Thursday, October 15, 2009

Архангай аймаг дахь Багшийн коллежид оюутан элсvvлэх журам

МУБИС- ийн харъяа Архангай аймаг дахь


Багшийн коллежид оюутан элсүүлэх журам

Нэг. Зохион байгуулалт

1.1 Архангай аймаг дахь багшийн коллежид элсэх оюутныг шалгаруулах ажлыг зохион байгуулахад БСШУЯ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” –ыг баримтална.

1.2 Шалгаруулалтын ажлыг Багшийн коллежийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна.

1.3 Элсэлтийн комисс ерөнхий шалгалт өгсөн үнэлгээг харгалзан элсүүлнэ.

1.1 Архангай аймаг дахь багшийн коллежид элсэх оюутныг шалгаруулах ажлыг зохион байгуулахад БСШУЯ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” –ыг баримтална.1.2 Шалгаруулалтын ажлыг Багшийн коллежийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна. 1.3 Элсэлтийн комисс ерөнхий шалгалт өгсөн үнэлгээг харгалзан элсүүлнэ. Хоёр. Элсэхийг хүсэгчдээс өргөдөл хүлээн авах

2.1 Ерөнхий шалгалт өгсөн үнэлгээг харгалзан Багшийн коллежид элсэх хүсэлтэй хүмүүсийн материалыг тухайн аймагт элсэгчдийн комисс 2006.06.30 –ны өдөр дуустал хүлээн авна.

2.2 Архангай аймаг дахь Багшийн коллежид элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:

l Тус сургуульд ямар мэргэжлээр элсэхийг хүссэн хувийн өргөдөл

l Ерөнхий шалгалтаар авсан онооны баталгаажуулсан баримт

l Боловсролын гэрчилгээ

l Бүртгэлийн хураамж 2500 төгрөг

Тайлбар: Элсэгч материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.

Гурав. Оюутан элсүүлэх шалгаруулалт

3.1 Элсүүлэх мэргэжил



Элсүүлэх мэргэжил

Шалгалт авах хичээл



1

Бага ангийн багш

Монгол хэл, Математик



2

Математик – Мэдээлэл зүйн багш

Математик



3

Монгол хэл –Уран зохиолын багш

Монгол хэл



4

Орос – Монгол хэлний багш

Монгол хэл, Орос хэл



5

Англи хэлний багш

Англи хэл



6

Нийгмийн ажилтан

Нийгмийн тухай мэдлэг


3.2 Элсүүлэх болзол

1. Улсын чанартай мэргэжлийн олимпиадад байр эзэлсэн, улсын уралдаанд байр эзлэн их дээд сургууль, коллежид элсэх эрхийн бичгийг авсан сурагчид элсэх хүсэлт гаргавал шууд элсүүлнэ.

2. Ерөнхий шалгалтын оноо нь тухайн аймагт шалгалт өгсөн элсэгчдийн авсан онооны 50%-иас доошгүй бол элсүүлнэ.

3. Ерөнхий шалгалтаар тухайн аймагт шалгалт өгсөн элсэгчдийг мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон жагсаалт гаргаж онооны дарааллаар элсүүлнэ. Багшийн коллежид элсэх болзол хангасан хүн элсэх эрхтэй боловч тухайн аймагт оногдсон хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

4. Элсүүлсэн тухай шийдвэрийг 2006.07.08 –ны дотор мэдэгдэнэ.

5. Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь – Алтай, Увс, Ховд, Орхон, Дундговь аймгуудад сургуулийн төлөөллийг явуулж ажиллуулна.





Дөрөв. Элсэгчдийг бүртгэх

4.1 Суралцах гэрээ байгуулах эрхийг бичиг авч сургалтын төлбөрөө бүрэн төлсөн элсэгчдийг 2006.08.25-аас 2006.08.30 –ны өдрүүдэд бүртгэнэ.

4.2 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлэн, өөрийн биеэр ирнэ. Үүнд:

l Өргөдөл

l Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

l Сурагчийн хувийн хэрэг

l Иргэний үнэмлэх

l Эрүүл мэндийн дэвтэр

l Ерөнхий шалгалтуудын дүнгийн баримт

l 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь

4.1 Суралцах гэрээ байгуулах эрхийг бичиг авч сургалтын төлбөрөө бүрэн төлсөн элсэгчдийг 2006.08.25-аас 2006.08.30 –ны өдрүүдэд бүртгэнэ. 4.2 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлэн, өөрийн биеэр ирнэ. Үүнд:l Өргөдөлl Бүрэн дунд боловсролын гэрчилгээl Сурагчийн хувийн хэрэгl Иргэний үнэмлэхl Эрүүл мэндийн дэвтэрl Ерөнхий шалгалтуудын дүнгийн баримтl 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь

3.1 Элсүүлэх мэргэжил

No comments: