Thursday, October 15, 2009

Архангай ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТ”

Хөтөлбөрийн удирдлагын бүтэц:

1. Аймгийн хөтөлбөрийг удирдах хороо
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж
3. Аймаг сумдын Хөтөлбөрийг удирдах хороо
4. Сумын Хөтөлбөрийн нарийн бичгийн дарга
5. Сумын Экстейншний ажилтан
6. Сумын Орлого бий болгох үйл ажиллагааны ажилтан
7. Сумын бэлчээрийн менежментийн хяналтын хороо
8. Багийн бэлчээрийн менежментийн хяналтын хороо

Гэрээгээр хамтран ажиллагч байгууллагууд:

1. Аймгийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөл
2. Аймгийн ХААНТ
3. Аймгийн Мал эмнэлгийн лаборатори
4. Аймгийн Мал зүйч үржлийн алба

Хөтөлбөрийн хамрах хүрээ
2007 оноос аймгийн бүх сум хамрагдан хөтөлбөрийн үр шимийг хүртэх боломжтой болсон.
Сумдууд хөтөлбөрт хамрагдсан оноор
2003

2004

2005

2006

2007
Эрдэнэмандал
Цэцэрлэг
Цэнхэр
Цахир
Эрдэнэбулган
Өндөр-Улаан
Хашаат
Жаргалант
Ихтамир
Батцэнгэл
Чулуут
Хайрхан
Булган
Төвшрүүлэх
Тариат
Өлзийт
Өгийнуур
Хотонт
Хангай

Ядуурлын түвшин тогтоох судалгаа

Аймгийн хүн амын амьдралын түвшин, ядуурлын байдлыг тогтоох судалгааг орон нутгийн удирдлага болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хийж байна.

2003 онд Үндэсний Статистикийн газраас явуулсан суурь судалгаагаар Архангай аймгийн ядуурлын хувь нь 44%, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн бүсчилсэн судалгаагаар хангайн бүс нь 38.7 хувийн ядууралтай гарсан байна.

2007 онд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгаагаар 34.2 хувийн ядууралтай гарснаар ядуурал тодорхой хувиар (МҮСГ-ын суурь судалгаатай харьцуулахад 9.8%, НҮБ, ХХ-ийн бүсчилсэн судалгаатай харьцуулахад 4.5 хувиар) буурсан үзүүлэлт гарч байна.

Сургалт, сурталчилгаа
Жил бүр зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг гэрээгээр хамтран ажиллагч байгууллагын орон нутаг дах салбаруудтай хамтран боловсруулж, гэрээний дагуу төлөвлөгдсөн үйл ажиллагаагаа явуулдаг.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд нийт 223 удаагийн сургалтанд 26603 хүн хамрагдаж үүнээс 17109 эмэгтэй хамруулсан.
Менежментийн хүрээнд 28, МААБНМ-ийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 53 сургалт, Нийгмийн хөгжлийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 99 сургалт, ХСҮ болон ОНҮА-ны хүрээнд 49 сургалт тус тус хийгдэж, дээрх сургалтуудын явцад 3103 хүн байнгын болон түр ажлын байраар хангагдсан.
Сургалтанд хамрагдагсдад анхан шатны суурь мэдлэг олгох, мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх зэргээр бүх хүмүүст сертифекат олгосны зэрэгцээ зарим нэгэнд нь тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж үйлдвэрлэл эрхлэх нөхцлийг бүрдүүллээ.
Үндэсний болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр хөтөлбөрийн үйл ажиллагаа хэрэгжилтийн талаар сурталчлан таниулах ажлууд тогтмол хийгддэг.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд мэдээлэл сурталчилгааны олон төрөл хэлбэрийг ашиглан нийтдээ 212 удаагийн сурталчилгаа хийснээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр 138, орон нутгийн чанартай зөвөлгөөн семинараар 37, бусад гарын авлага материалаар 5043 /давхардсан тоогоор/ удаа сурталчилгаа хийсэн байна.

Аймгийн ХААСНТөвөөр дамжуулан нийт 12415 малчид, тариаланчидад зөвлөгөө өглөө.

Зохион байгуулсан тендер

Орон нутгийн түвшинд зарлагдах тендерүүдийг аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Тендерийн үнэлгээний хороогоор зарлан дүгнэж явуулдаг. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд нийт 1210.8 сая төгрөгийн өртөгтэй 33 тендерийг зарлан дүгнэсэн. Тендер сонгон шалгаруулалтаар боловсролын салбарт 226,1 сая, эрүүл мэндийн салбарт 413,3 сая, МАА-н салбарт худаг уст цэгт зориулж 304,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хийгдсэн. Нийт зарлагдсан тендерүүдээс 15.5 сая төгрөгийг хэмнэсэн.

Хяналт үнэлгээ

ХХН-ээс хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтуудын бүрэн бүтэн байдал, ашиглалтанд байнгын хяналт тавьж ажиллахын зэрэгцээ аймгийн аудитын газар, татварын хэлтэс, нийгмийн даатгалын газар, санхүүгийн хэлтэс, зэрэг орон нутгийн байгууллагууд хөтөлбөрийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг.

Мөн ХХН-ийн түвшинд жил тутам хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт үнэлгээг .

No comments: