Tuesday, March 3, 2009

Б.Батцогт: Манай бяслагийг франц тогооч нар их vнэлдэг

Монгол залуу франц бяслаг хийж байна гээд бод доо. Тэгээд бас болоогvй ээ, хєдєє суманд гээч. Тэр бяслагаа хотын франц хоолны ресторануудад нийлvvлдэг гэсэн. Энэ сvйхээтэй залууг Балжиннямын Батцогт гэдэг юм билээ. Архангай аймгийн Хангай сумынх.
Тэрбээр єєрийн тєрєлх Хангай сумандаа сарлагийн сvvгээр бяслаг, хорхой ааруул хийдэг юм билээ.
Тvvнийг “Фермер” буландаа урьж бизнесийнх нь талаар хєєрєлдлєє.-Бизнесээ хэдийнээс эхлэв.
Монгол хvний хийх нь байтугай идэх нь ч ховор бяслаг хийх санаа яаж тєрсєн бэ? -2006 оноос эхлэн хийж байна. Манай суманд “Хил хязгааргvй мал эмнэлгийн тєсєл” хэрэгжиж, францчууд тусалснаар анх бяслаг хийж эхэлсэн.-
Байр сав, хєрєнгє мєнгє гээд нэлээд зvйл хэрэг болох нь мэдээж. Энэ бvхнийг яаж зохицуулсан бэ? -
Дээрх тєслийнхєн дєрвєн сая тєгрєгийн єртєгтэй тоног тєхєєрємж єгсєн. Байраа сарын 30000 тєгрєгєєр тvрээсэлдэг. Манай сумын барилга. Бяслаг хийхэд яг тохирсон байр байгаа юм.
-Єдєрт хэчнээн кг бяслаг хийж байна?
-Єглєє бvр 250 литр сvv авдаг. Тvvгээр 22 кг бяслаг хийнэ ээ.-Сvvгээ яаж авах вэ, малчдаас єєрєє очиж авах уу? -Vгvй ээ. Гэрээтэй хэдэн малчин єрх бий. Тэд єглєє бvр шинэ сvv авчирч єгдєг
.-Литр сvvг хэдэн тєгрєгєєр авдаг бал? -
Сарлагийн сvv шvv дээ. Манай энд чинь сарлаг л саана. Малчдаас литр сvvг 300-350 тєгрєгєєр авдаг. Ноднин литр сvv 250 тєгрєг, бvр ємнє нь 100 тєгрєг байсан юм.
-Бяслагаа хаана борлуулах вэ. Зах зээл хэр байна? -
Гайгvй шvv. Хот руу оруулаад франц хоолны ресторануудад, бас сvлжээ дэлгvvрvvдээр борлуулчихна.-
Єєрєє авч явж борлуулдаг уу, хэдий хугацааны давтамжтай явдаг вэ? -
Єєрєє ч явна, бас тєслийнхєн ч тусалдаг. Хоёр cap болоод л нэг борлуулалт хийдэг дээ.
-Кг бяслагаа хэдэн тєгрєгєєр борлуулдаг вэ?
-Ноднин 5-6 мянган тєгрєг байсан, одоо 8-10 мянган тєгрєгєєр борлуулах санаа байна. Импортын бяслагны vнэ єссєн учраас бид ч vнээ нэмэхгvй бол болохгvй.-
Анх бяслаг хийх санааг яаж олсон бэ? -
”Хил хязгааргvй мал эмнэлгийн тєсєл”-ийнхєн ирээд бяслаг хийх хvн байна уу гэсэн. Би ч нэлээд бодсон л доо. Сvvлдээ энэ тєслийг авах хvн олдохгvй болохоор нь vзээд алддаг юм уу гэж бодсон. Тэгээд л авчихсан. Болж л байна.
-Яг ид бяслаг хийж байх vедээ хэр ашиг олж байна, тооцоолж vзэв vv? -
Єдєртєє 40000 тєгрєгийн ашиг олдог. Гэхдээ бяслагт єнгє оруулагч бодис нь их vнэтэй.-
Гадаадынхны хоол хvнсний тансаг хэрэглээг монгол залуу, тэгээд бvр хєдєєд хийж байна гэхээр сонирхол татлаа л даа. Бяслаг хийхэд ер нь ажиллагаа их vv. Савлагаа энэ тэр гээд хэцvv зvйл их байна биз дээ? -
Манай сумынхан бvv хэл монголчууд бяслаг хэрэглэх нь ховор л доо. Vнээнийхээ сvvгээр уламжлалт монгол бяслагаа шахаад л хvнсэндээ хэрэглэчихнэ шvv дээ. Vйлдвэрийн аргаар хийсэн бяслаг буюу сыр ажиллагаа ихтэй. Бяслаг кг-аараа гарна. Тусдаа цагаан цаасанд боож, бас тусгай хайрцагт хийнэ. Уг нь ваакумддаг машин байдаг юм гэсэн. Тєслийнхєн туслах байх аа.
-Сvvгээ нєєцєлж авна гэсэн ойлголт байхгvй байх аа? -
Харин тийм. Шинэ сvvгээр хийх ёстой. Машин тєхєєрємж нь сvvг євчтэй малынх байна уу, гашилсан байна уу, хуучирсан сvv байна уу гэдгийг дор нь ялгаад таньчихдаг болохоор муу бvтээгдэхvvн гарна гэсэн ойлголт байхгvй.
-Шинэ сvvгээр бvтээгдэхvvнээ хийдэг гэхээр бяслагны vйлдвэрлэл улирлын чанартай болчих нь ээ? -

Зун, намарт л хийнэ. Зєвхєн бяслагаа дагнаад хийе гэхээр бараг ашиг олохгvй. Тэгэхээр євєл, хаврын цагт хорхой ааруул хийж туршиж байгаа. Болж байна шvv. Аарцаа євєл, хаврын хэрэгцээнийхээр нєєцєлчихнє. Жил, хагас жилээр тооцоо хийж vзсэн. Дан бяслагаар ашиг бага байх юм билээ.
-Vйлдвэрт чинь олон хvн ажилладаг уу? -
Гурвуулаа. Эхнэр, бас нэг эмэгтэй бид гурав ажиллана. Vйлдвэр дотор гадны хувцастай явж болохгvй, ээмэг бєгжєє авна, гутал хувцсаа солино гээд их нарийн.
-Жуулчид танай vvгээр хэр их ирж байна. Тэд бяслаг авах юм уу?
-Авна шvv
.-Энэ хугацаанд бяслагныхаа гавьяаг vзсэн vv? -
Vзэлгvй яахав. Улаанбаатарт хэд хэдэн удаагийн vзэсгэлэн худалдаанд оролцоод алтан медаль авсан.
-Бяслагнаасаа єєрсдєє хэрэглэдэг vv? -
Хааяа шєлтэй хоолонд хийж иднэ. Ёстой сайхан болдог юм. 50 хувийн тослогтой болохоор пиццанд илvv тохиромжтой. Франц хоолны ресторануудад тогооч нар нь манай бяслагийг их vнэлдэг, эрхий хуруугаа гозойлгоод л байдаг юм.-
Цаашдаа vйлдвэрлэлээ томруулах ч юм уу, ямар яэгэн санаа бий юу? -
Байлгvй яахав. Байр саваа єєрийн болгоод, бас томруулчихвал илvv их хэмжээгээр vйлдвэрлэх боломжтой. Байрныхаа асуудлыг шийдэж єгєєч гэж сум орон нутгийнхаа удирдлагуудад ханддаг ч ер тоож vздэггvй юм. Газар чинь улсын ємч, байр чинь сумын ємч гээдтvрээсийн мєнгє л нэхдэг. Уг нь шийдэхэд тийм ч тєвєгтэй зvйл биш л баймаар юм.
Б.ГэрэлДугаар 142/2429/
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=108436

No comments: