Thursday, October 15, 2009

Архангай НИЙГМИЙН ХӨГЖИЛ"

"НИЙГМИЙН ХӨГЖИЛ"


Эмэгтэйчүүдийн хөгжил.

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагын бие даан үйл ажиллагаа явуулах чадавхийг бэхжүүлэх үүднээс Архангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийг УАЗ-469 автомашин, компьютер, принтер зэрэг оффисын тоног төхөөрөмжөөр хангасан.

Аймгийн идэвхтэн, ажилтнуудыг мэдлэг, чадавхийг нь бэхжүүлэх сургалтуудад хамруулан, ажиллах боломж нөхцөлөөр хангаж өгсөн.

Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлүүд нь эмэгтэйчүүдэд чиглэсэн орлого бий болгох, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд чиглэлээр төрөл бүрийн сургалт зохион байгуулдаг.

Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зохион байгуулсан сургалтуудад нийт 5.7 мянга гаруй эмэгтэйчүүд хамрагдсан. Үүнээс гадна сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг.

Мөн газар дээр нь сургалт явуулж, төрөл бүрийн чиглэлийн мэдлэг, чадвар өгөхөөс гадна хөтөлбөрийн тухай болон бусад төрлийн мэдээллийг ядуу эмэгтэйчүүдэд хүргэх зорилгоор бүх сумдад эмэгтэйчүүдийн мэдээллийн булан ажиллуулж, 30 гаруй удаагийн нэвтрүүлгийг Монголын радиогоор,4-5 удаагийн теливизийн нэвтрүүлгийг ТV9 телевизээр бэлтгэн явуулж, эмэгтэйчүүдийн өврийн дэвтэр” 6 цуврал ном, “Монголжингоо” сонинг сар тутам хэвлэн тараадаг болно.

Хөдөөгийн ядуу, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон бүлгүүдэд бичил бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд нь зориулж 2 хүртэл хувийн хүүтэй, 24 сар хүртэл хугацаатай барьцаагүй зээл олгох гэрээг МЭХ, ХасБанк, ХДН-ийн хооронд байгуулсны дагуу сумдын эмэгтэйчүүдийн холбооны дарга нарыг бүлэг байгуулах болон бичил зээлийн шаталсан сургалтанд хамруулж, сургагч багшаар бэлтгэсэн.

Үүний үр дүнд сумдын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар нь тухайн сумынхаа эмэгтэйчүүдийн дунд сургалт явуулах, ядуу, нэн ядуу эмэгтэйчүүдийг сонирхлынх нь дагуу нэгтгэн, бүлэг байгуулах, тэдгээр бүлгүүдийн үйл ажиллагааны журмыг боловсруулах, зээл авах шаардлага хангасан 2-3 бүлгүүдийг ХасБанканд уламжилах зэрэг дор дурьдсан үүргүүдийг хүлээж ажилласан.

ХасБанк нь тэдгээр бүлгүүдийн материалыг судлан үзээд, 1 бүлгийг нь бие даан сонгох журмаар ажиллаж, нийт 8 сумын 22 эмэгтэй, 15 бүлэгт 36.4 сая төгрөгийн зээлийг олгосон.

Хөтөлбөрийн хүрээнд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд орон нутгийн төрийн бус байгууллагын чадавх бэхжин, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой болж, төрөл бүрийн сургалтанд хамрагдаж, мэдээлэл авсны үр дүнд хөдөөгийн эмэгтэйчүүд нь гэр бүл, өрхийн төсөвөө сайтар төлөвлөн, эрүүл аж төрөх арга замыг амьдралдаа хэвшүүлэн, бичил санхүүгийн үйл ажиллагааг хөдөөгийн ядуу эмэгтэйчүүдэд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгосноор эмэгтэйчүүд бичил бизнес эрхлэх, бусадтай хөдөлмөрөө хоршин ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсон.

Боловсрол.

2003-2008 онд сум, багийн 3 сургууль, 13 дотуур байрыг засварласан ба засварласан сумын дотуур байр бүрт 2 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл нийлүүлсэн.

3 сумын сургуулийг интернетийн сүлжээнд холбон, багш нарыг нь сургалтанд хамруулсан.

Сургууль завсардсан хүүхдийн сургалтад нийт 779 хүүхэд хамрагдан хөтөлбөрөөс батламж авч, 274 гаруй насанд хүрсэн бичиг үсэггүй хүмүүс сургалтанд хамрагдаж бичиг үсэгтэй болсон.

Хөтөлбөрөөс “Хөдөлгөөнт цэцэрлэг” хэмээх шинэлэг бөгөөд хөдөөгийн малчдын хамгийн их талархал хүлээж байгаа үйл ажиллагааг бүрэн санхүүжүүлж ирсэн. Нүүдлийн цэцэрлэгийг бүх сум, багт ажиллуулж, давхардсан тоогоор 5758 хүүхдийг нүүдлийн цэцэрлэгт хамруулан, сургуулийн өмнөх боловсрол олгосон.Боловсролын дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд: Хөдөөгийн алслагдсан малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох нүүдлийн цэцэрлэг, сургууль завсардсан хүүхдүүдэд нөхөн боловсрол олгох албан бус сургалт, насанд хүрэгчдэд зориулсан бичиг үсгийн сургалт явуулахын зэрэгцээ сумдын сургуулиудын багш нарыг нь мэргэшүүлэх сургалтанд хамруулж, чадавхийг нь бэхжүүлснээр хөдөө орон нутагт байгаа хүүхдүүд чанартай боловсролоор хангагдах боломжтой болсон.

Сум, багийн сургууль, дотуур байрны барилгыг засварлан, зарим сумдад шинээр барьсны үр дүнд 8550 гаруй малчдын хүүхдийн сурч, амьдрах орчин сайжирсан. Жишээ нь: Цэнхэрмандал суманд шинээр хүн эмнэлэг барин, хүн эмнэлгийн барилгын хуучин барилгыг сургуулийн дотуур байр болгон зассаны үр дүнд 13 жилийн турш дотуур байргүй байсан тэрхүү сумын иргэдийн талархлыг ихээр хүлээсэн байна.

Сумдын сургуулийг интернетэд холбосноор үр дүнд 3500 гаруй багш сурагчид сүүлийн үеийн мэдээллийг интернетээс авах боломжтой болсон.

Сургууль завсардсан хүүхдийн сургалтыг сумдад зохион байгуулснаар 58 хүүхэд ЕБС-ийн зохих ангидаа элсэн орж, суурь боловсролын гэрчилгээ авсан байна. Сургалтыг оёдол, мужаан зэрэг бусад амьдрах ухааны сургалттай хослуулан зохион байгуулдаг нь ихээхэн ач холбогдол өгч байна.

Зуны саруудад хөдөөгийн алслагдсан багт нүүдлийн цэцэрлэг ажиллуулан, сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа нь малчдын талархлыг ихээр хүлээсэн үйл ажиллагаа байсан.

Хөдөлгөөнт цэцэрлэгийг багт ажиллуулсны үр дүнд Архангай аймагт сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 40.1% -иар өссөн үзүүлэлт гарсан байна.

Мөн тус аймагт нүүдлийн цэцэрлэгийг түшиглэн хөтөлбөрийн болон цаг үеийн мэдээллийг алслагдсан багийн малчдад хүргэх мэдээллийн төв, нүүдлийн номын сан зэргийг ажиллуулсан.

Эрүүл мэнд.

2003-2008 онд Архангай аймгийн Чулуут, Төвшрүүлэх сумдад шинээр хүн эмнэлэг барьсан.

Дээрх сумдад баригдсан 10 ортой эмнэлэг тус бүрийг 25.0 сая төгрөгийн чанд авианы аппарат, хэт өндөр давтамжтай эмчилгээний (УВЧ) аппарат, нүд дурандах иж бүрдэл, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан.

Хөтөлбөрийн хүрээнд барьсан эмнэлгүүдийн ойролцоо гүний худаг гарган, цэвэр усны эх үүсвэртэй холбосон.

Мөн шинэ эмнэлэг тус бүрээс 1-3 эмчийг нийлүүлсэн тоног төхөөрөмжийг эзэмшиж ашиглах сургалтанд хамруулсан.

Сум, багийн эмнэлгийг засварлаж, зассан сумын эмнэлэг тус бүр 3.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хатуу зөөлөн эдлэл олгосон.
Аймгийн нийт 19 багийн эмчид мотоцикл хүлээлгэн өгч, тухайн багийн эмч нар 2500 гаруй удаагийн идэвхтэй эргэлт хийжээ. Анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж 75 багийн эмчид анхны тусламж үзүүлэх хэрэгсэл бүхий цүнх олгосон.

Сум, багийн 640 эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх болон, мэргэшүүлэх сургалтанд хамруулсан.

Эрүүл мэндийн чиглэлээр оруулсан хөрөнгө оруулалтуудын үр дүнд: Шинээр хүн эмнэлэг барьсан 2 сумын иргэд, хөдөлмөрчид орчин үеийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр үйлчлүүлж, үр шимийг нь хүртэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2005 онд баригдсан Архангай аймгийн Чулуут сумын хүн эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар жишиг эмнэлгүүдийн жагсаалтанд орсон.

Иргэдэд үзүүлдэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарсан ба сумдын эмнэлгүүдэд орчин үеийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмж олгосноор хөдөөгийн иргэдийн хот, суурин газар явж эмчлүүлж, оношлуулах замын зардлаас аваад ихээхэн хэмжээний цаг, мөнгө хэмнэж байна.

Хөтөлбөрийн дэмжлэгээр бий болж тохижуулагдсан багийн эмчийн нэгжүүд малчид, иргэддээ зөвлөгөө өгөх, вакцинжуулах, зарим төрлийн дуудлаганд явах зэрэг үйлчилгээг үзүүлсний үр дүнд сумдын хүн эмнэлгийн эмч нарын алсын дуудлага цөөрч, өвчний хүндрэл багассан.

Сумдын хүн эмнэлгүүд нь зөөврийн усаар үйл ажиллагаагаа явуулж байсан бол хөтөлбөрийн хүрээнд цэвэр усны нөөцтэй холбогдсоноор эмчилгээ, үйлчилгээний чанарт ахиц гарсан.

No comments: