Tuesday, March 3, 2009

Архангай аймгийн УЦУОШТ

Эрхэм зорилго -

Архангай аймгийн УЦУОШТийн эрхэм зорилго нь аймгийн ус, цаг уур, байгаль орчны бодит мэдээллийг цаг хугацаанд нь УЦУХ улмаар олон улсын ус цаг уурын мэдээлэл солилцоонд хүргүүлж цаг агаарын урьдчилсан мэдээгээр орон нутгийн төр төр захиргаа,аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг ханган, аймгийн уур амьсгалын төлөв байдал түүний хувьсал өөрчлөлтийг судлахад оршино.

Аймгийн уур амьсгалын тухай


Архангай аймаг нь Монгол улсын төвийн бүсэд 55.2 мянган хавтгай дөрвөлжин талбайг эзлэн оршдог. Нутгийн баруун,баруун өмнө,өмнө хэсэгт далайн түвшнээс дээш 2400-3500 метр өндөрт өргөгдсөн Хангайн нуруу болон түүний салбар уулс ,баруун хойд хэсэгт 3000 гаруй метрийн өндөр Тарвагатайн нуруу орших бөгөөд зүүн,зүүн хойд,зүүн өмнө талаараа далайн түвшнээс дээш 1000-1500 метрийн өндөртэй уулс,голын хөндий эзэлсэн тал хээрийн байдалтай юм.
. Далайн түвшнээс дээш 2060 метрийн өндөрт, 61.1 хавтгай дөрвөлжин километр талбайтай Тэрх цагаан нуур ,хээрийн бүсэд орших 25.0 хавтгай дөрвөлжин километр талбайтай Өгий, Айраг, Цагаан нуур зэрэг нуруудтайгаас гадна Хангайн нуруу түүний салбар уулсаас эх авсан хойд мөсөн далайн ай савд багтах уулын түргэн урсгалт Хойд,Урд тамир,Тэрх,Чулуут, Хануй,Хүнүй,Гичгэнэ, Орхон зэрэг томоохон гол,олон жижиг гол горхитой .
Аймгийн нутаг их төлөв эх газрын эрс тэс уур амьсгалтай ,жилд унах хур тунадасны хэмжээ нийт нутгаар 300-400 мм , уулархаг зарим газраараа 348 мм хур тунадас унадаг. Аймгийн нутгаар 1 сард хасах 20 градусаас 32 градус хүртэл хүйтэрч 7 сард нэмэх 10 градусаас нэмэх 35 градус хүртэл дулаарч 1 сарын изотери хасах 2 градус, 7 сарын изотерм нэмэх 2 градус байдаг .
Хангайн нурууны өндөр нам тогтсон чиглэл ,тал хөндий зэрэг газрын гадаргын хотгор,гүтгэр,уул толгодын өндөр ,нам,хэлбэр дүрсээс шалтгаалан агаарт орон нутгийн чанартай өгсөх, уруудах хөдөлгөөн үүсэх,хур тунадасны газар зүйн тархалтанд нөлөөлөх салхины чиглэл хурд харилцан адилгүй байдаг .

http://www.icc.mn/aimag/Arkhangai/

No comments: