Thursday, October 15, 2009

АРХАНГАЙ АЙМГИЙН “ТЭГШ ДҮҮРЭН” ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ 2008 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Архангай аймаг 2008 оны жилийн эцсийн тайлан мэдээгээр 89282 хүн амтай. Нийт өрхийн 35,5 хувь нь буюу 8206 өрх нэн ядуу ба ядуу амьдралтай байна.Хангай, Өлзийт, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган сумдад ядуу өрхийн эзлэх хувь нийт өрхийн 40-с дээш хувьд байна.


Хөтөлбөрийн зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчинг бүрдүүлэхэд аймгийн төрийн ба төрийн бус байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулахад чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн зорилт

1.Төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, хамт олон, гэр бүлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх эерэг хандлагыг төлөвшүүлэх

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийг сайжруулах

3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийг сайжруулах

4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг өргөжүүлэх

5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сурч боловсрох, мэдээллээр хангагдсан үйл ажиллагааг өргөжүүлэх

6. Хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээн засалтын үйл ажиллагааг өргөжүүлэх

Хүлээж буй үр дүн

НХОТСЗ-ын тусламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд жигд хүртээмжтэй үзүүлэх

Удирдлага зохион байгуулалтын талаар:

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тус аймагт ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллалаа. Тэгш дүүрэн хөтөлбөрийн чиглэлээр 2007 онд хийсэн ажлын тайлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг өрхийн эмнэлэг, салбар хороодоос авч нэгтгэлээ.Хөтөлбөрийн нэгтсэн тайланг АЙФО –н суурин төлөөлөгчийн газар хөтөлбөрийн үндэсний багт хүргүүллээ.2008 оны тайлангаар тус аймагт 3798 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 588 нь хүүхэд байна.

Хөгжлийн бэрхшээлийн төрлөөр авч үзвэл: харааны 594, сонсгол хэл ярианы 612 бие бялдрын 664, уналт таталттай 277, сэтгэцийн эмгэгтэй 277, оюуны хомсдолтой 658, хавсарсан бусад 716 байна. Хөгжлийн бэрхшээлд хүргэсэн шалтгаанаар үзвэл өвчний улмаас 1717, төрөлхийн гажигаас 1519, осол гэмтлээс 652 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна.

Мөн хараагүй 28, дүлий юм сонсохгүй 39, тархины саатай хүүхэд 48, тэргэнцэр дээр байнга суудаг 40 хүн байна.

СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА:

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролд тэгш хамруулах нь” сэдэвт сургалтыг аймгийн нийт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч 75 хүнд хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр үзүүлэх туслаж үйлчилгээ” сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны идэвхтнүүд хийлээ.

“Хүүхдэд хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх“ сургалтыг Эрдэнэбулган сумын залуу эцэг эхчүүдэд хийлээ” “ Тав хүртэлх насны хүүхдийн өсөлт хөгжилтийг эрт хугацаанд үнэлэх нь “ сургалтыг өрхийн эмч нараар үзлэг хийлгэж шалгуурын дагуу мэдээг гаргаж авлаа.

ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ТУСЛАХ БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2008 онд өөрөө өөртөө туслах 4 бүлэг байгуулагдсан. Их тамир суманд Сувдаагаар ахлуулсан талх нарийн боов хийх өөртөө туслах бүлэг байгуулагдан 4 хүнтэй ажиллаж байна.

Энэ бүлэгт хөдөлгөөний өөрчлөлттэй /тэргэнцэртэй/, сонсгол хэл ярианы бэрхшээлтэй тус тус нэг иргэн болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэг иргэн ажиллаж сумынхаа иргэдийн талх нарийн боовны хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж байна.

ХБХЭЭ-н холбооны бүрдсэн С.Нэргүй ахлагчтай 5 хүний бүрэлдэхүүнтэй ногооны бүлэг байгуулагдсан. Бүлгийн гишүүд хүүхдүүдтэйгээ хамт ногоо тарьж тэднийг цааш бие дааж амьдрах ухаанд сургаж байна. 2008 онд 3 ар газарт төмс, манжин, лууван, өргөст хэмх зэрэг ногоо тарьсан. Тарьсан ногооноосоо дараа жил тарих үрээ нөөцөлсөн. Ба үлдсэн ногоогоо хүнсэндээ хэрэглэдэг болсон нь өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд чухал түлхэц болж байна.

Олсон ололт амжилт

Бусад төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах уялдаа холбоо бэхжсэн

Өөртөө туслах бүлгүүд шинээр байгуулагдсан.

http://nrc.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=59&Itemid=91

No comments: