан “Санширо” компани самнасан хөөврийг Японд гаргаж байна гэв.
Мал аж ахуйн хvрээлэнгийн ажилтан Б.Минжигдорж “Сарлагийг өндөр уулын бvс нутагт нь өсгөн vржvvлэх хэрэгтэй. Нам дор газар руу буулгаж маллаж, тууварлах юм бол турж, өвчилдөг. Өндөр уулын бvсэд махны vйлдвэр байгуулж болно. Архангайн Их тамир суманд Сарлаг судлалын станц бий. Манай хvрээлэнгийн салбар л даа. Манай хоёр хамтарч сарлагийн vржvvлэг, маллагааны технолог гаргаж байгаа. Энэхvv шинэ технологийг сарлаг маллагчид мөрдөж ажиллах нь чухал. Тvvнчлэн орон нутагт сарлагийн савага, хөөвөр, шир, мах сvvгээр бvтээгдэхvvн хийх чиглэлд малчид хоршиж, хамтарч ажиллах ёстой. Сарлагийн бухны vрийг хөлдөөж, хадгалах, шилжvvлэн суулгах биотехнологийн аргыг нэвтрvvлэх шаардлагатай” хэмээн ярив.
Архангайн Их тамир сумын Сарлаг судлалын эрдэм шинжилгээний станц гурван жилийн өмнө БНХАУ-аас зэрлэг сарлагийн хөлдvv vр авчирч зохиомол хээлтvvлэг хийжээ.
Мөн тус суманд ирэх наймдугаар сарын дундуур Хvнс, хөдөө аж ахуйн яам “Сарлаг vржvvлэгчдийн” улсын зөвлөлгөөнийг анх удаа хийхээр бэлтгэлээ базааж байгаа аж.
Энэ сарын дундуур Өвөрхангайн Уянга, Бат-Өлзий зэрэг сарлаг vржvvлдэг таван сум зөвлөлгөөн хийх гэнэ. Сарлагийн савгаар хийсэн гэрийн хошлонг 30 жилийн эдэлгээтэй гэлцдэг. Мөн сарлагийн хөөврөөр хийсэн цамц бөөр нурууны өвчинг анагаадаг шидтэй.
Бид сарлагийг сонирхохгvй байгаа болохоос гадаад орнууд энэ малыг өсгөн vржvvлэхэд хэрхэн анхаарч буй нь Доёдорж гуайн ярианаас илэрхий. Тvvнчлэн савага, хөөврийг хямд vнээр авч, эх орон руугаа гаргадаг Япон компани ч манайд нэгээр зогсохгvй байна.
Сарлагийн тоо толгойн бууралтыг зогсоож, сарлаг маллагчдын малаа хайрлах, өсгөн vржvvлж, улам олон болгох дур сонирхолыг нь өдөөсөн арга хэмжээг төр, засгийн зvгээс ч авч хэрэгжvvлэх шаардлага тулгарч байна гэлтэй.
Сарлаг бусад мал шиг Монголын нийт нутгаар тархаагvй учраас тухайн өндөр уулын бvс нутагт нь өсгөн vржvvлэх нь хамгаас чухлыг саная.


No comments: