Thursday, October 15, 2009

МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ БА БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ”

Бэлчээрийн менежмент


2003 онд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд нийт 717 малчдын бүлэг байгуулагдсан ба эдгээр бүлгүүдийн 307 бүлэг нь хангалттай сайн ажиллаж байна. 2003 оноос эхлэн Архангай аймагт 19 сум, 93 багийн БМХХ-дыг байгуулсан. Эдгээр байгуулагдсан хороодын 60 гаруй хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа судалгаа гарсан байна.

Бүлгүүд байгуулагдсанаар МАА, газар тариалан, орлого нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулагддаг талбайн болон танхимын сургалтанд хамрагдах, өөр хоорондоо туршлага солилцох уулзалтанд оролцох, бага оврын тоног төхөөрөмжийн дэмжлэг авах, төмс, хүнсний ногоо тариалах үр, бусад шаардлагатай материал, тоног төхөөрөмжөөр хангагдах, бичил зээлд хамрагдах зэрэг хэлбэрээр хөтөлбөрийн үр шимийг хүртсэн.
Бодлого судлалын төвтэй хамтран малчдын бэлчээр ашиглалт, бэлчээрт хяналт үнэлгээ хийх, бэлчээрийн хуулийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлж, БМХХ, малчдын бүлгүүдийг чадавхжуулан, сургалт, судалгаанд хамруулах, улмаар тэдгээрийг төрийн бус байгууллага болгон бэхжүүлэх ажлыг хийсэн.

Энэ ажлын үр дүнд Архангай аймгийн 8 сумын 8 БМХХ-д ТББ болж, аймаг, сумдын түвшинд сургагч багш бэлтгэгдсэн. Бэлтгэгдсэн сургагч багш нарын тусламжтайгаар 2009 онд үлдсэн сумдаас дахин 6 сумын БМХХ-дыг бэхжүүлж ТББ болгосон ба нийт 14 ТББ-ыг байгуулсан. Сум, багийн түвшинд Бэлчээрийн менежмент ба хяналтын хороодыг /БММХ/ байгуулсны үр дүнд

- Малчдын оролцоотойгоор бэлчээрийн нөөцийн зураглалыг боловсруулан бэлчээрийн усан хангамж, бэлчээр өнжөөх, сэлгэх, отор нүүдэл хийх гэх мэтээр зохицуулалт хийдэг болсон.

- Тулгамдсан асуудлаа хэлэлцэж орон нутгийн төлөвлөгөөнд тусгуулдаг болсон.

- Хүмүүсийн буруутай үйл ажиллагаа болон байгалийн гамшгаас шалтгаалан бэлчээрийн даац муудаж байгаатай холбогдуулан өөрсдийн эрх ашгийг хамгаалах мэдлэг, чадвартай болж бэхэжсэн.

- Хөтөлбөрөөс болон орон нутгаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэж эхэлсэн.

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах.Тус аймагт нийт 135 худаг уст цэгийг сэргээнэ гэсэн зорилт тавьснаас 100 инженерийн хийцтэй худгийг засварлаж, 37 худаг инженерийн хийцтэй худгийг шинээр гаргасан байна.Эдгээр худгуудын цаашид гарах эвдрэл гэмтлийг засварлуулах, тогтвортой ажиллагааг хангах нэгдсэн механизмыг бий болгох, малчдыг төлбөртэй ус хэрэглүүлж хэвшүүлэхийн тулд ойролцоох аль нэгэн малчин, малчдын бүлгүүдэд худгийг хариуцуулан, худгийн санг бүрдүүлсэн. Одоогийн байдлаар хөтөлбөрийн аймгуудад 14 худгийн санг бүрдүүлсэн ба 2500.0 мянган төгрөгийг бэлнээр болон бэлэн бус /мал/-аар хуримтлуулаад байна.
Мөн бэлчээр, ундны усны хангамжийг сайжруулах үүднээс гар худаг гаргах уралдааныг малчдын дунд зарлаж дүгнэсэн ба үүний үр дүнд нийт 70 гар худаг гаргасан.

Хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн болон хадлангийн талбайн усан хангамжийг сайжруулах, хүнсний ногоо тариалах зорилгоор бороо, цас, байгалийн ус цуглуулах хөвийг тус аймгийн Төвшрүүлэх, Хашаат сумдад ба нарны эрчим хүчээр ажилладаг худгийн насосыг Ихтамир, Төвшрүүлэх сумдад тус бүрт 2-ыг суурилуулан туршилт хийсэн. Үр дүн:

- 69800 мянган толгой мал, 2179 өрхийн ундны усны хэрэгцээг хангасан.
- 290.1 мянган га алслагдсан бэлчээрийг ашиглах боломжтой болсон.
- Гар худгийн уралдаан зарласнаар малчдын идэвх санаачлага өрнөж, хамтын ажиллагаа сайжирсан.

- Засварласан болон гаргасан худгууд цаашид эвдэрч гэмтэхэд хариуцах эзэмшигчидтэй болж, тогтвортой ажиллах боломжоор хангагдсан.

- Худгийн тогтвортой байдлыг хангах хамтын сан бүрдүүлж байгаагийн ачаар малчдын хамтын ажиллагаа сайжирч, худгаас мал услах хуваарь гарган ажиллаж байна.

Хадлан тэжээл бэлтгэж өвлийг өнтэй давах. Хөтөлбөрийн зүгээс хадлангийн зориулалттай иж бүрдэл 18 ширхэг тракторыг хөдөөгийн сум тус бүрт 1 малчдын бүлгийн хэрэгцээнд зориулж 10 хувийг нь эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон.Тэдгээр тракторыг дагалдах хэрэгслүүдийн хамт малчдын бүлгүүдэд олгосноор бүлгүүд хамтын хүчээр хангалттай өвс тэжээлийн нөөц бэлтгэх, зуд, байгалийн гамшгийг эрсдэл багатай туулах, хөдөлмөрөө хөнгөвчлөх, өрхийн орлогоо нэмэгдүүлэн, амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг боломжоор хангагдсан.

Трактор олгосон бүлгүүдэд хамрагдах өрхүүдийн 90 гаруй хувьд нь ядуу, дундаж амьдралтай өрхүүд байна.

Эдгээр тракторуудыг үр дүнтэй ашиглаж 46.1 тн ургац хураан авсан нь тракторгүй байсан 2006 онтой харьцуулахад ургац 114.4 хувиар өссөн дүн гарч байна.

Мөн хадлан сайжруулах, бэлтгэх, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх технологи нэвтрүүлэх зорилгоор 2005 онд Бодлого судлалын төвтэй хамтран хадлан бэлтгэх, тэжээлийн ургамал тариалах туршилт, үзүүлэх сургалт зохион байгуулж, 5 ширхэг морин хадуур, тармуурыг малчдын бүлгүүдэд олгосон.

Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд 2036.7 га хадлангийн талбайг хашиж, 896.4 тн хадлан хурааж авсан байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих

Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулахаар хийгдсэн ажлууд: Архангай аймгийн мал эмнэлгийн төв лабораторийн байрыг засварлаж, 124 нэр төрлийн эм, урвалж, тоног төхөөрөмж олгосны зэрэгцээ автомашин, компьютер, принтер зэрэг оффисийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн.
Сумдын хувийн мал эмнэлгийн 19 лабораторийн байрыг нь засварлан, 1.5 сая төгрөгийн өртөг бүхий 20 нэр төрлийн багаж, 18 нэр төрлийн шилэн эдлэл 18 төрлийн эм, урвалжийг нийлүүлж, нийт 19 хувийн мал эмнэлгийн салбарын үйлчилгээний дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн. … багт мал эмнэлгийн үйлчилгээний хашаа, угаалгын ванн барьсан.

19 сумын мал эмнэлгийн 19 салбарт 14.7 сая төгрөгийн малын эмийн эргэлтийн сан бүрдүүлсэн. Сумдын малын эмч, ажилтнууд нийт 90 гаруй хүнийг үндэсний болон орон нутгийн түвшинд малын өвчинтэй тэмцэх дэвшилтэт арга, технологийн талаарх сургалтанд хамруулсан.

Дээрх дэмжлэгүүдийн үр дүнд:

- Орон нутагт малын зонхилох халдварт, паразиттах өвчний дээжийг шинжлэн оношлож, малын гаралтай бүтээгдэхүүнийг шинжлэх нөхцөл бүрдсэн.
- Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл сайжирч, малчдын үйлчилгээ авах идэвх сэргэсэн.
- Хувийн мал эмнэлгүүд бизнесийн хувьд өсөн дэвжих боломж бүрдсэн.
- Малчдад баталгаатай эмээр үйлчлэх боломж бүрдсэн.

Малын үржил.

- Аймгийн Мал үржлийн холбоодод компьютер, принтер, хувилагч машин зэрэг иж бүрэн оффисийн тоног төхөөрөмж олгосон.
- Шилмэл малын үзэсгэлэн худалдааг сумдад болон бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах буюу оролцжээ.
- Аймагт 2008 оноос үржлийн цөм сүрэг бий болгох эхлэлийг тавьж, Булган аймгийн Сэлэнгэ үүлдрийн сүргээс бух-2, үнээ-3-ийг авсан.

- Мал үржлийн салбарыг сэргээн сайжруулах зорилгоор аймгийн хэмжээнд үржлийн ажлыг сайжруулан бэхжүүлж, зохиомол хээлтүүлгийн техникчдыг сурган, сумдад 5 явуулын пункт ажиллуулан зохиомол хээлтүүлэг хийж, 40 орчим ядуу малчин өрхүүдэд нутгийн сайн үүлдрийн 1-2 үржлийн мал олгосон.

Үр дүн:

- Малын үүлдэр угсаа, сүү, мах зэрэг ашиг шимийг нь нэмэгдүүлэх замаар малчдын амьжиргааны түвшинг сайжруулж байна.

- Архангай аймагт цөм сүрэг байгуулах эхлэлийг тавьж, цаашид өргөжүүлэх ажил хийгдэж байна.
- Үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаар малчдын малын үүлдэр угсааны талаар харилцан мэдээлэл солилцох боломж бүрдсэний зэрэгцээ сайн үүлдрийн мал худалдах, худалдан авах, бизнесээ өргөжүүлэх сонирхол нь нэмэгдсэн.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн /ХААҮШУОНТ/ үйл ажиллагааг дэмжих.
- Архангай аймгийн төв, 19 сум, 99 багт ХАА-н Нэвтрүүлэх Төв /ХААНТ/, сургалтын танхимыг байгуулж, сургалтын байртай болгосон.

- Байгуулсан бүх сургалтын төвүүдийг сургалтын болон оффисын тоног төхөөрөмжөөр хангасан.

- Аймгийн ХААНТ-д автомашин, сумдын ажилтнуудад мотоцикль олгосон.
- Сум орон нутгийн ХААНТ-ын 40 орчим ажилтнуудыг мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чадавхийг нь бэхжүүлэх сургалтанд хамруулсан.

- Аймгийн ХААНТ-ийн дэргэд агропарк байгуулсан.
- Аймаг, сумын сургалтын төвүүдээр дамжуулж 84 удаагийн сургалт явуулж, 7.5 мянга гаруй хөдөөгийн иргэд, малчид, тариаланчдыг хамруулсан.

- Хөдөөгийн иргэд, малчид, тариаланчдад зориулсан 10 мянга гаруй ширхэг зөвлөмж, гарын авлагыг бэлтгэн тараасан.

Дээрх үйл ажиллагаануудын үр дүнд:

- Хөтөлбөрийн санхүүжилтээр Архангай аймаг, сумын түвшинд ХААНТ-үүдийг байгуулснаар хөдөөгийн иргэд малчдад үйлдвэрлэл эрхлэх арга зүй, технологи, бүтээгдэхүүний борлуулалт зэрэг асуудлуудаар зөвлөгөө өгч, төрөл бүрийн сургалтыг тогтмол явуулах нөхцөл бүрдлээ.
- Тэдгээр төвүүдийн мэргэжилтнүүдийг системтэйгээр сургалтад хамруулж, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх мэргэшсэн ажилтныг бэлтгэхэд анхаарч, малчдыг мэдээлэл, мэдлэгийн чанартай үйлчилгээгээр хангах боломжийг бүрдүүлсэн.
- Аймгийн ХААНТ телевиз, радиогоор төмс, хүнсний ногоо тариалах, үрийг бэлтгэх, хүнсний ногооны өвчин, хортонтой тэмцэх, гахай, шувууны аж ахуйг эрхлэх талаар төрөл бүрийн хичээл, үзүүлэх сургалтуудыг зааж, гарын авлага материал тараасан нь иргэдийн талархлыг маш ихээр хүлээсэн үйл ажиллагаа болсон.
- Малчид, хөдөөгийн жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаанд оролцож, бүтээгдэхүүнээ сурталчлах сонирхол эрс нэмэгдэж, бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын чанар, үзэмжид ахиц гарч сайжирсан.
Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх.2005-2006 онд Ургамал газар тариалангийн хорио цээрийн албатай хамтран судалгаа явуулж тэдгээрийн тархалтанд нарийвчилсан үнэлгээ өгсөн.
Ховор амьтдыг хамгаалах нийгэмлэгээс 2007 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан сургалтанд ХХНэгж, Хотонт, Төвшрүүлэх, Өгийнуур сумдын хөтөлбөрийн ажилтнууд оролцож, аймгийн Хүнс,Хөдөө аж ахуйн газартай хамтран Батцэнгэл, Хашаат, Төвшрүүлэх, Өгийнуур зэрэг 4 суманд 20.0 мянган га талбайд үлийн цагаан оготны устгал хийж, 200 хүнийг ажиллуулсан.Энэ ажлын хүрээнд хортон мэрэгчийн голомт, тархалтын судалгаа, зураглалыг хийж, зөвлөмж боловсруулах, малчдад танхимын болон үзүүлэх сургалт зохион байгуулав. 3 төрлийн ном гарын авлага нийт 1000 орчим ширхэгийг хэвлүүлэн түгээсэн.
Тэдгээр бэлтгэгдсэн сургагч багш нар ХХААХҮЯ-тай гэрээ байгуулан, хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг өөрсдийн сумандаа үргэлжлүүлэн хийж байна. Уг туршилт, судалгаанд үндэслэн засгийн газрын санхүүжилтээр 2007 онд Архангай, Булган аймагт тус бүр 20 мянга, Хөвсгөл аймагт 30 мянган га бэлчээрт экологийн аргаар хортон мэрэгчтэй тэмцэх ажил хийгдсэн.

Зудын аюулгүйн сан.
Аюулгүйн сангийн зарцуулалт 2005 онд хөтөлбөр хэрэгжиж буй аймгуудад өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан ХХААЯ ХААХОУСанд хүсэлт тавьсны дагуу хөтөлбөрийн “Аюулгүйн сан”-гаас нийт 20.0 гаруй сая төгрөгийн өвс, тэжээлийн тусламжийг малчдад олгосон. 2008 онд хөтөлбөрийн тус сангаас Архангай аймагт 50.0 сая төгрөгийн өвс, тэжээлийг нийлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд ядуу, нэн ядуу малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүлснээр 20 мянга гаруй малчин өрхүүд байгалийн бэрхшээлийг хорогдол багатай даван гарах боломжийг бүрдүүлж өгсөн.Санхүүжүүлэгч байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу “Аюулгүйн сан”-гийн үлдэгдэл хөрөнгийг хөтөлбөрийн тус аймгийн 19 суманд тус бүр 6.0-8.0 сая төгрөгийг байршуулан, “Байгалийн эрсдэлийг даван туулах чадавхийг бэхжүүлэх сан”-г байгуулах чиглэлээр ажиллаж байна.Тухайн байршуулсан хөрөнгийг байгалийн эрсдэлийг гарз, хохиролгүй даван туулах зорилгоор ядуу малчдад хөнгөлөлттэй зээл олгон эргэлдүүлж санг тогтвортойгоор ашиглана.

Хөтөлбөрийн бусад бүрэлдэхүүн хэсгүүд
Нийгмийн Хөгжил
Хөтөлбөрийн Менежмент
Эдийн засгийн бусад үйл ажиллагаа
Хөдөөгийн санхүүгийн үйлчилгээ

No comments: