Thursday, October 15, 2009

Усны хангамж муутай тал хээрийн бүсийн Хашаат суманд төмс, хүнсний ногоо тариалан амжилтанд хүрч байна.


Хашаат сумын Баян багийн нутагт байршилтай Ч. Гарам ахлагчтай төмс хүнсний ногооны бүлэг нь 2008 онд зохион байгуулагдаж бүлэгт өрх толгойлсон ядуу болон нэн ядуу 7 өрхийн 35 иргэн хамрагдаж төмс 0,6 га-д, байцаа 0,3 га-д шар манжин 0,3 га-д, улаан манжин 0,1 га талбайд, лууван 0,1 га талбайд сонгино, сармис 0,1 га талбайд нийт 1,5 га талбайд 6 төрлийн төмс хүнсний ногоо тариалан төмс 2500 кг, байцаа 1000 кг, шар манжин 800 кг, улаан манжин 500 кг, сонгино, сармис 500 кг нийт 5800 кг төмс хүнсний ногоо хураан албан байгууллага, худалдаа үйлчилгээний цэг, дэлгүүр, иргэдэд худалдан 1221420 мянган төгрөгний борлуулалт хийн 1 өрхийн сарын орлого 182142 төгрөг, 1 хүний сарын орлого 36428 төгрөгний орлогтой ажиллан өрхийн орлогын түвшин 41,8 хувиар өсөж өрхийн амжиргааны түвшин дээшилж байна.


Бүлэгт хамрагдсан гишүүдэд технологийн сургалт, гарын авлагаар ханган өдөр тутам арга зүйн зөвлөгөө өгөн ажилласаар ирсэн. Тус бүлэг нь төмс хүнсний ногоогоо хадгалах зоорь барих ажлыг зохион байгуулсан.

http://www.mofa.gov.mn/ifad/index.php?option=com_content&view=article&id=153:2009-03-30-08-11-39&catid=52:case

No comments: