Thursday, March 5, 2009

Ариун Суварга” хөдөлгөөн

“Ариун Суварга” хөдөлгөөн нь 2005 оны 4-р сарын 30-нд Орхон голын эх, Цэцэрлэг, Цэнхэр, урд Тамирын голын ай сав дагуу амьдардаг Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд болон Улаанбаатар хотноо амьдарч буй тус сумын уугуул иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан иргэдийн хөдөлгөөн юм.
Хамрах хүрээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг, Орхон багууд болон Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Зүүн, Баруун Сөдтэй зэрэг нутаг дэвсгэрийг хамран үйл ажиллагаа явуулдаг.

Эрхэм зорилго

Тус хөдөлгөөн нь бүс, орон нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах, байгалийн доройтол, хүний буруу үйл үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлж буй сөрөг үр дагаварыг таслан зогсоох, олон нийтийн оролцоотойгоор байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах, иргэдэд экологийн болон хууль зүйн боловсрол олгох

Нөхцөл байдал

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт “Монгол Газар”, “Алтан Дорнод Монгол”, “Сайлиг зэрэг компаниуд алтны хайгуулын 19, ашиглалтын 11 лиценз авч, 1999 оноос эхлэн алт олборлолт явуулж 3 000 гаруй га газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж овоолсон шороо, нүх цөөрөм болгон хувиргаснаар хөрс ургамал нь бүрэн сүйдэж, Орхон, Урд Тамир, Цэцэрлэгийн голд цутгадаг 11 том, жижиг гол ширгэж, нутгийн иргэд шахагдан хөөгдөж янз бүрийн шалтгаанаар 20 гаруй хүний амь эрсдээд байна.Тэд ухсан газартаа байгалийн нөхөн сэргээлтийг хууль журмын дагуу хийхгүй, байгаль орчныг ийнхүү сүйтгэсээр байхад Архангай аймгийн Цэнхэр сумын удирдлагууд тэдгээр компаниудыг улам өөгшүүлэн нэмж ухуулсаар зөвшөөрөл өгсөөр байна.Өнөөдөр Архангайн Цэнхэр суманд болж буй байгал орчноо сүйтгэсэн, хүн ардынхаа эсрэг чиглэсэн, маргаашийн их хохирлыг хайхрахгүй мөнгөний хойноос улайран зүтгэж байгаа энэхүү харалган үйл ажиллагааны улмаас Орхон, Урд Тамирын голууд ширгэж дундрах улмаар эдгээр голын сав дагуух нийт бүс нутаг цөлжих, олон аймаг сумын хүн ард, мал сүрэг унд усаар гачигдах бодит аюул нүүрлэж байна.

Үйл ажиллагаа

“Алтан Дорнод Монгол”, “Монгол Газар” компаниудаар техникийн нөхөн сэргээлт хийлгүүлсэн.Хайгуулын болон ашиглалтын лицензтэй 11 мянган га газрыг чөлөөлүүлсэн.Цэнхэр сумын нутаг Нарийн хамартад Монгол Газар компанид сумын ИТХ-ын Тэргүүлэгч 7 гишүүн газар ашиглуулах шийдвэр гаргасныг Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхээр буруутайг нь тогтоолгосон.

Удирдах зөвлөл

Хөдөлгөөний тэргүүн: Г.Чагнаадорж

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барс төвийн 320 тоот
Утас: 99199710
И-мэйл: ariunsuvraga@mail.mn

http://www.mnpc.mn/index.php?option=com_content&view=article&id=12&Itemid=33

No comments: